Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

1/23/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” (Эшлэл 13)


          Одоо дараах эшлэлийг авч үзэцгээе: “Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Mатай 12:6-8). Энд “сүм” гэж юуг хэлж байна вэ? Энгийн үгээр хэлбэл, “сүм” гэж сүр жавхлантай, өндөр барилгыг хэлдэг ба Хуулийн эрин үед сүм нь тахилчид Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “энэ газарт сүмээс ч илүү агуу нэгэн байна” гэхдээ “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээжээр, “нэгэн” гэдэг нь бие махбодтой Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байлаа. Тэдгээр үг нь хүмүүст юу хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн–Бурхан аль хэдийн гарсан бөгөөд тэнд ажиллахаа больсон байсан, тиймээс хүмүүс сүмийн гадна Бурханы мөрийг хайж, Түүний шинэ ажилд Түүний алхмыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан бол хуулийн доорх хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үздэг болсон байв. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан учраас шүтээнийг шүтэлгүй харин Бурханыг шүт, учир нь Тэр бол дээдийн дээд гэдгийг Эзэн Есүс тэдэнд анхааруулжээ.
Тиймээс Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг болгооно” гэж хэлсэн юм. Эзэн Есүсийн нүдээр бол хуулийн доорх ихэнх хүмүүс Ехова Бурханыг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйлийг явуулах гээд байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн шүтэгчид сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш, зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алддаг байв. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж, тахилаа өргөж чадахгүй болдог байлаа. Тэдний амьдрах газар гэгч нь сүмд байрлаж, өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгон, Ехова Бурханыг шүтдэг гэсэн далбаан дор ажилладаг газар юм. Тэдний тахил өргөх гэгч нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор ердөө л өөрсдийнхөө хувийн ичгэвтэр ажлыг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг хоргодох газар, тахилыг хүмүүс болон Бурханыг хуурах баг болгон ашигласан учраас Эзэн Есүс хүмүүст анхааруулахын тулд үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөө үед хамааруулж үзвэл энэ нь адилхан хүчинтэй, адилхан чиг хандлагатай хэвээр байна. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийн туулсан Бурханы ажлаас ялгаатай ажлыг туулсан боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан. Өнөөдрийн ажлын орчин нөхцөлд хүмүүс “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил төрлийн зүйлийг хийсээр байна. Жишээ нь, хүмүүс үүргээ биелүүлэхийг өөрсдийн ажил мэт үздэг; Бурханд гэрчлэл хийж, агуу улаан луутай тулалдахыг тэд хүний эрхийг хамгаалсан, ардчилал, эрх чөлөөний төлөөх улс төрийн хөдөлгөөн мэтээр үздэг; тэд өөрсдийн үүргийг ашиглан ур чадвараа мэргэжил болгосон боловч Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг зүгээр л нэг дагаж мөрдөх шашны номлолоос өөр юу ч биш мэт үздэг; гэх мэт. Эдгээр илэрхийлэл нь хүмүүсийн зүгээс мөн чанартаа “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил илэрхийлэл биш гэж үү? Хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсан бол өнөөдөр хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна. Дүрмийг эрхэмлэдэг тэр хүмүүс дүрмийг Бурханаас илүү агуу гэж үздэг, байр сууринд хайртай хүмүүс байр суурийг Бурханаас илүү агуу гэж үздэг, мэргэжилдээ хайртай хүмүүс мэргэжлээ Бурханаас илүү агуу гэж үздэг гэх мэт—тэдний бүхий л илэрхийлэл нь Намайг: “Хүмүүс үгээрээ Бурханыг хамгийн агуу гэж магтдаг боловч тэдний нүдэнд бүх зүйл Бурханаас илүү агуу байдаг” гэж хэлэхэд хүргэж байна. Учир нь хүмүүс Бурханыг дагах замдаа өөрсдийн авьяасыг харуулж, өөрсдийн ажил хэрэг, мэргэжлийн албыг гүйцэтгэх боломж олмогцоо Бурханаас холдож, хайртай ажил мэргэжилдээ өөрсдийгөө зориулдаг. Бурханаас тэдэнд даалгасан зүйл, Бурханы хүслийн тухайд бол тэдгээр зүйл нь аль хэдийн хаягдсан байдаг. Ийм тохиолдолд энэ хүмүүс болон хоёр мянган жилийн өмнө өөрсдийн ажил хэргийг сүмд явуулж байсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ? (Үг нь махбодоор илэрсэн номоос)

No comments:

Post a Comment