Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурханыг мэдэх нь. Show all posts
Showing posts with label Бурханыг мэдэх нь. Show all posts

6/23/2019

Дөрөв дэх өдөр Бурхан Өөрийн эрх мэдлийг дахин нэгэнтээ ашиглахад хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болсон


  Бүтээгч Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Өөрийн үгийг ашигласан ба ийм байдлаар Тэр Өөрийн төлөвлөгөөний эхний гурван өдрийг өнгөрүүлсэн. Энэ гурван өдрийн туршид Бурхан завгүй мэт харагдаагүй эсвэл Өөрийгөө ядраагаагүй; эсрэгээр нь Тэр Өөрийн төлөвлөгөөний анхны гайхалтай гурван өдрийг өнгөрөөсөн ба дэлхий ертөнцийн үндсэн өөрчлөлтийн агуу үүргийг гүйцэтгэсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болсон ба Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан гайхалтай дүр зураг эцсийн эцэст хэсэг хэсгээрээ Бурханы үгээр илчлэгдсэн юм. Шинэ зүйл бүрийн илрэлт нь шинээр төрсөн хүүхэд мэт байсан ба Өөрийнх нь бодолд байсан дүр зургууд амилсныг харах Бүтээгчид таатай байлаа. Энэ үед, Түүний зүрх сэтгэл нь сэтгэл ханамжийн хэлтэрхийг олж авсан боловч Түүний төлөвлөгөө дөнгөж эхэлж байв. Нүд ирмэхийн зуурт шинэ өдөр ирсэн ба Бүтээгчийн төлөвлөгөөний дараагийн хуудас юу байсан бэ? Тэр юу гэж хэлсэн бэ? Тэр Өөрийн эрх мэдлийг хэрхэн үзүүлсэн бэ? Мөн үүний зэрэгцээ, энэ шинэ дэлхий дээр ямар шинэ зүйлс бий болсон бэ? Бүтээгчийн удирдамжийн дагуу, Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр буюу дахин нэг шинэ эхлэлийн өдөрт бидний харц шилжлээ. Мэдээж Бүтээгчийн хувьд энэ нь маргаангүйгээр өөр нэгэн гайхалтай өдөр байсан ба өнөөгийн хүн төрөлхтний хувьд туйлын чухал өдөр байлаа. Энэ нь мэдээж үнэлж баршгүй өдөр байсан юм. Энэ нь хэр гайхалтай, энэ нь хэр чухал мөн хэр үнэлж баршгүй үнэ цэнэтэй байсан бэ? Эхлээд Бүтээгчийн хэлсэн үгсийг сонсоцгооё…

5/01/2019

Бурханы Адамд өгсөн тушаал


  (Эхлэл 2: 15-17) Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

  Та нар эдгээр ишлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичээсийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Яагаад “Бурханы Адамд өгсөн тушаал”-ыг бичээснээс гарган авсан бэ? Та нар бүгдээрээ тус бүрдээ Бурхан болон Адамыг санаандаа төсөөлж байна уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар энэ тохиолдолд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байдалтай байх байсан бэ? Энэ төсөөлөл та нарт ямар сэтгэл хөдлөлийг авчирч байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан болон хүн байгаа боловч тэдгээрийн ойр дотно байдал нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд нөхцөлгүйгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байгаа ба хүн гэмгүй, цайлган байж, санаа зовох зүйлгүй амар тайван, цэнгэлээр дүүрэн Бурханы хараан дор амьдарч, Бурхан хүнд санаа тавьж байгаагаа харуулж, хүн Бурханы хамгаалалт, ивээл дор амьдран, хүний хийж байгаа болон хэлж буй зүйл бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.