Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Христэд итгэгч. Show all posts
Showing posts with label Христэд итгэгч. Show all posts

1/15/2020

Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)


   
    Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан–эргэн ирсэн Эзэн Есүс–эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй. Нигүүлслийн эрин үеийн сүмүүдийг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй харин тэдгээрийг Эзэн Есүс Өөрөө байгуулсан ба тэдгээр нь Эзэн Есүсийн ажлын үр дүн байсан юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханаар ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын бүтээл юм. Бурханд ашиглагддаг хүмүүс нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдаж, хүний үүргийг гүйцэтгэдэг.

1/06/2019

Сайн мэдээний хөгжимт жүжиг | “Шиаужэний түүх” гайхалтай клип | Нэгэн Христэд итгэгчийн “Доройтол”


  Сайн мэдээний хөгжимт жүжиг | “Шиаужэний түүх” гайхалтай клип | Нэгэн Христэд итгэгчийн “Доройтол” 

  Ёрын муу ертөнц болон харгис бодит байдалтай тулгараад Шиаужэн гутарсандаа чин сэтгэлээ хаяж, баг өмсөхөөр чармайсан юм. Тэр мөчөөс эхлээд тэр төөрөлдлөө ... 


12/23/2018

“Харилцан яриа” киноны клип: Христэд итгэгчид ХКН-ын “Гэр бүлийн өгөөш”-нд хэрхэн хариу үзүүлдэг вэ


  Христэд итгэгчид ХКН-ын “Гэр бүлийн өгөөш”-нд хэрхэн хариу үзүүлдэг вэ

  ХКН харгис эрүү шүүлт, тархи угаалт, урвуулалтаар дамжуулан Бурханыг орхиход нь Христэд итгэгчдийг албадах оролдлого нь амжилт олохгүй үед гэр бүлийн гишүүдийг нь тэднийг сорих өгөөш болгон ашигладаг. Эдгээр дорд заль мэхтэй тулгараад Христэд итгэгчид хэрхэн зөвт, бат зогсож, тэднийг няцаадаг вэ? Мөн тэд ямар анхааруулга өгөх вэ?

  Санал болгож буй видео: Гэр бүлийг нь сүрдүүлэх замаар Христэд итгэгчдийг албадах Хятадын Коммунист Намын стратеги 

“Харилцан яриа” киноны клип: Гурван-Өөрөө сүмийн үзлийг Христэд итгэгч гайхамшигтай няцаасан нь


   Гурван-Өөрөө сүмийн үзлийг Христэд итгэгч гайхамшигтай няцаасан нь

  ХКН Христэд итгэгчийн тархийг угааж, урвуулахын тулд Гурван-Өөрөө сүмийн пасторыг урина. Гурван-Өөрөө-гийн пасторын гаргасан үзлийн хариуд Христэд итгэгч, пастор хоёр гайхамшигтай мэтгэлцээн өрнүүлнэ. Энэ Христэд итгэгч хэрхэн пасторын эсрэг хариу барих вэ? Яагаад ХКН-ын тархи угаах, урвуулах энэхүү оролдлого бүтэлгүйтлээр төгсөх вэ?

12/22/2018

ХКН-ын цуу яриа, гүжирдлэгийг Христэд итгэгчид гайхамшигтайгаар няцаасан нь (Монгол хэлээр)


  ХКН-ын цуу яриа, гүжирдлэгийг Христэд итгэгчид гайхамшигтайгаар няцаасан нь

      Христэд итгэгчдийг мэхлэн Бурханаас урвуулж, итгэлийг нь орхиулахын тулд ХКН эцсийн өдрүүдийн Христ болон Эзэн Есүсийг илт доромжилж, Тэд хоёулаа бие махбодтой болсон Бурхан биш, жирийн хүмүүс гэдэг. ХКН Христэд итгэгчдийг Бурханд бус, ердөө хүнд итгэдэг хэмээн муу хэлнэ. Мөн тэд, Бурханы ашигладаг хүн чуулганы бүх захиргааны асуудлыг эрхэлдэг болохоор л Төгс Хүчит Бурханы Чуулганыг хүн бүтээсэн гэх цуу яриаг түгээжээ. Бие махбодтой болох гэж яг юу вэ? Төгс Хүчит Бурханы Чуулган хэрхэн бий болсон бэ, хэн үүнийг үүсгэн байгуулсан бэ? ХКН-аас Христ болон Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай түгээсэн олны цуу яриа, гүжирдлэгийг няцаахын тулд Христэд итгэгчид хэрхэн үнэн болон баримтуудыг ашиглаж байгаа вэ?

Христэд итгэгчид ХКН-ын бурхангүй үзлийн тархи угаалтад хэрхэн цохилт үзүүлдэг вэ (Монгол хэлээр)


  Христэд итгэгчид ХКН-ын бурхангүй үзлийн тархи угаалтад хэрхэн цохилт үзүүлдэг вэ

  Христэд итгэгчдийг Бурханаас нүүрээ буруулан, итгэлээ орхиход албадахын тулд ХКН алдар нэр, байр сууриар уруу татаад зогсохгүй бурхангүй үзэл, материаллаг үзэл, хувьслын онол болон шинжлэх ухааны мэдлэгээр тархийг нь угаажээ. Тэгвэл Христэд итгэгчид ХКН-ын тархи угаалт, урвуулах аргад хэрхэн хариу барьсан бэ? Яагаад тэд тэгтлээ зөрүүдлэн Бурханд итгэж, Бурханыг дагах замыг үргэлжлүүлэн эрэлхийлдэг вэ? Эдгээр асуултад хариулахын тулд энэ богинохон гайхалтай видеог танд бэлдлээ.

  Санал болгож буй видео: Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн (Монгол хэлээр) 

“Харилцан яриа” киноны клип: ХКН яагаад Христэд итгэгчдийг тэгтлээ хянаж, дарладаг вэ?


  ХКН яагаад Христэд итгэгчдийг тэгтлээ хянаж, дарладаг вэ?

  Хятадын Үндсэн Хуулинд шашин шүтэх эрх чөлөөг тодорхой заасан байдаг ч засгийн газар нь хөшигний ард шашин шүтлэгийг галзуу мэт нухчин дарж, Христэд итгэгчдийг харгисаар хяхаж хавчихад асар их хүн хүч, санхүүгийн нөөц баялаг зарцуулдаг. Тэд бүр Христэд итгэгчдийг хянах, мөшгих, баривчлахын тулд хамгийн дэвшилтэт тагнуулын төхөөрөмж худалдан авдгаа ч үл зогсооно. Хятадын засгийн газар иргэдийнхээ шашин шүтэх эрх чөлөөг хасаж, итгэгчдийг амин зуулгаа залгуулах эрхээс нь улайран салгажээ. Тэгвэл ХКН энэ бүхнийг хийж байгаагийн шалтгаан, зорилго яг юу вэ?

  Санал болгож буй видео: “ХКН-ын Христэд итгэгчдийн эсрэг хяхалт хавчлага: гуйвшгүй баримтууд

12/09/2018

Христэд итгэгчид ХКН-ын Бурханд тэрсэлдгийн уг үндэс, үр дүнгийн талаар тайлбарлаж байна



  “Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: Христэд итгэгчид ХКН-ын Бурханд тэрсэлдгийн уг үндэс, үр дүнгийн талаар тайлбарлаж байна

  ХКН Христэд итгэгчдийг улайран хавчиж байсан ч Бурхан уг намыг устгахыг хараагүй учраас Бурханыг эсэргүүцэх нь цээрлүүлэлт эсвэл шийтгэл рүү хөтөлнө гэдэгт олон хүн итгэдэггүй. Тэд ялангуяа Бурханы оршин тогтнол болон Түүний захиралтад итгэдэггүй. Энэхүү үзэл бодол ямар нэг үнэний үндэслэлтэй юу? Энэ нь Бурханы ажлын баримттай таарч байна уу?

11/25/2018

Христийн сүмийн шинэ кино “Миний хэрэгт бүү оролц” Христэд итгэгчийн оюун ухааны сэрэлт (Трейлер)


  Христийн сүмийн шинэ кино “Миний хэрэгт бүү оролц” Христэд итгэгчийн оюун ухааны сэрэлт (Трейлер)

  Ли Чиншин бол олон жилийн турш Эзэнд итгэсэн Хятад дахь гэр чуулганы номлогч. Тэрээр, Эзэн ирж өөрийг нь тэнгэрийн хаанчлал руу аваачихыг соргогоор хүлээн, сайн мэдээ түгээх Эзэний ажлыг үргэлж урам зоригтойгоор хийдэг. Сүүлийн жилүүдэд, Ли Чиншин өөр өөр төрлийн бүлэглэл, чуулганууд улам эзгүйрч байгааг олж харжээ. Гэсэн хэдий ч Зүүний Аянга нь Хятадын Коммунист засгийн газар болон шашны хүрээллийн ширүүн яллалт, хавчлагаас үл хамааран улам бүр эрч хүчтэй болсон. Янз бүрийн бүлэглэл, урсгалуудын улам олон сайн ба тэргүүлэгч хонинууд Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Ли Чиншинийг хэсэг эргэцүүлэл хийхэд хүргэжээ. Ялангуяа, шашны хүрээний пасторууд, ахлагч нар Төгс Хүчит Бурханы Чуулганы нэрийг яллаж, харлуулахын тулд төрөл бүрийн цуу яриа, утгагүй үг зохиохоос ч татгалздаггүй болохыг тэр харсан юм. Тэр ч бүү хэл тэд Зүүний Аянгын номлогчдыг баривчлуулахаар Хятадын Коммунист засгийн газартай хамтран ажиллана. Тэр пастор ба ахлагч нарын үйлдэл, үйл хэрэг нь Эзэний замаас хазайсныг мэдэрч, мөн Хятадын Коммунист Нам болон шашны хүрээллийн улайран эсэргүүцэж, яллаад байгаа зүйл нь үнэн зам байх магадлалтай бөгөөд Эзэний илрэл ба ажил байх боломжтойг ухаарна. Үүний дараа тэрээр зарим хамтрагчтайгаа Зүүний Аянгыг эрж хайж, судлахаар шийдэцгээсэн боловч пастор болон ахлагчийн зүгээс ирсэн бүхий л төрлийн саад, бэрхшээлтэй тулгарлаа. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчдын гэрчлэлийг сонссоноор дамжуулан Ли Чиншин болон бусад хүмүүс, пастор, ахлагчийн цуу яриа, төөрөгдлийг ялгаж таних чадвартай болсон. Энэ нь, үнэн замыг судлахад дагагчдад саад болдог өөдгүй зорилго, хорон арга мэхийг нь ойлгох боломжийг тэдэнд олгодог бөгөөд тэд пастор, ахлагч хоёрын хоёр нүүрт үнэн төрхийг тодорхой олж хардаг. Ли Чиншин болон бусад хүмүүс нэгэн дуугаар "Бидний хэрэгт бүү оролц!" хэмээн шашны пастор, ахлагч хоёрт хэлжээ. Тэд эцэст нь пастор болон ахлагчийн урхидалт, хүлээсийг хаяж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж чаддаг.