Христийн сүмийн дуу “Бүх улс үндэстэн, ард түмнийг шүүх Бурханы шүүлт”
Бурханы хаанчлал бүхэлдээ биеллээ олж,
дэлхий рүү ил тод бууж ирсэн;
түүнчлэн энэ нь Бурханы шүүлт
бүхэлдээ тохиосон гэдгийг илтгэдэг.
Бүх гай гамшиг ээлж дараалан тохиолдоно;
бүх улс үндэстэн, бүх газар нутаг гамшиг туулна—
тахал, өлсгөлөн, үер, ган гачиг, газар хөдлөлт хаа сайгүй болно.
Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолддоггүй,
ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй,
харин ч улам өргөн хүрээг хамарч,
гай гамшгууд улам бүр ноцтой болно.
Энэ хугацаанд, бүх төрлийн шавжны тахал
ээлж дараалан бий болж,
хүний мах идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно.
Энэ бол бүх улс үндэстэн, хүмүүст өгч байгаа
Бурханы шүүлт юм.
Бурханы нэр бүх чиглэлд түгэх ёстой,
тийнхүү хүн бүр Бурханы ариун нэрийг мэдэж,
Бурханыг мэдэж болох юм.
Гай гамшгуудын үр дүнд Бурханы нэр өргөнөөр түгэх бөгөөд
хэрвээ та нар болгоомжтой биш байвал
хүртэх ёстой хувиа алдана;
айхгүй байна уу?
Бурханы нэр бүх шашин, нийгмийн бүх давхарга,
бүх үндэстэн, бүх урсгалд түгдэг.
Энэ бол Бурханы ажил уялдаа холбоотойгоор,
дэг журамтай байдлаар хийгдэж байгаа хэрэг юм;
энэ бүгд Бурханы ухаалаг зохицуулалтаар тохиолддог.
Та нар алхам бүрдээ урагшилж,
Бурханы мөрийг ойрхон дагаж чаддаг
байгаасай гэж л Бурхан хүснэ.
Бурханы нэр бүх шашин, нийгмийн бүх давхарга,
бүх үндэстэн, бүх урсгалд түгдэг.
Энэ бол Бурханы ажил уялдаа холбоотойгоор,
дэг журамтай байдлаар хийгдэж байгаа хэрэг юм;
энэ бүгд Бурханы ухаалаг зохицуулалтаар тохиолддог.
Та нар алхам бүрдээ урагшилж,
Бурханы мөрийг ойрхон дагаж чаддаг
байгаасай гэж л Бурхан хүснэ.
Та нар алхам бүрдээ урагшилж,
Бурханы мөрийг ойрхон дагаж чаддаг
байгаасай гэж л Бурхан хүснэ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment