Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

6/16/2019

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга


Ах эгч нар аа:

  Эзэн дотор та бүхэн амар амгалан байх болтугай! Залбирна гэдэг Христэд итгэгч бидний хувьд Бурхантай хэвийн харилцаа тогтоох чухал арга зам юм. Ялангуяа өглөө, оройд тийм байдаг. Тийм учраас залбирч сурах нь асар чухал. Гэвч олон ах эгч самгарддаг: Бид өдөр бүр өглөө, оройн аль алинд залбирдаг; мөн бид хооллохынхоо өмнө, хооллосныхоо дараа болон цуглаан хийх үедээ залбирдаг; түүнчлэн залбирах бүрдээ бид Эзэнд их зүйл хэлж, удаан хугацаанд залбирдаг. Гэвч бидэнд үргэлж Бурхан тэнд байхгүй мэт санагддаг; залбирч байхад яг л өөрсөдтэйгөө ярьж байгаа юм шиг санагддаг бөгөөд сүнс маань амар амгалан, баяр баяслыг мэдэрдэггүй. Яагаад Бурхан залбирлыг маань сонсдоггүй вэ? Бид Бурханы магтаалыг хүртэж чадахуйцаар хэрхэн залбирах ёстой вэ?

  Үнэндээ, Бурхан залбирлыг маань сонсохгүй байж болох цөөн хэдэн шалтгаан бий. Би энэ талаарх хувийн ойлголтоо та бүгдтэй хуваалцъя.

Нэгдүгээрт, бид Бурханд чин үнэнч зүрх сэтгэлээр залбирдаг уу?

  “Жинхэнэ мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт шүтэн мөргөнө: учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж хайдаг” (Иохан 4:23) гэж Эзэн Есүс хэлсэн. Бурханы санаа зорилгын дагуу Түүнд шүтэн мөргөхийн тулд хэрхэн залбирах ёстойг Бурханы үг бидэнд харуулсан. Бид Түүний өмнө байх үедээ чин үнэнч зүрх сэтгэлтэй байгаа эсэх, мөн бид Түүнд чин сэтгэлийн, үнэн үг хэлдэг эсэхэд Бурхан хамгийн их анхаардаг. Бид Бурханыг хүндэтгэдэг зүрх сэтгэлтэй байж, Бурханд залбирах үедээ чин үнэнч зүрх сэтгэлтэй л байвал Бурхан залбирлыг маань хүлээн зөвшөөрч болохуйц гэж үздэг. Гэвч бид Бурханд залбирах үедээ Бурханы өмнө тайван байж, Бурханд залбирах гэж үнэн зүрх сэтгэлээ ашиглаж ихэвчлэн чаддаггүй. Ам маань хөдөлдөг ч, зүрх сэтгэл маань гэр бүл, ажлын тухай бодож, түгшүүртэй бодлоор дүүрэн байдаг. Заримдаа ам маань хөдөлдөг ч, зүрх сэтгэл маань хөдөлдөггүй. Бидэнд үнэнч хандлага байдаггүй бөгөөд ердөө л хэлбэрдэж, хуучин заншлыг дагаж, үүнийг хааш яаш хийдэг. Бид бүр Бурханыг мэхлэхийн тулд зарим нэг сүртэй, ихэрхэг, хоосон үг буюу чихэнд чимэгтэйгээс хэтрэхгүй, үнэ цэнгүй үг байнга хэлдэг. Жишээлбэл, бид Эзэнийг хайрладгаасаа илүү эцэг эхээ хайрладаг, эсвэл Эзэнийг хайрладгаасаа илүү ажил мэргэжлээ хайрладаг атлаа залбирах үедээ, “Өө Эзэн минь, би Танд хайртай! Би бүхнийг орхиж, бүхий л зүрх сэтгэлээрээ Таны төлөө зарлагадах хүсэлтэй байна!” гэцгээдэг. Гэр бүлд маань золгүй явдал тохиолдох үед зүрх сэтгэл маань сөрөг болж, бид Эзэнд гомдоллодог. Гэсэн атлаа залбирах үедээ Эзэнд талархаж, Эзэнийг магтсан үг хэлдэг. … Үндсэндээ, залбиралдаа хүн чин үнэнч бус байж, сагсуу, хоосон үг, худал үг ашиглах, хэлбэрдэх төдий л байдаг бол, эсвэл Бурханы өмнө дүр үзүүлж, чихэнд таатай үг л хэлдэг бол тэр хүн Бурханыг мэхэлж байна. Бурхан чин сэтгэлийн бус залбирлыг сонсохгүй.

