Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/29/2017

ӨӨРИЙН ҮЗЛЭЭР БУРХАНЫГ ТОДОРХОЙЛСОН ХҮН БУРХАНЫ ИЛЧЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЯАХИН ЧАДАХ БИЛЭЭ?

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Есүс, Библи,

  Бурханы ажил үргэлжлэн урагшилдаг бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил их байх тусам Бурханыг хүн төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгддөг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй учир хүний үзэлтэй хэзээ ч нийцдэггүй билээ. Тэр хуучны ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн үргэлж урьдын ажил дээр нь үндэслэн Бурханы өнөөдрийн ажлыг шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэх нь Бурханд асар бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй атлаа ийм ажлыг тэд бүгд тодорхойлдог. Бурханаас холдоход хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй, Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэдгээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахын тулд хуулийг мөрдөх л хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үүрд хангалуун байна. Тэд, Бурхан хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэсэн бодолтой байдаг; тэд мөн Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэж боддог. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн зөгнөлөөр баталгаажих ёстой, ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүн итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрнө гэдэг хүнд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

  Нигүүлслийн эрин үед Еховагийн ажил хоцрогдсон гэдгийг Есүс тухайн үед мэдэгдэж байсан, үүний яг адилаар өнөөдөр Би Есүсийн ажил хоцрогдсон гэж хэлдэг. Зөвхөн Хуулийн эрин үе гэж байгаад Нигүүлслийн эрин үе гэж байгаагүй бол Есүс цовдлогдохгүй, мөн бүх хүн төрөлхтнийг золин аварч чадахгүй байх байсан юм; хэрвээ Хуулийн эрин үе л байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хөгжиж чадах байсан гэж үү? Түүх урагш дэвшдэг; түүх бол Бурханы ажлын байгалийн хууль биш гэж үү? Энэ нь бүхий л орчлон ертөнц дотор хүнийг удирдах Түүний удирдлагын дүрслэл биш гэж үү? Түүх урагш ахидаг, Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгддөг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг тул ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Түүний хувьд боломжгүй билээ. Тэрээр цовдлолтой адил ажлыг хэвээр үргэлжлүүлж, нэг, хоёр, гурван удаа ... загалмайд цовдлогдож яавч чадахгүй. Энэ бол мулгуу хүний ойлголт юм. Бурхан нэг ажлыг хэвээр үргэлжлүүлдэггүй. Би та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдгийн адилаар Түүний ажил ямагт өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил, үүний гол түлхүүр нь “шинэ”, “гайхалтай” хэмээх үгэнд оршдог. “Бурхан хувиршгүй, Бурхан үргэлж Бурхан байх болно”; энэ үг бол яах аргагүй үнэн. Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй, Бурхан үргэлжБурханы мөн чанар өөрчлөгддөггүй,ж чадахгүй, гэхдээ Түүний ажил мөн чанартай адил тогтмол, хувиршгүй гэдгийг энэ нь батлахгүй. Бурхан ийм гэж чи тунхагладаг, тэгвэл Бурханы үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг чи яаж тайлбарлаж чадах юм бэ? Бурханы ажил тасралтгүй түгж, тогтмол өөрчлөгддөг ба Бурханы хүсэл үргэлж илэрхийлэгдэж, хүнд мэдэгддэг. Бурханы ажлыг мэдэрч туулангаа хүний зан чанар тасралтгүй өөрчлөгддөг, мэдлэг нь ч мөн тасралтгүй өөрчлөгддөг. Тэгвэл энэхүү өөрчлөлт хаанаас гардаг юм бэ? Бурханы үргэлж өөрчлөгддөг ажлаас үүддэг биш үү? Хүний зан чанар өөрчлөгдөж болдог юм бол Миний ажил, үг ч бас тасралтгүй өөрчлөгдөхийг хүн яагаад зөвшөөрч чаддаггүй юм бэ? Би хүний хязгаарлалтад захирагдах ёстой гэж үү? Чи зүгээр л ёс бусаар маргалдаж байгаа биш гэж үү?

  Дахин амилсныхаа дараа Есүс шавь нартаа харагдаж, “Харагтун, Би та нарт Эцэгийнхээ амлалтыг илгээнэ: харин та нар дээрээс ирэх хүч чадлыг хүртэх хүртлээ Иерусалим хотод үлд” хэмээн хэлсэн байдаг. Эдгээр үгийг хэрхэн тайлбарладгийг чи мэдэх үү? Чи одоо Түүний хүч чадлыг хүртсэн үү? Юуг хүч чадал гэж нэрлэдгийг чи одоо ойлгосон уу? Эцсийн өдрүүдэд үнэний Сүнсийг хүнд хайрлах болно гэж Есүс тунхагласан. Одоо үе бол эцсийн өдрүүд; харин чи үнэний Сүнс хэрхэн үг айлддагийг ойлгодог уу? Үнэний Сүнс хаана илэрч, ажилладаг вэ? Тэдгээр бузар сүнс, муу ёрын сүнс нь үнэний Сүнс мөн үү? Тэдэнд амийн хангалт байтугай шударга ёс ч байхгүй бөгөөд өчүүхэн төдий ч шинэ ажил хийлгүйгээр хуучны хуулиудыг мөрддөг. Тэд үнэний Сүнс мөн гэж үү? Тэдэнд амь, үнэн, зам байгаа юу? Тэд дэлхий ертөнцөөс тусдаа гарч ирсэн үү? Библийг муйхарлан баримталж, Есүстэй ягштал зууралддаг та нар Есүсийн ажил болон үгийгдагасан уу? Та нар Есүст хэр үнэнч вэ? Хуучин гэрээн дэх Исаиагийн хамгийн агуу зөгнөлийн номд Есүс хэмээх хүүхэд Шинэ гэрээний эрин үед төрнө гэж огт дурдаагүй, харин Иммануел нэртэй эрэгтэй хүүхэд төрөхийг л цухас хэлсэн байдаг. Яагаад тэр Есүс гэдэг нэрийг онцлоогүй вэ? Хуучин Гэрээний хаана ч энэ нэр гардаггүй, тэгвэл чи яагаад Есүст итгэсээр байдаг юм бэ? Есүсийг хоёр нүдээрээ харж байж, итгэдэг болоогүй нь л лавтай биз дээ? Эсвэл чи илчлэл хүлээн аваад, итгэж эхэлсэн юм уу? Бурхан чамд үнэхээр ийм нигүүлсэл үзүүлнэ гэж үү? Тэгээд чамд ийм агуу ерөөл хайрлана гэж үү? Чи юунд үндэслэн Есүст итгэсэн бэ? Тэгвэл Бурхан өнөөдөр махбод болсон гэдэгт яагаад итгэдэггүй юм бэ? Бурханаас чамд илчлэл ирээгүй гэдэг нь Түүний махбод болоогүйг баталдаг гэж чи яагаад хэлдэг юм бэ? Бурхан Өөрийн ажлыг эхлэхийн өмнө хүнд хэлэх ёстой гэж үү? Эхлээд хүний зөвшөөрлийг авах ёстой гэж үү? Исаиа тэжээлийн онгоцонд эрэгтэй хүүхэд төрнө гэдгийг л тунхагласан болохоос Мариа Есүсийг төрүүлнэ гэж хэзээ ч зөгнөөгүй юм. Тэгвэл чи яагаад Мариагийн төрүүлсэн Есүст итгэсэн юм бэ? Чи будилж, төөрөлдөн итгэж байгаа биш л байлтай! Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг, тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиаг ирэх талаар зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ бол ер бусын зүйл биш, өөрсдийнх нь ухаан муутайгаас болсон гэж л хүмүүс боддог[a]. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөлгүй үлдэнэ. Хэрвээ чи, Бурханыг Есүсийн нэрээр л дуудаж болно гэж итгэдэг бол хэтэрхий багыг мэддэг юм байна. Есүс гэдэг үүрд Бурханы нэр байна, Бурхан үргэлж, үүрд Есүс гэсэн нэртэй байна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж чи баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг дуусгасан бөгөөд төгсгөлийн эрин үеийг бас дуусгадаг гэдгийг чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг дуусгаж чаддаг гэж хэн хэлж чадах юм бэ? Одоо чи эдгээр үнэнийг тодорхой мэдэж чадахгүй бол сайн мэдээг номлож чадахгүйгээс гадна өөрөө хүртэл зогссоор байж чадахгүй. Чи шашны тэр хүмүүсийн бүх бэрхшээлийг шийдэж, бүх төөрөгдлийг нь няцаах өдөр ирэх үед ажлын энэ үе шатанд чи туйлын их үнэмшдэг бөгөөд чамд өчүүхэн ч эргэлзээ байдаггүй гэдгийг энэ нь батлах юм. Хэрвээ чи төөрөгдлийг нь няцааж чадахгүй бол тэд чамайг гүтгэж, доромжлох болно. Энэ нь гутамшигтай биш гэж үү?

  Тухайн үеийн Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэх Исаиагийн зөгнөлийг мэддэг байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хяхаж хавчсан юм бэ? Тэдний тэрслүү уг чанар болоод Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед Фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар өөрсдийнх нь мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж бодсон; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Бурханы эсрэг тэдний тэрслүү байдлын мөн чанар нь нэгэн адил биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг эргэлзээгүй хүлээн зөвшөөрөхүйц байж чадах уу? Энэ нь Ариун Сүнсний ажил бол зөв урсгал мөн. Чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгохын оронд өчүүхэн ч сэжиггүйгээр үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи Бурханаас зарим нэг мэдлэг олж аваад, Түүнээс жаахан болгоомжилбол энэ чинь үнэхээр шаардлагагүй үйлдэл биш үү? Чи мөрдөж шалгах гэж бус, дагах гэж Бурханд итгэдэг учраас, Ариун Сүнснийх мөн л байвал ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаагүйгээр хүлээн зөвшөөрөх нь чиний хийх учиртай зүйл юм. Чиний Бурхан бол Би мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог хайх хэрэггүй. Үүний оронд чи Намайг өөрт чинь ашиг тустай эсэхийг ялган таних учиртай; гол нь энэ. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо олныг оллоо ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи бол Миний өмнө биш, Библийн хязгаарлалт дотор амьдардаг нэгэн; Намайг мэдэхэд чинь Библи тусалж чадахгүй, мөн Намайг гэх хайрыг чинь ч гүнзгийрүүлж чадахгүй. Эрэгтэй хүүхэд төрнө гэж Библи зөгнөсөн ч, Бурханы ажлыг хүн мэддэггүй тул хэн дээр уг зөгнөл биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, үүнээс үүдэн Фарисайчууд Есүсийн эсрэг зогссон юм. Миний ажил хүний тусын тулд байдаг гэдгийг зарим нь мэддэг атлаа Есүс бид хоёрыг харилцан үл нийцэх, бүрмөсөн салангид хоёр оршихуй гэдэгт итгэсээр байдаг. Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбиран гуйх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагадаг хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийлгүй Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Хүн хүлээн зөвшөөрөхөд энэ нь нэмэртэй байх байсан биш үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж, эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн болохоос Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой хил хязгаартай байдаг; Тэр тухайн эрин үеийнхээ ажлыг л хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Энэ маягаар л эрин үе болгон дахь Түүний төлөөллийн ажил илүү товойн гардаг. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, эцсийн өдрүүдийн хүн хэрхэн орох ёстой, Бурханы хүслийг хангалуун болгохоор хэрхэн эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг Библи дотроос хайх нь утгагүй үйл биш үү? Гартаа зүгээр л Библи барьснаар чи юуг ялган таньж чадах юм бэ? Библийн тайлбарлагч ч бай, номлогч ч бай, өнөөдрийн ажлыг хэн урьдаас мэдэж чадах юм бэ?

  “Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгийг сонсов уу? Бурханы үг та нарт ирсэн. Та нар тэдгээрийг сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажил хийдэг бөгөөд ийм үг нь Ариун Сүнснийх байдаг, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд махбодтой болж бас болно; иймээс өмнө нь хэлсэн Ариун Сүнсний үг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үг юм. Ариун Сүнсний үг тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг мулгуу хүн олон бий. Ингэж боддог хэн боловч Бурханы ажлыг мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй, Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар хэлдэг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. махбод болсон Бурханыг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг мэддэггүй юм уу, Бурханы ажилладаг зарчмыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэдэгт итгэдэг атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй итгэлээр амьдардаг хүмүүс юм. Ийм байдалтай хүмүүс хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй. Шууд ярьж, ажлаа гүйцэтгэхийг нь л Ариун Сүнснээс хүсдэг атлаа бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэзээ ч шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүлээн авч чадахгүй!

  Тайлбар:

  a. Эх бичвэрт “энэ нь” гэсэн байдаг.

No comments:

Post a Comment