Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

4/01/2019

БАЙЛДАН ДАГУУЛАХ АЖЛЫН ДОТООД ҮНЭН (2)

Төгс Хүчит БурханЗүүний Аянга,Төгс Хүчит Бурханы Чуулган,

  Та нар хаад мэт хаанчлахыг эрж хайдаг байсан, өнөөдөр та нар үүнийгээ хараахан орхиогүй; чи тэнгэрийг өргөж, газрыг тулж хаад мэт хаанчлахыг хүссэн хэвээр. Одоо энэ талаар бодоод үз: Чи ийм ур чадвар эзэмшдэг үү? Чи мэдрэлгүй байгаа биш гэж үү? Та нарын эрж хайж, анхаарлаа зориулж байгаа зүйл бодитой юу? Та нар хэвийн хүн чанарыг ч эзэмшээгүй—энэ нь өрөвдмөөр биш гэж үү? Тиймээс өнөөдөр Би зөвхөн байлдан дагуулагдах, гэрчлэл хийх, хэв чанараа сайжруулах, төгс болгуулах замд орох тухай ярьдаг бөгөөд өөр юуны ч тухай ярьдаггүй. Зарим хүмүүс жинхэнэ үнэнээс залхдаг ба хэвийн хүн чанар болон хүмүүсийн хэв чанарыг сайжруулах тухай энэ бүх яриаг хараад тэд дурамжхан байдаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийг төгс болгох нь хялбар биш байдаг. Өнөөдөр та нар нэгэнт орж, Бурханы хүслийн дагуу алхам алхамаар үйлдэж байгаа цагт чи таягдагдах уу? Хятадын эх газарт ийм их далайцтай, маш их ажил хийгдсэний дараа, түүнчлэн маш олон үг яригдсаны дараа, Бурхан замын хагасаас шантарна гэж үү? Тэрээр хүмүүсийг ёроолгүй нүх рүү доош хөтөлж чадна гэж үү?
Өнөөдрийн гол зүйл бол та нар хүний мөн чанарыг болон юу руу орох ёстойгоо мэдэх ёстой; чи амийн оролт, зан чанарын өөрчлөлтүүд, хэрхэн үнэхээр байлдан дагуулагдах, хэрхэн Бурханд бүрэн дүүрэн дуулгавартай байж, Бурханд сүүлчийн гэрчлэл хийж, үхэлд хүртэл дуулгавартай байх талаар ярих ёстой. Чи эдгээр зүйл дээр л төвлөрч, бодит бус эсвэл чухал бус зүйлсийг юун түрүүнд хойш тавьж, авч үзэхгүй байх ёстой. Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдах болон хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа хэрхэн биеэ авч явах талаар мэдэж байх ёстой. Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран чи Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэсэн дээд зэргийн хайр. Нэг талаар, чи Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, замбараагүй бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм. Өнөөдөр хэрвээ хүмүүс өөрсдийн мөн чанар болон байр суурийг үнэхээр мэддэг бол тэд хэтийн ирээдүй эсвэл итгэл найдварыг эрж хайсан хэвээр байх байсан уу? Чиний мэдэх ёстой зүйл энэ юм: Бурхан намайг төгс болгох эсэхээс үл хамааран би Бурханыг дагах ёстой; одоо Түүний хийж байгаа бүхэн бол сайн бөгөөд бидний төлөө байдаг, ингэснээр бидний зан чанар өөрчлөгдөж, бид Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салгаж чадна, бид бузар нутаг дэвсгэрт амьдарч байгаа ч ариун бусаас өөрсдийгөө салгаж, хир буртаг болон Сатаны нөлөөнөөс салах боломж бидэнд олдсон, бид Сатаны нөлөөг орхих боломжтой болсон. Мэдээж, чамаас шаардагдах зүйл бол энэ, гэвч Бурханы хувьд энэ нь ердөө л байлдан дагуулах ажил, ингэснээр хүмүүс дуулгавартай дагах шийдвэртэй байж, Бурханы бүх зохион байгуулалтанд захирагдах ба хэрэгтэй бүх зүйл нь энэ юм. Өнөөдөр ихэнх хүмүүс аль хэдийн байлдан дагуулагдсан боловч тэдний дотор маш их тэрслүү, дуулгаваргүй байдал байсан хэвээр байна. Хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ нь хэтэрхий жаахан хэвээр бөгөөд найдвар болон хэтийн ирээдүй байгаа үед л тэд босдог; хэрэв байхгүй бол, тэд сөрөг болж, тэр ч байтугай Бурханыг орхих тухай боддог. Мөн хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг эрж хайх агуу хүсэл хүмүүст байдаггүй. Ийм байж болохгүй! Тиймээс Би байлдан дагуулалтын тухай мөн л ярих ёстой. Үнэндээ төгс төгөлдөржилт нь байлдан дагуулалттай нэгэн зэрэг явагддаг: чамайг байлдан дагуулагдах зуур төгс болгуулах эхний үр нөлөө мөн хийгддэг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах хоёрын хоорондын ялгаа нь хүмүүсийн өөрчлөлтийн зэрэгтэй хамааралтай. Байлдан дагуулагдана гэдэг бол төгс болгуулахын эхний алхам бөгөөд энэ нь тэд бүрэн дүүрэн төгс төгөлдөр болчихлоо гэсэн үг биш, мөн Бурхан тэднийг бүрэн дүүрэн олж авсан гэдгийг нотлохгүй. Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зан чанарт нь зарим нэг өөрчлөлт гардаг боловч эдгээр өөрчлөлт нь, Бурханаар бүрэн авахуулсан хүмүүс дэх өөрчлөлтөөс хамаагүй бага байдаг. Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол хүмүүсийг төгс болгох анхан шатны ажил буюу тэднийг байлдан дагуулах ажил бөгөөд чи байлдан дагуулагдаж чадахгүй бол Бурханаар төгс болгуулж, Түүгээр бүрэн авахуулах ямар ч арга зам чамд байхгүй байх болно. Чи ердөө л гэсгээлт, шүүлтийн цөөхөн хэдэн үгсийг олж авах боловч тэдгээр нь чиний зүрх сэтгэлийг бүрмөсөн өөрчлөх чадваргүй байх болно. Тиймээс чи таягдагдах хүмүүсийн нэг нь байх болно; энэ нь ширээн дээрх элбэг дэлбэг тансаг дайллагыг харсан ч үүнийг идэж чадахгүй байгаагаас огт ялгаагүй. Энэ нь хөөрхийлөлтэй биш гэж үү? Иймээс чи өөрчлөлтийг эрж хайх ёстой: Байлдан дагуулагдаж эсвэл төгс болгуулж байх нь хамаагүй энэ хоёр нь чамд өөрчлөлт байгаа эсэхтэй болон чи дуулгавартай юу эсвэл үгүй юу гэдэгтэй холбоотой бөгөөд энэ нь Бурхан чамайг авах уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. “Байлдан дагуулагдана” мөн “төгс болгуулна” гэдэг бол зүгээр л өөрчлөлт болон дуулгавартай байдлын хэмжээнд, түүнчлэн Бурханыг хайрлах чиний хайр хэр ариун бэ гэдэгт суурилдаг болохыг мэдэж ав. Өнөөдөр шаардагдаж байгаа зүйл бол чи бүрэн төгс болгуулах явдал боловч эхлээд чи байлдан дагуулагдах ёстой, чи Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар хангалттай мэдлэгтэй байж, дагах итгэлтэй байх ёстой бөгөөд үр дүнтэй байхын тулд өөрчлөлтийг эрж хайдаг нэгэн байх ёстой. Зөвхөн тэр үед л чи төгс болгуулахаар эрж хайдаг нэгэн байх болно. Төгс болгуулах явцдаа та нар байлдан дагуулагдах болно мөн байлдан дагуулагдах явцдаа та нар төгс болгуулах болно гэдгээ ойлгох ёстой. Өнөөдөр чи төгс болгуулахыг эрж хайж эсвэл гадаад хүн чанар дахь өөрчлөлт болон өөрийн хэв чанарын сайжралтыг эрж хайж чадна, гэхдээ гол чухал зүйл бол Бурханы өнөөдөр хийж байгаа бүхэн утга учиртай бөгөөд үр ашигтай гэдгийг чи ойлгох юм: Энэ нь, бохир заваан газарт амьдардаг чамайг бохир заваанаас зугтаж үүнийг сэгсрэн хаях боломжтой болгоно, энэ нь чамайг Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломжтой болгоно, иймд эдгээр зүйлс дээр төвлөрснөөр чи энэхүү бохир газарт хамгаалагдах болно. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, доромжлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм. Чи, “Бид бохир муухай газар амьдардаг боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний манлайллын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр бид дуулгавартай байж чадаж байгаа нь Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд энэ нь бид сайн учраас эсвэл бид аяндаа Бурханыг хайрласан учраас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан товлосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдаж, Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; мөн Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид Сатаны эзэмшлээс гарч аврагдсан ба бохир завааныг орхиж, агуу улаан луугийн үндэстэн дотор ариусгагдсан билээ” гэж хэлдэг. Нэмж хэлэхэд, гадаад талдаа чиний амьдран харуулж байгаа байдал чинь чи хэвийн хүн чанарыг эзэмшсэн, чиний хэлдэг зүйлд ухаалаг байдал байдаг бөгөөд чи энгийн хүнтэй адилхан гэдгийг харуулах болно. Бусад хүмүүс та нарыг хараад, Энэ агуу улаан луугийн дүр төрх биш гэж үү? Эгч нарын биеэ авч явах байдал нь эгч нарт тохирохгүй, ах нарын биеэ авч явах байдал нь ах нарт тохирохгүй байгаа ба тэдэнд ариун хүмүүсийн ёс ном огт алга. Бурхан тэднийг Моабын удам гэж хэлсэнд гайхах зүйл алга, Түүний түмэн зөв! хэмээн хэлэх ёсгүй. Хэрвээ хүмүүс та нар луу хараад, “Хэдий Бурхан та нарыг Моабын удам гэж хэлсэн боловч, та нарын амьдран харуулж байгаа байдал Сатаны нөлөөг ардаа орхисон гэдгийг чинь нотолж байна; хэдий тэдгээр зүйлс та нарын дотор байгаа хэвээр боловч та нар тэдгээрийг орхих чадвартай” гэж хэлбэл, та нар бүрэн дүүрэн байлдан дагуулагдсан гэдгийг энэ нь харуулна. Байлдан дагуулагдаж, аврагдсан та нар “Бид Моабын удам гэдэг нь үнэн, гэхдээ бид Бурханаар аврагдсан ба хэдийгээр Моабын удам хаягдаж, хараагдаж мөн Израилийн ард түмнээр Харь үндэстэн дунд цөлөгдсөн боловч өнөөдөр Бурхан биднийг аварсан. Бид бүх хүмүүсээс хамгийн ялзарсан нь гэдэг үнэн бөгөөд үүнийг ч Бурхан тогтоосон, энэ бол үнэн, үүнийг бүгд үгүйсгэх аргагүй. Гэвч өнөөдөр бид энэ нөлөөнөөс зугтаасан. Бид өвөг дээдсээ жигшдэг, үүнийг бүрмөсөн хаяж, Бурханы бүх зохицуулалтанд дуулгавартай байж, Бурханы хүслийн дагуу үйлдэж, Түүний биднээс шаардсан зүйлийг биелүүлж, Бурханы хүслийг хангахын тулд өвөг дээдсээ орхиход бэлэн байна. Моаб Бурханаас урвасан, тэр Бурханы хүслийн дагуу үйлдээгүй ба Бурхан түүнийг үзэн ядсан. Гэвч бид Бурханы зүрх сэтгэлийг бодох ёстой ба өнөөдөр бид Бурханы хүслийг нэгэнт ойлгосон учраас Бурханаас урваж болохгүй, өөрсдийн хуучин өвөг дээдсээсээ татгалзах ёстой!” гэж хэлэх болно. Өмнө нь Би агуу улаан луугаас татгалзах тухай ярьсан бөгөөд өнөөдөр хүмүүсийн хуучин өвөг дээдсээс татгалзах тухай голчлон ярилаа. Энэ бол хүмүүсийн байлдан дагуулалтын нэг гэрчлэл бөгөөд чи өнөөдөр хэрхэн орохоос үл хамааран энэ хэсэг дэх чиний гэрчлэл дутмаг байх ёсгүй.

  Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд, тэдэнд хэвийн хүн чанар хэтэрхий дутмаг, тэдний хариу үйлдлүүд удаан, хэтэрхий хойрго, Сатаны ялзруулалт тэднийг хөшүүн бөгөөд маанаг болгож орхисон ба хэдий тэд нэг, хоёр жилийн дотор бүрэн өөрчлөгдөж чадахгүй ч тэдэнд хамтран ажиллах шийдвэр байх ёстой. Энэ нь мөн Сатаны өмнөх гэрчлэл юм гэж хэлж болно. Өнөөдрийн гэрчлэл бол одоогийн байлдан дагуулах ажлын хүрсэн үр дүн, түүнчлэн ирээдүйн дагагч нарт зориулсан үлгэр дуурайл юм. Ирээдүйд энэ нь бүх үндэстнүүдэд түгэх болно; Хятадад хийгдсэн зүйл бүх үндэстэнд түгэх болно. Моабын удам дэлхийн бүх хүмүүсээс хамгийн дорд нь юм. Хамын үр удам л хамгийн дорд биш үү? гэж зарим хүмүүс асуудаг. Агуу улаан луугийн үр удам болон Хамын үр удам нь өөр өөр зүйлсийг төлөөлдөг ба Хамын үр удам нь өөр асуудал юм: Тэд хэрхэн хараагдсанаас үл хамааран тэд одоо ч Ноагийн үр удам юм; харин тэгэхэд Моабын гарал үүсэл цэвэр ариун биш байсан бөгөөд тэр садар самуун амьдралаас гарсан, ялгаа нь үүнд оршино. Хэдийгээр аль аль нь хараагдсан ч тэдний байр суурь адил байгаагүй, иймээс Моабын үр удам бүх хүмүүсээс хамгийн дорд нь юм—бүх хүмүүсээс хамгийн дорд хүмүүсийг байлдан дагуулахаас илүүтэй бодит зүйл гэж үгүй. Эцсийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба хараагдсан эсвэл шийтгүүлсэн эсэхээс үл хамааран чи Миний ажилд туслан, өнөөдрийн байлдан дагуулах ажилд тус болсоор байгаа цагт мөн чи Моабын үр удам эсвэл агуу улаан луугийн үр удам эсэхээс үл хамааран ажлын энэ үе шатанд Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж, чадах бүхнээ хийсээр байгаа цагт зохих үр дүнд хүрэх болно. Чи агуу улаан луугийн үр удам, мөн Моабын үр удам; дүгнэн хэлбэл мах, цустай хүн бүхэн нь Бурханы бүтээлүүд бөгөөд Бүтээгчээр бүтээгдсэн билээ. Чи бол Бурханы бүтээл, чамд ямар ч сонголт байх ёсгүй ба энэ нь чиний үүрэг. Мэдээж өнөөдөр Бүтээгчийн ажил нь бүх ертөнц даяар чиглэсэн. Чи хэний үр удам байхаас үл хамааран юун түрүүнд чи бол Бурханы бүтээлүүдийн нэг, Моабын үр удам болох та нар бол Бурханы бүтээлүүдийн нэг хэсэг, та нар зүгээр л арай дорд үнэ цэнэтэй. Өнөөдөр Бурханы ажил бүх бүтээлүүдийн дунд хийгдэж байгаа ба бүхий л орчлон ертөнц рүү чиглэснээс хойш Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бүтээгч дурын хүмүүсийг, хэрэг явдлыг эсвэл зүйлсийг сонгох юм. Тэрээр чамайг хэний үр удам болохыг анхаарахгүй; чи Түүний бүтээлүүдийн нэг бөгөөд Түүний ажил буюу байлдан дагуулах ажил болон гэрчлэлд тус болсоор байгаа цагт Тэр Өөрийн ажлыг чамд ямар ч эргэлзээгүйгээр биелүүлэх болно. Энэ нь, Бурхан Харь үндэстнүүдийн дунд, ялангуяа хараагдсан дорд хүмүүсийн дунд хэзээ ч ажиллахгүй; хараагдсан хүмүүсийн хувьд тэдний дараагийн үе удам мөн үүрд хараагдсан хэвээр байх болно, тэдэнд авралын боломж хэзээ олдохгүй; Бурхан хэзээ ч Харь үндэстнүүдийн нутагт буун ирж, ажиллахгүй, бохир газарт хэзээ ч хөл тавихгүй, учир нь Тэр бол ариун билээ гэсэн хүмүүсийн уламжлалт үзлийг нураана. Бурхан бол бүх бүтээлийн Бурхан, Тэрээр тэнгэр, газар, бүх зүйлийн ноёрхлыг эзэмшдэг бөгөөд энэ нь зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш юм. Тиймээс Хятад дахь энэхүү ажил нь дээд зэргийн ач холбогдолтой ба энэ ажил нь бүх үндэстнүүдийн дунд түгэхгүй гэж үү? Ирээдүйн агуу гэрчлэл нь зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй; хэрвээ Бурхан зөвхөн та нарыг байлдан дагуулсан бол чөтгөрүүдийг итгүүлж чадах уу? Тэд байлдан дагуулагдахыг эсвэл Бурханы агуу хүчийг ойлгодогүй ба бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы сонгосон хүмүүс энэ ажлын эцсийн үр нөлөөг харсан үед л бүх бүтээлүүд байлдан дагуулагдах болно. Хэн ч Моабын үр удмаас илүү хоцрогдсон эсвэл ялзарсан биш. Хамгийн ялзармал, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй эсвэл Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй эдгээр хүмүүс байлдан дагуулагдаж, өөрсдийн амаараа Бурханыг хүлээн зөвшөөрч, Түүнийг магтаж, Түүнийг хайрлаж чадах үед л энэ нь байлдан дагуулалтын гэрчлэл байх болно. Хэдий та нар Петр биш ч гэлээ Петрийн дүр төрхийг амьдран харуулж, Петрийн болон Иовын гэрчлэлийг эзэмших чадвартай ба энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Эцэстээ чи: Бид Израйльчууд биш, харин Моабын хаягдсан үр удам, бид Петр биш, бид түүнийх шиг хэв чанартай байж чадахгүй, бас Иов ч биш бөгөөд бид Бурханы төлөө зовж, өөрийгөө Бурханд зориулахаар шийдсэн Паултай өөрсдийгөө харьцуулж ч чадахгүй, бид маш их хоцрогдсон тиймээс бид Бурханы ерөөлийг эдлэх эрхгүй. Бурхан өнөөдөр ч гэсэн биднийг дээш өргөсөөр байна; иймээс бид Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой ба хэдийгээр бид хангалтгүй хэв чанартай эсвэл ур чадвартай ч гэсэн бид Бурханыг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна—бидэнд ийм шийдвэр байдаг. Бид бол Моабын үр удам ба бид хараагдсан. Үүнийг Бурхан тунхагласан, бид үүнийг өөрчлөх чадваргүй, гэхдээ бидний амьдран харуулж байгаа байдал болон бидний мэдлэг өөрчлөгдөж болно, мөн бид Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийдсэн. Чамд ийм шийдвэр байх үед, чи байлдан дагуулагдсан гэдгээ гэрчилсэн гэдгийг энэ нь нотлох болно.

No comments:

Post a Comment