Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2/10/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Нэмэлт 1: Нэг дэх айлдвар



     Миний та нараас хийхийг гуйж буй зүйл бол Миний ярьдаг тодорхойгүй, хоосон онол биш, мөн хүний уураг тархиар төсөөлшгүй эсвэл хүний махан биеэр гүйцэтгэшгүй зүйл биш юм. Миний гэр дотроос хэн үнэнч байдлыг бүрдүүлэх чадвартай вэ? Мөн Миний хаанчлал дотор хэн өөртөө байгаа бүхнийг өргөн барих чадвартай вэ? Миний хүслийн илчлэл байгаагүй бол та нар Миний зүрх сэтгэлийг хангах үүргийг өөрсөддөө хүлээх байсан уу? Хэн ч, хэзээ ч Миний зүрх сэтгэлийг ойлгоогүй бөгөөд хэн ч хэзээ ч Миний хүслийг ухамсарлаагүй. Хэн Миний царайг харж эсвэл Миний дуу хоолойг сонссон бэ? Петр үү? Паул уу? Иохан уу? Эсвэл Иаков уу? Хэн Надаар хувцаслуулж, Надад эзэмдүүлж эсвэл Надад ашиглагдсан юм бэ? Хэдийгээр Би анх удаа махбод болохдоо бурханлаг чанараар болж Миний Өөрийгөө хувцасласан махбод хүний зовлонг мэдээгүй ба Би дүр төрхөөр бие махбодтой болоогүй учраас махбод Миний хүслийг бүрэн гүйцэтгэсэн гэж хэлж болохгүй. Миний бурханлаг чанар ямар ч саад бартаагүйгээр, хэвийн хүн чанартай хүний хувьд Миний хийх зүйлийг хийж, Миний хэлэх зүйлийг хэлж байгаа цагт л Миний хүсэл махбодоор гүйцэтгэгддэг гэж хэлж болно. Хэвийн хүн чанар нь бурханлаг чанарыг халхлах чадвартай, тиймээс энэ нь даруухан агаад нууцлаг байх Миний зорилгыг биелүүлдэг. Махан биеэр ажиллах ажлын үе шатны явцад хэдийгээр бурханлаг чанар шууд үйлддэг боловч хүмүүсийн хувьд тийм үйлдлүүдийг харахад амаргүй байдаг ба энэ нь ердөө хэвийн хүн чанарын амьдрал болон үйлдлүүдээс болдог. Бие махбодтой болсон энэ Бурхан нь эхний бие махбод бололт шигээ 40 өдрийн турш мацаг барьж чадахгүй, гэхдээ Тэр хэвийн байдлаар ажиллаж, үгээ хэлдэг бөгөөд хэдийгээр Тэр нууцуудыг илчилдэг боловч Тэр тун энгийн; Түүний дуу хоолой хүмүүсийн төсөөлдөг аянга шиг биш, Түүний нүүр царай гэрэлтэн гялалздаггүй бөгөөд Түүнийг алхах үед тэнгэр доргидоггүй. Хэрвээ тийм байсан бол тэнд Миний ямар ч мэргэн ухаан байхгүй байх байсан ба Сатаныг ичээж, ялж чадахгүй байх байсан юм.

    Хэвийн хүн чанарын халхавчин дор Өөрийнхөө бурханлаг чанарыг харуулах үедээ Би бүрэн дүүрэн алдаршиж, Миний агуу ажил биелдэг бөгөөд бэрхшээл учруулах зүйл юу ч байдаггүй. Учир нь бие махбодтой болсон Миний зорилго бол үндсэндээ, Надад итгэдэг бүх хүмүүст, махан бие дэх Миний бурханлаг чанарын үйл хэргийг харж, бодитой Бурханыг Өөрийг нь харах боломжийг олгож, тэгснээрээ хүмүүсийн зүрх сэтгэл дэх нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах Бурханы орон зайг арилгах явдал юм. Би хооллож, хувцаслаж, унтаж, амьдарч, энгийн хүн шиг үйлддэг учраас, Би энгийн хүн шиг ярьж, инээж, энгийн хүний хэрэгцээтэй байдаг учраас мөн бурханлаг чанарын мөн чанарыг бүрэн эзэмшдэг учраас Намайг "бодитой Бурхан" гэж нэрлэдэг. Энэ нь хийсвэр зүйл биш бөгөөд үүнийг ойлгоход амархан; үүнээс, Миний ажлын гол цөм аль хэсэгт нь оршиж байгааг мөн Миний анхаарал ажлын аль үе шатанд байгааг харж болно. Хэвийн хүн чанараар дамжуулан Өөрийн бурханлаг чанарыг илчлэх нь бие махбодтой болсон Миний гол зорилго юм. Миний ажлын төв нь шүүлтийн эрин үеийн хоёр дахь хэсэгт байдаг гэдгийг харахад хэцүү биш.

       Надад хүний амь эсвэл хүний өвөрмөц шинж хэзээ ч байгаагүй. Хүний амь Миний дотор хэзээ ч зай эзэлж байгаагүй бөгөөд Миний бурханлаг чанарын илчлэлийг хэзээ ч дарангуйлж байгаагүй. Тиймээс энэ Нэгэн, Миний тэнгэр дэх дуу хоолойг болон Миний Сүнсний хүслийг хэдийчинээ их илэрхийлнэ, Сатаныг Тэр төдийчинээ их шившиг болгох бөгөөд иймээс Миний хүслийг хэвийн хүн чанараар гүйцэтгэх нь төдийчинээ амархан болдог. Энэ нь дангаараа Сатаныг ялсан бөгөөд Сатан аль хэдийн бүрэн шившиглэгдсэн. Хэдийгээр Би нуугдмал байдаг боловч энэ нь Миний бурханлаг чанарын айлдварууд болон үйлдлүүдэд саад болдоггүй-Би ялалт байгуулсан бөгөөд бүрэн алдаршсан гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм. Махбод дахь Миний ажил саад тотгоргүй байдаг учраас, мөн бодитой Бурхан одоо хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзэлж, тэдний зүрх сэтгэлд үндсээ суулгасан учраас Сатан Надад ялагдсан гэдэг нь бүрэн батлагддаг. Сатан хүмүүсийн дунд өөр юу ч хийх чадваргүй учраас хүний махан биед Сатаны чанаруудыг суулгахад хэцүү бөгөөд Миний хүсэл саадгүйгээр урагшилдаг. Миний ажлын агуулга нь ерөнхийдөө бүх хүмүүст Өөрийн гайхалтай үйл хэргийг харуулж, Өөрийн жинхэнэ нүүр царайг харуулах явдал: Би бол хүрэхийн аргагүй биш, Би тэнгэрт сүндэрлэдэггүй, мөн Би хэлбэр дүрсгүй агаад эх захгүй биш. Би агаар шиг харагддаггүй биш мөн Би салхинд амархан туугддаг хөвж буй үүл шиг биш; оронд нь, хэдийгээр Би хүмүүсийн дунд амьдарч, хүмүүсийн дунд чихэрлэг, исгэлэн, гашуун байдал болон дүрэлзсэн байдлыг мэдэрч туулдаг боловч Миний махан бие үндсэндээ хүнийхээс өөр юм. Ихэнх хүмүүсийн хувьд Надтай харилцах нь хэцүү байдаг, гэсэн ч ихэнх нь бас Надтай харилцахаар хүсэн тэмүүлдэг. Энэ нь, бие махбодтой болсон Бурханд асар их, ойлгохын аргагүй нууц байгаа юм шиг байдаг. Бурханлаг чанарын шууд илчлэлийн улмаас болон хүний гадаад төрхийн халхлалтын улмаас хүмүүс Надаас хүндэтгэлтэйгээр зай барьж, Намайг өршөөнгүй, элэгсэг Бурхан гэдэгт итгэдэг атлаа Миний сүр жавхлан, уур хилэнгээс бас айж байдаг. Тиймээс зүрх сэтгэлдээ тэд Надтай үнэн сэтгэлээсээ ярихыг хүсдэг боловч хүссэнээрээ хийж чаддаггүй-зүрх сэтгэлдээ хүсэж байгаа зүйлд нь тэдний хүч чадал дутагддаг. Энэ нь ийм нөхцөлд байгаа хүн бүрийн төлөв байдал бөгөөд хүмүүс хэдий чинээ ийм байна, Миний зан чанарын янз бүрийн талуудын илчлэлийн нотолгоо төдий чинээ их байна, тэгснээр хүмүүсийн Бурханыг мэдэх зорилгыг биелүүлнэ. Гэхдээ энэ бол хоёрдогч зүйл; гол зүйл бол Өөрийнхөө махбодын хийж байгаа зүйлээр дамжуулан Өөрийн гайхалтай үйл хэргийг хүмүүст мэдэгдэж, Бурханы мөн чанарыг мэдэхэд хүргэх явдал: Би бол хүмүүсийн төсөөлдөг шиг хэвийн бус агаад ид шидтэй биш; харин оронд нь Би бол бүх зүйл дээр хэвийн байдаг бодитой Бурхан юм. Хүмүүсийн үзэл дэх "Миний" зай арилсан бөгөөд тэд Намайг бодит байдал дээр мэдэж авч байгаа. Зөвхөн тэгсэн цагт л Би хүмүүсийн оюун ухаанд Өөрийн жинхэнэ зайг эзэлж чадна.

      Бүх хүмүүсийн өмнө Би хүмүүсийн нандигнан үздэг ямар нэгэн ер бусын зүйлийг хэзээ ч хийж байгаагүйгээр үл барам, мөн туйлын жирийн агаад хэвийн байсан; Би Өөрийнхөө махбод болсон бие дэх Бурханы өвөрмөц шинжийг агуулсан ямар нэгэн зүйлийг санаатайгаар хүмүүст харуулаагүй. Гэхдээ Миний үгний улмаас хүмүүс бүрэн байлдан дагуулагдаж, Миний гэрчлэлд захирагдсан. Зөвхөн тэгснээр л хүмүүс Бурхан үнэхээр оршин байдаг гэж бүрэн итгэсэн суурин дээрээ үндэслэн махбод дахь Намайг эргэлзээ, болгоомжлолгүйгээр мэдэж авах юм. Ийм байдлаар Миний талаарх хүмүүсийн мэдлэг илүү бодитой, илүү тодорхой болох бөгөөд тэдний сайн ааш авир өчүүхэн төдий ч холилдохгүй; энэ нь бүхэлдээ, хүмүүст Миний бурханлаг чанарын талаар асар их мэдлэг өгөн Миний бурханлаг чанар шууд үйлдэж байгаагийн үр дүн юм, учир нь зөвхөн бурханлаг чанар л Бурханы жинхэнэ нүүр царай, мөн Бурханы төрөлхийн онцлог шинж билээ-хүмүүс үүнийг харах ёстой. Миний хүсдэг зүйл бол бурханлаг чанарын үг, үйл хэрэг болон үйлдэл-Би хүн чанарын үг болон үйлдлийг анхаардаггүй. Миний зорилго бол бурханлаг чанараар амьдарч, үйлдэх явдал-Би хүн чанарт үндэслэж, нахиалахыг хүсдэггүй, Би хүн чанараар амьдрахыг хүсдэггүй. Та нар Миний хэлж байгаа зүйлийг ойлгож байна уу? Хэдийгээр Би хүн төрөлхтний дундах зочин боловч Би үүнийг хүсдэггүй; Би бүрэн дүүрэн бурханлаг чанараар үйлддэг ба зөвхөн ийм байдлаар л хүмүүс Миний жинхэнэ нүүр царайг илүү сайн ойлгож чадна.

"Үг нь махбодоор илэрсэн" номоос



No comments:

Post a Comment