Бүх зүйлс дахин амьдарсан өдөр, Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр байдлыг өчүүхэн боловч мэдэрсэн ба Надтай харьцах түүний харилцаа илүү ойр ойрхон болох тусам тэрээр Надад юу байгаа, Би юу вэ гэдгийн заримыг ойлгосон бөгөөд – үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авсан.
Бүх хүмүүсийн дунд Би Өөрийн тэргүүнээ өргөж харахад тэд бүгд Намайг хардаг. Гэсэн ч энэ дэлхийд зовлон гамшиг тохиолдох үед тэд тэр даруйдаа санаа зовон түгшиж, Миний дүр төрх тэдний зүрх сэтгэлээс арилж, зовлон гамшиг ирэнгүүт үймээн сандралд автаж Миний сургамжийг үл ойшоодог. Би хүмүүсийн дунд олон жилийг өнгөрүүлсэн боловч тэр дандаа тоомжиргүй хэвээр байж, Намайг хэзээ ч мэдээгүй. Өнөөдөр Би хүнтэй Өөрийнхөө амаар ярьж, Өөрөөсөө ямар нэг зүйл авахуулахын тулд бүх хүмүүсийг өмнөө ирүүлсэн ч тэд Надаас зай барьсан хэвээр байгаа, иймээс тэд Намайг мэдэхгүй байгаа юм. Миний хөлийн мөр энэ ертөнцийн төгсгөл хүртэл гарах үед, хүн өөрийгөө эргэцүүлэн бодож эхлэх болно тэгээд бүх хүмүүс Над руу ирж, Миний өмнө мэхийн ёсолж, Намайг шүтэн мөргөх болно. Энэ нь Миний суу алдрын өдөр, Миний эргэн ирсэн өдөр мөн Миний явах өдөр байх болно. Одоо Би бүх хүн төрөлхтний дунд Өөрийн үйл хэргээ эхэлчихсэн, албан ёсоор бүх орчлон даяар, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг эхлүүлчихсэн. Энэ мөчөөс эхлээд, анхаарал болгоомжтой байгаагүй хэн боловч тун удалгүй өршөөл энэрэлгүй гэсгээлтэнд нэрвэгдэх боломжтой. Энэ нь Би цэвдэг сэтгэлтэй учраас биш харин энэ нь Миний удирдлагын төлөвлөгөөний алхам; бүх зүйл Миний төлөвлөгөөний алхмуудын дагуу үргэлжлэх ёстой ба ямар ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Намайг Өөрийн ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүмүүс Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлж, орчлон ертөнц дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаар зоригжуулагдах юм. Үүний үр дүнд, агуу улаан луу өөрөө Надаар ташуурдуулж галзуу догшин байдалд орон, Миний үйл хэрэгт зүтгэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслээ дагах чадваргүй болж, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болох юм. Миний бүхий л төлөвлөгөөнд, агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан мөн түүнчлэн Миний зарц; тиймээс Би үүнд тавих Өөрийн “шаардлагуудаа” хэзээ ч сулруулаагүй. Тиймээс, Миний махан бие болсон хамгийн сүүлчийн ажил нь үүний гэрт биелэх юм. Ийм замаар, агуу улаан луу Миний төлөө илүү зүй зохистойгоор үйлчлэл үзүүлэх боломжтой болно, үүгээр дамжуулан Би үүнийг байлдан дагуулж Өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэх болно. Намайг ажиллаж байхад бүхий л тэнгэрэлчүүд Надтай хамт шийдвэрлэх тулаанд оролцож, сүүлчийн үе шатанд Миний хүслийг биелүүлэхээр зориглоно, ингээд газар дэлхий дээрх хүмүүс тэнгэрэлчүүдийн адилаар Миний өмнө буулт хийж, Намайг эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болж, Надаас урвах юуг ч хийхгүй юм. Эдгээр нь орчлон ертөнц даяарх Миний ажлын динамик билээ.
