Чэн Хау Юнжоу хот, Хунань Муж
Бурханы нигүүлслээр, миний эхнэр бид хоёр хоёрдугаар шугамын сайн мэдээний багт үүрэг гүйцэтгэхээр тушаал дэвшсэн. Түүнээс хэсэгхэн хугацааны өмнө эхнэр маань багийн захирлаар дэвшин томилогдсон бөгөөд би ихэмсэг зан, завхай байдлаасаа болж Ариун Сүнсний ажлыг алдан өөрийн үйлдлээ эргэцүүлэхээр гэр лүүгээ илгээгдсэн. Эхнэр бид хоёр эдгээр үүргээ нэгэн зэрэг биелүүлж эхлэх үед, би үүргээсээ халагдсан байхад түүнийг ажилдаа дэвшин томилогдсоныг харахад хүнд боловч зайлсхийх аргагүй зүйл байсан. Нүдэнд нулимс хурахтай зэрэгцэн ингэж бодогдлоо: “Миний хувьд дууслаа. Бурхан юмсыг төрөл зүйлээр нь тусгаарлан би халагдаж, би илчлэгдэж, арчигдан хаягдаж байгаа нь тодорхой боллоо. Өх! Энэ олон жилийн дараа итгэгчийн амьдрал маань ийм дүүрчихсэн уналтаар төгсөнө гэж хэн бодох билээ. Одоо миний хийж чадах зүйл бол шийтгэлээ хүлээх явдал.” Тэгээд би гэр лүүгээ зүглэхэд сэтгэл маш хүнд байв. Тэр үеэс эхлээд би ялагдалд автаж, Бурханы тухай буруу ойлголт, буруутгалаар дүүрсэн. Би ямар ч найдваргүйгээр харанхуйд живсэн.
Нэг өдөр би Бурханы үгийн дараах хоёр хэсэг ишлэлийг санамсаргүйгээр олж харлаа: “Та нарт ямар ч ирээдүй байхгүй гэж Би хэзээ ч хэлээгүй, тэр ч бүү хэл та нар устгагдаж эсвэл мөхлийг туулах болно гэж хэлээгүй; Би олны өмнө тийм зүйл зарласан гэж үү? Та нарт ямар ч найдвар байхгүй гэж чи хэлдэг, гэхдээ энэ нь чиний өөрийн дүгнэлт биш гэж үү? Энэ нь чиний өөрийн сэтгэхүйн үр нөлөө биш гэж үү? Чиний өөрийн дүгнэлт тооцогдох уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас) “Чи Бурханы зөвт зан чанарыг харахгүй байгаа бөгөөд Бурханыг үргэлж буруугаар ойлгож, Түүний хүсэл зорилгыг мушгин гуйвуулдаг. Ийм учраас чи үргэлж гутранги байдалтай байх бөгөөд итгэл найдвараа алдсан байдаг. Энэ чинь өөрийгөө шийтгэж байгаа хэрэг бус уу? …Чи Бурханы ажлыг ойлгохгүй. Чи Бурханы хүслийг бүрэн дүүрэн ойлгоогүй байгаа. Бүр цаашилбал чи Бурханы эзэгнэх ажлынхаа 6000 жилд оруулсан Түүний сайн хүсэл зорилгыг ойлгохгүй!” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах”-аас) Эдгээр хэсэг ишлэлийг уншаад, би дараах эхлэлтэйгээр, ухаарч ойлгов: Бурхан миний тухай яриагүй гэж үү? Чуулганаас намайг халсныг мэдмэгцээ би намайг илчилж, таягдан хаяж гэж таамаглан дүгнэлт хийгээд үнэнийг эрэлхийлэх итгэлээ алдсан. Би мөнхийн сөрөг байдал, үл ойлголцол дунд амьдарч өөрийн уналтаасаа болоод бүрэн огцорчээ. Тэр мөчид, би зүрх сэтгэл рүүгээ өнгийн асуулаа: “Яагаад чамд ийм азгүй явдал тохиолдсоныг чи үнэхээр ойлгож байна уу? Чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож байна уу? Мэдээж үгүй! Би ойлгодоггүй! Tэгвэл би яагаад ийм бүдүүлэг таамаглал, үндэслэлгүй зураглал гаргаад байгаа юм бэ? Энэ нь хэтэрхий бардам, хэтэрхий хорон явдал биш гэж үү? Би өөрийгөө харанхуй шаналангийн энэ газар луу зэрэг бууруулан авчирсан юм биш үү? Би ямар тэнэг, ямар хийсвэр байсан юм бэ!” Тиймд би залбиран Бурханы өмнө очиж энэ шинэхэн илчлэлтэндээ Бурханы хүслийг нээж олох гэгээрүүлэлтийг Түүнээс хүсэв. Сүүлд би Бурханы үгийн энэ хэсэг ишлэлийг харсан юм: “Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шаzустгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. …та нарыг бүр илүү дордуулах зүрх сэтгэл Түүнд байхгүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харах сэтгэл, эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагах сэтгэл ч Түүнд байхгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-ээс). Бурханы чин сэтгэлийн үг зүрх сэтгэлийг минь дулаацуулж хөшүүн, сэтгэлээр унасан байдлаас минь сэргээн босгосон. Миний нөхцөл байдал анхны ажиглалт магадлалаар нэг л биш санагдсан ч энэ бол үнэндээ Бурхан надад хайраар хандаж авралаараа хөрөнгө оруулалт хийсэн болж таарлаа. Энэ нь миний бодсон шиг намайг үгүй хийх явдал биш байв. Би үүргээ биелүүлэхдээ бодлогогүй, эрээ цээргүй ханддаг байсан буюу бардам бас үг сонсдоггүй байжээ. Сатан намайг гишгэчин дэвслэхийг Бурхан зүгээр харж тэвчиж чадаагүй юм байна. Тэр намайг илүү доод түвшинд живэхийг тэвчиж чадаагүй, ялангуяа эрээ цээргүй, бардам үйлдлээсээ болж Бурханы зан чанарыг зөрчсөний төлөөх шийтгэлтэй нүүр тулахыг маань харж тэвчээгүй ажээ. Тийм учраас шүүлт, гэсгээлтээр дамжуулан Бурхан намайг авралын нигүүлслээрээ ерөөж, Сатаны ялзралд зууралдахаас салахад тусалж Тэр миний дээр авралыг авчирчээ. Чуулганаас намайг халсан нь, үнэн хэрэгтээ, Бурханы хамгийн агуу аврал байжээ. Би хэдийчинээ бардам болно төдийчинээ ихээр Бурхан намайг алдаа дутагдалтайгаа тулгарах орчинг бүрдүүлсэн. Тэр миний хүслийг биелэгдээгүй хэвээр үлдэхийг ингэснээр хөшүүн зүрх сэтгэл маань шаналал мэдрэхийг зөвшөөрсөн. Бурхан энэ шаналлаар дамжуулан үйлдэхдээ намайг өөрийн үйлдлээ эргэцүүлж ялзарсан уг чанарынхаа талаар ойлгох, зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлэхэд хүргэсэн. Энэ бол Бурханы надад үзүүлсэн жинхэнэ авралын ажил юм. Түүний хийсэн бүх зүйл бол надад тавьсан халамж, анхаарал хайр байжээ. Тэгээгүй бол би одоог хүртэл амарлингуй гэм нүгэл дотроо амьдарч, эрээ цээргүй үйлдэл хийсээр байх байсан. Эцэст нь миний үйлдэл Бурханы зан чанарыг зөрчиж би Бурханаар таягдуулан хаягдах байсан. Энэ л мөчид би Бурханы аврал үнэхээр бодитой байсныг олж харсан. Бурханы хайрын тухайд худал, хоосон зүйл юу ч байхгүй—энэ бол үнэн зөв, бодитой билээ. Хэдий тийм боловч би Бурханы ажил, авралыг олж хараагүй байжээ. Бурханы авралын онц чухал зорилгыг би эрэлхийлээгүй, харин түүний оронд боломж гарах бүрд өөрийгөө дөвийлгөн тодорхойлж, Бурханыг буруугаар ойлгож, шүүмжилж, гутранги эрээ цээргүй байдал дотор амьдарч байна. Би ямар бодлогогүй байсан юм бэ! Би Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах үнэ цэнэгүй.
Эрхэм хүндэт Бурхан минь, Танд баярлалаа! Энэ туршлагаараа дамжуулан би, Таны аврал бодитой бас Таны шүүлт, гэсгээлт хайраар дүүрэн болохыг ойлгож ухаарлаа. Таны шүүлт, гэсгээлтгүйгээр би хэзээ ч өөрийгөө үнэн шударгаар харахгүй байх байсан. Би ялзрал дундаа үргэлжлүүлэн амьдарч, Сатанд дэвслүүлэн доошоо чиглэлтэй эргүүлгээр дамжин унаж эцэст нь түүнд ялагдах байсан. Энэ туршлагаараа дамжуулан би Таны мөн чанар хайр юм байна гэдгийг, Таны бүх үйлдэл хүн төрөлхтнийг аврахын тулд юм байна гэдгийг бас ойлгож ухаарсан. Бурхан минь, би өөрийгөө үнэнийг эрэлхийлэх, шинээр эхлэхэд бүрэн зориулах андгай тангараг өгч байна. Үр дүн нь ямар ч байсан хамаагүй Таны хүслийг хангалуун байлгахын тулд би бүтээлийн үүргээ биелүүлэх тангараг өгч байна.
No comments:
Post a Comment