“Хүнд өгөх Бурханы зөвлөгөө” Христийн сүмийн дуу
Бурхан чамаас онол биш, жинхэнэ,
бодит, үнэн зүйл ярихыг шаарддаг.
“Орчин үеийн урлагийг” сур, өөрийгөө зориул.
Бодит зүйл ярьж, хувь нэмэр оруул.
Ярихдаа бодит байдалтай нүүр тул.
Бусдыг хөгжөөж, өөрийгөө өөр харуулах
бодит бус, хэтрүүлэгтэй ярианд бүү авт.
Үнэ цэн нь юу вэ,
бусдын урмыг өөрийн төлөө өдөөж яана вэ?
Үйлдэл бүрээрээ Бурханы гэрт тус болохыг хичээ.
Уран ярьж, шударгаар үйлд.
Сэтгэл хөдлөлөө мөс чанараараа удирдуул.
Ухаалаг ажиллаж, бодитой ярь.
Сайхан сэтгэлийг үзэн ядалтаар бүү хариул.
Сайхан сэтгэлд үргэлж таларх.
Хоёр нүүртэй байх гэж бүү оролд,
чи муу нөлөө үзүүлэх вий.
Бурханы үгийг идэж уухдаа
бодит байдалтай холбохыг хичээ.
Бодит зүйлсийг ярь, их зан бүү гарга.
Тэвчээртэй, хүлээцтэй байж, буулт хий.
Хүмүүст өгөөмөр бай.
Уужим, сайхан сэтгэлтэй байж сур.
Бодол чинь сайнгүй үед махан биеийг хая.
Хүршгүй биш, бодит замуудыг илүү ярь.
Бага зугаацаж, ихийг өг,
өөрийгөө бодолгүй зориул.
Бурханы хүслийг анхаарч, мөс чанараа сонс.
Бурхан чамд санаа тавин ярьдгийг сана.
Илүү залбирч, нөхөрлөхийг хичээ.
Битгий будил, эрүүл ухаантай бай,
мэдлэг олж ав.
Нүгэлт гараа хойш тат, хол бүү сунга,
эсвэл чи Бурханаас зөвхөн хараал хүртэнэ.
Иймд амьдралдаа хийдэг зүйлдээ болгоомжтой ханд.
Өршөөнгүй байж, бусдыг “зэвсгээр” бүү цохь.
Үнэн ба амийг их ярьж, бусдад тусал.
Илүүг хийж, хэрэгжүүл, бага ярьж, судал.
Бурханаар хөдөлгүүлж,
төгс болгуулахаар илүү хичээ.
Аливааг хүний аргаар хийхээс татгалз.
Өнгөц авир, зан байдал чинь жигшмээр,
тэдгээрийг таягдан хаях ёстой.
Сэтгэл санааны жигшим байдлыг засахаар хичээ.
Зүрхний чинь ихэнхийг хүмүүс эзэлдэг,
ухаангүй бүү бай, зүрхээ Бурханд илүү өг.
“Сүм” анхнаасаа Бурханых байсан,
иймд хүмүүс үүнийг эзлэх ёсгүй.
Ер нь, сэтгэл хөдлөлөөс илүү
зөвт байдалд анхаар.
Мэдлэгээс илүү бодит байдлыг ярь.
Хэтрүүлэгтэй ярианаас илүү
хэрэгжүүлэх замыг ярь.
Чимээгүй байж,
одооноос хэрэгжүүлбэл хамгийн сайн.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment