Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

8/07/2019

Шударга хүн гэж юу вэ? Яагаад Бурхан шударга хүмүүст дуртай байдаг вэ?


Холбогдолтой Бурханы үгс:

  Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

  та нар Бурхан үнэнч шударга хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. Бурхан үнэнч мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Цаашилбал Түүний үйлдэл нь алдаа мадаггүй агаад эргэлзэхээргүй байдаг. Ийм учраас Бурхан Түүнд туйлын үнэнч шударга байдаг хүмүүст дуртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

  Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

  Бусдын талаар ямар ч эргэлзээ өвөрлөдөггүй хүмүүсийг Би маш их таашаадаг ба үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг хүмүүст Би маш их дуртай; ийм хоёр төрлийн хүмүүст Би илүү их халамж үзүүлнэ, учир нь Миний нүдээр бол тэд шударга хүмүүс билээ. Хэрвээ та нар маш зальтай бол, та нар хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх зүйлс, бүх хүмүүсийн талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ учир шалтгааны улмаас, Надад итгэх та нарын итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүйгээр та нарын хайр, жинхэнэ хайраас хамаагүй хол байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс

  Гэвч Миний эрж хайдаг хүмүүс бол үнэнч шударга хүмүүс; хэрвээ чи үнэнч шударга агаад зарчмын дагуу үйлддэг бол чи Бурханы итгэлийг хүлээсэн хүн байж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

  Бурханы ойр дотнынхон бол мөн Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; зөвхөн Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний тайван бус байдал болоод Түүний хүслүүдээс хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөмтгий, сул дорой ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан эдгээр хүмүүст илүү их ачааг өгдөг ба Бурханы хийх хэрэгтэй зүйлс эдгээр хүмүүсээр илэрхийлэгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Хүний нөхөрлөл:

  Үнэнч хүн байна гэж юу гэсэн үг вэ? Нэгдүгээрт, үнэнч хүн мөс чанар, мэдрэмжтэй, зүрх сэтгэлдээ Бурханыг өргөмжилдөг, Бурханы хайрыг хариулж чаддаг гэдгийг бид баттай хэлж чадна. Энэ бол үнэнч хүн юм. Хэрэв чи мөс чанартай бол, хэрэв чи мэдрэмжтэй бол, хэрэв чи зүрх сэтгэлдээ Бурханыг өргөмжилж чаддаг бол (Хэрвээ чи Бурханд итгэдэг гэж хэлэх атлаа Бурханыг өргөмжилж чадахгүй бол итгэл чинь чин сэтгэлийнх биш), үнэнч хүн мөн. Хоёрдугаарт, үнэнч хүн бодитой, бодит байдалд ойр маягаар ярьдаг. Тэд баримтыг гуйвуулалгүй, шударгаар ярьж, хүмүүст шударга ханддаг. Энэ бол үнэнч хүн. Гуравдугаарт, үнэнч хүн Бурханыг хүндэтгэж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагадаг. Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэтгэдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг. Энэ төрлийн хүн нь үнэнч хүн юм. Дөрөвдүгээрт, үнэнч хүн үүргээ үнэнчээр биелүүлдэг. Тэд хийдэг бүхэндээ Бурханд үнэнч байдаг. Тавдугаарт, үнэнч хүн Бурханыг зүрх сэтгэлдээ хайрладаг. Тэд бүх зүйлд Бурханы хүслийг бодолцож чаддаг. Зургадугаарт, үнэнч хүн Бурханы үгээр амьдардаг. Тэд Бурханд үнэхээр шүтэн мөргөж чаддаг. Эдгээр шинж чанарыг эзэмшиж чадах хүн бол үнэнч хүн юм. Бурхан яг ийм төрлийн хүнийг хүсдэг тул эдгээр хүнийг Өөрийн дэргэд амьдруулахдаа баяртай байдаг. Бурхан яг ийм төрлийн хүнийг бүрэн болгохыг хүсдэг. Бурхан яг ийм төрлийн хүнийг харахыг хүсдэг. Ийм төрлийн хүн бол үнэнч хүн юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (V) дэх “Үнэнч хүн байх тухай дүгнэлт”-ээс

  Бурхан яагаад үнэнч хүмүүсийг таалдаг вэ? Үнэнч хүмүүсийн гол чанар гэвэл итгэл даахуйц байдаг. Нэгдүгээрт, үнэнч хүмүүс бусадтай зохицон таарамжтай байж чаддаг, мөн бусдын дотны нөхөр байж чаддаг. Тэд хүн хуурдаггүй, үнэнийг хэлдэг; энэ төрлийн хүмүүстэй харьцахад ой ухаан чинь саруул, уужирсан, амар амгалан байдаг. Хоёрдугаарт, үнэнч хүмүүс итгэл даахуйц, найдвартай байдаг; тэднээс ямарваа зүйл хийхийг хүсэхдээ, эсвэл тэд чамд туслахад нь, тэдэнд итгэж болно. Тэгэхээр, дүгнэлт гэвэл, үнэнч хүмүүстэй аливаа асуудлыг шийдвэрлэхэд тайвширч, амран, санаа зовох зүйлгүй, амгалан болж, тайтгарал мэдрэн, таатай санагддаг. Чи үнэнч хүн болж байж л бусдад дотны нөхөр болж, хүмүүсийн итгэлийг олж чадах учир зөвхөн үнэнч хүн л жинхэнэ хүний дүр төрх юм. Зальхай хүн нь бусад хүмүүст заль мэх, хорлол, зовлон шаналал, үл итгэлцэл, уйтгар гуниг авчирдаг тул жинхэнэ хүний дүр төрх биш. Тэд бусадтай нийцтэй байж чаддаггүй, хүмүүс тэднийг үзэн ядаж, зайгаа авч, голдог. Иймээс, энэ төлийн хүн нь жинхэнэ хүний дүр төрх биш. Бүлэг хүн дотор тэд бусдад ашиг ус авчирч чаддаггүй, зовлон шаналал л авчирч чаддаг; энэ нь үнэн хэрэгтээ диавол, энэ бол Сатаны дүр төрх юм. Бурхан үнэнч хүмүүсийг хайрладгийн шалтгаан одоо тодорхой байна, тийм үү? Хэрэв бид үнэхээр үнэнч хүн болбол, Сатаны завхралыг үлдэн хөөж, Сатаны хорыг хаяж, Сатаны гүн ухаан, төөрөгдөлд хянуулахгүй; тэгвэл бид жинхэнэ хүний дүр төрхөөр амьдарна. Тиймээс, зөвхөн үнэнийг хэрэгжүүлж чадах үнэхээрийн үнэнч хүн л Сатаны нөлөөнөөс мултарч, аврал олсон хүн юм. Үнэнч хүмүүс бол аврагдаж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдсөн хүмүүс байдаг; тэдэнд Сатаны философи байхгүй, Сатаны хор огт үгүй, мөн тэд Сатанаар хянуулдаггүй. Сатаны нөлөөнөөс хагацаж, бүрэн салсан тул тэднийг Сатантай огт холбоогүй гэж хэлж болно. Иймээс зөвхөн үнэнч хүмүүс л авралыг үнэхээр олсон хүмүүс юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (VII) дэх “Үнэнийг ойлгож, Сатаны нөлөөг үлдэн хөөх нь л аврал”-аас

No comments:

Post a Comment