Хоёрдугаарт, Бурханд бид ухаалгаар залбирдаг уу?

  Дийлэнх үед бид Бурханд залбирахдаа аливааг Бурханаас сохроор шаардаж, эсвэл Бурханд бүхий л төрлийн хэрээс хэтэрсэн хүсэлт тавьдаг. Жишээлбэл: бид ажилгүй бол Бурханаас биднийг ажлаар хангахыг гуйдаг. Хэрэв бид үр хүүхэдгүй бол бидэнд хүүхэд хайрлахыг Бурханаас гуйдаг. Хэрэв өвдөж зовбол өвчнийг маань анагаахыг Бурханаас гуйдаг. Хэрэв гэр бүл маань хүндрэл бэрхшээлтэй тулгарвал бидэнд туслахыг Бурханаас гуйдаг. Бизнес эрхлэгчид их мөнгө олохын тулд Бурханд залбирч, өөрсдийг нь ерөөгөөч гэж гуйдаг. Билэг оюун, мэргэн ухаанаар өөрсдийг нь ерөөгөөч гэж оюутнууд Бурханаас гуйдаг. Насны намраа амар амгалан өнгөрүүлж чадахын тулд өөрсдийг нь өвчин, гай зовлонгоос хамгаалаач гэж хөгшид Бурханаас гуйдаг. Амьдралд бид ямар ч хүндрэл бэрхшээл, шалгалттай тулгарлаа гэсэн Бурханы зохицуулалтад хэзээ ч захирагдаж чаддаггүй. Бурхан биднийг бэрхшээлээс маань аварч, ингэснээр бид зовохоо болино гэж үргэлж найддаг. Бид аз жаргалтай, амар амгалан байхын тулд биднийг хамгаалаач гэж Эзэнээс үргэлж гуйдаг. Энэ төрлийн залбирал бол Бурханы бүтээлийн нэгнээс Бурханд хандсан залбирал биш юм. Харин ч, өөрсдийнхөө бодлын дагуу Бурханаас аливааг гуйж, аливааг хийж өгөхийг Түүнээс хүсэх явдал үүнд багтдаг. Хүмүүс Бурханд итгэх үедээ өөрсдийнх нь бүх хүсэлт, хүслийг Бурхан хангана гэж найддаг. Энэ нь үндсэндээ Бурхантай арилжаа наймаа хийж буй хэрэг бөгөөд үүнд өчүүхэн төдий ч мөс чанар, ухаалаг байдал үгүй юм. Энэ төрлийн хүмүүст Бурханыг гэх жинхэнэ итгэл, хайр байдаггүй, тэд Бурханыг чин үнэнчээр дуулгавартай дагаж, хүндэлдэггүй. Оронд нь тэд зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг ашиглаж байна. Энэ нь яг “Энэ хүмүүс Надад амаараа ойртож, Намайг амаараа хүндэлдэг;гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг” гэв. (Матай 15:3-9) хэмээн Бурханы хэлсэнчлэн байдаг. Иймээс хүмүүсийн зохисгүй санаа зорилготойгоор хийсэн залбирлыг Бурхан сонсдоггүй.

Гуравдугаарт, манай чуулганд Ариун Сүнсний ажил бий юу?

  Ариун Сүнсний ажлыг сүм агуулдаг байсан Хуулийн эрин үеийн эхний үе шатыг санацгаа. Хүмүүс нүгэл үйлдэх үедээ Ариун Сүнсний сахилгажуулалтыг хүртдэг байсан. Хэрэв Бурханд үйлчилж байсан тахилчид хууль зөрчсөн бол тэнгэрээс гал шууд бууж ирж, тэднийг шатааж алдаг байлаа. Хүмүүс маш их айж, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байсан юм. Гэвч Хуулийн эрин үеийн сүүл хэсэгт Есүс илэрч, ажиллахад Иудей хүмүүс хуулийг сахиж чадалгүй, сүмийг мөнгө солилцож, мал арилжаалах газар болгон ашиглаж байлаа. Тэд сүмийг хулгайчдын үүр болгосон байв. Тэнд Ариун Сүнсний сахилгажуулалт агуулагдахаа больсон байсан. Ариун Сүнс Есүсийн ажлыг хамгаалахын тулд сүмээс аль хэдийн явсан учир сүмд үлдэж, Есүсийн авралыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүс Бурханы ажлаар таягдан хаягдаж, харанхуйд унасан юм. Тэд Еховагийн нэрээр залбирсан хэдий ч Бурхан сонсоогүй. Үүнээс ч илүүтэйгээр, тэд Ариун Сүнсний ажлыг олж авч чадаагүй.

  Өнөөдрийн манай чуулганыг харцгаая. Пастор, ахлагчдын номлол сонирхолгүй байдаг. Шинэ гэрэл ер байдаггүй. Ах эгч нар амийн тэжээл хүлээн авдаггүй бөгөөд сүнс нь улам бүр хатаж, харанхуй болж, Ариун Сүнс дэргэд нь байгааг мэдэрч чаддаггүй. Тэд бүр махан бие болон амьдралын таашаал, түүнчлэн байр суурь, эрх мэдэлд шунаж эхэлдэг. Хамтран зүтгэгчдийн хооронд зөрчилдөөн үүснэ. Гэм буруу нь ойр ойрхон тэднийг ялан дийлж, Эзэнд өртэй гэж тэдэнд санагдахгүй. Тэд Эзэний үгийг дагадаггүй, Түүний тушаалыг ч мөрддөггүй. Тэд Бурханы хүслийг бүрмөсөн зөрчиж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон… Энэ төрлийн чуулган болон Хуулийн эрин үеийн сүүл хэсэгт оршиж байсан сүмийн хоорондох ялгаа юу вэ? Библи дэх, “Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан. Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй гэж Ехова айлдлаа” (Амос 4:7-8). хэмээх зөгнөлийг энэ нь бүрэн биелүүлдэг. Үнэндээ, Бурхан Нигүүлслийн эрин үеийн чуулганыг орхичихсон. Чуулганд Ариун Сүнсний ажил байхгүй болж, Бурхан аль хэдийн биднээс нүүр буруулсан гэдгийг тодорхой мэдэрдэг олон ах эгч бий. Тэгвэл сүнс маань гандахгүй байх ямар боломж байгаа вэ? Бурхан яаж бидний залбирлыг сонсож чадах вэ?

  Дээр дурдсан гурван нөхцөл нь Эзэн залбирлыг маань сонсдоггүйн гол шалтгаан юм. Бидний хийж чадах ганц зүйл гэвэл Эзэний өмнө очиж, Түүний санаа зорилгыг эрж хайж, эдгээр асуудлыг тунгаах явдал. Бид мөн Эзэнд сонсогдохуйцаар хэрхэн залбирахыг эрж хайх ёстой. Бидний даруй орох хэрэгтэй үнэн бол энэ юм. Та нарыг Бурханы санаа зорилгын дагуу хэрхэн залбирахаа мэдэг гэж би хэрэгжүүлэлтийн гурван аргыг хүн бүртэй хуваалцъя. Эдгээрийг бид үйлдэл болгож, өдөр бүр зүрх сэтгэлээрээ хэрэгжүүлж л байвал Эзэн залбирлыг маань сонсоно гэдэгт би итгэдэг.

Нэгдүгээрт, бид сүнсээрээ залбирч, чин сэтгэлээсээ залбиран, зүрх сэтгэлээс маань гардаг үнэн зүйлсийг хэлэх ёстой.

  Бурхан итгэмжит гэдгийг бид бүгд мэднэ. Бурханд урвалт, хоёр нүүр, худал хуурмаг гэж ер үгүй. Бурхан бидний нэг нэг бүрд чин сэтгэлээсээ ханддаг бүртэй чин үнэнч байдаг. Мөн Бурхан биднийг Өөрт нь чин сэтгэлээсээ, үнэнчээр залбирна гэж найддаг. Энэ нь яг л, Есүс: “Харин үг чинь, ‘За бол за; Үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм” (Матай 5:37). гэж хэлсэн шиг юм. Иймээс бид залбирах үедээ Бурхантай илэн далангүй ярих хэрэгтэй. Хэрэв бид сул дорой бол, сул дорой байна гэдгээ хэлэх хэрэгтэй. Ямар ч бодол, санаа, өвчин зовлон, хүндрэл бэрхшээл, эсвэл бидний хийсэн, Бурханы санаа зорилготой нийцдэггүй зүйлс байлаа гэсэн, бид зүрх сэтгэлээ бүрэн уудалж, эдгээрийнхээ тухай Бурханд хэлэх ёстой. Бусад хүнд үнэнээ хүлээхээс ичмээр санагддаг зарим үг, хэрэг явдал байдаг. Гэхдээ бид эдгээр зүйлийг Бурханаас нууж чадахгүй. Бид Бурханд зүрх сэтгэлээ уудалж, эдгээрийнхээ тухай шударгаар хэлэх ёстой. Бидний зүрх сэтгэл Өөрт нь бүрэн нээлттэйг, бид Өөрөөс нь юу ч нуугаагүйг, түүнчлэн бид зүрх сэтгэлээс маань шууд гардаг зүйлсийг хэлж, Бурхантай маш шударгаар ярьж байгаа гэдгийг Бурхан харах үедээ Түүний санаа зорилгыг болон үнэний бүх талыг ойлгоход биднийг залж чиглүүлэх болно. Энэ нь бидэнд алхах зам өгнө.

  Үүнээс гадна бид залбирах үедээ Бурханы өмнө өөрсдийгөө тайван байлгах ёстой. Бид төвлөрсөн зүрх сэтгэлээр Бурханд залбирах ёстой. Хайнга байж, эсвэл сэтгэлгүй үг хэлэх ёсгүй. Бид эцэг эхтэйгээ ярих үедээ тэднийг хүндэлж чаддаг. Тэдэнд чиглэсэн хандлага маань чин сэтгэлийнх байдаг. Тэд бол биднийг өсгөсөн, ахмадууд маань учраас тэр биш үү? Бурхан биднийг бүтээж, бидэнд амь хайрлаж, амьдрахад хэрэгтэй бүхнээр биднийг хангаж, бидэнд үнэнийг хайрласан. Тэгвэл бид Бурханд хүндлэлтэй сэтгэл зүрхээр залбирах нь бүр ч чухал байх ёстой бус уу? Бид Бурханд юуны ч тухай залбирсан хамаагүй шүтлэгтэй зүрх сэтгэлтэй байж, Бурханы санаа зорилгыг эрж хайж, өөрсдийн бодол санаа, хүндрэл бэрхшээлийн талаар Түүнд шударгаар хэлж, Бурханы цагийг тэвчээртэйгээр хүлээх ёстой. Энэ замаар л бид Бурханы гэгээрэл, удирдамжийг олж авч, Түүний санаа зорилгыг ойлгох болно. Тэгвэл бидний хүндрэл бэрхшээл цагтаа шийдэгдэнэ.

