Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

6/23/2019

Дөрөв дэх өдөр Бурхан Өөрийн эрх мэдлийг дахин нэгэнтээ ашиглахад хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болсон


  Бүтээгч Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Өөрийн үгийг ашигласан ба ийм байдлаар Тэр Өөрийн төлөвлөгөөний эхний гурван өдрийг өнгөрүүлсэн. Энэ гурван өдрийн туршид Бурхан завгүй мэт харагдаагүй эсвэл Өөрийгөө ядраагаагүй; эсрэгээр нь Тэр Өөрийн төлөвлөгөөний анхны гайхалтай гурван өдрийг өнгөрөөсөн ба дэлхий ертөнцийн үндсэн өөрчлөлтийн агуу үүргийг гүйцэтгэсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болсон ба Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан гайхалтай дүр зураг эцсийн эцэст хэсэг хэсгээрээ Бурханы үгээр илчлэгдсэн юм. Шинэ зүйл бүрийн илрэлт нь шинээр төрсөн хүүхэд мэт байсан ба Өөрийнх нь бодолд байсан дүр зургууд амилсныг харах Бүтээгчид таатай байлаа. Энэ үед, Түүний зүрх сэтгэл нь сэтгэл ханамжийн хэлтэрхийг олж авсан боловч Түүний төлөвлөгөө дөнгөж эхэлж байв. Нүд ирмэхийн зуурт шинэ өдөр ирсэн ба Бүтээгчийн төлөвлөгөөний дараагийн хуудас юу байсан бэ? Тэр юу гэж хэлсэн бэ? Тэр Өөрийн эрх мэдлийг хэрхэн үзүүлсэн бэ? Мөн үүний зэрэгцээ, энэ шинэ дэлхий дээр ямар шинэ зүйлс бий болсон бэ? Бүтээгчийн удирдамжийн дагуу, Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр буюу дахин нэг шинэ эхлэлийн өдөрт бидний харц шилжлээ. Мэдээж Бүтээгчийн хувьд энэ нь маргаангүйгээр өөр нэгэн гайхалтай өдөр байсан ба өнөөгийн хүн төрөлхтний хувьд туйлын чухал өдөр байлаа. Энэ нь мэдээж үнэлж баршгүй өдөр байсан юм. Энэ нь хэр гайхалтай, энэ нь хэр чухал мөн хэр үнэлж баршгүй үнэ цэнэтэй байсан бэ? Эхлээд Бүтээгчийн хэлсэн үгсийг сонсоцгооё…

  “Бурхан, ‘Огторгуйн мандалд Шөнө ба өдрийг хуваах, шинж тэмдэг буюу улирал, өдөр ба жилийг ангилах гэрэлтүүлэгчид бий болог: Тэднийг дэлхийг гэрэлтүүлэх огторгуйн мандал дахь гэрэл нь байг’ хэмээв, тэгэхэд Түүний хэлсэн ёсоор болов” (Эхлэл 1:14-15). Энэ нь, хуурай газар болоод үүн дээрх өвс ургамлыг Бурхан бүтээсний дараа бүтээлүүдээр дамжуулан харуулсан Түүний эрх мэдлийн өөр нэгэн илэрхийлэл байв. Бурханд тийм хүч чадал байдаг учраас Бурханы хувьд ийм үйл хэрэг нь мөн адил амархан байсан; Бурхан Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэгдэх болно. Бурхан тэнгэрт гэрэлтүүлэгч бий болохыг тушаасан ба эдгээр гэрэлтүүлэгчид нь зөвхөн тэнгэрт болон газар дээр гэрэлтээд зогсохгүй өдөр шөнө, улирал, хоног, жилийн тэмдэг болж байсан. Ийм байдлаар Бурхан Өөрийн үгээ хэлэнгүүт Бурханы хийхийг хүссэн үйл хэрэг бүр нь Бурханы утга учрын дагуу, Бурханы тогтоосон байдлаар биелж байсан юм.

  Тэнгэр дэх гэрэлтүүлэгчид нь гэрлийг цацруулж чадах тэнгэр дэх зүйл юм; тэдгээр нь тэнгэрт гэрэлтэж, хуурай газар болоод далайг гийгүүлдэг. Тэд Бурханы тушаасан хэмнэл, давтамжийн дагуу эргэлдэж, газрыг өөр өөр цаг хугацаанд гэрэлтүүлдэг ба ийм байдлаар гэрлүүдийн тойргоор эргэлдэх мөчлөг нь газрын баруун, зүүн зүгт өдөр шөнө бий болоход хүргэж, тэдгээр нь өдөр шөнийн тэмдэг болоод зогсохгүй мөн эдгээр өөр өөр мөчлөгүүдээр дамжин тэд мөн хүн төрөлхтний баяр наадам, төрөл бүрийн онцгой өдрүүдийг тэмдэглэдэг. Тэдгээр нь Бурханы гаргасан—хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирлын төгс иж бүрдэл, хавсралт бөгөөд эдгээрийн хамтаар гэрэлтүүлэг нь хүн төрөлхтний сарны тоолол, өдөр, жилийн ердийн үнэн зөв тэмдэг болдог. Хэдийгээр газар тариалан дөнгөж үүссэний дараа л хүмүүс Бурханы бүтээсэн гэрэлтүүлгээс үүдсэн сарны тоолол, өдөр, жилийг ялган салгаж, ойлгож эхэлсэн боловч үнэндээ хүмүүсийн өнөөдөр ойлгодог сарны тоолол, өдөр, жил нь Бурханы бүх зүйлийн бүтээлийн дөрөв дэх өдөр аль хэдийн бий болсон бөгөөд мөн хүмүүсийн мэдэрч туулдаг хавар, зун, намар, өвлийн ээлжлэн солигддог мөчлөг ч гэсэн Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр хэдийнэ эхэлсэн юм. Бурханы бүтээсэн гэрэл нь өдөр шөнийг тогтмол, нарийн зөв, тов тодорхой ялгаж, өдрүүдийг тоолж, сарны тоолол болон жилийг ойлгомжтойгоор тэмдэглэх боломжийг хүмүүст олгосон. (Бүтэн сартай өдөр нь нэг сарын эцэс байсан ба үүнээс хүн гэрлийн гэрэлтүүлгийн шинэ мөчлөг эхэлснийг мэдэж авч байсан; хавирган сар нь нэг сар дундаа орсныг илтгэдэг ба энэ нь сарны шинэ тоолол эхэлснийг хүмүүст хэлдэг, үүнээс сарны тоололд хэдэн өдөр, хэдэн шөнө байсныг, улиралд хэдэн сарны тоолол байсныг, жилд хэдэн улирал байсныг бодож олж болно, энэ бүхэн нь тогтмол харагддаг байсан.) Иймээс, хүмүүс гэрэлтүүлгийн өөрчлөлтөөр тэмдэглэгдсэн сарны тоолол, өдөр, жилийг амархан мэддэг байв. Энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн болон бүх зүйлс гэрлийн өөрчлөлтөөс үүдсэн өдөр шөнийн эмх цэгцтэй ээлж ба улирлуудын ээлжлэн солигдолтын дунд өөрийн мэдэлгүй амьдарч байсан юм. Энэ нь, Бүтээгч дөрөв дэх өдөр гэрэлтүүлэгчийг бүтээсний ач холбогдол байлаа. Үүний адилаар Бүтээгчийн энэ үйлдлийн зорилго болон ач холбогдол нь Түүний эрх мэдэл, хүч чадлаас мөн л салшгүй юм. Иймээс Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчид болон тэдгээрийн хүнд авчрах үнэ цэнэ нь Бүтээгчийн эрх мэдлийн хичээл чармайлтын өөр нэгэн ончтой шийдэл байлаа.

  Хүн төрөлхтөн хараахан гарч ирээгүй байсан энэ шинэ дэлхийд Өөрийн удахгүй бүтээх шинэ амьдралд зориулан үдэш болон өглөө, огторгуй, газар болон далай, ургамал, ногоо болон төрөл бүрийн мод, гэрэлтүүлэгчид, улирал, өдөр, жилийг Бүтээгч бэлтгэсэн юм. Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь Түүний бүтээсэн шинэ зүйл бүрд илэрхийлэгдэж байсан бөгөөд Түүний үг болон ололт амжилт нэг дор, өчүүхэн төдий ч зөрчилдөөнгүй, өчүүхэн төдий ч зай завсаргүйгээр тохиолдсон билээ. Эдгээр шинэ зүйлсийн илрэлт болон үүсэл нь Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадлын баталгаа байсан: Тэр Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, мөн биелсэн зүйлс нь үүрд мөнх үргэлжилнэ. Энэ баримт хэзээ ч өөрчлөгдөөгүй: энэ нь урьд нь ч байсан, өнөөдөр ч байгаа ба үүрд мөнхөд байх болно. Та нар судрын тэдгээр үгийг дахин нэгэнтээ харвал тэдгээр нь та нарт шинэхэн санагдаж байна уу? Та нар шинэ агуулгыг харж, шинэ нээлт хийсэн үү? Тэгсэн бол Бүтээгчийн үйл хэрэг та нарын зүрх сэтгэлийг хөдөлгөж, Түүний эрх мэдэл, хүч чадлын талаарх та нарын мэдлэгийн чиглэлийг зааж, Бүтээгчийг ойлгох та нарын ойлголтын үүдийг нээж Түүний үйл хэрэг болоод эрх мэдэл нь эдгээр үгэнд амь хайрласан учраас юм. Иймээс эдгээр үгээс хүн Бүтээгчийн эрх мэдлийн бодитой, тод томруун илрэлийг харж, Бүтээгчийн ноёрхлыг үнэхээр нүдээр харж, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын ер бусын байдлыг харсан.

  Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь гайхамшгийн араас гайхамшгийг бүтээж, Тэр хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд хүн өөрийн эрхгүй Түүний эрх мэдлийн илрэлээс үүдсэн гайхалтай үйл хэргийг цочирдон ширтэж байсан. Түүний хосгүй хүч чадал нь баяр хөөрөөс баяр хөөрийг авчирдаг ба хүмүүс гайхаж, баярлаж, бахдан биширсэндээ уулга алдаж, сэтгэл нь догдолж, хөгжин баясаж байсан; үүнээс илүүгээр хүний сэтгэл илт хөдөлсөн бөгөөд түүнд хүндлэл, бишрэл болон сэтгэл татагдалт бий болсон. Бүтээгчийн эрх мэдэл болон үйл хэрэг нь хүний сүнсэнд агуу нөлөө үзүүлж, хүний сүнсийг цэвэрлэж цаашлаад хүний сүнсийг хангадаг. Түүний бодол нэг бүр, Түүний яриа нэг бүр, Түүний эрх мэдлийн илчлэл бүр нь бүх зүйлийн дундах шилдэг бүтээл бөгөөд энэ нь бүтээгдсэн хүн төрөлхтний гүн гүнзгий ойлголт, мэдлэгийн хамгийн үнэ цэнэтэй агуу ажил хэрэг юм. Бид Бүтээгчийн амнаас гарсан бүтээл бүрийг тоолох үед бидний сүнс Бурханы хүч чадлын гайхамшигт татагддаг бөгөөд бид дараах өдрийн: Бурхан бүх зүйлийг бүтээсэн тав дахь өдрийн Бүтээгчийн хөлийн мөрийг дагаж байна.

Бүтээгчийн үйл хэргээс илүү ихийг харангаа Судрын ишлэлийг үргэлжлүүлэн уншицгаая.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

No comments:

Post a Comment