Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/15/2019

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлтгэсэн мах, усны эх сурвалж болон эмийн ургамлууд


  Үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бүх төрлийн самар нь бүгд цагаан хоол. Хэдийгээр тэд цагаан хоол ч гэлээ, эдгээр нь хүний биед хэрэгцээг хангахуйц хангалттай шим тэжээлтэй. Гэсэн хэдий ч, Бурхан: “Эдгээрийг хүн төрөлхтөнд өгөхөд хангалттай. Хүн төрөлхтөн зүгээр л эдгээрийг идэж болно” гэж хэлээгүй. Бурхан тэгээд зогсчихоогүй, харин ч хүн төрөлхтөнд илүү их амттай гэсэн зүйлсийг бэлдэж өгсөн. Эдгээр зүйл нь юу байв? Энэ нь та нарын оройн ширээн дээрээ харж, өдөр бүр идэхийг хүсдэг төрөл бүрийн загас болон мах юм. Маш олон төрлийн мах болон загас байдаг. Загаснууд бүгд усанд амьдардаг; тэдний махны бүтэц хуурай газар дээр өссөн амьтдынхаас өөр байдаг ба тэд хүн төрөлхтөнд өөр өөр шим тэжээлийг өгч чадна. Загасны шинж чанарууд хүний биеийн дулаан болон хүйтнийг зохицуулж чаддаг, тиймээс тэд хүн төрөлхтний хувьд туйлын ашигтай юм. Гэхдээ ямар ч сайхан амттай байсан хэтрүүлж болохгүй. Энэ нь үүнтэй мөн л адилхан: Бурхан хүн төрөлхтөнд зөв цагт нь, таарсан хэмжээгээр нь өгдөг, ингэснээр хүмүүс улирал, цагийн дагуу эдгээр зүйлийг энгийн, зөв зүйтэйгээр эдэлж чаддаг. Шувуунд юу багтдаг вэ? Тахиа, бөднө шувуу, тагтаа зэрэг. Олон хүн бас нугас болон галууг иддэг. Хэдий Бурхан бэлдсэн ч гэлээ, Бурханы сонгосон хүмүүст Хуулийн эрин үед тодорхой хэм хэмжээ, шаардлага тавьж байсан. Одоо тэр хэм хэмжээ нь хувь хүний ойлголт болон хувийн дур сонирхол дээр тулгуурладаг. Олон төрлийн эдгээр мах нь уураг төмрийг нөхөх, цус төлжүүлэх, булчин, ясыг бэхжүүлж, илүү их эрч хүч өгөх зэргээр хүний биеийг янз бүрийн шим тэжээлээр хангаж байдаг. Хүмүүс ямар ч арга хэрэглэн тэдгээрийг чанаж идсэнээс үл хамааран, товчхондоо эдгээр зүйлс нь нэг талаас хүмүүсийн амт, дур хүслийг нэмэгдүүлэхэд, нөгөө талаас тэдний гэдсийг дүүргэхэд тусалж байдаг. Хамгийн гол нь эдгээр нь хүний биеийн өдөр тутмын хоол тэжээлийн хэрэгцээг хангаж чадна. Эдгээр нь, хүн төрөлхтөнд хүнс хоол бэлдэхдээ Бурханы анхаарсан зүйлс юм. Цагаан хоол болоод мах цөм байна—баян, элбэг дэлбэг байгаа биш гэж үү? (Тийм.) Гэвч хүмүүс Бурхан хүн төрөлхтний бүх хоол хүнсийг бэлдэж өгөхдөө анхнаасаа ямар санаа зорилготой байсныг ойлгох хэрэгтэй. Энэ нь эдгээр хоол хүнсээс хүн төрөлхтөн ховдоглон таашаал авахын тулд байсан уу? Хэрвээ хүмүүс материаллаг дуршлаа хангахын төлөө л явдаг байсан бол яах байсан бэ? Тэд хоол тэжээлийн илүүдэлтэй болохгүй юу? Тэжээлийн илүүдэлтэй байх нь хүний биед төрөл бүрийн эмгэг өвчин авчрахгүй юу? Мэдээж Бурханы бүтээсэн байгалийн хуулийг зөрчих нь тийм ч сайн хэрэг биш, тиймээс ч Бурхан зөв цагт нь, таарсан хэмжээгээр өгдөг болохоор өөр өөр цаг үе, улирлын дагуу хүмүүст янз бүрийн хоол хүнс хэрэглүүлдэг билээ. Энэ л хамгийн сайн арга юм. Жишээлбэл, хэт халуун зуны дараа хүмүүс нэлээдгүй дулааныг өөртөө хуримтлуулсан байдаг тул биед чийгшил хуримтлагдаж, биед эмгэг үүсэх нөхцөл бүрэлддэг. Намар болоход, маш их жимс боловсордог тул хүмүүс зарим жимсийг идэх үед тэдний чийгшил алга болдог. Мөн үүнтэй зэрэгцээд үхэр болон хонь өсөж гүйцдэг тул хүмүүс зарим махыг хоол тэжээл болгон идэх ёстой. Төрөл бүрийн мах идсэний дараа, хүмүүсийн биед өвлийг өнтэй давах энерги, дулаан хурдаг ба үүний үр дүнд тэд өвлийг тайван амгалан өнгөрүүлдэг. Хүн төрөлхтний төлөө юуг хэдийд бэлдэх, хэдийд тэдгээр зүйлсийг ургуулж, жимс нь ургаж боловсрох—энэ бүгдийг Бурхан хянах ба эрт дээрээс л Тэр сайтар зохицуулсаар ирсэн. Харин хүн төрөлхтөн л Бурханы хүслийг ойлгодоггүй. Энэ сэдэв бол “Бурхан хүний өдөр тутмын амьдралд шаардлагатай хоол хүнсийг хэрхэн бэлдсэн тухай” юм.

  Бүх төрлийн хоол хүнснээс гадна, Бурхан бас хүн төрөлхтнийг усны эх үүсвэрээр тэтгэдэг. Хүмүүс юм идсэний дараа ус уух хэрэгтэй. Зөвхөн жимс идэх нь хангалттай юу? Хүмүүс зөвхөн жимс идэх нь хангалтгүй, үүнээс гадна зарим улиралд жимс гардаггүй. Тэгвэл хүн төрөлхтний усны асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? Бурхан нуур, гол, булаг рашаан гээд газар доор болон газар дээр маш их усны эх үүсвэрийг бэлдсэн. Эдгээр усны эх үүсвэрээс, ямар нэгэн бохирдол, хүний боловсруулалт, аль эсвэл хор уршиг байхгүй нөхцөлд ууж болно. Хоол хүнсний эх сурвалжтай холбогдуулан хүн төрөлхтний бие махбодын амьдралд Бурхан маш их нарийн тодорхой, их зохимжтой бэлтгэлийг хийсэн, иймээс хүмүүсийн амьдрал их баян, баялаг бөгөөд юугаар ч дуталгүйгээр амьдардаг. Энэ бол хүмүүсийн харж бас мэдэрч болох зүйл юм. Түүнчлэн амьтан, ургамал, бүх төрлийн өвс гээд бүх зүйлийн дундаас зарим ургамлыг Бурхан хүний биеийн өвчин эмгэг, хорыг арилгахын тулд бүтээсэн. Жишээлбэл, хэрвээ чи түлэгдсэн бол юу хийх вэ? Үүнийг усаар угааж болох уу? Чи хаа нэгтэйгээс даавууны өөдөс олоод үүнийг боож чадах уу? Тэгснээр энэ нь идээ бээрээр дүүрч эсвэл халдвар авч магадгүй юм. Жишээлбэл, хэрвээ чи санаандгүйгээр галд эсвэл халуун усанд түлэгдвэл юу хийх вэ? Үүн дээр ус гоожуулах уу? Жишээлбэл, хэрвээ чи халуурч, ханиад хүрч, биеийн хүчний ажлаас гэмтэл авч, буруу зүйл идсэнээс болоод ходоодны эмгэгтэй болж, эсвэл амьдралын зуршил буюу сэтгэл хөдлөлийн асуудлаас болоод зүрх судасны өвчин, сэтгэцийн эмгэг эсвэл дотор эрхтэний өвчинтэй болбол—энэ бүгдийг эмчлэхэд таарах ургамлууд байдаг. Цусны эргэлтийг сайжруулж, зогсонги байдлыг арилгаж, өвдөлт намдааж, цус алдалтыг зогсоож, мэдээ алдуулж, хүмүүсийн арьсыг сэргээхэд тусалж, цусны бүлэгнэлтийг арилгаж, биеэс хорыг гадагшлуулдаг ургамлууд ч бий. Товчоор бол тэд бүгдийг өдөр тутмын амьдралд хэрэглэж болно. Тэд хүмүүст хэрэгтэй ба тэднийг Бурхан хүний хэрэгцээнд зориулан бэлдсэн. Тэдгээрийн заримыг Бурханы зөвшөөрсөний дагуу хүн санамсаргүйгээр олж нээж, харин бусдыг нь тодорхой үзэгдлийн улмаас эсвэл Бурханы бэлдсэн тодорхой хүмүүс нээн илрүүлдэг. Тэдгээрийг нээснийхээ дараа хүн төрөлхтөн өвлүүлэн дамжуулдаг ба улмаар олон хүмүүс тэдний тухай мэдэж авдаг. Ингэснээр, Бурханы эдгээр ургамлын бүтээл үнэ цэнэ, утга учиртай болно. Товчоор бол эдгээр зүйлс бүгд Бурханаас улбаатай бөгөөд хүн төрөлхтний амьдрах орчныг бүтээхдээ Түүний бэлдэж, тарьсан зүйлс нь юм. Эдгээр бүх зүйл маш чухал. Бурхан тэнгэр, газар хийгээд бүх зүйлийг бүтээх үед Түүний бодол эргэцүүлэл нь хүн төрөлхтнийхөөс ч илүү дээр байсныг энэ нь харуулахгүй байна гэж үү? Чи Бурханы бүтээсэн бүхнийг харах үедээ Бурханы бодитой талыг мэдэрч чадаж байна уу? Бурхан нууцаар ажилласан. Хүн энэ дэлхий дээр хараахан ирээгүй байх үед, энэ хүн төрөлхтөнтэй харилцахаасаа өмнө Бурхан аль хэдийн энэ бүхнийг бүтээсэн байсан. Түүний хийсэн бүхэн хүн төрөлхтний тусын тулд, тэднийг амьд үлдээхийн тулд, хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө анхаарч үзсэн зүйлс байдаг, тиймдээ ч хүн төрөлхтөн Бурханы тэдэнд бэлдсэн энэ баян, өгөөжтэй дэлхийд амьдарч, хоол эсвэл хувцасны талаар санаа зоволгүйгээр, дутагдах зүйлгүй аз жаргалтай амьдарч болно. Хүн төрөлхтөн ийм орчинд үргэлжлүүлэн өсөн үржиж, амьдарсаар байгаа боловч хүн төрөлхтний төлөө Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг цөөхөн хүн ойлгодог. Оронд нь, Сатан үүнийг байгалиас бүтээгдэхээр болгосон.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас
Анхны өгүүлэл линк:

No comments:

Post a Comment