  Хоёрдугаарт, бид бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, Бурханд ямар ч шаардлага тавихгүй байх ёстой; бид Бурханд захирагддаг зүрх сэтгэлээр залбирах ёстой.

  Бид залбирах үедээ бид бол бүтээл, Бурхан бол бидний Бүтээгч гэдгийг тодорхой ойлгох ёстой. Бурхан бүх зүйл, үйл явдлыг гартаа атгадаг. Бидний бүх зүйлийг Бурхан хянадаг. Бидэнд өдөр бүр юу ч тохиолдлоо гэсэн, томоохон асуудал ч бай, жижиг сажиг асуудал ч бай, бүгд Бурханы зохицуулалтаас үүдэлтэй. Бид Бурханд залбирах үедээ бүтээлийн байр сууриндаа бат зогсож, Бурханы өмнө үнэн сүсэгт, хүлцэнгүй хандлагаар Бурханы хүслийг эрж хайх ёстой. Бид Бурханаас юу ч шаардах ёсгүй. Жишээлбэл, бид бэрхшээлтэй тулгараад яахаа мэдэхгүй бол: “Бурхан минь! Би энэ асуудлын тухайд үнэнийг ойлгохгүй байна. Би Таны санаа зорилгын дагуу аливааг яаж хийх ёстойгоо мэдэхгүй байна. Гэхдээ би Таны үгнээс эрж хайж, аливааг Таны хүсэлтийн дагуу хийж, Таны санаа зорилгыг хангах хүсэлтэй байна. Намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч. Амен!” гэж залбирч болно. Зүрх сэтгэлд маань Бурханд зориулсан орон зай байгаа үед, бид бүтээлийн байранд зогсож, залбирч, нүүрээрээ газар унан мөргөж, Бүтээгчээ шүтэн мөргөж чадах үед, мөн бид Түүний ажлыг дуулгавартай дагаж, үгийг нь үйлдэл болгож чадах үед, зөвхөн тэр үед л бид Бурхантай хэвийн харилцаа үүсгэж, Ариун Сүнсний ажлыг олж авна. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан гэдгийг бид бүгд мэднэ. Тэрээр бүх мал сүрэг, охид хөвгүүдээ алдаж, хөлөөсөө толгой хүртлээ яр хатгинд бариулж, асар их өвдөлтийг мэдэрч байх үедээ Бурхан бол бүхнийг захирагч бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр эдгээр зүйл өөрт нь тохиолдохгүй байх байсан гэж итгэсэн. Түүнчлэн тэрээр өөрийнх нь амь болон өөрт нь байсан бүх зүйлийг Бурхан түүнд өгсөн гэдгийг мэдэж байв. Бурхан хэзээ эргүүлэн авахыг хүсэх нь хамаагүй, энэ нь жам ёсных бөгөөд зохистой юм. Иймээс тэрээр Бурханд гомдоллоогүй, Бурханд ямар нэг шаардлага ч тавиагүй. Үүний дүнд тэрээр сөгдөж, шүтэн мөргөж, хүлцэнгүй зүрх сэтгэлээр Бурханд залбирсан юм. Тэрээр: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг гэв.” (Иов1:21). “Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэх үгийг хэлсэн. Иов бат зогсож, Бурханд гэрчлэл хийсэн. Түүний эрүүл ухаан болон Бурханд захирагдсан явдал нь Бурханы магтаалыг хүртжээ. Бидэнд ямар ч шалгалт тулгарлаа гэсэн, бид Иовынх шиг байдлаар Бурханд хандаж чадвал, мөн зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайтай байж, Бурханд захирагддаг зүрх сэтгэлээр Бурханд залбирч чадвал Бурхан биднийг залж чиглүүлэн, гэгээрүүлнэ, ингэснээр бид үнэнийг ойлгох болно. Сүнс маань улам бүр цовоо болж, бодол маань улам тодорхой болно. Бид зарим завхралыг илчилж, муу нөхцөл байдалд ороход үүнийгээ ухамсарлаж, амжиж шийдвэрлэхэд бидэнд илүү амар байх болно. Тэгвэл Бурхантай харилцах харилцаа маань улам бүр ойртон дотносож, амь маань улам бүр хурдан өснө.

