Христийн сүмийн шинэ кино “Миний хэрэгт бүү оролц” Христэд итгэгчийн оюун ухааны сэрэлт (Трейлер)
Ли Чиншин бол олон жилийн турш Эзэнд итгэсэн Хятад дахь гэр чуулганы номлогч. Тэрээр, Эзэн ирж өөрийг нь тэнгэрийн хаанчлал руу аваачихыг соргогоор хүлээн, сайн мэдээ түгээх Эзэний ажлыг үргэлж урам зоригтойгоор хийдэг. Сүүлийн жилүүдэд, Ли Чиншин өөр өөр төрлийн бүлэглэл, чуулганууд улам эзгүйрч байгааг олж харжээ. Гэсэн хэдий ч Зүүний Аянга нь Хятадын Коммунист засгийн газар болон шашны хүрээллийн ширүүн яллалт, хавчлагаас үл хамааран улам бүр эрч хүчтэй болсон. Янз бүрийн бүлэглэл, урсгалуудын улам олон сайн ба тэргүүлэгч хонинууд Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Ли Чиншинийг хэсэг эргэцүүлэл хийхэд хүргэжээ. Ялангуяа, шашны хүрээний пасторууд, ахлагч нар Төгс Хүчит Бурханы Чуулганы нэрийг яллаж, харлуулахын тулд төрөл бүрийн цуу яриа, утгагүй үг зохиохоос ч татгалздаггүй болохыг тэр харсан юм. Тэр ч бүү хэл тэд Зүүний Аянгын номлогчдыг баривчлуулахаар Хятадын Коммунист засгийн газартай хамтран ажиллана. Тэр пастор ба ахлагч нарын үйлдэл, үйл хэрэг нь Эзэний замаас хазайсныг мэдэрч, мөн Хятадын Коммунист Нам болон шашны хүрээллийн улайран эсэргүүцэж, яллаад байгаа зүйл нь үнэн зам байх магадлалтай бөгөөд Эзэний илрэл ба ажил байх боломжтойг ухаарна. Үүний дараа тэрээр зарим хамтрагчтайгаа Зүүний Аянгыг эрж хайж, судлахаар шийдэцгээсэн боловч пастор болон ахлагчийн зүгээс ирсэн бүхий л төрлийн саад, бэрхшээлтэй тулгарлаа. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчдын гэрчлэлийг сонссоноор дамжуулан Ли Чиншин болон бусад хүмүүс, пастор, ахлагчийн цуу яриа, төөрөгдлийг ялгаж таних чадвартай болсон. Энэ нь, үнэн замыг судлахад дагагчдад саад болдог өөдгүй зорилго, хорон арга мэхийг нь ойлгох боломжийг тэдэнд олгодог бөгөөд тэд пастор, ахлагч хоёрын хоёр нүүрт үнэн төрхийг тодорхой олж хардаг. Ли Чиншин болон бусад хүмүүс нэгэн дуугаар "Бидний хэрэгт бүү оролц!" хэмээн шашны пастор, ахлагч хоёрт хэлжээ. Тэд эцэст нь пастор болон ахлагчийн урхидалт, хүлээсийг хаяж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж чаддаг.
No comments:
Post a Comment