Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

1/30/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Бурханы ажлын алхмуудын талаар



   Гадна талаасаа одоогийн энэ үе шатны Бурханы ажлын алхмууд нь аль хэдийн дууссан мэт, хүн төрөлхтөн Түүний үгийн шүүлт, гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлтийг аль хэдийн амссан мэт, тэд үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн үеийн цэвэршүүлэлт, үхлийн шалгалт, товойлгогчийн шалгалт, Бурханыг хайрлах цаг үеүд[a] гэх мэт алхмуудыг туулсан мэт харагддаг. Хэдийгээр хүмүүс алхам болгонд асар их зовлон шаналлыг туулсан ч гэсэн тэд Бурханы хүслийг ойлгоогүй юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалттай адилаар, хүмүүс үүнээс юуг олж авсан, тэд үүнээс юуг ойлгосон, үүгээр дамжуулан Бурхан ямар үр дүнд хүрэхийг хүссэн гэх мэт—эдгээр асуудлуудын талаар хүмүүс тодорхой мэдэхгүй хэвээр үлдсэн. Бурханы ажлын хурднаас харвал одоогийн байдлын дагуу хүмүүс эн зэрэгцэн явж огтхон ч чадахгүй мэт санагддаг. Бурхан Өөрийн ажлын эдгээр алхмуудыг хүн төрөлхтөнд эхлээд илчилдэг бөгөөд Тэр эдгээр алхмуудын алинд ч хүмүүсийн төсөөлж чадах түвшинд очих шаардлагагүй боловч Тэр асуудлыг тодорхой болгохын тулд үүнийг ашиглахаар хичээж байгаа гэдгийг эндээс харж болно. Бурхан хэн нэгнийг үнэхээр олж авахын төлөө төгс болгохын тулд дээр дүрслэгдсэн алхмуудыг хэрэгжүүлэх ёстой. Энэ ажлыг хийхийн зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан ямар алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг хүмүүст харуулах явдал юм. Иймээс гадна талаас нь харвал Бурханы ажлын алхмууд дууссан боловч мөн чанартаа Тэр хүн төрөлхтнийг төгс болгох ажлаа дөнгөж албан ёсоор эхэлсэн. Энэ бол хүмүүсийн тодорхой харах учиртай зүйл—Түүний ажлын алхмууд дууссан боловч Түүний ажил дуусаагүй юм. Гэхдээ өөрсдийн үзлийнхээ улмаас хүмүүс, Бурханы ажлын алхмууд хүн төрөлхтөнд илчлэгдсэн бөгөөд Түүний ажил эргэлзээгүй төгссөн гэж итгэдэг. Аливааг ийм байдлаар харах нь тун буруу юм. Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй нийцдэггүй, энэ нь бүхэлдээ хүмүүсийн үзлийн эсрэг дайралт бөгөөд Түүний ажлын алхмууд нь ялангуяа хүмүүсийн үзэлтэй тохирдоггүй; энэ нь Бурханы мэргэн ухааныг харуулдаг. Үүнээс, хүмүүсийн үзэл бол хаа сайгүй сүйтгэсэн байдалтай байдаг бөгөөд хүмүүсийн төсөөлдөг бүхэн нь Бурханы хариу довтлохыг хүсдэг зүйлс байдаг гэдгийг харж болно. Энэ бол бодит дадлага туршлагаас гарсан мэдлэг ухаан юм. Бурхан маш хурдан ажилладаг гэж хүмүүс бүгд боддог бөгөөд тэдэнд ямар ч ойлголт байхгүй, будилж төөрөлдөж байх зуур Бурханы ажил хүмүүст мэдэгдэхгүйгээр дуусчихдаг гэж тэд боддог. Түүний ажлын алхам бүр ийм байдалтай байдаг. Ихэнх хүмүүс, Бурхан хүмүүсээр тоглож байгаа гэж итгэдэг боловч Түүний хийдэг ажлын цаад санаа нь тийм биш. Түүний ажиллах арга нь эргэцүүллээр дамжуулан хийх явдал бөгөөд эхлээд ерөнхий түвшинд ажиллаад, дараа нь нарийвчлан хийж, түүний дараа эдгээр нарийн учруудыг бүрэн цэвэршүүлдэг. Энэ нь хүмүүст гэнэт тулгардаг. Хүмүүс бүгд Бурханыг хуурахыг хүсдэг бөгөөд хэрвээ тэд зүгээр л аргацааж чадвал Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах түвшинд очиж чадна гэж тэд итгэдэг боловч бодит байдал дээрх хүн төрөлхтний аргацаах оролдлогын улмаас Бурхан хэрхэн сэтгэл хангалуун байж чадах юм бэ? Бурхан хамгийн өндөр үр дүнд хүрч, хүмүүст Өөрийн мэргэн ухааныг илүү сайн мэдүүлж, Өөрийн зөвт байдал, сүр хүч болон Өөрийн халдашгүй зан чанарыг илүү сайн ойлгуулахын тулд хүмүүсийг гайхшруулж, мэдээгүй байхад нь тэдэнд нөлөөлөх арга барилаар дамжуулан ажилладаг.

      Бурхан одоо албан ёсоор хүмүүсийг төгс болгож эхэлсэн. Бүрэн дүүрэн болгуулахын тулд хүмүүс Бурханы үгийн илчлэл, шүүлт, гэсгээлтийг туулж, Түүний үгийн шалгалт болон цэвэршүүлэлтийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт гэх мэт) амсах ёстой. Нэмж хэлэхэд, хүмүүс үхлийн шалгалтыг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлдэг хүн нь Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалтын дунд зүрх сэтгэлийнхээ гүнээс магтаал цангинуулах чадвартай байх бөгөөд мөн Бурханд бүрэн дуулгавартай байж, өөрсдийгөө хаяж, тэгснээр чин үнэнч, нэгэн зорилготой, ариун зүрх сэтгэлээр Бурханыг хайрлах чадвартай байдаг; ийм хүн бол бүрэн дүүрэн хүн бөгөөд энэ нь мөн Бурханы хийхийг хүсэж байгаа ажил, энэ нь Бурханы хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйл юм. Хүмүүс Бурханы ажиллах арга барилын талаар хөнгөн хуумгай дүгнэлт хийж болохгүй бөгөөд тэд зөвхөн амийн оролтыг эрэлхийлж болно. Энэ бол суурь. Бурханы ажиллах арга барилыг байнга бүү нягтлан шалга; энэ нь зөвхөн чиний хэтийн ирээдүйд л саад болох болно. Чи одоогоор Түүний ажиллах арга барилыг хэр их харсан бэ? Чи хэр дуулгавартай байсан бэ? Чи ажиллах арга барил бүрээс хэр ихийг олж авсан бэ? Чи Бурханаар төгс болгуулах хүсэлтэй байна уу? Чи бүрэн дүүрэн хүн байхад бэлэн үү? Эдгээр нь та нарын эгнэгт тодорхой ойлгох ёстой зүйлс юм. Тэдгээр нь та нарын орох учиртай зүйлс юм.

Тайлбар:

a. Анхдагч эх бичвэрт “цаг үеүд” гэдгийг орхигдуулсан.

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

No comments:

Post a Comment