Хүмүүсийн дунд Би ирэхийн зорилго болон ач холбогдол нь бүх хүмүүсийг аварч, бүх хүн төрөлхтнийг Өөрийн гэртээ аваачин, тэнгэрийг газартай дахин нэгдүүлж мөн хүнийг тэнгэр газрын хооронд “дохио” дамжуулдаг болгох явдал, учир нь энэ бол хүний төрөлхийн чиг үүрэг билээ. Хүн төрөлхтнийг бүтээх үедээ Би түүнд зориулж бүх зүйлсийг бүтээсэн ба дараа нь Би, Өөрийн шаардлагын дагуу түүнд өгсөн хөрөнгө баялгийг хүлээн авахыг хүн төрөлхтөнд зөвшөөрсөн. Тиймээс, Миний заавар удирдамж дор хүн төрөлхтөн өнөөдөртэй золгосон гэж Би хэлдэг. Тэгээд энэ бүхэн бол Миний төлөвлөгөө юм. Бүх хүн төрөлхтний дотор, тоо томшгүй олон хүмүүс Миний хайрын хамгаалалтан дор оршин байдаг ба бас тоо томшгүй олон хүн Миний үзэн ядалтын гэсгээлт дор амьдардаг. Хүмүүс бүгдээрээ Надад залбирдаг ч тэд өөрсдийн өнөөгийн нөхцөл байдлаа өөрчлөх чадваргүй байсаар байгаа; итгэл найдвараа алдсаны дараа тэд зөвхөн жам ёсонд захирагдах болж, Надад дуулгаваргүй хандахаа болих болно, учир нь хүний хийж чадах бүхэн энэ байх юм. Хүний амьдралын байдлын тухайд гэвэл хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ дэлхийн шударга бус байдал, гуниг гутрал, зовлонт нөхцөл байдлуудыг ухаарч чадаагүй л байгаа – иймээс гай зовлон гарч ирэхгүй л бол ихэнх хүмүүс Байгаль Эхийг тэвэрсээр байх байсан ба өөрсдийн “амьдралын” амтанд татагдсаар байх байсан. Энэ нь дэлхийн бодит байдал биш гэж үү? Миний хүнд ярьж байгаа авралын дуу хоолой энэ биш гэж үү? Яагаад хүн төрөлхтний дотроос хэн ч Намайг үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн гэсгээлт, шалгалтын дунд Намайг хайрладаг мөртлөө Миний хамгаалалтан дор хэн ч Намайг хайрладаггүй юм бэ? Би Өөрийн шийтгэлийг хүн төрөлхтөнд олон удаа олгосон. Тэд үүнийг хардаг боловч дараа нь үл ойшоодог, тэгээд тэд үүнийг тухайн үедээ судалж, цэгнэдэггүй, иймээс хүнд очиж байгаа бүхэн өршөөл энэрэлгүй шүүлт юм. Энэ бол Миний ажиллах аргуудын ердөө нэг нь боловч энэ нь мөн л хүнийг өөрчилж, түүгээр Өөрийгөө хайрлуулахын л тулд байдаг билээ.
Би хаант улсад хаанчилдаг, цаашлаад Би бүхий л орчлон ертөнцөд хаанчилдаг; Би бол хаант улсын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ. Энэ цагаас эхлээд, Би сонгогдоогүй бүх хүмүүсийг цуглуулж, Өөрийн ажлаа харь үндэстний дотор эхлэх болно, мөн Би Өөрийн захиргааны зарлигийг бүхий л ертөнцөд зарлах ба ингэснээр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттайгаар эхлэх болно. Би Өөрийн ажлаа харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд гэсгээлт ашиглах болно, өөрөөр хэлбэл Би харь үндэстний эсрэг хүч хэрэглэх болно. Энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэх болно. Миний хүмүүс газар дээр ноёрхож, хүч чадал эзэмших үе нь газар дээрх бүх хүмүүсийг байлдан дагуулсан өдөр байх бөгөөд цаашлаад энэ нь Миний амрах цаг байна – зөвхөн тэр үед л Би байлдан дагуулагдсан бүх хүмүүст харагдах болно. Би ариун хаанчлалд харагдаж, бузар газар нутгаас Өөрийгөө нууна. Байлдан дагуулагдсан, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүмүүс Миний царайг нүдээрээ харж, Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн ерөөл, энэ бол Миний урьдчилан тогтоосон ерөөл бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчлөхгүй. Ирээдүйн ажлын төлөө өнөөдөр Би ингэж ажилладаг. Миний бүх ажил хоорондоо хамааралтай, үүнд бүгдэд нь дуудлага ба хариу үйлдэл байдаг: Ямар ч алхмыг хэзээ ч гэнэт зогсоодоггүй, хэзээ ч ямар ч алхмыг бусдаас нь тусад нь гүйцэтгэдэггүй. Ийм биш гэж үү? Өнгөрсөнд хийсэн ажил өнөөдрийн ажлын суурь биш гэж үү? Өнгөрсөн үеийн үгс өнөөдрийн үгний анхдагч биш гэж үү? Өнгөрсөн үеийн алхамууд өнөөдрийн алхмын эхлэл биш гэж үү? Намайг хуйлмал бичгийг албан ёсоор нээх үед орчлон ертөнц даяарх хүмүүс гэсгээгдэх ба дэлхий даяарх хүмүүст шалгалт тулгарах үе нь Миний ажлын оргил үе юм; бүх хүмүүс гэрэл гэгээгүй газарт амьдарч, бүх хүмүүс өөрсдийн хүрээлэн буй орчны заналхийлэл дунд амьдарна. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн туулаагүй амьдрал энэ бөгөөд эрин үеүдийн туршид хэн ч ийм амьдралыг “эдэлж” байгаагүй, иймээс Би өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг гэж хэлж байгаа юм. Энэ нь бодит байдал бөгөөд энэ нь дотоод утга учир билээ. Миний өдөр хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, энэ нь тийм хол харагдахгүй байгаа учраас, энэ нь яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Вавилоны бузар хот эцэстээ үгүй болсон; хүн цоо шинэ дэлхийтэй учирсан, тэнгэр газар өөрчлөгдөн, шинэчлэгдсэн.
Би бүх улс үндэстэн, бүх хүмүүст илрэн харагдах үед, цагаан үүлс тэнгэрт хөвж, Намайг далдална. Мөн газар дээрх шувуунууд Миний төлөө баяртайгаар дуулан бүжиглэж, газар дээрх уур амьсгалыг гэрэлтүүлнэ, ингэснээр газар дээрх бүх зүйл амилж, цаашид “шаар шавхруу” шиг биш харин эрч хүчтэй уур амьсгал дунд амьдарна. Намайг үүлсийн дунд байх үед хүн Миний царай, Миний нүдийг бүдэг бадаг ажиглах ба энэ удаа тэрээр бага зэрэг айдсыг мэдэрнэ. Өмнө нь тэр Миний тухай түүхэн баримтуудыг домгоос сонссон ба үүний үр дүнд Надад хагас итгэж, хагас эргэлздэг байсан. Тэр Миний хаана байгааг, эсвэл Миний царай хэр томыг буюу энэ нь далай шиг өргөн үү эсвэл ногоон зүлэг шиг хязгааргүй юу гэдгийг мэдэхгүй. Хэн ч эдгээр зүйлсийг мэдэхгүй. Хүн Миний царайг өнөөдөр үүлэн дундаас харсан үедээ л домогт гардаг Би бол бодит гэдгийг мэдэрнэ, ингээд тэрээр Надад арай илүү таатай хандах ба Миний үйл хэргийн улмаас Намайг гэсэн бахдал бишрэл нь илүү их болох юм. Гэхдээ хүн Намайг мэдэхгүй хэвээр байгаа бөгөөд зөвхөн Миний нэг хэсгийг л үүлнээс харсан. Тиймээс, Би Өөрийн гараа сунгаж хүнд үзүүлнэ. Хүн гайхширч гараа амандаа аваачин, Миний гарт цохиулахаас үнэхээр айх ба тэр өөрийн бахдал бишрэлдээ бага зэргийн хүндлэл нэмнэ. Хүн анхааралтай байхгүй л бол Надад цохиулна хэмээн гүнээ айж Миний хөдөлгөөн бүр дээр хараагаа тогтоодог – гэхдээ хүнээр ажиглуулах нь Намайг хязгаарладаггүй, Би өөрийн гарт буй ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Миний хийсэн бүхий л зүйлээр дамжуулан хүн Надад илүү таатай хандах ба ингээд аажмаар Миний өмнө ирж, Надтай хамтарна. Миний бүрэн дүүрэн байдал хүнд илчлэгдэх үед хүн Миний царайг харах болно, түүнээс хойш Би цаашид ахин нуугдаж эсвэл Өөрийгөө хүнээс далдлахгүй. Орчлон ертөнц даяар Би бүх хүнд харагдах болно ингээд мах цустай хүн бүр Миний үйл хэргийг харах болно. Бүхий л сүнслэг хүмүүс Миний гэрт гарцаагүй амар амгалан орших ба Надтай хамт гайхалтай ерөөлүүдийг эргэлзээнгүй амсах болно. Миний анхаардаг бүх хүмүүс гэсгээлтээс гарцаагүй мултрах бөгөөд сүнсний шаналал, бие махбодын зовлонгоос зайлсхийх нь гарцаагүй юм. Би бүх хүмүүст харагдаж, эрх мэдлийг атган ноёрхох болно, ингэснээр үхээрийн үнэр орчлон ертөнцөд цаашид тархахгүй; үүний оронд Миний цэвэрхэн үнэр бүхий л дэлхий даяар тархана, Миний өдөр ойртож байгаа учраас хүмүүс сэрж, газар дээрх бүх зүйл эмх журмандаа орж, газар дээрх амьд үлдэхийн төлөөх өдрүүд үгүй болж байна, учир нь Би ирчихсэн!
1992 оны 4 дүгээр сарын 6
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment