Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Өдөр тутмын Бурханы үг. Show all posts
Showing posts with label Өдөр тутмын Бурханы үг. Show all posts

6/30/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө I” | Эшлэл 83

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө I” | Эшлэл 83
Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг (Эхлэл 1:3–5) Мөн Бурхан, “Гэрэл бий болог!” гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан сайхан гэрэл буйг хараад, гэрлийг харанхуйгаас таслан авав. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Ийн үдэш болон өглөө болсон нь эхний өдөр байсан юм. 
(Эхлэл 1:6–7) Бурхан, “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэв. Бурхан мандлыг бүтээж, огторгуйгаас дээш байсан уснаас дор байсан усыг нь хувааж таслав. Тэгэхэд Түүний хэлснээр болов.
(Эхлэл 1:9–11) Бурхан, “Тэнгэрийн доорх усыг нэг дор цуглуулан, хуурай газар үүсгэе” хэмээхэд, Түүний хэлснээр болов. Ингээд Бурхан хуурай газрыг “Газар Дэлхий”; хурсан их усыг тэрээр “Тэнгис” хэмээн нэрлэж, Бурхан харахад тэр нь сайхан байв. Бурхан газар дэлхийд ногоон өвс, үр нь өөрөө болдог ургамал ногоо болон үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг хэмээв. Тэгэхэд Түүний хэлснээр болов. (Эхлэл 1:14–15) Бурхан, “Огторгуйн мандалд Шөнө ба өдрийг хуваах, шинж тэмдэг буюу улирал, өдөр ба жилийг ангилах гэрэлтүүлэгчид бий болог: Тэднийг дэлхийг гэрэлтүүлэх огторгуйн мандал дахь гэрэл нь байг” хэмээв, тэгэхэд Түүний хэлсэн ёсоор болов. 
(Эхлэл 1:20–21) Бурхан, “Уснууд амьтдыг үржүүлж, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг” гэв. Тэгээд Бурхан аварга том загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. 
(Эхлэл 1:24–25) Бурхан, “газар дэлхийд амьтад төрөл төрлөөр нь бий болог, мал амьтан, хорхой шавьж, зэрлэг ариатан бий болог” гэсэнд тэр нь Түүний хэлснээр бий болов. Дараа нь араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээрх хорхой шавьж төрөл төрлөөр нь бүтээгдэв. Бурхан харахад тэр нь сайхан байв. 
Эхний өдөр нь Бурханы эрх мэдлийн улмаас хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж бат зогсов Эхний ишлэлийг харцгаая: “Мөн Бурхан, ‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан сайхан гэрэл буйг хараад, гэрлийг харанхуйгаас таслан авав. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Ийн үдэш болон өглөө болсон нь эхний өдөр байсан юм.” (Эхлэл 1:3–5). Энэ ишлэл нь бүтээлийн эхэн дэх Бурханы эхний үйлдлийг, мөн үдэш болж өглөө болсноор Бурханы өнгөрүүлсэн эхний өдрийг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь ер бусын өдөр байсан: Бурхан бүх зүйлийн төлөө гэрлийг бэлдэж эхэлсэн ба цаашлаад харанхуйгаас гэрлийг салгасан. Энэ өдөр Бурхан ярьж эхэлсэн бөгөөд Түүний үг болон эрх мэдэл зэрэгцэн оршиж байсан юм. Түүний үгийн үр дүнд Түүний эрх мэдэл бүх зүйлийн дунд харагдаж, Түүний хүч чадал бүх зүйлийн дунд тархаж эхэлсэн. Энэ өдрөөс эхлээд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын улмаас бүх зүйл бүтээгдэж, бий болсон бөгөөд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын ачаар тэдгээр нь үүргээ биелүүлж эхэлсэн билээ. “Гэрэл бий болог!” хэмээн Бурханыг хэлэхэд гэрэл бий болсон. Бурхан ямар ч үйлдвэрийг эхлүүлээгүй; Түүний үгийн үр дүнд гэрэл бий болсон. Энэ нь Бурханы өдөр хэмээн нэрлэсэн гэрэл байсан бөгөөд хүний оршин тогтнол одоо ч үүнээс хамаарсаар байгаа. Бурханы тушаалаар, үүний мөн чанар болон үнэ цэнэ хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь хэзээ ч алга болоогүй. Үүний оршин тогтнол нь Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харуулж, Бүтээгчийн оршин тогтнолыг тунхагладаг ба энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг дахин дахин баталгаажуулдаг. Энэ нь биет бус эсвэл хоосон биш харин энэ нь хүний харж чадах бодит гэрэл юм. Тэр цагаас эхлээд “дэлхий ямар ч хэлбэргүй, хоосон байсан ба газар дэлхийн гүнд л харанхуй байв” байсан хоосон дэлхий дээр хамгийн эхний материаллаг зүйл бий болсон. Энэ зүйл нь Бурханы амнаас гарсан үгнээс үүссэн ба Бурханы эрх мэдэл болон ярианы улмаас бүх зүйлийн бүтээлийн эхний үйлдэлд илрэн гарсан. Тун удалгүй Бурхан гэрэл болон харанхуйг салахыг тушаасан… Бурханы үгийн улмаас бүх зүйл өөрчлөгдөж, гүйцэтгэгдсэн… Бурхан энэ гэрлийг “Өдөр” гэж нэрлэсэн ба харанхуйг Тэр “Шөнө” хэмээн нэрийдсэн. Тэр үеэс эхлээд Бурханы бүтээхийг хүссэн дэлхийд эхний үдэш, эхний өглөө бий болсон ба энэ нь эхний өдөр байсан гэж Бурхан өгүүлсэн юм. Энэ өдөр нь бүх зүйлийг бүтээсэн Бүтээгчийн эхний өдөр байсан ба бүх зүйлийн бүтээлийн эхлэл байсан, мөн Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадлыг Өөрийнх нь бүтээсэн энэ дэлхийд харуулсан эхний тохиолдол байсан билээ. 
Эдгээр үгээр дамжуулан хүн Бурханы эрх мэдлийг, Бурханы үгний эрх мэдлийг болон Бурханы хүч чадлыг харах чадвартай болсон. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг учраас Бурханд ийм эрх мэдэл байдаг ба Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг учраас зөвхөн Бурханд л ийм хүч чадал байдаг. Ямар нэгэн хүн эсвэл обьект ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж чадах уу? Та нарын зүрх сэтгэлд хариулт байна уу? Бурханаас өөр ямар нэг бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй биет ийм эрх мэдлийг эзэмшдэг үү? Та нар ийм зүйлийн жишээг өөр ямар нэгэн ном, хэвлэлүүдээс харж байсан уу? Хэн нэг хүн тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэсэн ямар нэгэн бүртгэл тэмдэглэл байдаг уу? Энэ нь өөр ямар нэгэн ном эсвэл баримт бүртгэлд харагддаггүй; эдгээр нь мэдээж Бурхан дэлхийг бүтээсэн сүр жавхлантай бүтээлийн тухай эрх мэдэлтэй, хүч чадалтай үгс бөгөөд энэ нь Библид бичигдсэн ба эдгээр үг нь Бурханы цорын ганц эрх мэдэл, Бурханы цорын ганц ялгамж чанарын талаар ярьдаг. Ийм эрх мэдэл, хүч чадал нь Бурханы цорын ганц ялгамж чанарыг бэлгэддэг гэж хэлж болох уу? Тэдгээрийг зөвхөн Бурхан, Бурхан л цор ганцаараа эзэмшдэг гэж хэлж болох уу? Ямар ч эргэлзээгүйгээр, зөвхөн Бурхан л ийм эрх мэдэл болон хүч чадлыг эзэмшдэг! Энэ эрх мэдэл болон хүч чадлыг ямар нэг бүтээгдсэн болон бүтээгдээгүй биет эзэмшиж чадахгүй! Энэ нь цорын ганц Бурханы Өөрийн шинж чанаруудын нэг мөн үү? Та нар үүнийг нүдээрээ үзсэн үү? Эдгээр үг нь Бурхан бол цорын ганц эрх мэдэл, цорын ганц хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эрхэм дээд ялгамж чанар болон байр суурийг эзэмшдэг гэдгийг хурдан, тодорхой ойлгох боломжийг хүмүүст олгодог. Дээрх нөхөрлөлөөс, та нарын итгэдэг Бурхан бол цорын ганц Бурхан Өөрөө юм гэж та нар хэлж чадах уу? 
“Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

6/26/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 68

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 68
Үнэний талаарх та нарын ойлголт өөрийн чинь нөхцөл байдалтай нийцэж байна уу? Бодит амьдрал дээр чи эхлээд аль үнэн нь, чамтай тулгарч байгаа хүмүүс, зүйлс болон объектуудтай холбоотой талаар бодох учиртай; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Хэрвээ чи үнэний аль тал нь, чамд тулгарсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр Бурханы хүслийг шууд хайхаар явбал энэ хандлага нь нэлээд сохор бөгөөд үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар төрлийн зүйлс тохиолдсон болон үнэний ямар талтай тэдгээр нь холбоотойг харж, чиний мэдэрсэн зүйлтэй холбоотой үнэнийг Бурханы үгнээс хайх хэрэгтэй. Дараа нь чи тэрхүү үнэнээс өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг хайна; ийм байдлаар чи Бурханы хүслийн талаар шууд бус ойлголтыг олж авна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь хоосон сургааыг бодолгүйгээр шууд хэрэглэх эсвэл хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл биш эсвэл хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд амьтдын дагах ёстой дүрэм, хүний өөрсдийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ нь чи дадлага туршлагаараа илүү сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар үе шатанд хүрсэн нь хамаагүй чамайг Бурханы үг болон үнэнээс салгахын аргагүй ба Бурханы зан чанарын талаар чи юу ойлгосон нь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар чи юу мэддэг нь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнтэй салшгүйгээр холбогдсон байдаг. Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл юм. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, үүнийг ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хийхийг хүсэж байгаа болон Тэр чамайг юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү шуудхан хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний цаанаас хүмүүс Түүний сэтгэл хангалуун байдал, уур, гуниг, аз жаргалыг болон түүнчлэн Түүний мөн чанарыг хардаг—энэ нь Түүний зан чанарыг илчлэх явдал юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгнээс Түүний зан чанарыг ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой хэрэгжүүлэлтээр дамжуулан энэхүү ойлголтонд хүрэх хэрэгцээ билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхийн тулд өөрсдийгөө бодит амьдралаас холдуулбал тэд үүнийг биелүүлж чадахгүй байх болно. Бурханы үгнээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгсээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэхээр ямар болохтой тохирдоггүй. 
Бидний одоо ярилцаж байгаа зүйлс нь бүгд Библид бичигдсэн түүхүүдийн хүрээнд байдаг. Эдгээр түүхээр дамжуулан, эдгээр тохиолдсон зүйлсийг шинжилснээр дамжуулан хүмүүс Түүний зан чанарыг болон Түүний илэрхийлсэн Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгож чадах ба энэ нь Бурханы бүх талыг илүү өргөнөөр, илүү гүнзгий, илүү ойлгомжтойгоор, илүү бүхэлд нь ойлгох боломжийг тэдэнд олгодог. Иймээс Бурханы бүх талуудыг мэдэх цорын ганц арга зам нь эдгээр түүхээр дамжих явдал уу? Үгүй ээ, тийм биш! Учир нь Хаанчлалын эрин үед Бурханы хэлдэг зүйл болон хийдэг ажил нь Түүний зан чанарыг мэдэж, үүнийг илүү бүрэн дүүрэн мэдэхэд хүмүүст илүү сайн тусалж чадна. Гэсэн хэдий ч, хүмүүсийн сайн мэддэг Библид бичигдсэн зарим нэг жишээ эсвэл түүхүүдээр дамжуулан Бурханы зан чанарыг мэдэж, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгох нь илүү хялбар гэж Би бодож байна. Хэрвээ чамд Түүнийг мэдүүлэхийн тулд Би шүүлтгэсгээлтийн үг болон Бурханы өнөөдөр илэрхийлсэн үнэнийг үг үгээр нь ашиглавал энэ нь хэтэрхий улиг болсон, хэтэрхий залхмаар мэт чамд санагдах бөгөөд зарим хүмүүст бүр Бурханы үг нь нэгэн хэвийн мэт санагдах болно. Гэхдээ хэрвээ бид хүмүүст Бурханы зан чанарыг мэдэхэд нь туслахын тулд Библийн түүхүүдийг жишээ болгон авах юм бол хүмүүст уйтгартай санагдахгүй байх болно. Эдгээр жишээг тайлбарлах явцад, тэр үед Бурханы зүрх сэтгэлд юу байсан тухай дэлгэрэнгүй байдал—Түүний ааш зан, уян сэтгэл эсвэл Түүний бодол, санаа нь—хүний хэлээр хүмүүст хэлэгдсэн бөгөөд энэ бүхний зорилго нь Бурханд юу байгаа, Тэр юу болох нь хэв загвар биш гэдгийг үнэлж, мэдрэх боломжийг тэдэнд олгох явдал гэж чи хэлж болно. Энэ нь домог биш эсвэл хүмүүсийн харж, хүрч чадахгүй зүйл ч биш. Энэ бол үнэхээр оршин байдаг, хүмүүсийн мэдэрч, үнэлж чадах зүйл юм. Энэ бол эцсийн зорилго билээ. Энэ эрин үед амьдарч байгаа хүмүүс ерөөгдсөн гэж чи хэлж болно. Бурханы өмнөх ажлын талаар илүү өргөн ойлголтыг олж авахын тулд тэд Библийн түүхүүдэд анхаарал хандуулдаг; Түүний хийсэн ажлаар дамжуулан тэд Түүний зан чанарыг харж чадна. Бурханы зан чанарын талаар илүү нарийн, илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд Түүний илэрхийлсэн эдгээр зан чанараар дамжуулан тэд хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг ойлгож, Түүний ариун байдлын тод томруун илрэл болон хүмүүсийн төлөө гэсэн Түүний анхаарал халамжийг ойлгож чадна. Та нар бүгд үүнийг мэдэрч байгаа гэдэгт Би итгэж байна! 
“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

6/22/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн” | Эшлэл 70

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн (Эшлэл)
Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөлтгүйгээр Түүнийг мөрөөдөж, Түүнийг хүлээсээр байгаа. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүмүүс Есүс Христ цагаан үүлэн дээр суун ирж, хүмүүсийн дунд үзэгдэх эцсийн өдрүүдэд болох тэрхүү баярт өдрийг хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүмүүсийн хамтын хүсэл юм. Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр Есүс Христийн гэнэт ирэхийг нь эгээрэн хүсэж байна. Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна). Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй (энэ үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох). Хүн үүнийг мэдэхгүй: Хэдийгээр ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн байдаг ч бохир заваан, бохир сүнснүүд оршдог “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Хэдийгээр хүн Түүний ирэхийг хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг тэдэнд, Түүнд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж шулдаг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Аврагч Есүс нь хайр, энэрлээр дүүрэн бөгөөд авралаар дүүрсэн нүглийн өргөл юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бол зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхсан, эрх мэдлийг эзэмшсэн бөгөөд эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө бас мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэж, халаглаж байвч, Тэнгэр хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн, Түүнд итгэдэг ч Түүнийг мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагдахгүй. 
“Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс эш татав

6/19/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 75

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 75

 Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III (Эшлэл) Есүс таван мянган хүнийг хооллосон нь (Иохан 6:8–13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, “юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул” гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

1/07/2020

Бурханы үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Эшлэл 5)


  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

12/26/2019

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”


  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

12/25/2019

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”


  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

12/24/2019

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”


Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.