Чуулганы магтан дуу “Би бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана” (Lyrics)
Өө Бурхан минь, Та эцсийн өдрүүдэд
хүн төрөлхтнийг аврах гэж үнэнийг илэрхийлдэг.
Таны дуу хоолойг сонсож,
Таны сэнтийн өмнө хүргэгдлээ.
Таны шүүлт, Таны ариусгалтаас би
жинхэнэ хайрыг тань тодорхой харж чаддаг.
Таны хийдэг бүхэн цэвэрлэж, аврахын төлөө байдаг.
Зовж, зүдэрсэн ч, Таны сайхан хүслийг би ойлгодог.
Таны шүүлт бол хайр бөгөөд ерөөл,
Таны бүх зохион байгуулалтад би
Таныг дуулгавартай дагахыг хүсдэг.
Өө Бурхан минь, Таны хүслийг би ойлгодог.
Та шүүлт, гэсгээлт оноосон ч,
нигүүлслээ хайрласан ч,
хийдэг бүхэн, хийдэг бүхэн тань
хүнийг аврахын төлөө байдаг.
Өө Бурхан минь, Та үнэхээр хайр татам,
Таныг үнэнчээр дагахаар би сэтгэл шулуудсан.
Юутай ч тулгарч, зовж зүдэрсэн хамаагүй ээ
үнэн, амийг олж авахын төлөө л би амьдардаг.
Өө Бурхан минь, Таны үгийн шүүлт намайг цэвэрлэдэг.
Үүнийг туулахдаа хайр, ерөөлийг би ойлгодог.
Та шүүж, гэсгээж, турших үедээ
үргэлж миний талд байдаг.
Намайг шаналах үед Та дэргэд минь байж,
намайг тайтгаруулж, замыг заадаг.
Үнэнийг мэдэж, Таныг мэдэг гэж,
бас намайг төгс болгох гэж
хүмүүс, юмс, зүйлсийг ашигладаг.
Таны шүүлт бол хайр,
энэ ерөөл Таны хүч чадал, мэргэн ухааныг илчилдэг.
Өө Бурхан минь, Таны хүслийг би ойлгодог.
Та шүүлт, гэсгээлт оноосон ч,
нигүүлслээ хайрласан ч,
хийдэг бүхэн, хийдэг бүхэн тань
хүнийг аврахын төлөө байдаг.
Өө Бурхан минь, Та үнэхээр хайр татам,
Таныг үнэнчээр дагахаар би сэтгэл шулуудсан.
Юутай ч тулгарч, зовж зүдэрсэн хамаагүй ээ
үнэн, амийг олж авахын төлөө л би амьдардаг.
Сатаны эрх мэдэлд намайг шилжүүлсэн байлаа ч,
би бас л гэрчлэлд зогсож, Бурханыг алдаршуулна.
Бурхан бол ариун бөгөөд зөвт,
Түүнийг би мөнхөд магтана.
Өө Бурхан минь, Таны хүслийг би ойлгодог.
Та шүүлт, гэсгээлт оноосон ч,
нигүүлслээ хайрласан ч,
хийдэг бүхэн, хийдэг бүхэн тань
хүнийг аврахын төлөө байдаг.
Өө Бурхан минь, Та үнэхээр хайр татам,
Таныг үнэнчээр дагахаар би сэтгэл шулуудсан.
Юутай ч тулгарч, зовж зүдэрсэн хамаагүй ээ
үнэн, амийг олж авахын төлөө л би амьдардаг,
тэгэх гэж л би амьдардаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment