Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Библийн тухай хамгийн шинэ тайлбар (Монгол хэлээр)
Фэн Жиахуй бол Хятад дахь гэр чуулганы номлогч билээ. Тэр Эзэнд олон жилийн турш итгэсэн бөгөөд Библи нь Бурханы онгодыг хүртсэн, тиймээс хүн үүнийг итгэлдээ мөрдөх ёстой, Бурханы үг Библиэс гадуур байдаггүй бөгөөд Библиэс хазайх нь тэрс үзэл гэж тэр үргэлж боддог байв. Гэтэл сүүлийн жилүүдэд чуулган улам бүр эзгүйрэн хоосрох болж, итгэгчид итгэлдээ хайнга анзааргагүй болж, түүнд асар их эргэлзээ төрүүлэх болжээ. Библийн тухай тэр яаж ч ярилаа гээд чуулганаа дахин сэргээх боломжгүй болсон байв ... Нэгэн өдөр хамтран зүтгэгч Юань ах Төгс Хүчит Бурханы Чуулганаас гэрчлэгчдийг урин авчирч, дахин дахин хүчтэй мэтгэлцсэнээр Фэн Жиахуй Библийн дотоод түүх болон мөн чанарыг эцэстээ ойлгосон билээ. Тэр үүнээс гарч, Хурганы мөрийг даган, бусад итгэгчдээ дагуулан Төгс Хүчит Бурхан руу эргэсэн юм.
Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Есүсийн хоёр дахь ирэлт (Трейлер) (Монгол хэлээр)
Фэн Жиахуй эцэг эхийнхээ хамтаар бага залуугаасаа Эзэнд итгэжээ. 18 настай байхдаа тэр шашны сургуульд орсон бөгөөд 30-аад насандаа тэр Хятадын Шаньси дахь гэр чуулганы номлогч болсон юм. Олон жилийн турш Фэн Жиахуй, Библи бол Бурханы онгодыг хүртсэн, бид Библийн дагуу Бурханд итгэх ёстой хэмээх бат итгэлээ хадгалсаар иржээ. Библиэс гадна Бурханы хэлсэн өөр үг байхгүй бөгөөд Библиэс холдох нь тэрс үзэл гэж тэр итгэсэн юм. Түүний зүрх сэтгэл дэх ариун нандин газрыг, дээд зэргийн, харьцуулшгүй эрх мэдэлтэй газрыг Библи үргэлж эзэлдэг байв. Гэсэн хэдий ч, сүүлийн хэдэн жилийн турш түүний чуулган өдөр ирэх тусам эзгүйрч, Фэн Жиахуй болон түүний хамтран зүтгэгчид сүнс рүү нь гэтэх харанхуйг мэдэрч эхэлсэн бөгөөд өөрсдийнх нь дунд Эзэн байгааг мэдэрч чадахгүй байлаа... Тэр чуулганаа сэргээхийн тулд өөр чуулганаас номлогчид урьсан боловч нэмэр болсонгүй...