Бурханы бахдал нь зөвт байдал ба гэрэл дэлхийд ирж,
Харанхуй, хорон муу сүйрэх явдал.
Түүний бахдал нь хүн төрөлхтөнд гэрлийг,
амьдралд нь үзэсгэлэн гоог авчрах билээ.
Түүний бахдал нь зөвт байдал,
бүх эерэг зүйлийн бэлгэдэл,
Таатай сайхны бэлгэдэл.
Зөвт бус зүйлс хүн төрөлхтнийг хорлож,
харанхуй, ёрын муу оршин тогтнож,
үнэнийг хөөн зайлуулдаг зүйл ч бас оршиж,
сайны эсрэг зүйл оршин байдагт Бурхан хилэгнэдэг.
Түүний уур хилэн нь бүх муу зүйл төгссөний бэлгэдэл,
Түүний ариун байдлын бэлгэдэл.
Өөрийнх нь найдвар тавьдаг хүн төрөлхтөн
харанхуйд унаж,
Хүн төрөлхтөн дээр хийж буй
Өөрийнх нь ажил хүсэлд нь нийцэхгүй,
Хайртай хүн төрөлхтөн нь
гэрэлд амьдарч чадахгүйд Тэр гунигладаг.
Тэрээр хүн төрөлхтний дундах гэмгүй хүмүүсийн төлөө,
үнэнч боловч сохор,
сайн боловч үзэл бодолгүй хүмүүсийн төлөө гунигладаг.
Түүний уй гашуу нь Түүний сайн сайхан,
Түүний энэрэл, гоо үзэсгэлэн,
нинжин сэтгэлийн бэлгэдэл.
Түүний баяр хөөр нь дайсны ялагдал,
хүний үнэн зүрхийг олох явдал,
дайснуудынх нь хүч хөөгдөн үгүй болж,
хүн төрөлхтөн сайхан, тайван амьдралаа батжуулах юм.
Түүний баяр хөөр
хүний энгийн аз жаргалаас хавьгүй өөр,
аз жаргалаас давсан, үр жимсийг хураах мэдрэмж юм.
Түүний баяр хөөр бол хүн төрөлхтөн цаашид
дахин зовохгүй, гэрлийн ертөнцөд орохын бэлгэдэл юм.
Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл
өөрийнхөө нь ашиг сонирхлын төлөө л гарч ирдэг болохоос
зөвт байдал, гэрэл,
эсвэл сайхан зүйлийн төлөө байдаггүй,
Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч байдаггүй.
Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь
аминч ба харанхуйн ертөнцөд хамаардаг.
Тэдгээр нь Бурханы хүсэл,
төлөвлөгөөний төлөө оршдоггүй.
Иймд хүн, Бурхан хоёрыг хэзээ ч
зэрэгцүүлэн ярьж болохгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment