Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм
Линшин Шижиацуан хот, Хэбэй аймаг
Хэдэн хоногийн өмнө би Нөхөрлөл болон Амийн оролтын IV номлолд байдаг “Бодит үнэнд орох арга зам” хэсгээс уншихад: “Тухайлбал, одоо буруу замаар эргэсэн хэн нэгэн байгаа бол. Үүнийг ашиглан та үнэний тухай ярилцахдаа хэрхэн ярианы сэдвээ болгох вэ? … Эхлээд, та Бурханы ажил, Бурхан хэрхэн хүн төрөлхтнийг авардаг тухай гэрчлэл өгөх хэрэгтэй. Тэгээд, та тухайн хүний зам нь Бурханы авралд хүргэх эсэх, тэрээр Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах эсэх, мөн энэ нь Бурханы баталсан зам мөн эсэхийн тухай ярьж болно. Тиймээс, эхлээд та Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь Бурханы замчилж буй зам нь авралын зам болох тухай гэрчлэл өгнө. Түүнийг Бурханы хайр болон Түүний авралыг харахад тусал, зөвхөн ингэж байж л тэрээр зөв замаар явж чадна. Энэ асуудлыг шийдэхийн тулд та Бурханд гэрчлэл өгөхгүй эсвэл Бурханыг өргөмжлөхгүй байх нь зүгээр гэж үү? Хэрэв та зөвхөн аль зам авралд хүргэж, аль зам нь авралд хүргэхгүйг яриад, харин Бурханы ажлыг гэрчлэхгүй бол та ердөө номлол ярьсаар байх болно. Гэсэн хэдий ч, хэрэв та эхлээд Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь эдгээр хоёр замын тухай яривал та ахин номлолын тухай ярихгүй болно.” Эдгээр үгсийг уншаад дотор минь самуурлаа. Зүрхэндээ би: Хоёр зам нь хоёулаа хүн үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьдаг гэж бодож байлаа. Яагаад Бурханы ажлыг авчраагүй хүн номлолын тухай яриад, Бурханы ажлын тухай ярьж, дараа нь эдгээр зүйлсийг авчирч байгаа хүн номлолын тухай яриагүй гэж? Энэ талаар нарийвчлан үзэх зуур би Филистин аварга биет Голиатыг ялсан Библийн Давидын түүхийг бодлоо. Тэр үед Давид эхлээд Еховаг өргөмжлөөд, дараа нь олстой дүүгүүр чулууг шидэж, эцэст нь Голиатыг ялсан. Хэрэв Давид тэр үед Еховаг өргөмжлөлгүй, зүгээр л очоод олстой чулуугаар шууд цохисон бол, тэр Голиатыг ялах байсан болов уу?
Мэдээж үгүй. Учир нь Давид Голиатыг ялсан шалтгаан нь бүхэлдээ зөвхөн тэр Еховад итгэж, Еховагаас хамаарч байсан тул Ехова түүнд тусалсанд юм. Хэрэв тэр Еховаг өргөмжлөөгүй бол Еховагийн тусламжийг авч чадахгүй байлаа. Тэр чулуу дүүгүүрдэн шидэх гайхалтай чадвартай байсан ч Голиатыг ялж чадахгүй байх байсан юм. Үүнийг бодох үед миний зүрхэнд энэ бүгд гэнэт ойлгомжтой болов. Бурханы өөрийгөө өргөмжилж, Түүнд хандахыг хүмүүсээс хүссэн шалтгаан нь хүмүүсийг дүрэм журам, ёслолыг ажиглаасай гэсэндээ бус харин зүрхэндээ Бурханыг тээж, зүрхнийхээ хамгийн дээд гайхамшиг хэмээн Бурханыг алдаршуулахын тулд юм. Хэрэв хүн үнэхээр Бурханыг өндөрт өргөмжилж, түүнд хандвал энэ нь тэдэнд Бурханыг гэх зай байгааг, Бурханыг зүрхэндээ хамгийн агуу хэмээн алдаршуулж чадахыг харуулж байна. Ийм замаар хэрэв хүмүүс Бурхантай нүүр тулбал тэд Бурханы баяр баясал, ерөөлийг хүлээн авч, тэдний дотор Ариун Сүнс ажиллах болно. Тэд хийх бүх ажлаа өөрсдөндөө найдах бус, харин Бурхан тэднийг замчилж байгаад найдна. Мөн үр дүн нь ч угаас сайн байх болно. Хэрэв хүн Бурханыг өргөмжилж, түүнд ханддаггүй бол энэ нь түүний зүрхэнд Бурханыг гэх зай байхгүй, хийж буй бүх зүйлээ өөрсдийн сайн чанараар хийдэг гэсэн үг. Ийм хүн Бурханыг зэвүүцэх бөгөөд мэдээж Түүний ерөөлийг эсвэл Ариун Сүнсний ажлыг хүлээн авахгүй. Иймд, түүний ажил үр дүнгүй байх болно. Энд ирээд би гайхахаас өөр юу ч хийж чадсангүй: Миний үнэнийг хэрэгжүүлэх ажил байнга үр дүнгүй байгаа нь би хийж буй бүх зүйлдээ Бурханыг өргөмжилж, түүнд хандахгүй байгаагаас болж байгаа гэж үү? Олон жилээ эргээд харвал миний Бурханы өмнө хийх залбирал болон өөрийн маань үнэнийг хэрэгжүүлэх арга зам бүхэлдээ уялдаагүй байгааг ажиглав. Үнэнийг хэрэгжүүлж байхдаа би хааяа л Бурханд найдаж эсвэл Түүнд ханддаг байлаа. Үнэнийг хэрэгжүүлэхдээ өөрийн хүч чадалдаа найдсанаар би Ариун Сүнсний тусламжийг хүлээн авах боломжгүй байжээ. Тиймээс ч юмс үргэлж бэрхшээлтэй, хэцүү байж, би ч онцгой үр дүн харах боломжгүй байж.
Түүнээс хойш, би бодит амьдралын бүх асуудалд Бурханыг өргөмжилж, Түүнд хандах дасгалаа хийж эхэлсэн юм. Өглөө бүр залбирахдаа, би Бурхан миний амьдрал, миний өдрийг удирдахыг зөвшөөрч өөрийгөө Бурханы гарт бүрэн даатгадаг. Өөрийнхөө авралын тухай чухал асуудлаар би бүрэн залбирал үйлдэж, Бурханд хандах болно. Би юугаар дутагдаж эсвэл юу хэрэгтэй байгаагаа мэддэггүй. Гэсэн ч, Бурханд бол бүх зүйл тодорхой. Тэр намайг хамгийн сайн ойлгодог. Бурхан ямар нөхцөл байдал миний авралын замналд хэрэгтэй, надад ямар туршлага хэрэгтэй, би юунд орох ёстойг хамгийн сайн мэддэг. Тиймээс намайг “урлан бүтээж”, удирдах боломжийг Бурханд олгохын тулд өөрийгөө Бурханы гарт бүрэн даатгаж байна. Би зөвхөн Бурханд дуулгавартай Бурханы авралын замд залах зааварчилгааг дагахыг хүсэж байна. Түүнчлэн, бодит амьдралын бүхий л асуудалд би Бурханд хамгийн түрүүнд хандаж, Бурханд миний өмнө алхаж надад замчлах боломж өгч, Түүний араас дагаж, бүх үг болон үйлдэлдээ Бурханы хүслийг дагах болно. Хэсэг хугацааны дараа, би өмнөх үймэрсэн толгойт нэгэн шигээ өдрийг өнгөрөөхгүй байгаагаа олж мэдсэн юм. Одоо би ямар нэг зүйлтэй тулгарах үедээ үнэний аль талыг хэрэгжүүлэх ёстой, амьдралын аль тал руу би орох ёстой болон юу Бурханы хүсэл болохыг мэддэг. Эд бүгд өмнөхөөсөө хавь илүү тодорхой байгаа. Үүнийг мэдээгүй байсан ч, би зарим үнэнийг хялбархан хэрэгжүүлж чадна. Жишээ нь: Бурханы өмнө зүрх сэтгэлээ намжаах тухайд бол хэдийгээр би өмнө нь Бурханы өмнө очихдоо аниргүй байхыг хүсдэг байсан ч зүрх минь надад захирагддаггүй, өөрөө ч мэдэлгүй утгагүй зүйлсэд санаагаа зовоодог байлаа. Заримдаа бүр нийтлэл бичиж байхад, оюун санаа маань тэнүүчилж, би ч үүнийгээ хянаж чаддаггүй байсан. Өнөөдөр, би өөрийгөө удирдахын тулд тийм ч их зүтгэл гаргадаггүй. Өөрийн мэдэлгүй зүрх минь гадаад юмсад автах мөчүүд хамаагүй багассан. Хэдий миний оюун санаа одоо ч гэсэн үе үе тэнүүчилдэг ч, үүнийг би тэр даруй ухаарч чаддаг болхоор оюун санаагаа буцаан авч ирэхэд надад хялбар байдаг. Өөрийгөө танихын тухайд, өмнө нь би мөн л өдөр бүр ямар нэг хэмжээгээр хөгжихийг хүсдэг, харин өөрийгөө тун бага мэддэг байлаа. Гэсэн ч, би үргэлж дотоод бодлоо тогтоон барьж чаддагүй байсан. Би өөрийгөө мэдэхийн тулд бодлоо тогтоон барихыг үргэлж мартдаг байв. Зарим шөнө би “Өнөөдөөр яагаад дахиад л өөрийгөө мэдэж чадсангүй вэ?” гэж боддог байсан. Өдөр бүрийг ингэж дэмий өнгөрүүлсээр байсан. Одоо, миний оюун санаанд тодорхой бодол орж ирмэгц, тэднийг намжаан барих нь маш хялбар болсон. Тэдгээр бодлуудыг ойлгосны дараа би Бурханд өөрийгөө илүү сайн танихад туслахыг гуйн залбирч, зүрхэндээ өөрийгөө үзэн ядаж, өөрийнхөө махан биеийг үгүйсгэх хүчтэй болдог юм. Би тодорхой нөхцөлтэй нүүр тулахдаа мөн л юунд ялзарч, юу дутагдаж байгааг илчлэхийн тулд Бурхан энэ нөхцөлийг ашиглаж байгааг мэддэг. Тэгээд, би тэрхүү үнэнээр өөрийгөө зэвсэглэдэг. Зүгээр л хамгийн бага юмсыг хийхийн оронд өөрийн үүргээ биелүүлэх тухайд бол өмнө нь би гар харалгүй байвал хангалттай гэсэн хандлагаа зөнгөөрөө гаргадаг, заримдаа үүнийгээ өөрөө ч мэддэггүй байсан. Заримдаа мэддэг байсан ч ердөө үүнийгээ шийдье гэж төвлөрдөггүй байв. Одоо, зүрхэнд минь ийм хандлага гарвал би сэтгэлдээ үүнд сэрэмжтэй байдаг. Тэгээд, залбирлаар би өөрийн дотроо энэ нөхцөлийг эргүүлж чаддаг. Би энэ бүх үр дүн Бурхан замчилж, намайг нээснээс бий болсныг маш сайн мэдэж байна. Энэ бол зөвхөн Ариун Сүнсний надад өгсөн хүч чадлаар л би үүнд хүрсэн хэрэг. Бүрханд бүх алдарыг өргөе!
Үүнийг ойлгосныхоо дараа, би өмнө нь үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү байсан учир нь би үнэнийг хэрэгжүүлэхдээ өөртөө л найдаж, авралын замаар уруудан алхахдаа өөртөө л итгэж байсных гэдгийг мэдсэн юм. Миний зүрхэнд Бурханыг гэх зай байгаагүй, би туршлагууддаа Бурханы үгийг хэрэгжүүлээгүй, мөн би Ариун Сүнсний ажлыг ч хүлээн аваагүй байсан. Яг л Бурханы хэлснээр: “Хэн ч Ариун Сүнсийг мэддэггүй байсан бөгөөд тэд ялангуяа Ариун Сүнсний зам юу болохыг мэдээгүй. Тийм учраас хүмүүс Бурханы өмнө өөрсдийгөө үргэлж инээдтэй байдалд оруулдаг байлаа. Бурханд итгэдэг бараг бүх хүмүүс Сүнсийг мэддэггүй, харин зүгээр л будилсан маягийн итгэлтэй байдаг гэж хэлж болно. Хүмүүс Бурханыг ойлгодоггүй гэдэг нь үүнээс харахад тодорхой бөгөөд хэдий тэд Түүнд итгэдэг гэж хэлдэг ч үүний мөн чанарын тухайд тэдний үйлдэл дээр үндэслэвэл тэд Бурханд биш харин өөрсөддөө итгэдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зам… (5)”-аас). Бурханы үгийг нээсэн нь надад авралыг эрж байгаа итгэгчид Ариун Сүнсний ажилд найддаг ба тэд бүгд Ариун Сүнсээр удирдуулдаг хүмүүс юм гэдгийг ойлгох боломжийг өгсөн. Өөртөө л найддаг хүмүүс үүнийг хүртэхгүй. Өмнө нь, би ердөө л Бурханд найддаггүй, Түүнд ханддаггүй, бүр Бурханыг замчлалыг ч эрэлхийлдэггүй байж. Би Бурханыг гаргууд хаяж, юм бүхнийг өөрийн хүчиндээ найдан, ямар ч үр дүнгүйгээр, сохроор хийдэг байсан. Мөн би Бурханд итгэх болох үнэнийг хэрэгжүүлэх нь маш хэцүү гэж гомдоллодог байв. Одоо би энэ бүхэн Бурханд “итгэх” итгэлгүйгээс минь болсныг мэдэж байна. Бурханы үгэнд: “Хүн юу хийх чадвартай вэ? Харин Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очих болно гэж Би яагаад хэлсэн бэ? Миний хүсэж байгаа зүйл бол та нарын итгэл болохоос биш та нарын үйл биш.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Арав дахь айлдвар”-аас). “Чи зүрх сэтгэлээ Бурханд өргөж, Түүний удирдамжинд дуулгавартай байсан цагт бүх зүйл биелэх болно. Чи яагаад үүнийг тийм хэцүү гэж боддог юм бэ? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас). Египетийг орхин гарсан израильчуудыг эргэн санавал, Бурхан биечлэн тэднийг замчлаагүй гэж үү? Израильчууд юу ч хийгээгүй. Тэд зөвхөн үүл болон галын баганыг л дагах хэрэгтэй байсан. Замын туршид, тэдэнтэй тулгарсан бүх хүнд бэрхийг Ехова Бурхан Өөрөө таягдсан юм. Өнөөгийн авралын зам ч бас Египетээс зугтсан израильчуудынх шиг биш гэж үү? Бурхан ердөө биднээс түүнд сүсэглэхийг, Бурханд хандахыг, өөрсдийн зүрхээ Бурханд өгч, Бурханаар замчлуулахыг л хүсдэг. Ингэж хүмүүс Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна. Ариун Сүнс хэн нэгний дотор ажиллаж эхэлж байгаа бол тэд үнэний аль нэг талыг хэрэгжүүлэхэд маш амархан байх болно. Учир нь Бурхан Өөрөө Сатантай тэмцэгч, Бурханы үг л бидний дотоод сатаны зан чанарыг өөрчилж чаддаг. Энэ зүйл бидний ажлаар гүйцэлдэх боломжгүй юм. Эдгээрийг ойлгосны дараа, миний Бурханд итгэх итгэл эрс нэмэгдсэн. Хэдий би одоо үнэний янз бүрийн төрхийн талаар маш өнгөц оролттой байгаа ч, би Бурханыг үргэлжлүүлэн өргөмжилж, Түүнээс хамаарсаар байвал Бурхан намайг бүх үнэнд хүргэж, эцэст нь аврагдана гэдэгт итгэдэг!
Хамгийн агуу мэргэн ухаан бол бүхий л туршлагадаа Бурханыг өргөмжилж, Түүнд хандах юм гэдгийг ойлгох боломжийг надад олгон намайг нээж өгсөн Бурханд, Түүний зааварчилгаанд талархаж байна. Зөвхөн Бурханыг өргөмжлөн, Бурханд хандсанаар л хүн Ариун Сүнсний ажлыг туршлагаар мэдэж чадна. Хүн Ариун Сүнсний ажлаар л үнэнийг хэрэгжүүлж, мөн авралд хялбархан замнаж чадна. Үүний сацуу, Бурхан надад Бурханд итгэх замаасаа аймшигтайгаар салж байгааг ухаарахад тусалсан юм, учир нь би амаараа Бурханд итгэдэг гэж наманчлавч ч Бурханы туршлага дутмаг байсан юм. Өмнө нь, би авралын замаар замнахдаа ч, хүртэхийг хүссэн зүйлээ хийхдээ ч өөртөө л найддаг байсан. Арван жилийн туршилт маань намайг бүтэлгүйтлийн зам дээр байсныг баталж өгсөн. Одооноос эхлэн, би урьдын Бурханд итгэх зам, Бурханыг туршлагаар мэдэх арга барилаа орхихыг хүсэж байна. Би Бурханыг туршлагаар мэдэх шинэ замаар үнэнийг хэрэгжүүлж, үлдсэн замаа Бурханы зааварчилгаагаар туулах болно. Би Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэнийг ойлгохдоо Түүнд найдах бөгөөд Бурхан намайг үнэний бодит байдалд гарцаагүй хөтлөх болно.
No comments:
Post a Comment