Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label төгс. Show all posts
Showing posts with label төгс. Show all posts

8/28/2019

Баримтат кино 2 Дэлхийг бүтээж,хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж, золин аврах Бурханы ажлын тэмдэглэл



  Бурхан дэлхий ертөнцийг хэрхэн бүтээснийг та мэдэхийг хүсэж байна уу? Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг алхам алхмаар хэрхэн хөтөлснийг мэдэхийг хүсэж байна уу? “Бүхнийг захирагч Нэгэн” хэмээх Христийн киноны энэ гайхалтай хэсэг нь дэлхийг бүтээж, хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж, золин аварч байгаа Бурханы ажлыг баримтжууллаа. Энэ нь эдгээр асуултыг танд илчлэх болно.

8/03/2019

Бурханы үгийн магтан дуу“Бурханаар төгс болгуулахын тулд шашны үзлийг хая”


Бурханы үгийн магтан дуу“Бурханаар төгс болгуулахын тулд шашны үзлийг хая” 

Хэрэв чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг зөвшөөрч,
шашны арга замыг орхиж,
Бурханы шинэ үгийг хуучин үзлээр хэмжихгүй байвал
ирээдүйтэй байх болно.
Гэвч чи хуучинтай зууралдаж, тэднийг нандигнавал
аврагдах зам үгүй, Бурхан чамайг хэзээ ч анзаарахгүй.
Бурханы ажил ба үгэнд
хуучин түүх ба урьдны зүйлсийг Тэр авч үздэггүй.
Хэрэв чи төгс болгуулахыг хүсвэл
урьдын зүйлсээ хаях ёстой.
Зөв зүйтэй эсвэл Бурханы хийсэн зүйл байсан ч
орхих ёстой.
Сүнсний ажил байсан ч чи орхих ёстой.
Энэ бол Бурханы шаардлага. Бүгд шинэчлэгдэх ёстой.

7/30/2019

Magtan duu 2019 “Есүс эргэн ирэхэд чи хэрхэн угтах вэ?”


Magtan duu 2019 “Есүс эргэн ирэхэд чи хэрхэн угтах вэ?”

Хэрэв хүмүүс Нигүүлслийн эрин үед үлдвэл
хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэхгүй,
ялзарсан зан чанараас чөлөөлөгдөхгүй.
Арвин их нигүүлсэл дунд амьдардаг ч
яаж Бурханыг мэдэж, баярлуулахаа мэдэхгүй бол
Түүнд өрөвдөлтэйгээр итгэдэг ч
хэзээ ч Түүнийг олж авахгүй.
Бурханы үгийг уншиж,
Хаанчлалын эрин үе дэх бүх ажлыг нь туулсны дараа,
олон жилийн турш мөрөөдсөн бүхэн чинь биелнэ.
Эцэст нь Бурхантай нүүр тулан уулзсанаа чи мэдэрнэ.
Одоо л чи Бурханы царайг ширтэж,
Бурханы хувийн айлдварыг сонсож,
Түүний ажил, мэргэн ухааныг бишрэн,
хэчнээн бодит, төгс хүчтэйг нь мэдэрсэн.
Өмнөх үеийн хүмүүсээс ихийг харж, олж авснаа
чи мэдэх болно.
Итгэж, Түүний зүрх сэтгэлийг дагахын утга учрыг
чи үнэхээр мэднэ.

7/29/2019

Magtan duu 2019 “Зөвхөн Бурханыг мэдсэнээр жинхэнэ итгэл ирдэг”


Одоо Бурханы ажил бол ярих,
ямар ч тэмдэг, гайхамшиг байхгүй.
Одоо Нигүүлслийн эрин үе биш.
Бурхан хэвийн ба бодит.
Эцсийн өдрүүдэд Тэр ер бусын Есүс биш,
харин хүнээс ялгаагүй махбод дахь
бодитой Бурхан билээ.
Тиймээс Бурханд итгэхдээ
хүн ажил, үг, үйл хэрэгт нь итгэдэг.
Тийм ээ, энэ бол хүнийг байлдан дагуулж,
төгс болгодог Бурханы айлдвар юм.
Тэмдэг болон гайхамшгууд тэдний итгэлийн үндэс биш.
Тийм ээ, энэ бол хүнд Бурханыг таниулах
Түүний үйл хэрэг юм.

7/21/2019

Magtan duu 2019 “Бурханы зан чанар агуу агаад сүрлэг”


Бурханы бахдал нь зөвт байдал ба гэрэл дэлхийд ирж,
Харанхуй, хорон муу сүйрэх явдал.
Түүний бахдал нь хүн төрөлхтөнд гэрлийг,
амьдралд нь үзэсгэлэн гоог авчрах билээ.
Түүний бахдал нь зөвт байдал,
бүх эерэг зүйлийн бэлгэдэл,
Таатай сайхны бэлгэдэл.

Зөвт бус зүйлс хүн төрөлхтнийг хорлож,
харанхуй, ёрын муу оршин тогтнож,
үнэнийг хөөн зайлуулдаг зүйл ч бас оршиж,
сайны эсрэг зүйл оршин байдагт Бурхан хилэгнэдэг.
Түүний уур хилэн нь бүх муу зүйл төгссөний бэлгэдэл,
Түүний ариун байдлын бэлгэдэл.

7/20/2019

Бурханы дуу хоолой “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм” Эшлэл 1


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг; Тэр гайхамшиг болон ид шид үзүүлэхгүй; Тэр ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Үгнээс болж хүн тэжээгдэж, хангагддаг; үгнээс болж хүн мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр ер бусын ерөөл хүртсэн. Тэр бие махбодын ямар ч зовлон шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр эрж хайж, бэдрэх хэрэггүйгээр хялбархнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс бөгөөд эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.”

7/11/2019

Иовын талаарх Бурханы үнэлгээг Библид тэмдэглэсэн нь


(Иов 1:1) Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, мууг цээрлэдэг нэгэн байв.

(Иов 1:5) Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов тэднийг ирүүлэн, ариусгасан ба өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв.

(Иов 1:8) Тэгээд Ехова Сатанд: “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.

  Эхлээд бүгдээрээ нэг дэх ишлэлийг уншицгаая: “Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, мууг цээрлэдэг нэгэн байв.” Библи дэх Иовын талаарх эхний үнэлгээ болох энэ өгүүлбэр нь Иовын талаарх зохиогчийн үнэлгээ юм. Энэ нь “Тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, бузар мууг цээрлэдэг нэгэн байв” гэж Иовыг үнэлэх хүний үнэлгээг төлөөлдөг нь зүйн хэрэг. Дараа нь Иовын талаарх Бурханы үнэлгээг уншицгаая: Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй (Иов 1:8). Хоёр үнэлгээний нэг нь хүнээс гарсан ба нөгөө нь Бурханаас үүсэлтэй; тэдгээр нь адилхан агуулгатай хоёр үнэлгээ юм. Иовын биеэ авч явах байдал болон зан төлөв нь хүмүүст танигдсан бөгөөд мөн Бурханд магтагдсан гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өмнө гаргадаг Иовын зан төлөв болон Бурханы өмнө гаргадаг зан төлөв нь адилхан байсан; тэр өөрийн зан араншин болон учир шалтгаанаа Бурханы өмнө цаг ямагт дэлгэж байсан, ингэснээр Бурхан тэдгээрийг нь ажиглаж болох байсан ба тэр бол Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсан. Тиймээс Бурханы бодлоор бол дэлхий дээрх хүмүүсээс зөвхөн Иов л төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан.

7/09/2019

Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур


  Хүүхэд ахуй цагаасаа эхлээд би, хүмүүс намайг хэрхэн харж, хэрхэн үнэлж байгаад маш чухал ач холбогдол өгдөг байв. Хийсэн бүхэндээ бусдын магтаалыг хүртэхийн тулд мөн ямар нэгэн зүйл тохиолдоход, хүмүүст буй миний тухай сайн дүр төрхийг үгүй хийхээс зайлсхийж би хэзээ ч, хэнтэй ч маргадаггүй байлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээж авсныхаа дараа би энэ л байдлаараа үргэлжилж ах, эгч нарт байгаа миний тухай сайн дүр төрхийг хадгалсаар явсан. Өмнө нь би ажил хариуцаж байхад маань миний гүйцэтгэлийг “тийм-хүн”-ийх, харин үнэнийг амьдралд хэрэгжүүлдэг хүнийх биш гэж байнга хэлдэг байв. Би түүнийг хэзээ ч зүрх сэтгэлдээ ойр хүлээж авдаггүй байлаа, харин ч эсрэгээр хэрвээ бусад хүмүүс намайг сайн хүн гэж бодох юм бол сэтгэл хангалуун байдаг байлаа.

7/08/2019

Бурхан Содомыг Устгасан нь


(Эхлэл 18:26) Тэгээд Ехова, “Хэрвээ Би Содом хотынхон дотроос тавин зөв шударга хүнийг олох аваас тэднийг бодоод тэр газрыг бүхэлд нь өршөөнө” гэж хэлэв.

(Эхлэл 18:29) Тэр дахин Түүнтэй ярьж, “Тэндээс дөчин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр “Би түүнийг устгахгүй” гэв.

(Эхлэл 18:30) Тэр Түүнд “Tэндээс гучин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр “Би түүнийг устгахгүй” гэв.

(Эхлэл 18:31) Тэр Түүнд “Тэндээс хорь олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр “Би түүнийг устгахгүй” гэв.

(Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Тэр “Би түүнийг устгахгүй гэв.

  Энд Библиэс Миний сонгосон хэдэн ишлэл байна. Эдгээр нь бүрэн эх хувь биш. Хэрвээ та нар тэдгээрийг хүсмээр байвал Библиэс өөрсдөө харж болно; цаг хэмнэхийн тулд Би анхдагч агуулгын зарим хэсгийг орхисон. Энд Би цөөн хэдэн гол ишлэлүүд болон өгүүлбэрүүдийг сонгож, өнөөдрийн бидний нөхөрлөлд ямар ч хамаагүй хэд хэдэн өгүүлбэрийг орхисон. Бидний нөхөрлөх бүх ишлэл болон агуулгад бид эдгээр түүхийн нарийн ширийнийг, мөн хүний зан төлвийг голлон анхааралгүй алгассан; үүний оронд бид тэр үеийн Бурханы бодол, санаа ямар байсан тухай л ярина. Бурханы бодол санаанаас бид Бурханы зан чанарыг харах болно, мөн Бурханы хийсэн болгоноос бид жинхэнэ Бурханыг Өөрийг нь харах болно—үүгээр бид зорилгодоо хүрэх болно.

7/07/2019

Абрахамд хүү өгөх Бурханы амлалт


1. Бурхан Абрахамд хүү өгөхөөр амлав

  (Эхлэл 17:15-17) Бурхан Абрахамд “Чиний эхнэр Сараин тухайд гэвэл, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй, харин түүний нэр Сара байх болно. Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө: Тийм ээ, Би түүнийг ерөөх болно, тэгээд тэр үндэстнүүдийн эх болж; хүмүүсийн хаад түүнийх байх болно гэв. Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.

  (Эхлэл 17:21-22) “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.

2. Абрахам Исаакийг өргөсөн нь

  (Эхлэл 22:2-3) Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав.

  (Эхлэл 22:9-10) Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа.

Бурханы хийхээр шийдсэн ажилд хэн ч саад учруулж чадахгүй
  Ингээд та нар бүгд Абрахамын түүхийг дөнгөж сая сонслоо. Үер дэлхийг сөнөөсний дараа түүнийг Бурхан сонгосон, түүний нэрийг Абрахам гэдэг байсан бөгөөд түүнийг зуун настай, эхнэр Сараг нь ерэн настай байхад Бурханы амлалт түүнд ирсэн. Бурхан түүнд юу амласан бэ? Бурхан Библид дурдсан зүйлийг амласан: “Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө.” Бурхан түүнд хүү өгнө гэсэн амлалтын ард юу байсан бэ? Библид дараах тэмдэглэл байдаг: “Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.” Өөрөөр хэлбэл, энэ өтөл насны хос хүүхэдтэй болоход хэтэрхий хөгшин байсан. Бурхан түүнд амлалт өгсний дараа Абрахам юу хийсэн бэ? Тэр нүүрээрээ газар унан инээж, “Зуун настай надад хүү төрнө гэж үү?” хэмээн өөртөө хэлсэн. Абрахам энэ нь боломжгүй гэж итгэж байсан—тэрээр түүнд өгсөн Бурханы амлалт нь тоглоом тохуунаас өөр юу ч биш гэж итгэсэн гэсэн үг юм. Хүний өнцгөөс авч үзвэл, энэ нь хүний биелүүлж чадашгүй зүйл байсан ба түүнчлэн Бурханы хувьд ч биелүүлж чадашгүй, боломжгүй зүйл байсан. Абрахамд энэ нь инээдтэй байсан байх: Бурхан хүнийг бүтээсэн атлаа ийм хөгшин хүн хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг Тэр мэддэггүй байна; Тэр надад хүүхэдтэй болох боломж олгож болно гэж бодож, Тэр надад хүү өгнө гэнэ—огт боломжгүй зүйл! Иймээс Абрахам нүүрээрээ газар унан: Боломжгүй зүйл—Бурхан надтай тоглож байна, энэ үнэн байж таарахгүй! хэмээн дотроо бодон инээж байсан. Тэр Бурханы үгийг нухацтай хүлээж аваагүй. Иймээс, Бурханы нүдэнд Абрахам ямар хүн байсан бэ? (Зөв шударга). Тэр бол зөв шударга хүн байсныг хаана бичсэн байна вэ? Бурханы дуудсан бүх хүмүүс зөв шударга, төгс бөгөөд Бурхантай хамт алхдаг хүмүүс байсан гэж та нар боддог. Та нар сургаал номлолд баригддаг! Бурхан хэн нэгнийг тодорхойлохдоо үүнийг дур зоргоороо хийдэггүй гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Энд, Абрахам зөв шударга хүн байсан гэж Бурхан хэлээгүй. Бурхан зүрх сэтгэлдээ хүн бүхнийг хэмжих стандарттай байдаг. Хэдийгээр Абрахам ямар төрлийн хүн байсныг Бурхан хэлээгүй ч гэсэн түүний зан төлвөөс үзвэл Абрахамын Бурханд итгэх итгэл ямар байсан бэ? Энэ нь бага зэрэг хийсвэр байсан уу? Эсвэл тэр агуу итгэлтэй байсан уу? Үгүй, тэр тийм байгаагүй! Түүний инээд болон бодлууд нь түүнийг хэн байсан бэ гэдгийг харуулсан, иймээс тэр зөв шударга байсан гэсэн та нарын итгэл бол зөвхөн та нарын хоосон төсөөлөл, энэ бол сургаал номлолын сохор хэрэглээ бөгөөд энэ бол хөнгөн хуумгай үнэлгээ юм. Бурхан Абрахамын инээд болон түүний өчүүхэн нүүр царайны илэрхийллийг харсан уу? Учрыг нь мэдсэн үү? Бурхан мэдсэн. Гэхдээ Бурхан Өөрийн хийхээр шийдсэн зүйлийг өөрчлөх байсан уу? Үгүй! Бурхан энэ хүнийг сонгоно гэж төлөвлөж шийдсэн үед энэ хэрэг аль хэдийн биелсэн байдаг. Хүний бодол эсвэл түүний биеэ авч явах байдлын аль нь ч Бурханд өчүүхэн төдий ч нөлөөлж, саад болж чадахгүй; Бурхан Өөрийн төлөвлөгөөг зоргоороо өөрчлөх ч үгүй байсан, эсвэл хүний зан төлөв хэдий тэнэгдүү байж магадгүй ч гэсэн тэрнээс нь болж Өөрийн төлөвлөгөөг өөрчлөх юм уу, нураахгүй байсан. Тэгвэл Эхлэл 17:21-22 дээр юу гэж бичсэн байдаг вэ? “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.” Бурхан Абрахамын бодсон, эсвэл хэлсэн зүйлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулаагүй. Түүний үл тоомсорлох шалтгаан юу байсан бэ? Үүний учир нь, тэр үед Бурхан, хүнийг агуу итгэлтэй байгаач, эсвэл Бурханы талаар ихийг мэдэж чаддаг байгаач, цаашлаад Бурханы хийсэн, хэлсэн зүйлийг ойлгодог чадвартай байгаач гэж гуйдаггүй байсан юм. Тиймээс Түүний хийхээр шийдсэн зүйлийг бүрэн ойлгооч, эсвэл Өөрийн сонгохоор шийдсэн хүмүүсийг эсвэл, Өөрийн үйлдлүүдийн зарчмыг ойлгооч гэж Тэр хүнээс гуйгаагүй, учир нь хүний биеийн хэмжээ зүгээр л хангалтгүй байсан билээ. Тэр үед Бурхан Абрахамын хийсэн бүрийг, гаргасан ааш араншинг нь хэвийн гэж үзсэн. Тэр зэмлэж, буруушаагаагүй харин ердөө л: “Сара чамд дараа жилийн энэ цагт Исаакийг төрүүлж өгнө” гэж хэлсэн юм. Бурханы хувьд Тэр эдгээр үгийг тунхагласны дараа энэ хэрэг алхам алхмаар биелж эхэлсэн; Бурханы бодлоор бол Түүний төлөвлөгөөгөөр бүтэх ёстой байсан зүйл нь аль хэдийн биелсэн. Үүний зохицуулалтыг дуусгасныхаа дараа Бурхан явсан. Хүний юу хийх эсвэл бодох, хүний юу ойлгох, хүний төлөвлөгөө—эдгээрийн аль нь ч Бурханд ямар ч хамаагүй. Бүх зүйл Бурханы тогтоосон цаг хугацаа болон үе шатыг баримтлан Бурханы төлөвлөгөөний дагуу явагддаг. Энэ нь Бурханы ажлын зарчим юм. Хүний боддог эсвэл мэддэг зүйлд Бурхан хөндлөнгөөс оролцдоггүй, гэхдээ Тэр мөн Өөрийн төлөвлөгөөнөөс няцаж, Өөрийн ажлыг хаядаггүй, учир нь хүн итгэдэггүй мөн ойлгодоггүй. Тиймээс хэрэг явдлууд Бурханы төлөвлөгөө болон бодлын дагуу бүтдэг. Энэ нь бид нарын Библиэс хардаг яг тэр зүйл юм: Бурхан Исаакийг Өөрийн тогтоосон хугацаанд төрүүлсэн. Хүний зан төрх болон зан төлөв Бурханы ажилд саад учруулсан гэдгийг баримтууд нотолдог уу? Тэдгээр нь Бурханы ажилд саад учруулаагүй! Хүний Бурханд итгэх өчүүхэн итгэл болон Бурханы талаарх түүний үзэл, төсөөлөл нь Бурханы ажилд нөлөөлсөн үү? Үгүй, тэгээгүй! Өчүүхэн ч нөлөөлөөгүй! Бурханы удирдлагын төлөвлөгөөнд ямар ч хүн, хэрэг явдал, эсвэл орчин нөлөөлдөггүй. Түүний хийхээр шийдсэн бүхэн нь Түүний төлөвлөгөөний дагуу зохих цагтаа биелж, гүйцэтгэгдэх бөгөөд Түүний ажилд ямар ч хүн саад учруулж чадахгүй. Бурхан хүний зарим нэг тэнэглэл болон мунхаглалд анхаарал хандуулдаггүй бөгөөд тэр ч байтугай Түүнд хандах хүний эсэргүүцэл болон үзлийг үл тоодог; үүний оронд Тэр Өөрийн хийх ёстой ажлаа ямар ч эргэлзээгүйгээр хийдэг. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд энэ нь Түүний бүхнийг чадагч байдлын илрэл юм.

