Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2/11/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Гурав дахь айлдварын тайлбар


     Өнөөдөр Нигүүлслийн эрин үе биш, мөн өршөөлийн эрин үе ч биш харин Бурханы ардуудын илчлэгддэг Хаанчлалын эрин үе буюу Бурхан шууд бурханлаг чанараар дамжуулан аливааг хийдэг эрин үе юм. Тиймээс Бурханы үгийн энэхүү бүлгээр, Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүсийг Бурхан сүнсний ертөнц рүү хөтөлдөг. Эхний хэсэгтээ Тэр эдгээр бэлтгэлүүдийг урьдаас хийсэн бөгөөд хэрвээ хүн Бурханы үгийн талаарх мэдлэгийг эзэмшдэг бол тэд учгийг даган мөрдөж, Бурхан Өөрийнхөө ардуудад юу хийж гүйцэтгэхээр хүсэж байгааг шууд ухаарах болно. Хүмүүсийг өмнө нь "үйлчлэл үзүүлэгчид" нэрээр дамжуулан туршдаг байсан бөгөөд өнөөдөр тэднийг шалгалтанд оруулсны дараа тэдний сургалт нь албан ёсоор эхэлдэг. Нэмж хэлэхэд өнгөрсөн үеийн үгний суурин дээр үндэслэн хүмүүс Бурханы ажлын талаар асар их мэдлэгтэй байх ёстой бөгөөд үг болон хүн, мөн Сүнс болон хүнийг салшгүй нэгэн бүхэл буюу-нэг ам, нэг зүрх сэтгэл, нэг үйлдэл, нэг эх сурвалж гэж үзэх ёстой. Энэхүү шаардлага нь бүтээлийн цаг үеэс хойш Бурханы хүнд тавьсан хамгийн өндөр шаардлага юм. Үүнээс, Бурхан Өөрийн хичээл чармайлтын нэг хэсгийг Өөрийн ардуудад зарцуулахыг хүсэж байгааг, Тэр тэдэнд зарим нэг тэмдэг, гайхамшиг харуулахыг хүсэж байгааг, үүнээс ч илүү чухал нь Тэр бүх хүмүүсийг Бурханы бүхий л ажил болон үгэнд дуулгавартай байлгахыг хүсэж байгааг харж болно. Нэг талаараа Бурхан Өөрөө Өөрийнхөө гэрчлэлийг хамгаалдаг бөгөөд нөгөө талаараа Тэр Өөрийнхөө ардуудад шаардлага тавьж, олон нийтэд Өөрийн захиргааны зарлигийг шууд гаргасан: Тиймээс, та нар Миний ард гэж нэрлэгдсэн болохоор өмнөх шигээ байхаа больсон; та нар Миний Сүнсний айлдваруудыг сонсож, дуулгавартай даган, Миний ажлыг ойрхон дагах ёстой ба Миний Сүнс болон Миний махан биеийг салгаж болохгүй, учир нь Бид бол угаасаа нэг агаад салангид биш билээ. Бие махбодтой болсон Бурханыг хүмүүс үл ойшоохоос сэргийлэхийн тулд энд "учир нь Бид бол угаасаа нэг агаад салангид биш" гэдгийг дахин нэгэнтээ онцолсон байна; ийм үл ойшоолт нь хүний алдаа болох учраас энэ нь Бурханы захиргааны зарлигт дахин нэгэнтээ бичигдсэн. Дараа нь Бурхан хүмүүст, Бурханы захиргааны зарлигийг зөрчихийн үр дагаврын талаар юу ч нуулгүйгээр мэдэгдэж, ийнхүү хэлсэн "тэд хохирол амсах бөгөөд зөвхөн өөрсдийн гашуун зовлонгийн аяганаас уух болно." Хүн сул дорой учраас эдгээр үгийг сонсоод зүрх сэтгэлдээ Бурханаас илүү их болгоомжлохоос өөр аргагүй болсон, учир нь "гашуун зовлонгийн аяга" гэдэг нь хүмүүсийг хэсэг зуур эргэцүүлэн бодуулахад хангалттай юм. Хүмүүст, Бурханы ярьдаг энэхүү "гашуун зовлонгийн аяганы" талаар олон тайлбар байдаг: үгээр шүүгдэх эсвэл хаанчлалаас хөөгдөх эсвэл хэсэг зуур тусгаарлагдах эсвэл махан биеэ Сатанаар завхруулж, муу ёрын сүнсэнд эзэмдүүлэх эсвэл Бурханы Сүнсэнд хаягдах эсвэл махан биеэ эцэс болгож,Үхэгсдийн орон руу илгээгдэх. Эдгээр тайлбарууд нь хүмүүсийн уураг тархиар хүрч болох зүйл бөгөөд иймээс өөрсдийн төсөөлөлдөө хүмүүс тэдгээрээс хэтрэн гарах чадваргүй байдаг. Гэхдээ Бурханы бодол нь хүнийхтэй адилхан биш; өөрөөр хэлбэл "гашуун зовлонгийн аяга" нь дээрх зүйлсийн алинтай ч хамаагүй, харин хүмүүсийн, Бурханы харьцалтыг хүлээн авсны дараах Бурханы тухай мэдлэгийн хэмжээтэй хамаатай. Үүнийг илүү тодорхой хэлбэл, хүн Бурханы Сүнс болон Түүний үгийг дур зоргоороо салгах үед эсвэл үг болон хүнийг эсвэл Сүнс болон Өөрийгөө хувцаслаж байгаа махан биеийг нь салгах үед энэ хүн Бурханы үгнээс Бурханыг мэдэх чадваргүйгээр зогсохгүй мөн Бурханыг бага зэрэг сэжиглэж байдаг-үүний дараа тэд үргэлжид сохор болдог. Хүмүүсийн төсөөлдөг шигээр тэднийг шууд тусгаарлан хаядаггүй; харин ч тэд аажмаар Бурханы гэсгээлтэнд унадаг-өөрөөр хэлбэл тэд асар их гай гамшигт унаж, хэн ч тэдэнтэй таарч тохирохгүй ба тэд муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн мэт, мөн хаашаа ч явсан юм мөргөж байдаг толгойгүй ялаа шиг л байдаг. Үүнийг үл харгалзан тэд орхин явах чадваргүй хэвээр байдаг. Тэдний зүрх сэтгэлд аливаа зүйлс дүрслэхийн аргагүй хэцүү бэрх байдаг ба тэдний зүрх сэтгэлд үгээр хэлшгүй их зовлон байдаг мэт байдаг-гэсэн ч тэд амаа ангайж чадалгүй, бүхий л өдрийг ухаан мэдрэлгүйгээр өнгөрүүлдэг бөгөөд Бурханыг мэдэрч чаддаггүй. Эдгээр нөхцөл байдлын дор Бурханы захиргааны зарлиг тэднийг заналхийлдэг, ингэснээр тэд ямар ч зугаа цэнгэлгүй байгаагаа ч үл харгалзан чуулганыг орхин явж зүрхэлдэггүй-үүнийг "дотоод болон гадаад талын дайралт" гэж нэрлэдэг бөгөөд хүмүүсийн хувьд үүнийг тэвчихэд маш хэцүү байдаг. Энд хэлэгдсэн зүйл хүмүүсийн үзлээс өөр юм-учир нь тэдгээр нөхцөл байдал дор тэд Бурханыг эрж хайхаа мэдсээр байдаг ба Бурхан тэднийг орхисон үед энэ нь тохиолддог, үүнээс ч илүү чухал зүйл нь, яг үл итгэгчийн адилаар тэд Бурханыг огтхон ч мэдрэх чадваргүй байдаг. Бурхан тийм хүмүүсийг шууд авардаггүй; тэдний гашуун зовлонгийн аяга хоосрох үед тэр нь тэдний эцсийн өдөр ирэх үе юм. Гэхдээ энэ мөчид тэд Бурханы хүслийг эрж хайсаар байдаг ба үүнийг дахиад жаахан эдлэхийг хүсэж байдаг-гэхдээ ямар нэгэн онцгой нөхцөл байдал байхгүй л бол энэ цаг хугацаа нь өнгөрсөн үеийнхээс өөр билээ.

    Үүний дараагаар Бурхан бас бүх хүнд эерэг талуудыг тайлбарласан, тэгснээр тэд дахин нэгэнтээ амийг олж авдаг-учир нь өнгөрсөн үед Бурхан, үйлчлэл үзүүлэгчдэд ямар ч амь байхгүй гэж хэлсэн боловч өнөөдөр Бурхан гэнэтхэн "дотор нь агуулагдаж буй амийн" талаар ярьсан. Амийн тухай ярьснаар л хүмүүс, тэдний дотор Бурханы амь байх юм байна гэдгийг мэдсэн. Ийм байдлаар Бурханыг хайрлах тэдний хайр хэд дахин нэмэгдэж, тэд Бурханы хайр болон өршөөлийн талаар илүү их мэдлэгийг олж авдаг. Тиймээс эдгээр үгийг харсны дараа бүх хүмүүс өмнөх алдаандаа гэмшиж, нууцаар харууслын нулимс урсгадаг. Ихэнх хүмүүс бас Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой гэж шийддэг. Заримдаа Бурханы үг хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг нэвт хатгаж, тэдгээрийг хүлээн зөвшөөрөхөд бэрх болгодог ба хүмүүсийн хувьд амар тайван байх нь хэцүү байдаг. Заримдаа Бурханы үг чин сэтгэлийн агаад үнэн сэтгэлийн байж, хүмүүсийн зүрх сэтгэлийг дулаацуулдаг, тэгснээр хүмүүс тэдгээрийг уншсаныхаа дараа, олон жил төөрснийхөө дараа хурга эхийгээ дахин харж байгаа юм шиг байдаг. Нулимс нүдийг нь бүрхэж, тэд сэтгэл хөдлөлд эзэмдүүлдэг ба өөрсдийгөө Бурханы тэвэр лүү аваачихаар байж сууж ядан, эхэр татан уйлж, өөрсдийн үнэнч занг Бурханд харуулахын тулд олон жилийн туршид зүрх сэтгэлд нь байсан дүрслэн хэлэхийн аргагүй өвдөлт шаналлыг чөлөөлдөг. Хэдэн сарын туршилтын улмаас тэд бага зэрэг мэдрэмтгий болж, дөнгөж сая асар их гэмтэл авсан юм шиг, мөн олон жилийн турш хэвтэрт байсан өвчтэй хүн мэт байдаг. Тэдний Бурханы үгэнд итгэх итгэлийг тууштай болгохын тулд Бурхан дараах зүйлийг олон удаа онцлон тэмдэглэсэн: "Ингэснээр Миний ажлын дараагийн алхам саад бартаагүй аятайхан урагшлах бөгөөд Өөрийн гэрт байгаа бүх хүмүүсийг туршихын тулд Би үгийн цэвэршүүлэлтийг хэрэглэнэ." Энд Бурхан "Өөрийн гэрт байгаа хүмүүсийг турших" гэж хэлсэн; эдгээр үгийг нарийвчлан уншвал үйлчлэл үзүүлэгч болж үйлдэх үедээ ч хүмүүс Бурханы гэр доторх хүмүүс хэвээр байдаг юм байна гэдгийг мэдэж авдаг. Цаашлаад эдгээр үг нь "Бурханы ардууд" хэмээх нэрэнд хандах Бурханы үнэнч сэтгэлийг онцолж, хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой хэмжээний тайтгарал авчирдаг. Тэгвэл яагаад Бурхан, Бурханы үгийг уншсаны дараа хүмүүст байдаг олон илрэлийг эсвэл "Бурханы ардууд" хараахан илчлэгдээгүй байх үеийн олон илрэлийг дахин дахин заан үзүүлдэг юм бэ? Энэ нь, Бурхан бол хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан гэдгийг харуулахын л төлөө биш гэж үү? Энэ нь учир шалтгааны зөвхөн нэг хэсэг-энд энэ нь ердөө хоёрдугаар зэргийн ач холбогдолтой. Бурхан, бүх хүмүүсийг бүрэн итгүүлэхийн тулд, мөн Бурханы үгнээс хүн бүхэн өөрсдийн хангалтгүй байдлыг мэдэж, амьтай хамаатайгаар өөрсдийн өмнөх дутагдлыг мэдэж авч болох учраас, үүнээс ч илүүтэйгээр ажлын дараагийн үе шатны төлөөх суурийг тавихын тулд ийнхүү хийдэг. Хүмүүс зөвхөн өөрсдийгөө мэдсэн суурин дээрээ үндэслэн Бурханыг мэдэхээр хичээж, Бурханыг дуурайхаар зорьж чадна. Эдгээр үгийн улмаас хүмүүс сөрөг, идэвхгүй байснаа эерэг, идэвх санаачлагатай болон өөрчлөгддөг бөгөөд энэ нь Бурханы ажлын хоёр дахь хэсгийн үндсийг суулгадаг. Ажлын энэ үе шатыг суурь болгосноор Бурханы ажлын хоёр дахь хэсэг ялихгүй зүйл болж, хамгийн бага хичээл чармайлтыг шаардана гэж хэлж болох юм. Тиймээс хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл доторх уйтгар гунигаа үлдэн хөөж, эерэг агаад идэвх санаачлагатай болох үед Бурхан энэ боломжийг ашиглан Өөрийнхөө ардуудад өөр шаардлага тавьдаг: "Миний үгс хэдийд ч эсвэл хаана ч хэлэгдэж, илэрхийлэгддэг иймээс та нар ч гэсэн цаг үргэлжид Миний өмнө өөрсдийгөө мэдэж байх ёстой. Учир нь өнөөдөр бол эцсийн эцэст өмнө нь тохиолдож байсантай адилгүй бөгөөд цаашид чи өөрийн хүссэн бүхнээ биелүүлж чадахгүй. Үүний оронд чи Миний үгийн удирдамж дор өөрийнхөө биеийг дарангуйлан захирах чадвартай байх ёстой, чи Миний үгийг түшиг тулгуур болгон ашиглах ёстой бөгөөд болчимгүй авирлах ёсгүй." Энд Бурхан үндсэндээ "Миний үг" гэдгийг онцлон тэмдэглэсэн; өмнө нь ч гэсэн Тэр олон удаа "Миний үг" гэдгийг дурдаж байсан, тиймээс хүн бүхэн үүнд анхаарлаа хандуулахгүй байж чаддаггүй. Тиймээс энэ нь Бурханы ажлын дараагийн үе шатны гол цөмийг илтгэдэг: Бүх хүмүүс өөрсдийн анхаарлыг Бурханы үгсэд хандуулах ба өөр ямар ч зүйлийг хайрлаж болохгүй. Бүгд Бурханы амаар хэлэгдсэн үгсийг нандигнах ёстой ба тэдгээрээр тоглох ёсгүй, тэгснээр нэг хүн Бурханы үгийг уншиж, олон хүмүүс амен хэмээн хэлж дуулгавартай байдаг чуулганы урьдны нөхцөл байдал төгсгөл болох болно. Тухайн үед хүмүүс Бурханы үгсийг мэдээгүй, харин тэдгээрийг өөрсдийгөө хамгаалах зэвсэг мэт авч үзсэн. Үүнийг өөрчлөхийн тулд Бурхан хүнд илүү өндөр, шинэ шаардлагыг газар дээр тавьсан. Бурханы өндөр стандарт болоод хатуу чанд шаардлагуудыг харсныхаа дараа хүмүүс сөрөг, идэвхгүй болохыг болиулахын тулд Бурхан "Нэгэнт өнөөдрийг хүртэл ирсэн учраас та нар өнгөрсөн үеийн өөрсдийн үйл хэрэг, үйлдлүүдийнхээ талаар хэтэрхий их шаналж, харамсах хэрэггүй. Миний уужим сэтгэл бол далай тэнгис, тэнгэр мэт хязгааргүй юм-хүний үйлдэл болон Миний талаарх мэдлэгийн хэмжээг Би нэвт шувт мэдэхгүй гэж үү?" хэмээн хэлж олон удаа хүмүүсийг зоригжуулсан. Эдгээр чин сэтгэлийн агаад үнэн сэтгэлийн үг хүмүүсийн оюун ухааныг нээж, тэднийг цөхрөлөөс Бурханы төлөөх хайр луу, мөн эерэг, идэвх санаачлагатай байдал руу нэн даруй аваачсан, учир нь Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл дэх сул талыг шүүрэн авч үгээ хэлдэг билээ. Энэ тухай мэдэлгүйгээр хүмүүс өөрсдийн урьдны үйлдлүүдээс болж Бурханы өмнө үргэлж ичдэг бөгөөд тэд харууслаа дахин дахин илэрхийлдэг. Тиймээс Бурхан эдгээр үгийг тун хялбархан, хэвийн байдлаар илчилдэг, ингэснээр хүмүүст Бурханы үг бол хүйтэн хөндий, үхмэл биш харин хатуу агаад зөөлөн, тодорхой агаад амьд санагддаг.

    Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл сүнсний ертөнцөөс Бурхан, бүх зүйлийг хүний төлөө чимээгүйхнээр зохицуулсан бөгөөд сүнсний ертөнцийн үнэнийг хүнд хэзээ ч дүрслэн өгүүлээгүй юм. Гэсэн ч, өнөөдөр Бурхан сүнслэг тулааныг гэнэт дүрсэлсэн бөгөөд энэ нь аяндаа хүмүүсийг толгойгоо маажихад хүргэж, Бурхан бол гүн гүнзгий агаад ойлгохын аргагүй юм гэдгийг тэдэнд улам илүү мэдрүүлж, тэдний хувьд Бурханы үгийн эх сурвалжийг олоход бүр ч хэцүү болгож орхидог. Сүнсний ертөнц байлдааны бэлэн байдалд орсон байгаа нь бүх хүмүүсийг сүнс рүү аваачдаг гэж хэлж болно. Энэ бол ирээдүйн ажлын эхний шийдвэрлэх чухал хэсэг бөгөөд энэ нь, хүмүүс сүнсний ертөнц рүү орж болох учиг юм. Бурханы ажлын дараагийн алхам нь үндсэндээ сүнс рүү чиглэдгийг үүнээс харж болох бөгөөд үүний үндсэн зорилго нь бүх хүмүүст махбод дахь Бурханы Сүнсний гайхалтай үйл хэргийн талаар илүү их мэдлэгийг өгч, тэгснээр Бурханд үнэнч бүх хүмүүст Сатаны мунхаг байдал болон Сатаны уг чанарын талаар илүү их мэдлэг өгөх явдал юм. Хэдийгээр тэд сүнсний ертөнцөд төрөөгүй боловч тэдэнд Сатаныг нүдээрээ харсан мэт санагдах бөгөөд нэгэнт тэдэнд ийм мэдрэмж төрсөн бол Бурхан үгээ хэлэх өөр арга руу даруй шилжинэ-хүмүүс ийм төрлийн сэтгэхүйг олж авсан цагт Бурхан: "Би яагаад та нарыг ийнхүү яаран сургаж байна вэ? Яагаад Би та нарт сүнсний ертөнцийн баримтуудыг хэлдэг вэ? Яагаад Би та нарт дахин дахин сануулж, ухуулдаг вэ?" гэж асуух болно. Гэх мэтчилэн хүмүүсийн уураг тархинд олон асуултыг өдөөх бүхэл бүтэн цуврал асуултууд байдаг: Яагаад Бурхан ийм өнгөөр үгээ хэлдэг юм бэ? Яагаад Тэр, сүм барьж байх үед хүмүүст тавьсан шаардлагуудынхаа талаар биш харин сүнсний ертөнцийн хэрэг явдлын талаар ярьдаг юм бэ? Яагаад Бурхан нууцуудыг илчилснээр хүмүүсийн үзлийг тас цохьдоггүй юм бэ? Зүгээр л бага зэрэг анхааралтай хянуур байснаар хүмүүс Бурханы ажлын үе шатуудын талаар бага зэрэг мэдлэг олж авч чадна, тиймээс тэд хожим уруу таталттай тулгарах үед тэдний дотор Сатанд дургүйцэх жинхэнэ мэдрэмж төрөх болно. Хожим шалгалттай тулгарах үедээ ч гэсэн тэд Бурханыг мэдэж, Сатаныг илүү гүн гүнзгий жигшиж чадах бөгөөд тэгснээр Сатаныг хараана.

      Эцэст нь Бурханы хүсэл хүнд бүхэлдээ илчлэгдэнэ: "Миний үг бүр та нарын сүнсэн дотор үндэслэж, цэцэглэн жимслэж, түүнээс ч илүүтэйгээр илүү их жимс гаргахыг зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь Миний гуйж байгаа зүйл бол тод саглагар цэцэг биш харин элбэг дэлбэг үр жимс-үүнээс ч илүүтэйгээр мууддаггүй үр жимс юм." Бурханы Өөрийн ардуудаасаа шаардсан олон удаагийн шаардлагуудаас энэ нь хамгийн иж бүрэн юм, энэ нь гол зүйл бөгөөд үүнийг илэн далангүй байдлаар хэлсэн. Би хэвийн хүн чанараар ажиллах байдлаас бүрэн бурханлаг чанараар ажиллах байдал руу шилжсэн; тиймээс өнгөрсөн үед Өөрийн ний нуугүй үгэндээ Би ямар нэгэн нэмэлт тайлбар нэмэх хэрэггүй байсан бөгөөд ихэнх хүмүүс Миний үгний утгыг ойлгох чадвартай байсан. Үр дүн нь гэвэл, тэр үед шаардаж байсан бүхэн нь хүмүүс, Миний үгийг мэдэж, бодит байдлын талаар ярих чадвартай байх явдал байсан юм. Гэхдээ энэ үе шат бол тун өөр. Миний бурханлаг чанар бүрэн хяналтандаа авсан бөгөөд хүн чанар ажиллах ямар ч зай үлдээгүй. Тиймээс Миний ардуудын дундах хүмүүс Миний үгийн жинхэнэ утгыг ойлгохыг хүсэж байгаа бол тэдэнд туйлын хүндрэлтэй байх болно. Зөвхөн Миний айлдваруудаар дамжуулан тэд гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч чадах бөгөөд энэ сувгаар дамжихгүй л бол Миний үгийн зорилгыг ухаарах аливаа бодол нь хий хоосон мөрөөдөл болох болно. Миний айлдваруудыг хүлээн зөвшөөрсний дараа бүх хүмүүс Миний талаар асар их мэдлэгтэй байх үе нь Миний ардууд Намайг амьдран харуулах үе байх бөгөөд энэ нь махбод дахь Миний ажил дууссан үе, Өөрийн бурханлаг чанарыг махбодод бүрэн амьдран харуулсан үе байх болно. Энэ мөчид бүх хүмүүс махбод дахь Намайг мэдэхээр хичээж, Бурхан махбодоор илэрсэн гэдгийг үнэхээр хэлж чадах бөгөөд үр жимс нь энэ байх болно. Энэ нь Бурхан чуулган байгуулахаас залхаж эхэлсэн гэдгийн нэмэлт нотолгоо байх юм-өөрөөр хэлбэл, "Хэдийгээр хүлэмжин дэх цэцэгс одод шиг тоо томшгүй олон бөгөөд бүх жуулчдыг татдаг боловч хатаж гандмагцаа тэд Сатаны хуурамч арга заль шиг навсархай болдог бөгөөд хэн ч тэднийг сонирхдоггүй." Хэдийгээр чуулганыг байгуулах цаг үед Бурхан бас биечлэн ажилласан боловч Тэрээр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан учраас өнгөрсөн үеийн хэрэг явдлуудыг дурсан санадаггүй. Хүмүүсийн өнгөрснөө боддогыг нь болиулахын тулд Тэр "тэд Сатаны хуурамч арга заль шиг навсархай болдог" хэмээх үгсийг ашигласан бөгөөд Бурхан хоосон сургаалыг мөрддөггүй гэдгийг энэ нь харуулдаг. Зарим хүмүүс Бурханы хүслийг буруугаар тайлбарлаж: "Энэ нь Бурханы Өөрийнх нь хийсэн ажил байтал Тэр яагаад 'хатаж гандмагц нь хэн ч тэднийг сонирхдоггүй' гэж хэлсэн юм бэ?" гэж асууж болох юм. Эдгээр үг хүмүүст илчлэл өгдөг. Хамгийн чухал зүйл юу вэ гэвэл тэдгээр нь бүх хүмүүст, шинэ, үнэн зөв эхлэлийн цэгтэй байх боломжийг олгодог бөгөөд зөвхөн тэр үед л тэд Бурханы хүслийг хангалуун болгох боломжтой байх болно. Эцэстээ Бурханы ардууд, үнэн зөв, хүчинд автаагүй агаад өөрсдийнх нь зүрх сэтгэлээс гарсан магтаалыг Бурханд өгч чадна. Энэ бол Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөмд байсан зүйл юм. Өөрөөр хэлбэл энэ нь энэхүү 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт: бүх хүмүүст Бурхан бие махбодтой болсоны ач холбогдлыг мэдэгдэх-Бурхан махбодтой болсон гэдгийг буюу махбод дахь Бурханы үйл хэргийг тэдэнд бодитоор мэдэгдэх явдал-ингэснээр тэд тодорхойгүй Бурханыг үгүйсгэж, үүрд мөнхөд үнэхээр, бодитоор оршин байсан өнөөдрийн бас өчигдрийн, үүнээс ч илүүтэйгээр маргаашийн Бурханыг мэдэх юм. Зөвхөн тэр үед л Бурхан амралтанд орох болно!

"Үг нь махбодоор илэрсэн" номоос


No comments:

Post a Comment