Гоё магтан дуу “Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй” (үгтэй)
Сэрцгээ, ах дүүс ээ! Сэрцгээ, эгч дүүс ээ!
Бурханы өдөр хойшлогдохгүй.
Цаг бол амь, цаг ашиглах нь амийг авардаг.
Цаг хугацаа холгүй байна!
Хэрэв чи шалгалт өгөөд тэнцэхгүй бол,
дахиад оролдож, цээжилж болдог.
Харин Бурханы өдөр хойшлохгүй гэдгийг
чи мэдэх ёстой.
Бурханд, Аврагчдаа итгэ! Тэр бол чиний Төгс Хүчит!
Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй.
Харууслыг анагаах зүйл үгүй.
Бурхан үүнийг чамд хэрхэн хэлэх вэ?
Түүний үгийг эргэцүүлж,
тунгаан үзэх нь зохисгүй гэж үү?
Энэ сайн үгсийг хэлэхийг
Бурхан чамаас шаарддагийг сана.
Төгсгөл нүдний чинь өмнө ирж, гамшиг ойртож байна.
Амь чинь чухал уу, эсвэл идэх, өмсөх чинь чухал уу?
Эдгээр зүйлийг тунгаах цаг чинь одоо ирлээ.
Бурханд, Аврагчдаа итгэ! Тэр бол чиний Төгс Хүчит!
Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй.
Харууслыг анагаах зүйл үгүй.
Бурхан үүнийг чамд хэрхэн хэлэх вэ?
Түүний үгийг эргэцүүлж,
тунгаан үзэх нь зохисгүй гэж үү?
Хүний зам яасан өрөвдөлтэй, дорд, сохор, харгис билээ!
Бурханы үгээс чи нүүр буруулдаг,
Тэр чамтай дэмий ярьдаг гэж үү?
Тэгвэл чи яагаад ийм хайнга байна вэ?
Өмнө нь бодож үзээгүй юу?
Бурхан эдгээрийг хэнд хэлдэг гэж чи боддог вэ?
Бурханд, Аврагчдаа итгэ! Тэр бол чиний Төгс Хүчит!
Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй.
Харууслыг анагаах зүйл үгүй.
Бурхан үүнийг чамд хэрхэн хэлэх вэ?
Түүний үгийг эргэцүүлж,
тунгаан үзэх нь зохисгүй гэж үү?
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment