Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

4/12/2019

Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна


  Би ядуу хамтралчны гэр бүлд төрсөн. Хүүхэд байхаасаа л би маш эмзэг байсан бөгөөд бусад хүүхдүүдтэй зодолдохгүй, эцэг эхийнхээ үгэнд ордог байсан нь томчуудын нүдэнд намайг ердийн “сайн охин” гэж харагдуулдаг байв. Бусад эцэг эхчүүд миний аав ээжийг тийм сайн охинтой азтай хүмүүс гэж бүгдих атаархдаг байсан. Үүнтэй адилаар би эргэн тойрны хүмүүсээсээ өдөр бүр байнга магтаалын үг сонсож өссөн. Би бага сургуульд сурч байхад ялангуяа дүнгүүд маань маш сайн, шалгалтууд дээр дандаа л эхний байрыг эзэлдэг байсан. Нэг удаа манай хотоос зохион байгуулсан эсээ бичлэгийн тэмцээн дээр би бүрэн үнэлгээ авч сургуульдаа өргөмжлөл авчирсан. Захирал надад шагнал, гэрчилгээ өгсөн төдийгүй сургуулийн бүх хамт олны өмнө надад сайшаал магтаалын үг хэлж, сурагчдыг надаас суралцахыг уриалсан. Би гэнэтхэн сургуулийн “алдартай од” болсон ба ангийнхан намайг ялагч генерал” гэж хочилсон.
Багш нарын магтаал, сайшаал, ангийнхны атаархал,эцэг эхийн маань хэт хайрласан сэтгэл миний зүрх сэтгэлд дээд зэргийн байдлын тухай мэдрэмжийг өгч би бусад хүмүүсээр гайхагдан шагшигдах мэдрэмжийг маш их таашаан баярласан. Тиймд, амьдрал дахь хамгийн гайхамшигтай баяр хөөр бол бусдын бахархал сайшаалыг хүртэх явдал, бусдын магтаалаас төрсөн аз жаргалын мэдрэмж гэж би хатуу итгэсэн. Би өөртөө:“Хэчнээн хэцүү, ядаргаатай байсан ч би нэр алдар, байр суурьтай, бусдад хэзээ ч дорд үзэгддэггүй нэгэн болох ёстой.” гэжнууцаар хэлсэн: Тэр үеэс эхлээд, “Хүн явсан газар бүхэндээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүртээ ганганадаг”, “Хүн үе тэнгийнхнээсээ илүү байхын тулд байнга хичээх хэрэгтэй” зэрэг мэргэн үгс миний амьдралын уриа болсон.

  Хэдий тийм боловч, намайг 13 настай байхад аав маань хүндээр өвдөж эмнэлэгт хэвтсэн бөгөөд үүнээс болж манай ядуу гэр бүлмаш их өрөнд орсон. Аавыгаа өвчнөөсөө болж шаналан ёолж, ээж бидний амин зуулгын төлөө ядарч зүдэрч байгааг хараад надад үнэхээр хэцүү санагдаж би хурдхан том болоод тэднийхээ шаналал, өвчин зовлонгоос хуваалцах юмсан гэж хүссэн. Тэгээд би сургуулиасаа гарах сэтгэл өвдөм шийдвэр гаргаж, бодсон:Би сургуульд явахгүй байсан ч бусдаас муу байна гэж байхгүй. Би өсөж том болоод хүчтэй, амжилттай эмэгтэй болно, тэгээд би гайхамшигтай амьдрах боломжтой байна! Сурлага сайтай байсан тул би хөршүүдийнхээ дунд “жижигхэн алдартай од” байсан. Tийм учраас, миний сургуулиас гарсан тухай мэдээ тарахад тосгоныхон энэ тухай ярьж эхэлсэн: “Энэ охин үнэхээр тэнэг юм аа! Сургуулиас гарна гэдэг чинь түүний ирээдүйг сүйрүүлнэ!” бас “Боловсролгүй хүмүүсийг хэн ч хүндлэхгүй. Тэр бүхий л амьдралдаа зовлон бэрхшээл, ядуурлаас болж зовно!” Хүүхэд байхаасаа эхлээд сайшаал, магтаалын үг хүлээж аваад дасчихсан нэгний хувиар надад:“Унаж буй галт шувуу тахианаас дор” хэмээх өрөвдөлтэй мэдрэмж гэнэт төрсөн. Би гадагшаа гарахаасаа, хүмүүстэй уулзахаасаа, дорд үзэгдэх мэдрэмжээс айж байлаа. Тийм шаналлаас зайлсхийхийн тулд би гэрээсээ бараг л бүтэн хоёр жилийн турш гараагүй бөгөөд тэр бүх хугацаанд дуугаа хураасан. Энэ үед миний хүчтэй, амжилттай эмэгтэй болох хүсэл бүр ч хүчтэй болж, би дахиад хоёр жилийн дараа ажиллаж эхлэхээр гадагш гарсан. Би олон ажил хийсэн боловч нэг их удалгүй ажлаа хаядаг байсан учир нь тухайн ажил нэг бол хэтэрхий ядаргаатай бас дарамттай, эсвэл цалин нь хэтэрхий бага, эсвэл эзэн нь сайнгүй байсан. Дахин дахин бүтэлгүйтсэнийхээ дараагаар би бүрмөсөн зориг мохож хүчтэй, амжилттай эмэгтэй болох мөрөөдөл маань бодит амьдралаас үнэхээр хол байгаагмэдэрсэн.

  2005 онд, сүүлчийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн авах эрхолгогдсон. Тэр үеэс эхлэн, миний амьдралын хэв маяг, тэр ч байтугай бүхий л амьдрал маань бүрэн өөрчлөгдсөн. Би Бурханы үгнээс үүнийг олж харсан: “Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас).Бурханы хүчирхэг үгс миний сэтгэлд гүн гүнзгий хүрч, хүн бүхний хувь заяа Түүний гарт байдаг, харин хүмүүс өөрсдөө огт хянаж чаддаггүй мөн ямар ч цаг үе байсан хамаагүй хүмүүс Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл, төлөвлөгөөнөөс зайлсхийж чадахгүй Бурханы эрх мэдлийн дор дуулгавартай байх хэрэгтэй болохыг надад ойлгуулсан. Энэ бол хүмүүс сайн хувь заяатай байх цорын ганц арга зам. Би ямар гэр бүлд төрөх, хэрхэн боловсорч соёлжих, миний амьдрал баян, ядуу байх зэрэг нь бүгд Бурханаар урьдчилан тодорхойлогдсон байдаг. Энэ бол миний оюун санаа эсвэл ур чадвар өөрчилж чадах зүйл биш юм. Би бүхий л зүрх сэтгэл, сүнсээрээ хүчтэй, амжилттай эмэгтэй болох шийдвэр гаргасан боловч нададбэрхшээлтэй ч гэсэн тогтвортой ажил байгаагүй. Миний хүсэж байгаа зүйлд хүнд ажлаар дамжин байнга хүрэх боломжгүй, Бурханаар зөвшөөрөгдсөн эсэхээс, миний явж буй зам Бурханаар урьдчилан тогтоогдсон эсэхээсхамаарах ёстой гэдгийг ойлгоход хүргэсэн.Хэрвээ тэгэхгүй бол, тухайн зүйлд би ямар ч үнэ төлсөн бай хамаагүй, оргүй хоосон болно. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би цаашид, өөрийн туршлагаасаа болж сэтгэл гонсойгоогүй, бусад хүмүүсийн хэлсэн зүйлсийн талаар санаа зовоогүй. Харин ингэхийн оронд, би Бурханд итгэх, үнэний мөрийг зүй зохистойгоор хөөх, утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр гаргасан. Дараагаар нь, би өдөр бүр Бурханы үгийг уншихдаа тууштай байж залбирсан, найрал дуу дуулсан, ах, эгч нартай хамтдаа цуглаануудад оролцсон. Би үнэнийг харьцангуй хурднаар бүрэн дүүрэн ойлгосон, халуун хүсэл тэмүүллээр итгэлийн мөрийг хөөж байсан нь надад усан баталгаа хийсэн эгчийн хүндэтгэлийг хүлээсэнбөгөөд энэ нь нададдотроо өөрийгөө дөвийлгөх мэдрэмжийг төрүүлэв. Чуулганд орсныхоо дарааби, тэдний хөгжлийн гол анхаарал хандуулах төв нь намайг байна гэжудирдагч нар ярьж байхыг сонссон бөгөөд энэ нь намайг сэтгэл дэх баяр хөөрөө хязгаарлахад улам хэцүү болгосон, тэр ч байтугай миний хийх алхамд нэмэлт эрч хүчийг өгсөн. Тэгээд би өөртөө хэлсэн: Би бүхий л зүрх сэтгэл, сүнсээрээ хичээх ёстой! Би чуулганы удирдагч нарын урмыг хугалж болохгүй. Энэ нь миний нэр хүндийн төлөө байсан ч хамаагүй гадаад ертөнцөд надаас зугтаасан нэр хүнд, байр сууриа буцаан олж авахын тулд би шаргуу ажиллах хэрэгтэй.Тэр үед би Бурханы хүслийн талаар огт хайхраагүй. Миний оюун санаанд байсан зүйл бол ердөө л,яг миний өмнө над руу байнга дохихгялалзсан гэрэл адил нэр хүнд, эд баялаг, байр суурь байв.

  Тун ч удалгүй, би чуулганы шинэ итгэгч нарт усан баталгаа хийх үүрэг гүйцэтгэсэн. Ах, эгч нараас магтаал их хүртэх,“хөгжлийн төв” хэмээх нэрэндээ хүрч амьдрахын тулд би үүргээ гүйцэтгэхдээ ур чадвараа дайчилна гэж шийдсэн. Ах, эгч нар намайг дэмжиж л байх юм бол Бурханд би аяндаа таалагдана гэж бодсон. “Шаргуу ажил, хичээл зүтгэл”-ийнхээ хүчээр би хэсэг хугацааны дараа ах, эгч нарын сайшаал, дэмжлэгийг хүртэх замаар хүслээбиелүүлж чадсанюм. Би: “Ийм олон ах, эгч нар намайг дэмжин баталж байгаа нь би бусдаас илүү сайн гэсэн үг. Хэрвээ чуулганы удирдагч нар үүнийг мэдвэл намайг дэвшүүлж, чухал албан тушаалд томилох нь гарцаагүй. Дараа нь миний ирээдүй хязгааргүй боломжоор дүүрэх нь дамжиггүй”гэж бодохгүй байж чадаагүй.Би өөрөөрөө бахархаж, өөртөө сэтгэл хангалуун байдлаар амьдарч байсан тул дотоод ухамсраараа үүргээ хайхрамжгүй гүйцэтгэж эхэлсэн бөгөөд шинэ итгэгч нарт усан баталгаа хийхдээхичээнгүйлэн хандахаа больсон. Үр дүнд нь, шинэ итгэгч нарын зарим нь жинхэнэ усан баталгааг хүлээн авч чадахгүй, сөрөг, сул дорой байдал дунд амьдарч байлаа.Ийм нөхцөл байдалтай нүүр тулаад би маш их хямарч, бодсон: “Өнөөдөр надад байгаа “өргөмжлөл”-д хүртлээ би өсөж дэвшсэн. Шинэ итгэгч нарыг ийм байдалтай байхыг би хэрхэн зөвшөөрч чадав аа?Хэрвээ чуулганы удирдагч нар энэ тухай мэдвэл, намайг чадваргүй гэж хэлэх нь гарцаагүй бөгөөд миний үүрэг хариуцлагыг ч хүртэл зогсоож магадгүй.Тэгвэл миний хувьд юм бүхэн төгсгөл болохгүй гэж үү? Энэ нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд би ямар нэгэн зүйл хийх ёстой.”Түүнээс хойш би шинэ итгэгч нарыг дэмжихийн тулд өдөр бүр гадагш гарсан. Заримдаа нэг уулзалт хийхийн тулд би хэд хэдэн толгод давж очих, буцах замдаа гурваас дөрвөн цаг зарцуулж байсан, гэвч сэтгэл санаа маань огт дээрдээгүй. Сарын дараа би ядарч туйлдсан, харин надад Ариун Сүнсний ажил байгаагүй учраас Бурханы үгийг дамжуулан хүргэх миний харилцаа үлбэгэр, хуурай байсан бөгөөд үр дүнд нь итгэгч нарын байдал зохих цаг хугацаандаа өөрчлөгдөж эргээгүй. Энэ тухайд зовлонтой мэдрэмж толгойн өвчин болтлоо надад төрсөн, гэвч би өөрийнхөө тухайд эргэцүүлэхээр Бурханы өмнө ирэх хэрэгтэй гэдгээ өдий болтол ойлгож ухаараагүйбайлаа. Шинэ итгэгчдийн амьдралд хор хохирол учруулсан миний ажлын урт хугацааны үр дүнгүй байдлаас болоод би эцэст нь гэр лүүгээ илгээгдсэн. Гэртээ буцаж ирэх тэр үе тэнгэрээс газарт унахтай адил байсан. Бие маань эмзэг, сул дорой болсон мэт санагдсан. Өнгөрсөн үед, үнэхээр олон ах, эгч нар намайг хүндэлж байсныг би эргээд бодсон, гэвч одоо ийм хэмжээнд хүртлээ уначихлаа. Хэрвээ ах, эгч нар мэдвэл намайг хэрхэн харах бол? Энэ тухай бодох тусам ах, эгч нарын нүүрийг харж чадахгүй мэт надад санагдсан,цуглаанд очихоор гадагш гарахаасаа татгалзаж, харин түүний оронд гэртээ өдөр болгон нулимстай суудаг болсон. Би дотроо тэсэхийн аргагүй тарчилж байв. Нэг өдөр, би Бурханы дараах үгсийг харсан: “Өөрсдийн эрэл хайгуулдаа та нар хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүйтэй байдаг. Одоогийн ажил бол та нарын байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын тулд билээ. Байр суурийн төлөөх найдвар, хүсэл болон үзэл нь бүгд сатаны зан чанарын сонгодог төлөөлөл юм. … Олон жилийн турш амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг бодлууд нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол нь тэдний зүрх сэтгэлийг эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдэмгий зан дутмаг байгаад зогсохгүй тэд мөн шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдэмгий зан үнэхээр дутагддаг ба түүнээс ч илүүтэйгээр эдгээр харанхуй нөлөөний барьцаас салах өчүүхэн ч зориг тэдэнд байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал нь илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний өнцөг тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаар өөрсдийн өнцгөөс ярих үед үүнийг сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй, мөн түүнчлэн эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд эгдүүцдэггүй бөгөөд гэрэл болон үнэнийг хайрладаггүй; үүний оронд тэд тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи яагаад товойлгогч байх хүсэлгүй байна вэ?”-ээс).Бурханы хурц илчлэлтээр л дамжуулан, Бурханд итгэх итгэлийн тухай үзэл бодол маань анхнаасаа буруу байжээ гэдгийг би ойлгож ухаарсан. Дэлхий дээр хүрч чадаагүй тэр л нэр хүнд, эд хөрөнгө, байр сууринд хүрэхийн тулд би Бурханд итгэх итгэлээ ашиглахыг хүсэж:“Ах, эгч нарын сайшаал магтаалыг хүртмэгцээ л би дэвшиж чухал албан тушаалд томилогдоно, тэгвэл Бурханд ч бас таалагдаж, намайг магтана.”гэж хийсвэрээр бодсон. Эдгээр бодол ноёрхсоны улмаас би сул дорой, жигшмээр хүн болсон. Эгч, ах нар намайг магтахад би өөртөө итгэх итгэлээр дүүрнэ, харин тэдгээрийг алдвал нэн даруй зориг мохож, сэтгэлээр унан, сөрөг, няцамтгай болчихно. Энэ нь хэрхэн Бурханд итгэх итгэл байсан байх вэ? Миний итгэж байсан бүхий л зүйл гэвэл нэр хүн, эд хөрөнгө, байр суурь байжээ! Бурханы зорилго бол намайг гайхамшигтай ажилладаг авъяастан болгон сургах бус хувь хүний хүсэл сонирхлоо хангахын тулд үүрэг хариуцлагаа биелүүлэхийгдавуу тал болгон ашиглахыг надад үл зөвшөөрөх явдал байжээ. Харин, Тэр намайг үүрэг хариуцлагаа биелүүлэхүйл явцаараа дамжууландутагдлаа нээн илрүүлж, Бурханы үгс, ажлыг биеэрээ туулан мэдрэх, улмаар илүү их үнэнийг ойлгож үнэнд хүрэх, эцэст нь Бурханы авралыг хүлээн авахыг хүссэн.Мөн энэ нь, Бурханы шинэ итгэгч ах, эгч нарыг хангахын тулд би өөрийн туршлагаа, үнэнийг ойлгох ойлголтоо ашиглаж чаддаг байх, үнэн зөв замд сууриа засахад нь туслах, улмаар тэд Бурханд итгэх зөв замд аль болох хурднаар орохын төлөө байсан. Хэдий тийм боловч би нэр хүнд, байр суурь, хувийн амбицынхаа төлөө байнга махран зүтгэдэг байсан учраас Бурханы зорилгыг хэзээ ч хайгаагүй. Эцэст нь, Ариун Сүнсний ажлыг би огт хүлээн аваагүй, тэгээд би хэчнээн хичээл зүтгэл гаргасан ч ялгаагүй шинэ итгэгчдэд зохих ёсоор усан баталгаа хийж чадахгүй байлаа. Би үүргээ гүйцэтгэхээ больсноос хойш дэндүү сөрөг болж надад Бурханы авралыг хүлээн авах найдвар байхгүй хэмээн бодож Бурханы зорилгыг буруу ойлгосон. Энэ бол би Бурханы үгсийг гэнэт санасан үе байв: “Чиний шаргуу ажил хэр гавьяатайг, чиний эрдэм чадал хэр үлэмж байхыг, чи Намайг хэр ойрхон дагадагийг, чи хэр алдартайг эсвэл чиний хандлага хэр сайжирснийг Би тоодоггүй; иймээс Миний шаардсан зүйлийг хийгээгүй байгаа цагт чи хэзээ ч Миний магтаалыг олж авч чадахгүй байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас). “Хүн чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх нь бусад хүн түүнийг хэрхэн үнэлдгээр эсвэл эргэн тойрных нь хүмүүс түүнийг хэрхэн хардагаар тодорхойлогддоггүй, харин Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа эсэхээр болон тэдэнд Ариун Сүнсний оролцоо байгаа эсэхээр тодорхойлогддог бөгөөд хэсэг хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа тэдний зан чанар өөрчлөгддөг эсэх, тэдэнд Бурханы талаарх мэдлэг байгаа эсэхээр бүр ч их тодорхойлогддог; …” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос).Бурханы үгсээс би Түүний зорилго, шаардлагыг ойлгосон. Өндөр байр суурь бол илүү найдвар төрүүлсэн ирээдүй, Бурханаас ирэх илүү их магтаал гэсэн үг гэж би өмнө нь итгэдэг байсан маань Бурханы ажлыг дэлхийн үзэл бодлын үүднээс хэмжиж байсан явдал бөгөөд үүнээс илүү буруу зүйл гэж байхгүй. Хэн нэгний төгсгөлийг Бурхан хэрхэн тодорхойлох, хэмжих нь тэдний байр суурь, дээгүүр зиндаа эсвэл хийсэн ажлынх нь хэмжээнд бус харинтэд үнэнд хүрсэн эсэх, зан чанарын өөрчлөлт гарсан эсэхэд суурилна. Хэрвээ хүн үнэнийг олж аваагүй эсвэл Бурханы ажлаар дамжуулан зан чанарын өөрчлөлтөд хүрээгүй л бол тэдний байр суурь хэчнээн өндөр, эсвэл хэр олон хүн тэднийг дэмждэг зэрэг нь ямар ч утгагүй болно. Тэд Бурханы баталгааг хүлээн авахгүйгээр барахгүй илчлэгдэж, Бурханаар жигшигдэн, үгүйсгэгдэж, буруутагдана. Тэд үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийгөө болон Бурханыг мэдэхэд анхаарлаа хандуулснаар, ах эгч нарт усан баталгаа хийж, дэмжихийн тулд бодит туршлагаа ашигласнаар л жинхэнэ асуудлыг шийдвэрлэх, ах эгч нарыг удирдах арга замаа олох, ажлаа үр дүнтэй болгох боломжтой байна. Ажиллах явцдаа амь руу нэвтрэх мөрийг хөөгөөгүй, ердөө ч өөрчлөгдөөгүй харин нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хойноос сохроор хөөцөлдсөн над шиг хэн нэгэнэцэст нь ах, эгч нарт илүү их хор хөнөөл л учруулж өөрөө төсгөлд нь арчигдан алга болно. Энэ талаар бодоод би намайг үүрэг гүйцэтгэхийг чуулганаас болиулсан нь миний буруу зорилго, хүсэл сонирхолд, мөн түүнчлэн миний ялзарсан уг чанарт чиглэн Бурханы тогтоосон орчин байсан ба энэ нь би өөрийнхөө талаар эргэцүүлэх, өөрийгөө мэддэг болох, итгэлийн мөрийг хөөх буруу үзэл бодлоо өөрчлөх, аль болох хурднаар үнэний мөрийг хөөсөн зөв замыг дагахын тулд байжээ гэдгийг ойлгосон. Тэр мөчид би Бурханы хайр, халамж, бодлыг үнэхээр мэдэрч, Бурханд хандан залбирахгүй байж чадаагүй: “Өө Бурхан минь! Гайхамшигт хайраа надад шагнасанд тань баярлалаа. Би таны зорилгыг ойлгодоггүй байсан бөгөөд нэр алдар, эд хөрөнгө, байр суурийг эзэмших нь Таны үнэлгээг авсны баталгаа гэж бодож байсан. Энэ нь намайг ажлынхаа явцадүнэнд нэвтрэх талаар ердөө ч хайхрахгүй байхад хүргэсэн. Миний хийсэн бүхий л зүйл гэвэл Таны шаардлагатай бүрмөсөн зөрчилдсөн нэр хүнд, эд хөрөнгийн хойноос сохроор хөөцөлдөх явдал байсан. Таны үгийн гэгээрүүлэлтээр би одоо Таны шаардлагыг ойлгож байна. Би өнгөрсөн хугацааных шигээ Таны ажилтай шууд зөрчилдөх үйлдлийг цаашид хийхгүй. Би зан чанарын өөрчлөлтийг хөөцөлдөж, үнэний мөрийг хөөх зөв замыг дагана.”

  Тун удалгүй, чуулганаас намайг шинэ итгэгч нарт усан баталгаа хийх ажилд дахин томилж нэг залуу охинтой хамт амьдрах шийдвэр гаргасан. Тэр охин шийдэмгий, оргилон дүрэлзсэн зантай байсан бөгөөд би бодсон: Би өөртөө төвлөрсөн, бас тийм ч их ярьдаггүй хүн бол энэ охин гадагшаа чиглэсэн зан чанартай, нууж хаалгүй ярьдаг учраас бид өөрсдийн сул талаа нөхөж нэг нэгнийхээ хүчтэй талуудаас суралцахын тулд энэ боломжийг ашиглаж болох юм. Хэдийгээр би ийм маягаар бодсон боловч бидний бодит харилцаандзөрчилдөөн, үл ойлголцлууд байсаар байлаа. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд,бүр ч тааламжгүй хэрэг явдал гарч болох юм гэж эмээн би илүү хянамгай ярьж, үйлдэж эхэлсэн. Охин гол төлөв ажиллахаар явдаг байлаа. Байнга үнэхээр завгүй байгааг нь хараад түүнийг сайхан сэтгэгдэлтэй үлдээх, харилцаагаа хэвээр хадгалахын тулд гэрийн бүх ажлыг би хийж байхаар шийдсэн. Хэдэн сарын дараа бидний харилцаа яг үнэндээ илүү төвөгтэй болно гэж би хэзээ ч төсөөлөөгүй бөгөөд энэ нь миний хувьд сэтгэлээр унамаар, зовиуртай байсан. Гэсэн хэдий ч би өөрийгөө нарийвчлан шинжих, ялзралаа хүлээн зөвшөөрөхийн оронд залуу охинтой эв зүйтэй байхад хэцүү, бас тэр хэтэрхий бодлогогүй гэж бодон түүн дээр анхаарлаа төвлөрүүлсэн.Нэг өдөр, дүү ажлаасаа ирж намайг гэрийн ажил хийж байгааг хараад махруу зангаасаа болоод л үүнийг хийж байна гэж шулуухан хэлсэн. Үүнийг сонсоод би дургүйцлийн нулимсаа барьж чадаагүй. Яг тэр мөчид би нэн даруй явж эргэж ирэхгүй байхыг үнэхээр хүсэв. Гэхдээ би түүнийг надаас залуу, бас Бурханд итгээд удаагүй гэдгийг нь санасан. Хэрвээ би өөрийгөө татаж авч чадахгүй түүний эсрэг атаа хорсол хадгалсан хэвээр явбал чуулганы удирдагч нар, бусад ах, эгч нар намайг хэрхэн харах вэ? Тэд намайг залуу охинд хайраар хандаагүй, бас хариуцлагагүй байсан гэж хэлнэ. Тэгвэл би хэрхэн тэдэнтэй нүүр тулгарах юм бэ? Тийм нөхцөл байдалтай тулгараад юу хийх талаар ямар нэгэн санаа надад үнэхээр байсангүй. Зовж шаналан байхдаа би Бурханы өмнө ирж залбирсан: “Өө Бурхан минь! Би үнэхээр их шаналж байна.Намайг зугтаан зайлах хүчтэй байх боломжгүй болгож хүнд чулуунууд дээрээс дараад байгаа юм шиг. Гэхдээ, миний унасан энэ нөхцөл байдал дунд Таны сайн зорилго байх ёстой гэж би итгэж байна.Намайг гэгээрүүлэхийг л би Танаас гуйж байна. Ингэснээр би Таны зорилгыг ойлгох,сурах ёстой сургамжааавах боломжтой болно.” Залбирсны дараа удалгүй нэг эгч намайг олж ирж таарсан, тэгээд би зүрх сэтгэлээ нээж өөрийн нөхцөл байдлынхаа талаар түүнтэй харилцан ярилцсан. Энэ тухай сонсоод тэр эгч хэлсэн: “Бурханы бүх ажил хүн төрөлхтнийг аврахын тулд байдаг ба бидэнд тохиолддог нөхцөл байдал биднийг сургаж, биднийг төгс төгөлдөр болгох учиртай. Хэрвээ бидний дотор эдгээр сөрөг зүйлс байх юм бол Бурханаар жигшигдсэн сатанлаг хорнууд бидний дотор одоо хүртэл байсаар байна гэсэн үг. Эдгээр нөхцөлүүдээр дамжуулан Бурхан биднийг төгс төгөлдөр болгож, биднийг өөрчилнө….” Дараа нь эгч явж би сэтгэл үймрэн, орон дотроо хөрвөөн унтаж чадалгүй бодсон: Бурхан миний юуг төгс болгож, өөрчлөх юм бэ? Тийм учраасби босоод Бурханы үгийг уншсан: “хүний амьдрал болон үнэ цэнийн талаарх үзэл бодлоос нь түүний уг чанар хийгээд тэр хэнд харьяалагддагийг ялган салгаж болно. Улс орны засгийн газар болон алдартай, агуу хүмүүсийн нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний худал хуурмаг болон утгагүй үг нь хүний амьдрал, уг чанар болсон юм. ‘Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүхэнд шингэж, хүний амьдрал болсон сатаны алдартай онч үгс юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үгс бас байдаг. … Хүмүүсийн амьдрал болон түүний биеэ авч явах байдал, бусадтай харилцах харилцаанд мөн л сатаны олон хор бий—тэд бараг өчүүхэн төдий ч үнэнгүй байдаг—жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, амжилтын төлөөх тэдний зарчим эсвэл аливааг хийх тэдний арга зам. Хүн бүхэн агуу улаан луугийн хороор дүүрсэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Иймээс хүмүүсийн яс, цусаар урсаж байдаг зүйл нь бүгд Сатаны зүйл юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс). Бурханы үгийг эргэцүүлэн бясалгах явцдаа би ийнхүү бодолд умбалаа: Сүүлийн хэдэн сарын турш би яагаад ийм их бухимдал, шаналал дунд амьдарч байна вэ? Миний зан байдал Сатаны ямар хоронд ноёлуулаад байгаа юм бэ? Бурханы гэгээрүүлэлтийн ачаар, зүрх сэтгэл минь аажмаар дотроосоо гэрэлтэхийг мэдэрч, нэр хүнд, байр сууринд би яагаад тийм их анхаарал хандуулж байсны шалтгаан нь “Хүн очсон газар бүртээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүртээ ганганадаг”, Хүн нэрээ, тогос өдөө”“Мод мөчрийнхөө төлөө, хүн арьсаа хамгаалахын тулд амьдардаг.”, “Эрчүүд үе тэнгийнхнээсээ илүү байхын тулд байнга хичээх хэрэгтэй” гэх мэт Сатаны хорны нөлөө, хутган үймүүлэлт гэдгийг ойлгож ухаарахад хүрсэн. Эдгээр сатанлаг хорнууд нь нэр хүнд, байр суурь л амьдралыг утга учиртай, үнэ цэнэтэй болгож чадна гэдэгт намайг хуурамчаар итгүүлж, өөрийн эрхгүй миний амьдралын удирдамж, зорилго болсон байв. Эдгээр хорны ноёрхол намайг нэр нүүр, бардамналд бас миний тухай бусадхүмүүс юу гэж бодох бол гэдэгт асар ихээр анхаарахад хүргэжээ.Миний хийсэн, хэлсэн бүхэн бусад хүмүүсийн зүрх сэтгэл дэх дүр төрх, байр сууриа хадгалахын тулд байсан. Миний нэр нүүр, хоосон санаархалд ямар нэгэн зүйл тохиолдмогц би зовж шаналан тарчилна. Энэ бүх зовлон, хорсол Сатанаас болсон. Тэр дүү охинтой хамт ажиллаж эхэлснээс хойш хэрвээ би ямар нэгэн буруу зүйл хэлж эсвэл хийвэл таагүй сэтгэгдэл төрүүлнэ гэж эмээн түүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэжбайнга болгоомжтой харьцдаг байснаа эргэн санасан. Тийм учраас би тэнэг юм шиг үйлдэн бялдуучлан амьдарч байжээ. Тэр охиныг надтай тооцоо бодох гэхэд би өөрийгөө мэдэх боломжийг ашиглаагүй, харин нэр нүүрээ алдахыг хүсээгүй учраас дүү охины эсрэг үзэл бодол, атгаг сэжгээр дүүрэн байсан, тэр ч байтугай энэ орчноос дайжиж алга болохыг хүссэн.Өөрийн дүр төрх, нэр нүүрээ авч үлдэхийн тулд, түүнийг бага зэрэг ялзрал завхралыг илчлэхийг эсвэл үнэнтэй үл нийцэх зүйлийг хийхийг ньби заримдаахараад түүнийг гомдоож, бидний харилцааг улам хөндийрүүлэх вий гэж эмээхдээтүүнтэй нээлттэй байж зүрхлээгүй. … Гэвч, Сатаны эдгээр хор нь намайг улам бүр хоёр нүүртэй, зальтай болгож, үүнээс улбаалан амьдралыг маань ядаргаатай, гашуун шорвог болгосон. Энэ харанхуй торноос мултрах, хуурамч багаа хуулж хаяхыг би үнэхээр хүссэн. Ингэснээр би бүрэн эрх чөлөөтэй, тайван амьдрах болно. Гэхдээ би үүнийг ганцаараа бие даан хийж чадахгүй, тэгээд Бурханы өмнө сөхрөн Түүнд зүрх сэтгэлээ уудалсан: “Өө Бурхан минь! Би магтаал, нэр хүндэд таашаал авах нэг төрөл мэтээр ханддаг байсан. Миний буруу байжээ гэдгийг би одоо харж байна. Эдгээр зүйлсийн араас мөшгих нь гайхамшигт таашаал биш харин зовлон шаналал, бухимдал, хүлээс,хязгаарлалт юм байна.Сатаны философи намайг хуурч, хяналтандааавч, нэр хүнд, эд хөрөнгө, байр суурь, хоосон санаархлаа хөөхөд хүргэж байжээ гэдгийг би одоо л тодорхой харж байна. Миний бүх зовлон шаналлыг Сатан авчирчээ. Өө Бурхан минь! Би дахиад Сатаны философиор амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна. Би таны авралыг гуйж байна; хэрэгжүүлэлтийн зөв арга замыг харуулж, Сатаны хавхыг эвдэж гарах, Таны шаардлагын дагуу үйлдэх хүч чадал, өөртөө итгэх итгэлийг надад өгөөч.” Залбирлын дараа урьд өмнө байгаагүйгээр сэтгэл хөнгөрснийг мэдэрсэн. Яг тэр үедээ, үнэний мөрийг хөөгөөд зан чанарынхаа ялзралыг шийдвэрлэж чадаагүй гэдгээ ойлгож ухаарсан. Дараа нь, би Бурханы үгсийн дараах хэсэг ишлэлийг харсан: “Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй боловч Бурхантай зүй зохистой харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байхыг хүсэж байгаа бол бүх хүнтэй харилцах чиний харилцаа аяндаа зүй зохистой болно. Ийм байдлаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайранд суурилан тогтдог. Махан бие дээр суурилсан харилцан үйлчлэл бараг байдаггүй, харин сүнсэнд нөхөрлөл, мөн түүнчлэн хайр, тайвшрал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанаас хамааран хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөөх ачаагаар дамжуулан аяндаа бий болдог. Тэдгээр нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй бөгөөд Бурханы үгийн зарчмаар дамжин хэрэгждэг. Чи Бурханы хүслийг анхаардаг байхыг хүсэж байна уу? …Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч, хүмүүсийн дундах байр суурийнхаа талаар боддоггүй байхыг хүсэж байна уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн тодорхой арга замыг заасан бөгөөд энэ нь үнэнч шударга хүн байх дадал зуршил хэрэгжүүлэх, нэр хүнд, эд хөрөнгө эсвэл хүмүүсийн зүрх сэтгэл дэх дүр төрх, байр сууриа цаашид хайхрахгүй байхад чиглэсэн байлаа. Үүний оронд би зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурханы үгийг юм бүхэнд өргөмжилж, гэрчилж, үнэнийг дадал зуршил болгож, Бурханд дуулгавартай байх хэрэгтэй. Тийм маягаар би Бурхантай ердийн харилцаа тогтоож чадах байв.Бурхантай ердийн харилцаатай байснаар бусад хүмүүстэй ч бас ердийн харилцаатай байх үр дүнд аяндаа хүрнэ. Тийм учраас, би зөвхөн өөртөө Бурханы үгийн дагуу үйлдэхээр улмаар ялзарсан зан чанараа хөөн зайлуулахаар шийдсэн. Тэр үеэс эхлээд, би дүү охинтой байнга ухамсартайгаар харилцаж Бурханы үгийг хамтдаа уншдаг болсон. Хэрвээ бид үүрэгхариуцлагаа биелүүлэхдээ шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарвал Бурханд хандан хамтдаа залбирч Бурханы үгнээс хариултыг нь эрэлхийлнэ. Бид нэг нэгтэйгээ маш эвтэй, нийцтэй байсан. Би мэдэж амжихаас ч өмнө биен дээрх ачаа, зүрх сэтгэл дэх бухимдал бүгд ууршин алга болж удаан хүлээсэн инээмсэглэл нүүрэнд маань тодорсонюм. Бурханы үгийг хэрэгжүүлснээр би тайвшралыг, баяр хөөрийг үнэхээр биеэрээ туулан мэдэрсэн. Намайг аварсны төлөө би Бурханд чин сэтгэлээсээ талархаж байна.

  Зовлон шаналалтай энэхүү цэвэршүүлэлтийн хэдэн долоо хоногийн дараа, бусад хүмүүстэй харилцаагаа хэвээр хадгалахад амьдралын философи хэрэглэхийг бидэнд Бурхан яагаад зөвшөөрөхгүйг би эцэст нь ойлгосон. Энэ нь амьдралын тэр бүх философи, мэргэн үгс гэж нэрлэгддэг Сатаны хор хүмүүсийн биед сууснаас хүмүүсийг хүлээсэнд оруулж, хор хөнөөл учруулахдаа Сатаны ашигладаг хэрэгслүүдийн улмаас юм. Эдгээр сатаны философи нь хүмүүсийн хуваагдал, зөрчилдөөн, үхлийг үүсгэж, хүмүүст бухимдал, зовлон шаналлыг л авчирч чадна. Учир нь Сатан өөрөө ялзрал, хуваагдал бөгөөд зөвхөн Бурханы үг бас Түүний хүмүүсээс шаарддаг зүйлс л тэднийг бие биетэйгээ амар тайван байх боломжийг олгодог.Зөвхөн Бурханы үгсээр амьдарч, Түүний үгсийн дагуу үйлдсэнээр л хүмүүс Сатаны харанхуй нөлөөг эвдэн Бурханы өмнө бүрэн дүүрэн эрх чөлөөтэй, сэтгэл уужим амьдарна. Бас энэ үед, би дүү охинтой хамт амьдарч байгаа маань Бурханы гайхамшигт зохицуулалт бөгөөд миний дотох гүнзгий үндэстэй Сатаны хорнууд, миний бодит хэрэгцээг онилоход чиглэгдсэн болохыг олж харсан. Хэрвээ Бурхан энэ арга замаар ажиллаагүй бол “Хүн явсан газар бүртээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүртээ ганганадаг”, “Хүн нэрээ, тогос өдөө” “Мод мөчрийнхөө төлөө, хүн нэр нүүрийнхээ төлөө амьдардаг” зэрэг хорнуудын надад учруулсан хор хохирлын хэмжээг би хэзээ ч ялган танихгүй байсан. Би эдгээр хорыг өдийг хүртэл эерэг сайн зүйлс гэж бишрэн хүндэлсээр явах байсан ба намайг илүү бардам, ялзарсан байдалд хүргэж эцэст нь,доройтол, сүйрэл рүү зүглүүлнэ. Эдгээр нөхцөл, сорилт нь намайг аварсан Бурханы гайхамшигт аврал яг мөн байсан!

  Хожим нь би Бурханы өргөмжлөлийг хүлээн авч, чуулганы удирдагч болсон. Эхэндээ би асуудалтай тулгарахаараа эгч, ах нарын дэвшүүлэх саналыг байнга сонсдог байсан бөгөөд бусад хүмүүс миний тухайд юу бодохыг хайхардаггүй байв. Гэхдээ нэр төр, эд хөрөнгийн хойноос хөөцөлдөх хүсэл маань дахин өргөжихөд тийм ч их хугацаа шаардагдаагүй. Би чуулганы бусад удирдагч нараас эрт үүрэг гүйцэтгэж эхэлсэн учраас, асуудал гарах үед ах, эгч нар аяндаа над дээр ирдэг. Аажмаар, би сэтгэл хөөрлийн байдалтай болж эхэлсэн бөгөөд дүү охиноос одоог хүртэл дээгүүр хэвээр юм байна гэж бодсон. Дүү охинтой хамт цуглаан дээр байх үедээ ах, эгч нарын бахархлыг төрүүлж, магтаал хүртэх бас би түүнээс илүү гэж тэдэнд мэдрүүлэхийн тулд чухал мэт санагдах онол сургаалуудыг голцуу ярьдаг байлаа. Нэг удаа, нэг жижиг цуглааны үед дүү охиныг бага зэрэг ярьсаны дараа, би их ярьж, харилцах ёстой, тэгэхгүй бол ах, эгч нар намайг түүн шиг сайн биш гэж бодно гэсэн санаа төрсөн. Тийм учраас би завсарлага гарах үед нь хутгалдан орж, зогсолтгүйгээр ярьж эхлэв. Намайг хийж байгаа зүйлдээ үнэхээр орсон байх үед хажууд байсан нэг ах яриаг минь таслан: “Бид хоосон сургаал яриад байж болохгүй. Бид зарим бодит туршлага, мэдлэгийг дамжуулан хүргэж улмаар энэ нь ах, эгч нарт хангалт болох ёстой” гэж хэлсэн. Тэр ахын үгийг сонсоод, би олны өмнө алгадуулсан мэт болсон. Нүүр маань час улайж би бодлоо: Ах, эгч нарт өндрөөр үнэлэгдэхийн тулд би эхлээд хэдхэн үг нэмж хэлэх санаатай байсан, харин энэ маань одоо надад үнэхээр ичгэвтэр болчихлоо! Тэгэхэд би газар доогуур орох нүх олоод нуугдмаар санагдсан. Намайг дотроо тарчлан байхад ах, Бурханы үгнээс нэгэн хэсэг ишлэлийг уншив: “зарим хүмүүс ялангуяа Паулыг тахин шүтдэг: Тэд үг хэлж, гадна ажиллах дуртай. Тэд уулзаж, ярилцах дуртай; хүмүүс тэднийг сонсож, тэднийг шүтэн мөргөж, тэднийг тойрон хүрээлэхэд тэд дуртай байдаг. Тэд бусдын сэтгэлд нэр сүртэй байх дуртай байдаг ба бусад хүн тэдний дүр зургийг үнэлэхэд тэд талархдаг. … Хэрвээ тэр үнэхээр ийм маягаар авирладаг бол тэр биеэ тоосон агаад их зантай гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм. Тэр Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэр өндөр байр суурийг эрж хайдаг бөгөөд бусдыг захирах эрх мэдэлтэй байж, тэднийг эзэмдэж, тэдний сэтгэлд нэр сүртэй байхыг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр зураг юм. Түүний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон агаад их зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс). Бурханы шүүлтийн үг бүр миний зүрх рүү зүүгээр хатгах мэт байж намайг илүү ихээр ичээсэн. Бурханд итгэхээсээ өмнө, хүн болгоноор магтуулахдаа би үнэхээр таашаан баясаж, бусдаас ялгарч, хүчтэй, амжилттай эмэгтэй болохын тулд зүрх сэтгэл, сүнсээрээ хичээж байснаа санасан. Энэ хүсэл мөрөөдөл маань сүйрснээс хойшнэр хүнд, эд хөрөнгө, байр суурь хөөх хүслээ биелүүлж чадна гэж би бодсон. Ялангуяа энэ үед ах, эгч нарт хүндлэгдэхийн тулд би дүү охинтой нууцаар өрсөлдсөн. Гадаад талдаа би, байр суурийн төлөө хүний эсрэг тэмцэж байсан харин үнэн чанартаа бол байр суурийн төлөө Бурханы эсрэг тэмцсэн. Учир нь, Бурханд итгэдэг хүмүүс Түүнийг хүндлэх, мөргөж бишрэх, өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханд зориулан зай гаргах хэрэгтэй. Үүний оронд би ах, эгч нарын сэтгэлд байр эзлэхийг, тэднээр хүндлүүлэхийг, тэдний бишрэл хүндлэлийг хүртэхийг хүссэн. Энэ бол Бурханыг жигшүүртэйгээр эсэргүүцсэн хэрэг биш гэж үү? Зөвхөн бодит баримтын өмнө л би өөрийн уг чанараа Бурханы эсрэг болохыг харж чадсан. Хэрвээ би Бурханы цээрлүүлэлт, шүүлтийг биеэрээ туулан мэдрээгүй, зан чанарын өөрчлөлтөд хүрээгүй бол, хэдийгээр гадна талдаа Бурханы төлөө халуун хүсэл тэмүүлэлтэй, идэвхтэй зарцуулагдаж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ би муу ёрын зүйл хийж Бурханыг эсэргүүцэж байна. Тэр үед, Сатан хүн төрөлхтний оюун санаа, сүнсийг янз бүрийн арга замаар хордуулж, тэднийг нэр алдар, эд хөрөнгө, байр суурь булаацалдуулж үүгээр дамжуулан аажмаар Бурханаас төөрүүлж, Бурханыг хуурч, эцэст нь тэднийг там руу чирдэг болохыг би тодорхой харсан.Энэ тухай бодоод би айхгүй байж чадаагүй бас би ямар харалган, тэнэг байснаа, миний дотор гүнзгий үндэслэсэн сатаны хорыг жигшин зэвүүцэж эхэлсэн. Хэрвээ би нэр хүнд, эд хөрөнгө, байр сууринд ноёлуулаагүй бол хэн нэгэн хүний хяналтанд, ямар нэгэннөхцөл байдалд эсвэл юмсын хяналтанд байхгүйсэн бөгөөд бүтээгдсэн бүтээлийн хувьд үүрэг хариуцлагаа биелүүлэх замаар зөвхөн Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлэх байсан. Хэрвээ би нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хяналтанд байгаагүй бол үүргээ биелүүлэх явцдаа Бурханыг өргөмжлөхөд, Бурханыг гэрчлэхэд, ах, эгч нарыг Түүн дээр авчрахад анхаарлаа хандуулах байсан. Хэрвээ би нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хяналтанд байгаагүй бол үнэнээр дамжин ирэх сэтгэл хөнгөрөх мэдрэмж, аз жаргалыг таашаан баярлаж чадахгүй, өдөр бүр бухимдал, тарчлаан тунд амьдрахгүй байх байсан. Хэрвээ би нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хяналтанд байгаагүй болах, эгч нартай ердийн харилцаа тогтоож, бусдын итгэл, хүндэтгэлийг олж авахын тулд гадаад төрхийг ашиглан нэг нэгнээ хуурахын оронд сүнсээр, дэмжин туслах байсан. … Энэ бүхэн яг тэр өдрийг хүртэл надад хор хөнөөл учруулж байсан Сатаны хорноос болсон. Сатан үнэхээр хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий муу ёрын. Энэ бол үнэхээр сүнс зайлмаар чөтгөр! Бурханы гэгээрүүлэлт, удирдамжийн дор махан биеэ хаях, үнэнийг хэрэгжүүлэх хүсэл, зоригийг хөгжүүлсэн. Тэгээд би Бурханд хандаж залбирсан: “Өө Бурхан минь! Нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хор хөнөөл намайг өнөөдрийн энэ нөхцөл байдалд оруулсан. Эдгээрийн хойноос хөөцөлдөхийн тулд би Таны шаардлагыг ардаа орхиж Таныг гуниглуулж, жигшил зэвүүцлийг тань төрүүлж Танд дахин дахин дуулгаваргүй байж, эсэргүүцсэн.Би одоо эдгээрийг сэтгэл зүрхнийхээ гүнээс үзэн ядаж байна. Би тэдгээрийг хаяж, бүрэн орхихыг хүсэж байна. Та намайг ирээдүйн замд минь удирдаач.” Тэр үеэс эхлээд, би маш даруу төлөв байж уулзалтууд болох үед бодит туршлагынхаа талаар ярихад гол анхаарлаа хандуулдаг болсон.

  Бурханы шүүлт, цээрлүүлэлтийг биеэрээ мэдрэн туулсан бас Тэрээр надтай байн байн харьцаж, засаж залруулсны дараагаар би сатанлаг уг чанарынхаа талаар зарим нэгэн бодитой мэдлэгтэй болж эхэлсэн. Нэр алдар, эд хөрөнгө, байр суурь, нэр нүүр гэх мэттэй би дахин нүүр тулах үедээ ухамсартайгаар Бурханд хандан мөргөж, Түүнтэй хамтран ажиллаж, өөрийн махан биеэ орхижүнэнийг хэрэгжүүлнэ. Нэг удаа манай хөрш чуулганы нэг эгч сайнгүй нөхцөл байдалд байлаа. Энэ тухай сонсоод бид түүнтэй уулзаж чин сэтгэлээсээ ярилцсан. Хэсэг хугацааны дараа түүний нөхцөл байдал сайжирч тэрээр сайн мэдээний ажилд идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн. Түүний авчирсан шинэ итгэгчдийн дунд үнэнээр үнэхээр цангасан бас маш хурдан өсөж хөгжсөн нэгэн байлаа. Тийм учраас бид түүнийг шинэ итгэгч нарт зориулан чуулганы удирдагчаар бэлдэж сургахыг зорьсон. Энэ үед,хөрш чуулганаас бидэнд захидал бичиж эгчийг үүргээ гүйцэтгэхээр тэнд очихыг хүссэн. Би дотроо дээд зэргээр дургүйцсэн ч надад дахиад хоёр дахь бодол байсан нь: Чуулганууд бол нэгдсэн нэг бүхэл юм. Бурханы хүсдэг зүйл бол хамтарсан илэрхийлэл билээ.Шинэ итгэгч ямар сүмд хамрагдах нь хамаагүй үүргээ биелүүлж чадаж л байвал энэ нь Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулна. Миний өмнөх бодол бас л нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн төлөө байгаагүй гэж үү? Би өөрийн дүр төрх, нэр нүүрэндээ анхаарлаа хандуулсан хэвээр биш байна гэж үү? Энэ нь надад Бурхан үгийг санагдуулсан: “Харгис, балмад хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далд явуулга, бие биетэйгээ сөргөлдөх байдал, нэр хүнд эд баялагийн төлөөх тэмцэл, харилцан аллага хядлага энэ бүхэн хэзээ төгсөх вэ? Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн боловч хэн ч ойлгож ухаараагүй. Тэд өөрсдийн гэр бүл, хүү охидын төлөө, өөрсдийн ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, аминч үзэл, мөнгөний төлөө, мөн хувцас хунар, хоол унд махан биенийхээ төлөө ажилладаг—хэний үйлдэл үнэхээр Бурханы төлөө байдаг вэ? Үйлдэл нь Бурханы төлөө байдаг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн тун цөөхөн байдаг. Өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хичнээн хүн байдаг вэ? Өөрсдийн байр сууриа хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварлан гадуурхдаггүй хичнээн хүн байна вэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”-оос). Яг үнэн! Миний биеэ авч явах байдал, зан төлөвийг хараач. Би байнга нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хойноос явж байсан бөгөөд аль нь ч Бурханы төлөө байгаагүй.Би ямар их амин хувиа хичээдэг байсан юм бэ! Би Бурханы өргөмжлөл, сайхан сэтгэлийг байнга таашаан баясдаг байсан, гэвч би нэр алдар, эд хөрөнгө, байр сууринд хүрэхийн тулд өдөр бүр маш хянуур оролдож, тархиа өдөр бүр зовоосон. Хэдийгээр би нэрэн дээрээ Бурханд итгэдэг байсан ч Бурханы зорилго, шаардлагын дагуу үйлддэггүй байсан, бас мөн чанарынхаа хувьд Бурханд огт дуулгавартай байгаагүй. Хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг эсэх тухай Бурханы хэмжүүрхүний гадаад зан байдалд эсвэл бусдын үнэлгээнд суурилдаггүй, харинөмнө нь юмс тулаад ирэх үед хүн Бурханы зорилготой нийцэхгүй зүйлсийг зүрх сэтгэлдээ дарж чадаж байгаа эсэхэд, чуулганы хамгийн сайн ашиг сонирхлын үүднээс бодож чадаж байгаа эсэхэд, тэрээр юм бүхэнд Бурханыг хайрлаж, Түүний сэтгэлийг хангалуун байлгаж чадах эсэхэд тулгуурлана. Бурханы зорилгыг ойлгоод, миний сэтгэл гэнэт баяр хөөртэй болсон бөгөөд тэрхүү шинэ итгэгчийг нэн даруй хөрш чуулган руу шилжүүлсэн.

  Бурханы ажлыг хэдэн жилийн турш биеэрээ туулан мэдрээд би илүү тодорхой ойлгосон: Нэр алдар, эд хөрөнгө, байр суурь зэрэг нь хүмүүсийг хуурахын тулд Сатаны ашигладаг арга мэх, боомилон хорихын тулд ашигладаг гинж юм. Үүний ноёрхол дор амьдардаг хүмүүс ямар ч эрх чөлөөгүй үүнд хүлэгдсэн, тэнэгтсэн байдалтай л байна.Нөгөө талаар, Бурханы үг бол үнэн, зам ба амь билээ. Бурханы үгийн дор амьдарч буй хүмүүс гэрэлд, Бурханы ерөөлөөр амьдардаг. Хүн Бурханы шаардлагыг хангахын тулд зарим нэгэн хичээл зүтгэлийг гаргаж, Бурханы хүссэнээр үнэнийг хэрэгжүүлж л байвал хүн Бурханы өмнө амьдрахын дэм, эрх чөлөөг биеэрээ туулан мэдэрч чадна. Нэр алдар, эд хөрөнгө, байр суурь хөөцөлдсөнөөрнадад авчирсан зовлон шаналлыг эргээд харахад, Бурханы авралын ажил над дээр үйлчилж, үнэхээр Бурханыг хүндэтгэсэн, өртэй болсон мэт мэдрэмж надад төрж байсан. Нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хүлээснээс намайг аврахын тулд Бурхан янз бүрийн орчин, хүмүүс, юмс, тохиолдлуудыг нарийн зохион байгуулж надад амьдралын зөв замаар алхах боломжийг олгон Өөрийн практик ажлаа ашиглан алхам алхмаар удирдан чиглүүлж байсан. Орчин бүр, илэрхийлэл бүр Бурханаар нарийн төлөвлөгдсөн, тус бүрийнх нь ард намайг гэсэн Бурханы агуу хайр оршин байдаг. Цээрлүүлэлт, шүүлтийг ахин дахин биеэрээ туулан мэдэрсний дараа би аажмаар, ялзралынхаа уг чанарыг харсан.Би бас Бурханы практик ажлын тухай мэдлэгтэй болж, Бурханы ариун байдлыг, гайхамшигт чанарыг, өөрийгөө боддоггүй чанарыг нь харсан. Хүн төрөлхтнийг аврах Бурханы бодол, хайр халамжийг гүнзгий мэдэрсэн. Ирээдүйд би Бурханы цээрлүүлэлт, шүүлтийг, Түүний туршилтууд, цэвэршүүлэлтийг хүлээн авахыг илүү ихээр хүснэ. Ингэснээр миний ялзарсан зан чанар бүхэлдээ цэвэрлэгдэн аль болох хурдан өөрчлөгдөж би чин сэтгэлээсээ утга учиртай, үнэ цэнэтэй амьдралыг амьдруулан гаргаж чадна!

No comments:

Post a Comment