“Үг нь махбодоор илэрсэн”-ээс

7/04/2019

Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай


  Редакторын үг: Ашиг сонирхол хөндөгдсөн үед хүмүүсийн хооронд нөхөрлөл гэж байдаггүй хэмээн хүмүүс үргэлж хэлдэг. Энэ ч үнэн. Хувийн ашиг сонирхол бүхнээс түрүүнд тавигддаг орчин үеийн нийгэмд өөрсдийнхөө ашиг сонирхлын өмнө гэр бүлийн холбоо, нөхөрлөл, хайрыг хадгалах хэцүү юм. Өөрийн ашиг сонирхлыг бодолцсоноос үүдэн юугаа ч ярьж болдог найзтайгаа харилцах харилцаа нь муудсан Жианьшинь эгчийн хувьд ч гэсэн ийм байлаа. Гэвч дараа нь Жианьшинь найзтайгаа маргаанаа шийдвэрлэж, урьдынх шигээ эвтэй болж чадсан юм. Жианьшинь яаж ингэсэн бэ? Түүний туршлагын талаар уншицгаая.

Би өөрийнхөө өмнө бусдыг тавьж, хэнтэй ч эвтэй байж чадна гэж нэг үе итгэдэг байв
  Би харилцаа холбооны барааны дэлгүүрт худалдагчаар ажилладаг бөгөөд гар утсанд зориулсан сүлжээний туслах хэрэгслийн багцыг голлон худалддаг. Өөрийгөө би хэнтэй ч эвтэй байж чадах өгөөмөр, уужим сэтгэлтэй хүн гэж үргэлж бодсоор ирсэн юм. Нэг удаа цуглаан дээр нэг эгч надаас ашиг сонирхлоосоо болж ажил дээрээ хамтрагчидтайгаа маргаж үзсэн эсэхийг минь асуухад би бодож үзэлгүй, “Үгүй ээ! Үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирээд хэн рүү очно, тэр хүн нь хүлээж авдаг юм. Бид энэ талаар хэзээ ч маргадаггүй, тэгээд ч би өөрийнхөө л ашиг сонирхлыг анхаарч, өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаг хүн биш” гэж өөртөө итгэлтэйгээр хэлсэн санагдаж байна. Ингэж хэлснээс хойш удалгүй, өөрийн минь талаарх үнэлэлтийг орвонгоор нь эргүүлсэн хэд хэдэн зүйл хамтрагч бид хоёрын хооронд ар араасаа тохиолдоно гэж би санаагүй юм.

  Хэсэг хугацааны өмнө манай дэлгүүр ердийнхөөсөө завгүй болсон бөгөөд байнгын ажилчид зохицуулахад хэтэрхий их хөл хөдөлгөөнтэй байгааг дарга маань хараад Ханна гэх түр ажилтан авсан юм. Ханна сэргэлэн, яриасаг байв. Ханнаг ажилд нь дадлагажуулахыг дарга маань надаас хүсэж, би ч баяртайгаар зөвшөөрөв. Дараа нь би Ханнад ажлын нарийн ширийний талаар маш нухацтай зааж, үйлчлүүлэгч хүлээн авах үед нь хэрхэн харьцахыг бас сургалаа. Удалгүй Ханна үндсэн зүйлсээ мэддэг боллоо. Тэгээд надад маш их талархан, удалгүй бид хоёр юуны ч талаар ярилцаж чаддаг сайн найзууд болсон юм.

7/03/2019

Бурханы дуу хоолой “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Төгс болгуулсан хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зүгээр ч нэг дуулгавартай болоод зогсохгүй бас шүүлтийн ажлын талаар мэдлэгтэй болж, зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэж чадна. Тэд Бурханыг хайрлах замыг туулж, үнэнээр дүүрсэн байдаг. Тэд Бурханы ажлыг хэрхэн туулахаа мэддэг, Бурханы төлөө зовж чаддаг бөгөөд өөрсдийн гэсэн хүсэлтэй байдаг. … Төгс болгуулсан хүмүүс гэдэг нь байлдан дагуулах ажил дууссаны дараа үнэнийг эрэлхийлж, Бурханаар авхуулах чадвартай хүмүүсийг хэлдэг. Энэ нь байлдан дагуулах ажил дууссаны дараа гай гамшигт бат зогсож, үнэнийг амьдран харуулдаг хүмүүсийг хэлдэг.”

6/26/2019

Чуулганы магтан дуу MV “Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг ”


Чуулганы магтан дуу MV “Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг ”

Нэр алдар, ашгийн төлөө би
зан авирын бүх хэм хэмжээг хөсөр хаяж,
амьдралаа залгуулахын тулд
ичгүүр сонжуургүй хуурч мэхэлсэн.
Мөс чанар, ёс зүй, шударга ёс, нэр хүндэд
би өчүүхэн ч санаа тавиагүй.
Улам нэмэгдэх шунал тачаал,
сувдаг сэтгэлээ хангахын төлөө л амьдарсан.
Зүрх түгшин, би нүглийн намагт тийчилсэн,
эцэс төгсгөлгүй энэ харанхуйгаас зугтах зам үгүй.
Амьдралын эд баялаг, түр зуурын аз жаргал
зүрх сэтгэл дэх хоосрол, шаналлыг нууж чадахгүй.
Амьдралд шулуун шударга байх
яагаад ийм хэцүү юм бэ?
Хүмүүс яагаад ийм овжин, хорон санаатай юм бэ?
Ямар гээч дэлхий вэ? Хэн намайг аварч чадах вэ?

6/25/2019

Magtan duu 2019 “Бодитой Бурханд итгэхийн ашиг тус нь агуу ”


Magtan duu 2019 “Бодитой Бурханд итгэхийн ашиг тус нь агуу ”Хүний Хүү үргэлжлүүлэн ярьдаг.
Энэ өчүүхэн хүн алхам тутам биднийг
Бурханы ажилд чиглүүлдэг.
Бид олон шалгалт, гэсгээлтийг туулж,
мөн үхлээр туршигдсан.
Бид Бурханы зөвт байдал
сүр жавхлангийн тухай суралцдаг.
Бид Бурханы энэрэл, хайрыг эдэлдэг.
Бид Түүний мэргэн ухаан, хүч чадалд талархаж,
хайр татам байдал, хүнийг аврах хүслийг нь хардаг.
Энэ жирийн хүний үгээс бид
Бурханы мөн чанар, хүсэл, зан чанарыг мэдэж,
хүний уг чанар ба мөн чанарыг мэдэж,
аврал ба төгс болгуулах замыг хардаг.

6/23/2019

Дөрөв дэх өдөр Бурхан Өөрийн эрх мэдлийг дахин нэгэнтээ ашиглахад хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болсон


  Бүтээгч Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Өөрийн үгийг ашигласан ба ийм байдлаар Тэр Өөрийн төлөвлөгөөний эхний гурван өдрийг өнгөрүүлсэн. Энэ гурван өдрийн туршид Бурхан завгүй мэт харагдаагүй эсвэл Өөрийгөө ядраагаагүй; эсрэгээр нь Тэр Өөрийн төлөвлөгөөний анхны гайхалтай гурван өдрийг өнгөрөөсөн ба дэлхий ертөнцийн үндсэн өөрчлөлтийн агуу үүргийг гүйцэтгэсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болсон ба Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан гайхалтай дүр зураг эцсийн эцэст хэсэг хэсгээрээ Бурханы үгээр илчлэгдсэн юм. Шинэ зүйл бүрийн илрэлт нь шинээр төрсөн хүүхэд мэт байсан ба Өөрийнх нь бодолд байсан дүр зургууд амилсныг харах Бүтээгчид таатай байлаа. Энэ үед, Түүний зүрх сэтгэл нь сэтгэл ханамжийн хэлтэрхийг олж авсан боловч Түүний төлөвлөгөө дөнгөж эхэлж байв. Нүд ирмэхийн зуурт шинэ өдөр ирсэн ба Бүтээгчийн төлөвлөгөөний дараагийн хуудас юу байсан бэ? Тэр юу гэж хэлсэн бэ? Тэр Өөрийн эрх мэдлийг хэрхэн үзүүлсэн бэ? Мөн үүний зэрэгцээ, энэ шинэ дэлхий дээр ямар шинэ зүйлс бий болсон бэ? Бүтээгчийн удирдамжийн дагуу, Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр буюу дахин нэг шинэ эхлэлийн өдөрт бидний харц шилжлээ. Мэдээж Бүтээгчийн хувьд энэ нь маргаангүйгээр өөр нэгэн гайхалтай өдөр байсан ба өнөөгийн хүн төрөлхтний хувьд туйлын чухал өдөр байлаа. Энэ нь мэдээж үнэлж баршгүй өдөр байсан юм. Энэ нь хэр гайхалтай, энэ нь хэр чухал мөн хэр үнэлж баршгүй үнэ цэнэтэй байсан бэ? Эхлээд Бүтээгчийн хэлсэн үгсийг сонсоцгооё…

6/20/2019

Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж ... (Эшлэл)


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх улс үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдаж, энэ урсгалд орж, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү их үг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга Зүүн зүгээс Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн “Чидун ууланд” Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!”

6/07/2019

Magtan duu MV 2019 “Бурханы хайрыг би харсан”


Төгс Хүчит Бурхан минь, Та л намайг хайрладаг.
Бузар булай ертөнцөөс Та намайг сонголоо!
Тэгээд би Таны өмнө ирлээ,
тийм ээ, би Таны өмнө ирлээ,
чуулганы амьдралаар амьдарч,
Таны үгийг өдөр бүр эдэлдэг.
Ийм ерөөлтэй байна гэдэг
Та өнөөдөр намайг өргөсөн хэрэг!

Төгс Хүчит Бурхан минь, Таны хайрыг би харсан,
Таны хайрыг хариулахыг л одоо би хүснэ.
Танд хүлээх үүргээ биелүүлэхийг л хүснэ.
Таны хайрыг харсан би Таны хайрыг хариулна!
Үүнийг л би хийхийг хүснэ.

6/06/2019

Magtan duu 2019 “Бурханы удирдлагын ажлын зорилго ”


Бурханд 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө бий,
Энэ нь үе шатны дагуу гурван эрин үед хуваагддаг.
Эхлээд Хуулийн эрин, дараа нь Нигүүлслийн эрин,
сүүлийнх нь Хаанчлалын эрин билээ.
Бурханы ажил эрин бүрд ялгаатай ч
хүн төрөлхтний хэрэгцээтэй уялдан,
Бурхантай тэмцэхдээ Сатаны ашигладаг
арга залиас шалтгаалдаг.
Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж,
Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж,
Сатаны бүх арга залийг ил болгоно.
Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна,
ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна.

5/28/2019

Бурханы дуу хоолой “Гурван Сануулга” Бурханы замаар алхдаг хүнийг Бурхан таалдаг


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэх чадвартай байх ёстой. Гэхдээ хэдийгээр хүн бүхэн энэ сургаалыг ойлгодог боловч хүний тухайд гэвэл, мэдлэггүй байдал, утгагүй явдал, завхрал гэх мэт түүний элдэв төрлийн бэрхшээлээс болж эдгээр хамгийн илэрхий, үндсэн үнэнийг түүнээс бүрэн харж чадахгүй. Иймд та нарын төгсгөлийг шийдэхээсээ өмнө Би та нарт хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлэх учиртай. … Та бүхний амьдралаас Би та нарын хийдэг олон зүйл үнэнтэй хамаагүй байгааг хардаг, иймд Би та нараас үнэний зарц нар болж хорлонт муу, муухай байдалд бүү боолчлогдооч гэж ойлгомжтойгоор гуйж байна. Үнэн дээр бүү гишгэл эсвэл Бурханы гэрийн аль ч буланг бүү бузарла. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм. ”

5/24/2019

Бурханы үгийн магтан дуу “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна”


Бурханы үгийн магтан дуу “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна” 

Төгс Хүчитийн амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн
яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг.
Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч
хүн төрөлхтөн нүдээ аних
хүсэлгүй хэвээр бөгөөд
энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй
бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож
эрэмгийгээр амь зуусаар.
Чи итгэл найдваргүй амьдардаг;
тэр зорилгогүй оршин байдаг.
Зөвхөн Ариун Нэгэн л
Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж
Зөвхөн Ариун Нэгэн л
Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж
зовж бас гиншин уйлж байгаа хүмүүсийг
Тэр аврахаар ирнэ гэж
домогт гардаг.
Ухамсаргүй хүмүүст
энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй.
Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг.