Хүний оршин тогтнолын төлөө эдгээр таван үндсэн нөхцөлтэй хэрхэн харьцаж байгаа арга байдлаас нь чи хүн төрөлхтнийг Бурхан тэтгэж байгааг олж харав уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл Бурхан хүний оршин тогтнолын төлөө хамгийн үндсэн таван нөхцөл байдлыг бүтээжээ. Үүний зэрэгцээ Бурхан эдгээр зүйлийг мөн удирдаж, хянаж байгаа бөгөөд хэдий олон мянган жилийн турш хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа ч Бурхан тэдний амьдрах орчныг байнга өөрчлөн, тэдний амьдрал хэвийн явагдах хамгийн сайн, хамгийн таатай амьдрах орчноор одоо ч гэсэн хангасаар байгаа. Хэдий хүртэл ингэж тэтгэх билээ? Өөрөөр хэлбэл, Бурхан биднийг хэр удаан ийм гайхалтай орчноор хангасаар байх вэ? Бурхан Өөрийн удирдлагын ажлаа бүрмөсөн дуусгах хүртэл. Дараа нь Бурхан хүн төрөлхтний амьдрах орчныг өөрчлөх болно. Үүнийг ижил аргаар эсвэл өөр аргаар хийж болно, гэхдээ одоо хүмүүсийн үнэхээр мэдэх хэрэгтэй зүйл нь Бурхан байнга хүн төрөлхтний хэрэгцээг хангаж, хүн төрөлхтний амьдрах орчныг зохион байгуулж, тэдний амьдрах орчныг хадгалж, хамгаалж, тогтоон барьж байгаа гэдэг юм. Ийм орчны улмаас л Бурханы сонгосон хүмүүс ингэж хэвийн амьдарч Бурханы аврал, гэсгээлт, шүүлтийг хүлээн авч чадаж байгаа билээ. Бурхан захирч байгаа учраас бүх зүйл үргэлжлэн оршино, Бурхан ийм байдлаар тэтгэж байгаа учраас бүх хүн төрөлхтөн үргэлжлэн урагшилна.
Миний дөнгөж сая ярьсан энэ хэсэг та нарт ямар нэгэн шинэ санаа өгөв үү? Та нар одоо Бурхан болон хүн төрөлхтний хоорондох хамгийн том ялгааг анзаарч байна уу? Хэн бүх зүйлийн мастер вэ? Хүн үү? (Үгүй.) Тэгвэл та нар Бурхан ба хүн бүх зүйлтэй хэрхэн харьцдагийн ялгаа юу болохыг мэдэх үү? (Бурхан бүх зүйлийг захирч, зохицуулж байхад хүн энэ бүгдийг эдэлж байдаг.) Чи тэдгээр үгтэй санал нийлж байна уу? (Тийм.) Бурхан ба хүн төрөлхтний хамгийн том ялгаа нь Бурхан бүх зүйлийг захирч, тэтгэдэгт оршино. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг тэтгэж, харин тэд бүх зүйлийг эдэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн бүх зүйлд Бурханы өгсөн амийг хүлээн авахын сацуу бүх зүйлийг эдэлдэг. Хүн төрөлхтөн Бурханы бүх зүйлийн бүтээлийн үр дүнг эдэлдэг, харин Бурхан бол Мастер нь юм. Тийм үү? Тэгвэл бүх зүйлийн өнцгөөс авч үзвэл Бурхан ба хүн төрөлхтний хоорондох ялгаа юу вэ? Бурхан бүхий л зүйлийн өсөлтийн хуулийг тодорхой харж, бүх зүйлийн өсөлтийн хуулийг хянан захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний хяналтын хүрээн дотор байдаг. Хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чадах уу? (Үгүй.) Хүн төрөлхтний хардаг зүйл хязгаарлагдмал. Чи тэрийг “бүх зүйл” гэж хэлж болохгүй—энэ нь ердөө л тэдний нүдний өмнө харагдаж байгаа зүйл юм. Хэрэв чи энэ уул руу авирвал чиний харах зүйл энэ уул байна. Уулын нөгөө талд юу байгааг чи харж чадахгүй. Хэрэв далайн эрэг рүү явбал чи далайн энэ талыг харна, харин далайн нөгөө тал ямархуу болохыг мэдэхгүй. Хэрэв чи энэ ой модонд ирвэл, чиний эргэн тойронд байгаа, нүдний чинь өмнө байгаа ургамлуудыг харахаас бус цаана нь юу байгааг чи харж чадахгүй. Хүмүүс өндөрт, холд, гүнд орших зүйлийг харж чадахгүй. Хүмүүс өөрсдийн нүдний өмнөх буюу харааны цар хүрээн доторх зүйлийг л хардаг. Хүмүүс жилийн дөрвөн улирлын хэв маягийг болон бүх зүйлийн өсөлтийн хэв маягийг мэддэг байлаа ч тэд бүх зүйлийг удирдаж эсвэл ноёлох чадваргүй. Нөгөө талаар Бурханы бүх юмыг харах байдал нь Бурхан Өөрийн бүтээсэн машиныг харж байгаатай адил юм. Тэрээр бүрэлдэхүүн хэсэг нэг бүрийг нь туйлын сайн мэднэ. Үүний зарчим, үүний хэв маяг, үүний зорилго нь юу болохыг—Бурхан эдгээр бүх зүйлийг дэндүү сайн, тодорхой мэднэ. Тэгээд ч Бурхан бол Бурхан, хүн бол хүн шүү дээ! Хүн бүх зүйлийн хууль, шинжлэх ухааныг үргэлжлүүлэн судаллаа ч энэ нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд байх ба харин тэгэхэд Бурхан бүх зүйлийг хянаж байдаг. Хүний хувьд, тэр нь хязгааргүй. Хэрэв хүн Бурханы бүтээсэн өчүүхэн зүйлийг судалбал бодит үр дүнд ч хүрэхгүйгээр түүнээ судалсаар бүх амьдралаар үрж мэднэ. Тиймээс мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэсэн ч үнэний замаар замнан, Бурханыг эрэлхийлж, Бурханыг мэдэх гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас, чи нэг л өдөр Бурханы үйл, мэргэн ухаан хаа сайгүй байгааг хүлээн зөвшөөрөх ба яагаад Бурханыг бүхий л зүйлийн Мастер, бүх зүйлийн амийн эх сурвалж гэж нэрлэх болсныг чи мөн мэдэх болно. Чи ийм мэдлэгтэй болох тусам, яагаад Бурханыг бүхий л зүйлийн Мастер гэж нэрлэдгийг төдий чинээ их ойлгох болно. Чамайг оролцуулаад бүх зүйл цөм Бурханы хангамжийн тогтвортой урсгалыг байнга хүлээн авч байдаг. Мөн чи энэ дэлхий, энэ хүн төрөлхтөн дунд, Бурханаас өөр бүх зүйлийн оршин тогтнолыг тогтоон барьж, удирдаж, захирах ийм хүч чадал, мөн чанартай хэн ч байхгүй болохыг мэдрэх болно Чи ийм ойлголтонд хүрэх аваас үнэхээр Бурхан бол чиний Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөх болой. Ийм цэгт хүрэх үед чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, Өөрийн мастер болгох болно. Чи ийм ойлголттой болж, амьдрал чинь энэ цэгт ирэх үедээ нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэддэг, Түүнийг зүрх сэтгэлдээ үнэн голоосоо хүлээн зөвшөөрдөг болсон болохоор Тэр чамайг цаашид шалгаж, шүүхгүй, мөн чамд ямар нэгэн шаардлага тавихгүй. Энэ бол Бурханы бүх зүйлийн ноёрхол болон удирдлагын талаарх эдгээр сэдвийг ярилцахын нэг чухал шалтгаан билээ. Энэ нь, хүмүүст илүү их мэдлэг болон ойлголтыг өгөхийн төлөө юм; чамаар зөвхөн хүлээн зөвшөөрүүлэхийн тулд биш, харин Бурханы үйлдлийн талаар илүү бодитой мэдлэг, ойлголтыг чамд өгөхийн төлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас
No comments:
Post a Comment