“Бурханы аврал”Христэд итгэгчдийн гэрчлэлийн видео (Mонгол хэлээр)
Гол дүрийн баатар Бурханд итгэдэг болсныхоо дараа үүргээ биелүүлж, өөрийгөө зарлагадах хүсэл тэмүүлэлтэй болно. Гэвч “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчир”, “Ухаан зарвал бусдыг захирна, хүч зарвал бусдад захирагдана” гэх зэрэг сатанлаг хор түүнийг төөрөгдүүлж, завхруулжээ. Тэгээд өөрийн эрхгүй алдар нэр, байр суурь хөөцөлдөж, нэг л мэдэхэд биеэ тоосон зан чанартаа захирагдсан байлаа. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө хамтран зүтгэгчидтэйгээ өрсөлдөж, ах эгч нарт сургамжлан, тэднийг боогдуулж, бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүснэ. Гэвч тэр Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан өөрийн буруу эрэл хайгуул, завхарсан зан чанарын талаар зарим ойлголттой болжээ. Дараа нь түүнийг цагдаа нар баривчилж, ХКН-ын харгис хавчлага, албадан суртал ухуулгад хамруулна. Үүгээр тэр ХКН-ын ёрын муу мөн чанарыг ялган таньж чаддаг болох бөгөөд өөрийнхөө доторх агуу улаан лууны хорыг гүнээ эргэцүүлж, ойлгож аваад улмаар харамсаж, өөрийгөө жигшиж, Бурханд гэмшиж эхэлжээ…
“Офицерын гэмшил” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл (Mонгол хэлээр)
“Офицерын гэмшил” дэх гол дүрийн баатар нэгэнтээ эгэл жирийн тариачны хүү байжээ. Цэрэгт элссэнийхээ дараа байр суурь олж, магтаал сонсож, тушаал дэвшихийн тулд ангийнхаа бичигдээгүй дүрмийг даруйхан дагаж эхэлсэн бөгөөд дарга нартаа зусардан бялдуучилж, хоолоор дайлж, бэлэг сэлт өгнө. Тэгээд батальоны захирагч болж тушаал дэвшээд завхралын замаар алхаж эхэлжээ. Бурханд итгэдэг болж, цэргээс гарсныхаа дараа тэрээр амьдралаа шинээр эхэлсэн ч Сатаны гүн ухаан, хуульд баригдсаар байгаагаа олж мэднэ. Чуулганы удирдагч болохын тулд дахин зальхай арга ашиглах боловч эцэст нь түүнийг ах эгч нар илчилж, харьцав. Тэгээд тэр албан тушаалд хүрч чадаагүйдээ гутарч, гуниглан хоцорно. Байр суурь хөөцөлдөхийн мөн чанар, үр дагаврыг тэрээр Бурханы үгийн шүүлт гэсгээлтээр дамжуулан яваандаа ойлгож аваад үнэнийг эрэлхийлж, амьдралын зөв замаар алхаж эхэлсэн ажээ.
“Найруулагч болох миний мөрөөдөл” гэдэг нь Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Гол дүрийн баатар чуулганд үүргээ гүйцэтгэж байхдаа найруулагч болж, бусдаар бишрүүлэхийг юунаас ч илүүтэй хүснэ. Тэгээд үүнд бүх хүчин чармайлтаа зориулж, хүндрэл бэрхшээл туулан төлөөс төлдөг. Гэвч хоёр удаа бүтэлгүйтэл, азгүйдэл туулсныхаа дараа тэрээр үүргээ биелүүлэхдээ алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж авах сэдэлтэй байснаа Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л дамжуулан эцэст нь ойлгож, эдгээр зүйлийн араас хөөцөлдөхийн мөн чанар, эцсийн аюулыг ч бас тодорхой олж харжээ. Тэр цагаас хойш тэрээр үүрэгтээ байр сууринд анхаарахаа больж, үнэнийг ул суурьтай эрэлхийлэн, алдар нэр, ашиг хонжооны хүлээс, хязгаарлалтаас аажмаар чөлөөлөгдөнө. Эцэст нь тэрээр Бурханы шүүлт, гэсгээлт бол хүн төрөлхтнийг гэх Түүний хамгийн агуу хайр, хамгаалалт гэдгийг үнэхээр мэдэрсэн билээ.