Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

4/14/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл 2)


Ѳдѳр тутмын Бурханы үг “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл 2)
       Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу? …
Мянга мянган жилийн туршид хүн төрөлхтөн эдгээр асуултуудыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултуудад хэдий чинээ эзэмдүүлнэ, шинжлэх ухаанаар төдий чинээ ангаж эхэлсэн. Шинжлэх ухаан нь махан биеийн богинохон бахдал, түр зуурын таашаалыг өгдөг ч, зүрх сэтгэлийнх нь гүнд байх ганцаардмал байдал, уйтгар гуниг, арай ядан нуусан айдас заналхийлэл, арчаагүй байдал зэргээс нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн өөрийн зүрх сэтгэлээ мэдээ алдуулахын тулд л энгийн нүдээр харж, тархи ойлгох шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Гэсэн ч тийм шинжлэх ухааны мэдлэг нь учир битүүлэг зүйлүүдийг шинжилж судлахаас хүн төрөлхтнийг зогсоож чадахгүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав


No comments:

Post a Comment