Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

1/16/2019

Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээх |Трейлер(Монгол хэлээр)


Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээх | Трейлер (Монгол хэлээр)

Чен Ишин Эзэнд хорь гаруй жил итгэсэн бөгөөд урам зоригтойгоор Эзэний төлөө ажиллаж, номлодог. Тэр Хятадын Коммунист засгийн газарт баривчлагдаж, дөрвөн жилийг шоронд өнгөрөөсөн юм. Тэр Эзэний төлөө гэрчлэлд зогсчээ. Гэвч чуулган улам бүр эзгүйрч байгаа гунигтай нөхцөл байдал түүнийг төөрөгдөл, шаналалд оруулдаг. Дараа нь тэр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг азаар сонсдог бөгөөд эцэст нь Эзэнтэй дахин нэгддэг. Баяр баясгалангаар дүүрэн тэрээр Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээг чуулганыхаа бусад ах эгч нартай хуваалцсан ч хариуд нь гүтгэлэг, доромжлол, хөөгдөлт, цохилт амсана чинээ санасангүй... Чен Ишин хүн төрөлхтнийг аврах Бурханы яаралтай хүслийг Төгс Хүчит Бурханы үгээс хардаг бөгөөд хаанчлалын сайн мэдээг түгээх нь Бурханы даалгавар, ялангуяа бүтээл нэг бүрийн хариуцлага, хүлээсэн үүрэг гэдгийг ухаардаг... Сүүлийн жилүүдэд тэр сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийхийн тулд мужаас муж, хотоос хот руу явсан бөгөөд энэ хугацаандаа шашны хүрээний байнгын дарамт, гололт, түүнчлэн сатанч Хятадын Коммунист дэглэмийн мөрдлөг, дарангуйллыг амсчээ. Хэдийгээр сул дорой байсан ч гашуун туршлагаараа дамжуулан тэр, шашны ертөнцийг антихристүүд болон хуурамч хоньчид хянадаг гэсэн үнэнийг олж хардаг.Тэрээр бас, Бурханд итгэх зуураа Бурханыг эсэргүүцдэг шашны хүрээний мөн чанар болон хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр, авралыг хардаг. Төгс Хүчит Бурханы үгийн заавар болон Бурханы хайрын дэмжлэгтэйгээр тэр Бурханы даалгаврыг үүрч, аюулаас айхгүйгээр зоригтойгоор урагш тэмүүлдэг...


No comments:

Post a Comment