Бурхан бүх зүйлийг бүтээж, тэдэнд хил хязгаарыг тогтоосон бөгөөд тэдний дунд орших бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээдэг. Бүх зүйл бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээж байгаа учраас Тэр мөн хүмүүст зориулан амьд орших өөр өөр аргуудыг бэлдсэн. Тиймээс л чи хүмүүст амьд орших цор ганц арга байдаггүй гэдгийг харж байгаа. Тэд мөн амьд орших цор ганц төрлийн орчинтой байдаггүй. Бид өмнө нь Бурхан хүмүүст зориулан өөр өөр төрлийн хоол хүнсний болон усны эх үүсвэр бэлддэг тухай ярьсан. Энэ бол хүн төрөлхтний махан бие дэх амьдралд үргэлжлэн орших боломжийг олгож байгаа шийдвэрлэх чухал зүйл юм. Хүн төрөлхтний дотор орших бүх хүмүүс үр тариагаар амь зуудаггүй. Хүмүүс газарзүйн орчин болон газрын тогтоцын ялгаанаасаа хамааран өөр өөр амьд орших арга барилтай. Бурхан энэ бүх амьд орших аргыг бэлтгэсэн. Тиймээс үндсэндээ газар тариаланд бүх хүн оролцоод байдаггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр тариа будаа ургуулснаар хоол хүнсээ авдаггүй. Энэ бол бидний ярих гурав дахь зүйл: Хил хязгаар нь хүн төрөлхтний амьдралын өөр өөр хэв маягаас улбаалан бий болсон. Тэгвэл хүмүүст өөр ямар төрлийн амьдралын хэв маягууд байдаг вэ? Өөр ямар төрлийн хоол хүнсний эх үүсвэр хүмүүст байгаа вэ? Хэд хэдэн үндсэн төрөл бий:
Эхнийх нь ан хийх амьдралын хэв маяг байна. Хүн бүр үүнийг мэддэг. Та нарын дундаас амь зуулгынхаа төлөө ан хийдэг хүн байна уу? Та нар бүгд орчин цагийн хүмүүс. Та нар яаж ан хийх, яаж буугаа үүрэхийг мэдэхгүй. Та нарын хоол хүнсний эх үүсвэр газар дэлхийгээс бүтээгддэг. Ан хийж амьдардаг хүмүүс юу иддэг вэ? (Ангийн мах.) Тэд ой шугуйн шувууд, зэрлэг амьтдыг иддэг. Ангийн мах гэдэг бол орчин цагийн үг. Анчид үүнийг ангийн мах гэж боддоггүй. Тэд үүнийг хоол хүнс, өдөр тутмын амин зуулгаа гэж боддог. Жишээ нь, тэд буга авлавал баяр хөөртэй байх болно. “Гайхалтай, энэ буга манай гэр бүлийн хэдэн өдрийн хоол хүнсэнд хангалттай.” Тэд тухайн бугыг авлаж байгаа нь яг л тариачин хөрс шорооноос тариа будаагаа авч байгаатай адил байдаг. Тариачин тариа будаагаа хөрснөөс авдаг. Тэр тариа будаагаа хараад баяр хөөртэй болж, санаа нь амардаг. “Одоо ямартай ч идэх зүйлтэй боллоо. Бид өлсөнө гэж айлтгүй боллоо.” Гэр бүл нь идэх тариа будаатай болсон тул өлсөхгүй. Түүний сэтгэл санаа амарч, тэр сэтгэл хангалуун болдог. Тэгэхээр анчин мөн санаа амарч, дахин хоолны талаар санаа зовох шаардлагагүй болж байгаа тул ангаа харахдаа сэтгэл хангалуун болдог. Дараагийн хоолонд идэх зүйлтэй болж, өлсөх шаардлагагүй болно. Энэ бол амин зуулгынхаа төлөө ан хийдэг хүн юм. Ангаар амин зуулгаа залгуулдаг хүмүүсийн хувьд ямар төрлийн орчинд амьдардаг вэ? Тэд уулын ой модонд амьдардаг. Тэдний дийлэнх нь тариа будаа ургуулж, газар тариалан эрхэлдэггүй; харин тэд уулын ой модонд амьдардаг. Уулын ой модон дунд тариалангийн газар байдаг уу? Тариалангийн газар олоход хялбар биш, тиймээс тэд олон төрлийн амьтай зүйл, янз бүрийн ангийн олзоор амьдардаг. Энэ бол эхний хэв маяг бөгөөд ердийн хүмүүсээс өөр юм.
Хоёр дахь төрлийн хэв маяг нь мал маллах. Амьдрахын төлөө мал малладаг хүмүүс газар тариалан эрхэлдэггүй. Тэгвэл тэд юу хийдэг вэ? Зөвхөн мал малладаг гэж үү? Хэрэв энд Монгол угсаатан хүн байгаа бол та нар өөрсдийн нүүдэлчин хэв маягийн талаар бага зэрэг ярьж болно шүү дээ. (Ихэвчлэн бид амьдрахын төлөө үхэр, хонь хариулдаг, тариа ногоо тарьдаггүй. Өвлийн улиралд бид малаа нядалж, хэрэглэдэг. Бидний үндсэн хоол хүнс бол үхрийн болон хонины мах, бид сүүтэй цай ууж, бага зэрэг хуурсан будаа идэж, маш цөөн тооны хүнсний ногоо хэрэглэдэг. Өнөөдөр бүх төрлийн тээвэрлэлт ойр дөхөм болсон тул бид бүхий л төрлийн хүнсний ногоо, тариа буудайг авах боломжтой. Монголчууд сүүтэй цай уудаг, Төвдүүд цөцгийн тостой цай уудаг. Малчид хэдийгээр жилийн дөрвөн улиралд завгүй байдаг ч тэд сайн хооллодог. Тэд сүү, сүүн бүтээгдэхүүн, махаар дутдаггүй. Тэд гэрт амьдардаг байсан ч одоо бүгд байшин барьдаг болсон.) Монголчууд гол төлөв үхэр болон хонины мах идэж, сүү уух бөгөөд морь унаж малаа хариулдаг. Энэ бол мал маллах хэв маяг. Мал маллах хэв маяг бол муугүй. Тэд бух, морио унаж, нүүрэнд нь нар тусаж, үсээ салхинд намируулан хээр талаар явдаг. Тэдэнд орчин цагийн амьдралын стресс гэж алга. Бүхэл өдрийн турш тэд зөвхөн өргөн уудам цэнхэр тэнгэр, ногоон талыг харна. Амьдралын төлөө мал маллаж байгаа хүмүүс зүлэг ногоон тал дээр амьдарч, өөрсдийн нүүдэлчин хэв маягаар үеэс үед тасралтгүй оршиж чаддаг. Зүлэг ногоон тал дээр амьдрах нь бага зэргийн уйтгартай байж болох ч мөн маш аз жаргалтай амьдрал. Энэ бол амьдралын тийм ч муу хэв маяг биш!
Амьдралын гурав дахь хэв маяг бол загас агнуур. Далай тэнгисийн ойролцоо юмуу жижиг арал дээр амьдардаг цөөн тооны хүмүүс байдаг. Тэд далай тэнгисийг харж, усаар хүрээлэгддэг. Ийм төрлийн хүмүүс амьдрахын тулд загас агнадаг. Амин зуулгынхаа төлөө загас агнадаг эдгээр хүмүүсийн хоол хүнс нь юунаас хамааралтай байдаг вэ? Тэдний хоол хүнсний эх үүсвэр нь юу вэ? Тэр бол бүх төрлийн загас, далайн бүтээгдэхүүн юм. Хонг Конг загас агнуурын жижиг тосгон төдий байх үед тэнд амьдардаг хүмүүс амьдрахын тулд загас агнадаг байсан. Тэд газар тариалан эрхэлдэг байгаагүй. Тэд өдөр бүр загасчлахаар явдаг байсан бөгөөд тэдний гол хоол хүнс нь янз бүрийн төрлийн загас, мах, далайн бүтээгдэхүүн байсан. Тэд заримдаа загасаа будаа, гурил болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлээр солин арилжаалдаг байв. Загас агнуураар амь залгуулдаг хүмүүс бүгд далай тэнгисийн эргээр амьдрах бөгөөд зарим нь завин дээрээ амьдардаг. Энэ бол ус даган амьдардаг хүмүүсийн амьдралын өөр нэг хэв маяг. Ус даган амьдардаг хүмүүс загас агнуураас хамааралтай байдаг. Энэ бол тэдний амьжиргааны болоод хоол хүнсний эх үүсвэр юм.
Амьжиргааныхаа төлөө газар тариалан эрхлэхээс гадна үндсэн гурван өөр төрлийн амьдралын хэв маягийг дээр дурдлаа. Мал аж ахуй, загас болон ан агнуур дээр тулгуурлан амь зуухаас гадна ихэнх хүмүүс амьжиргааны төлөө газар тариалан эрхэлдэг. Амьжиргааны төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ? Тэдэнд хөрс шороо хэрэгтэй. Газар тариалангаас хамааралтай хүмүүс үеэс үе дамжин амьжиргааныхаа төлөө голчлон тариа буудай тариалдаг. Тэд хоол хүнсээ газраас авна. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа гээд юу ч тарьсан тэд өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ газраас авдаг.
Хүний эдгээр өөр өөр төрлийн амьдралын хэв маягийн тулгуур нөхцөлүүд нь юу вэ? Тэд амьд орших өөрсдийн орчиндоо анхан шатны арчилгаа хийх шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрэв анчид уулын мод, жигүүртэн шувууд, зэрлэг амьтдаа алдвал амьжиргаагаа залгуулах зүйлгүй болж таараа. Ан агнуураар амь зуудаг хүмүүс уулын ой модоо алдаж, жигүүртэн шувууд, зэрлэг амьтад нь үгүй болбол тэд амин зуулгын эх үүсвэргүй болно. Ийм үндэстэн аль зүг чиглэх вэ? Ийм хүмүүс хаашаа явах вэ? Амьд орших чадвар бол үл мэдэгдэх хэмжигдэхүүн бөгөөд тэд зүгээр л алга болж болно. Амьжиргааны төлөө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс бэлчээрээс хамааралтай байдаг. Чухамдаа тэдний хамаарч байгаа зүйл нь мал биш юм. Харин мал сүрэг нь амьд орших орчин буюу бэлчээрийн тал нь юм. Хэрэв бэлчээр байхгүй бол тэд мал сүргээ хаана бэлчээх вэ? Үхэр, хонь нь юу идэх вэ? Мал байхгүй бол нүүдэлчин ард түмэн юугаар амь зуух вэ? Тэд амь зуух зүйлгүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол хүмүүс яах билээ? Үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, тэдэнд ирээдүй үгүй болно. Усны эх үүсвэргүйгээр гол нуурууд хатаж ширгэнэ. Амь нь уснаас хамааралтай байдаг загаснууд үргэлжлүүлэн оршин тогтнох уу? Эдгээр загаснууд оршин тогтнох боломжгүй болно. Амьжиргааны төлөө ус болон загаснаас хамааралтай байгаа хүмүүс цаашид амьд оршиж чадах уу? Хэрэв тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй бол тэд цаашид амьд орших боломжгүй болно. Тэдний амьжиргаа, амьд орших чадварт асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлэн орших боломжгүй болдог. Тэд амьд оршиж чадахгүй бөгөөд дэлхийгээс арчигдан үгүй болно. Амьжиргааны төлөө тариалан эрхэлдэг хүмүүс хөрс шороогоо алдвал ямар үр дагавар гарах вэ? Тэд тарьж ургуулж чадахгүй болох бөгөөд төрөл зүйлийн ургамлаас өөрсдийн хоол хүнсээ авч чадахгүйд хүрнэ. Үүнээс ямар үр дүн гарах вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлсөж үхнэ биз дээ? Хэрэв хүмүүс өлсөж үхвэл энэ хүн төрөлхтөн устгагдах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн экологийн орчинг хадгалж үлдэх зорилготой байдаг. Тэр төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тухайн орчин бүрд байгаа төрөл зүйлийн амьд зүйлсийг дэмжиж байдаг нь бүх төрлийн хүн ардыг өсгөх, газарзүйн өөр өөр орчинд байгаа хүмүүсийг амиар үржүүлэх ганц зорилготой.
Хэрэв бүх оршин байгаа зүйл өөрсдийн хуулиа алдвал цаашид оршин тогтнож чадахгүй. Хэрэв бүх оршин байгаа зүйлийн хууль алдагдвал эдгээр бүх зүйлийн дотор орших амьд зүйлс үргэлжлэн оршиж чадахгүй. Хүмүүс ч мөн тэдний амьд оршихын шалтгаан болсон амьд орших орчноо алдана. Хэрэв хүн энэ бүгдийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаа шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэтгэх бүхий л зүйлсээр тэднийг хангасаар ирсэнд байгаа юм. Үүний шалтгаан нь Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэтгэж ирсэн учраас тэд өдийг хүртэл амьд оршиж, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд дэг журамтай ийм тогтоосон амьд орших орчин байгаа учраас дэлхий дээрх бүх хүмүүс, бүх үндэстэн өөрсдийн тогтсон цар хүрээндээ амьд оршиж чаддаг. Хэн ч энэ цар хүрээ, хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан эдгээрт хязгаарлалт тогтоож өгсөн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс
Цааш нь унших:
No comments:
Post a Comment