Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

4/17/2019

ХҮН БҮР ӨӨРСДИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ТУХАЙ

Төгс Хүчит Бурханы Чуулган, Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга,

  Одоогийн байдлаар Бурханд чин сэтгэлээсээ хайртай хүн бүрд Түүгээр төгс болгогдох боломж бий. Хөгшин залуу хамааралгүйгээр зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж Түүнийг хүндэтгэж байгаа цагт тэд Бурханаар төгс болгогдох болно. Бурхан хүмүүсийг янз бүрийн үүргийнх нь дагуу төгс болгодог. Өөрийн чадах бүхнийг хийж Бурханы ажилд дуулгавартай байсан цагт чи Түүгээр төгс болгогдох болно. Одоогоор та нарын хэн нь ч төгс биш. Заримдаа та нар нэг төрлийн үүрэг гүйцэтгэх боломжтой, харин заримдаа та нар хоёрыг гүйцэтгэх боломжтой байдаг; та нар бүх хүчээ Бурханд өгч өөрсдийгөө Түүнд зориулсан цагт эцсийн дүнд Түүгээр төгс болгогдох болно.

  Залуу хүмүүс арай бага амьдралын философитой, мэргэн ухаан, гүн ойлголтоор хомс байдаг. Бурхан энд хүний мэргэн ухаан ба гүн ойлголтыг төгс болгохын тулд ирдэг, харин Бурханы үг тэдний дутууг нөхдөг. Гэсэн хэдий ч залуу хүмүүсийн зан чанар нь тогтворгүй бөгөөд үүнийг нь Бурхан өөрчлөх шаардлагатай. Залуу хүмүүс арай бага шашны үзэл, амьдралын философитой байдаг. Тэд их энгийнээр сэтгэдэг ба тэдний хайхардаг зүйлс нь ээдрээтэй байдаггүй. Энэ нь тэдний хүн чанарын төлөвшөөгүй тал юм. Энэ нь хүсүүштэй тал боловч залуу хүмүүс мэдлэггүй агаад мэргэн ухаан дутдаг. Энэ бол Бурханаар төгс болгуулах хэрэгтэй тал юм, тэгснээр та нар илүү гярхай болж, олон сүнслэг зүйлийг тодорхой ойлгох боломжтой болох ба аажмаар Бурханд ашиглагдахад тохиромжтой нэгэн болно. Ахмад ах эгч нарын хувьд мөн зарим үүргийг гүйцэтгэж чадах ба Бурханд орхигдохгүй. Ахмад эгч нарын хувьд тэдэнд ч гэсэн хүсүүштэй болон хүсэмгүй талууд бий. Ахмад ах эгч нар илүү амьдралын философитой, илүү их шашны үзэлтэй, тэдний үйлдэл нь хатуу чанд хүрээнд эргэлддэг, тэд яг л робот шиг дүрмийг дагадаг, бас тэд аяндаа тэдгээрийг хэрэглэдэг. Тэд уян хатан биш, харин ч маш хатуу чанд байдаг. Энэ бол хүсүүштэй бус тал нь. Гэхдээ ахмад ах эгч нар юу ч тохиолдсон тайван хянамгай ханддаг; тэдний зан чанар нь тогтвортой. Тэдэнд адгуу ойворгон ааш зан байхгүй, харин ч үргэлж тууштай байдаг. Тэд зүгээр л юмсыг удаан хүлээн авдаг, гэхдээ энэ нь том дутагдал биш юм. Тиймээс та нар өөрсдийгөө зориулж, Бурханы бодит үгсийг хүлээн авч чадаж байгаа цагт, хэрвээ та нар өөрсдийгөө зориулахаас цааргалалгүй Түүнийг дагадаг бол, хэрвээ юу ч болсон шүүлт хийдэггүй эсвэл бусад муу бодлыг агуулдаггүй бол, хэрвээ та нар түүний үгийг хүлээн авч хэрэгжүүлдэг бол, хэрвээ та нар Бурханы үгийг нягт шинжилдэггүй ба өөрсдийгөө зориулдаг бол, хэрвээ та нар эдгээр нөхцлийг хангаж байгаа бол та нар төгс болгуулж чадах болно.

  Та нар хөгшин залуу ах эсвэл эгч байх нь хамаагүй өөрсдийн гүйцэтгэх ёстой үүргээ та нар мэднэ. Залуу хүмүүс их зангүй байдаг; арай ахмад нь идэвхтэй бөгөөд ухардаггүй. Бас тэд өөрсдийн сул талыг нөхөхийн тулд нэг нэгнийхээ хүч чадлыг ашиглах боломжтой ба тэд ямар ч гадуурхалгүйгээр нэг нэгэндээ зүтгэж болно. Нөхөрлөлийн гүүр нь ах эгч дүүсийн хооронд баригдсан. Бурханы хайрын улмаас та нар бие биеэ илүү ойлгох боломжтой. Залуу ах эгч нь хөгшин ах эгч нараа үл тоомсорлодоггүй, харин хөгшин ах эгч нь өөрсдийгөө зөвтгөдөггүй. Энэ эв эетэй харилцаа биш гэж үү? Хэрвээ та бүхэнд энэ бүх шийдвэр байгаа бол Бурханы хүсэл та нарын үед зайлшгүй биелэгдэх болно.

  Хожим чиний ерөөгдөж эсвэл хараагдах нь өнөөдөр чиний гүйцэтгэх үйлдлээс хамааран шийдэгдэнэ. Хэрвээ та нар Бурханаар төгс болгогдох бол энэ нь яг одоо энэ эринд л байх болно; ирээдүйд өөр боломж гэж байхгүй. Яг одоо, Бурхан та нарыг төгс болгохыг үнэхээр хүсэж байгаа ба энэ нь яриа төдий зүйл биш юм. Хожим та нарт ямар шалгалт тохиолдож, ямар үйл явдал болж, эсвэл ямар гай зовлон тохиолдохоос үл хамааран Бурхан та нарыг төгс болгохыг хүсдэг - энэ бол бодитой, эргэлзээгүй баримт юм. Хаанаас үүнийг харж болох вэ? Эрин үе дамжин Бурханы үг хэзээ ч өнөөдрийнх шиг ийм их өндөрлөгт хүрч байгаагүй гэдэг баримтаас үзвэл энэ нь хамгийн өндөр хүрээнд орсон ба өнөөгийн хүмүүсийн дундах Ариун Сүнсний ажил урьд хожид үзэгдээгүй юм. Өнгөрсөн үеэс бараг хэн ч үүнийг амсаж байгаагүй. Есүсийн эрин үед ч өнөөдрийн илчлэл байгаагүй; та нарт ярьсан үгс, та нарын ойлгосон зүйлс мөн та нарын туулсан зүйлс асар өндөрт хүрсэн. Та нар сорилт ба гэсгээлтийн дундаас холдож зайлахгүй, энэ нь Бурханы ажил урьд хожид үзэгдэж байгаагүй сүр жавхлант байдалд хүрснийг батлахад хангалттай юм. Энэ бол хүний хийж чадах зүйл биш, энэ нь хүний тогтоон барьж чадах зүйл биш, харин Бурханы Өөрийнх нь ажил юм. Тэгэхээр, Бурханы ажлын маш олон баримтаас, Бурхан хүнийг төгс болгохыг хүсдэг гэдгийг харж болно, бас Тэр та нарыг гарцаагүй бүрэн дүүрэн болгож чадна. Хэрвээ та нар үүнийг анзаарч чадвал, хэрвээ та нар энэхүү шинэ нээлтийг хүлээн авч чадвал та нар Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээхгүй, харин оронд нь одоо үед та нарыг бүрэн дүүрэн болгохыг Бурханд зөвшөөрөх болно. Ийм учраас та нар бүгд аль байдгаараа хичээж, ямар ч хичээл чармайлтыг дэмий үрэхгүй байх ёстой, ингэснээр та нар Бурханаар төгс болгуулж болох юм.

  Өнөө үед чи сөрөг зүйлсэд анхаарал хандуулах хэрэггүй. Чи хамгийн эхлээд чамд сөрөг сэтгэгдэл төрүүлэх бүх зүйлийг хойш тавьж, хайхрахгүй байх хэрэгтэй. Чи аливаа хэрэг явдалд хандахдаа хайн тэмтчих зүрх сэтгэлээ үргэлж хэвээр хадгалж, Бурханд дуулгавартай байх зүрх сэтгэлээ хадгалах ёстой. Та нар өөрсдийнхөө доторх ямар нэг сул талыг илрүүлэх бүртээ эрхшээлд нь оролгүй, хийх ёстой үүргээ биелүүлдэг бол энэ нааштай хэрэг мөн. Жишээлбэл: Ахмад ах эгч нарт шашны үзэл байлаа ч, чи залбирч чаддаг, Бурханы үгийг идэж уун, магтан дуу дуулж, дуулгавартай байж чаддаг... Нэг үгээр хэлбэл, чиний хийх боломжтой юу ч байсан, чиний гүйцэтгэх боломжтой ямар ч үүргийг өөрийн биеийг дайчлан бүх хүчээрээ хийх хэрэгтэй. Идэвхгүйгээр бүү хүлээ. Бурханы сэтгэлийг хангахын тулд өөрийн үүргийг гүйцэтгэх чадвартай байх нь эхний алхам юм. Дараа нь үнэнийг ойлгож Бурханы үгийн бодит байдалд орох чадвартай байх үедээ чи Бурханаар төгс болгуулсан байх болно.

No comments:

Post a Comment