Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм.
Баримтууд болон Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлийг харснаар Чэнь Сон’энь болон Гурван-Өөрөө сүмийн бусад гишүүд, ХКН-ын Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг сатанлаг мөн чанарыг ялган таньдаг боловч энэ нь бас зарим нэг төөрөгдөл үүсгэнэ. ХКН шашин шүтлэгийг ихэд улайран дарлаж, дарангуйлдаг, тэгвэл пастор, ахлагч нар яагаад үргэлж ХКН-ын засгийн газрыг ерөөхийн төлөө итгэгчдийг залбируулдаг юм бэ? Тэд ХКН-ын чөтгөрлөг мөн чанарыг нэвт харж чаддаггүй юм гэж үү? Бурханы үгийг нөхөрлөснөөр дамжуулан, асуудлын уг үндэс болон Гурван-Өөрөө замаар санваартнуудыг дагаж, сатанлаг дэглэмд худалдагдахын аюултай үр дагаврыг хүн бүр эцэст нь харна. Тэд бас пастор, ахлагч нарын антихрист уг чанарыг ялган таниад, шашны эдгээр фарисайг голж, Эзэний илрэлт болон ажлыг судлахыг хүсдэг.