Гуравдугаарт, хэрэв манай чуулган Ариун Сүнсний ажилгүй бол бид эрж хайсан залбирал хийх ёстой.

  Хуулийн эрин үеийн сүүл хэсэгт хүнийг Сатан улам бүр гүнзгий завхруулсан гэдгийг бид бүгд мэднэ. Хүн нүгэл дотор амьдарч, хуулиар яллуулах, амиа алдах аюултай нүүр тулсан. Дараа нь Бурхан Есүсийн нэрийн дор Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсэн. Тэр үеэс эхлэн Иудейн шашин Бурханы суу алдарт оршихуйг бүрмөсөн алдсан. Эзэн Есүсийн нэр, ажлыг хүлээн зөвшөөрөөгүй бүх хүн ямар нөхцөл байдалтай тулгарч, Ехова Бурханд яаж залбирч, гуйснаас үл хамааран Бурхан тэднийг сонсохгүй бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг олж авахгүй байх байсан. Гэвч Есүсийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Есүсийн нэрээр залбирсан бүх хүн Бурханы амийн усны ундаргаас шим тэжээл эдлэх байсан. Эзэнийг дуудах үедээ тэд Бурханы үйл хэргийг харж чаддаг байсан бөгөөд тэднийг Ариун Сүнсний ажил дагалддаг байсан.

  Одоо үед, Эзний нэрээр яаж залбирахаас үл хамааран бид Ариун Сүнсний ажлыг мэдэрдэггүй бөгөөд Түүний байгааг мэдэрч чаддаггүй. Бид аминдаа зориулж шим тэжээл олж авч чаддаггүй бөгөөд нүгэл үйлддэг атлаа сахилгажуулалт хүлээн авдаггүй. Ариун Сүнсний ажил дахин нэг удаа өөр тийш хандсан байх тун магадлалтай юм. “Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48). “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) гэж Библид хэлдэг. Эдгээр эшлэлээс бид, эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлын үе шатыг хийхээр дахин нэг удаа эргэн ирнэ гэдгийг харж болно. Эзэн бол итгэмжит. Түүний тохиолдоно гэж хэлсэн зүйл тохиолдох болно. Бидний хувьд гэвэл, усалгаа, тэжээл олж авч, Эзэнийхээ мөрийг дагахын тулд биднийг амийн ундарга руу залж чиглүүлэхийг Бурханаас гуйн, эрж хайж, залбирах ёстой. Бид цангаж, эрж хайдаг зүрх сэтгэлтэй л байвал Бурханы удирдамжийг олж авна гэж би итгэдэг. Учир нь Бурхан бидэнд “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) хэмээн амласан юм.

  Удирдамжийнх нь төлөө Эзэнд талархъя. Хэрхэн залбирах тухай өнөөдөр хуваалцсан агуулга нь хүн бүрд ашиг тустай байна гэдэгт би найдаж байна. Залбирал бол Бурхантай хэвийн харилцаа тогтооход чухал алхам билээ. Энэ нь мөн Ариун Сүнсний ажлыг олж авч чадах гол зам маань мөн. Эзэний хариултыг олж авч, дагах практик замтай байхын тулд хэрхэн залбирахаа ойлгох үед, мөн үүнийгээ үргэлж хэрэгжүүлэх үед, зөвхөн тэр үед л Эзэн залбирлыг маань сонсоно. Бидний залбирал удахгүй Бурханы санаа зорилготой нийцэх болтугай.

Бүх алдар суу Бурханд байх болтугай!

No comments:

Post a Comment