Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

6/19/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 75

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 75

 Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III (Эшлэл) Есүс таван мянган хүнийг хооллосон нь (Иохан 6:8–13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, “юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул” гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

 “Таван талх ба хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх ба хоёр загас нь ерөнхийдөө хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ нь таван талх ба хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү ишлэл дээр таван талх ба хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн бэ? Библид ингэж бичигдсэн байдаг: “Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх ба хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах нь боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондох ялгаа нь асар их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хангалттай хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс гайхамшгийг бүтээсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлээд зогсохгүй цаана нь бас үлдсэн. Библид ингэж байдаг: “Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, ‘юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул’ гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.” Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар болон байр суурийг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд энэ нь мөн Бурханы хувьд боломжгүй зүйл юу ч үгүй гэдгийг тэдэнд харуулсан—тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж Тэр чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй санагдаж, ер бусын, ид шидтэй санагдаж байсан нь гарцаагүй боловч Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байсан. Нэгэнт энэ нь Бурхны хувьд энгийн зүйл байсан юм бол яагаад үүнийг ялган тайлбарлаж байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ хүчит үйлсийн цаана байгаа зүйл нь Эзэн Есүсийн хүслийг агуулдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн хэзээ ч нээн илрүүлээгүй. 

 Эхлээд эдгээр таван мянган хүн нь ямар хүмүүс байсан талаар ойлгохоор оролдоцгооё. Тэд Эзэн Есүсийн дагалдагчид байсан уу? Тэд Түүний дагалдагчид байгаагүй гэдгийг бид Библиэс мэдэж болно. Тэд Эзэн Есүс хэн болохыг мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Хамгийн наад зах нь, тэдний өмнө зогсож буй хүн Христ байсныг тэд мэдээгүй эсвэл магадгүй зарим хүмүүс зөвхөн Түүний нэрийг л мэддэг, Түүний хийсэн зүйлийн талаар ямар нэг зүйл мэддэг эсвэл ямар нэг зүйл сонссон байж болох юм. Тэд түүхээс Эзэн Есүсийн талаар зүгээр л сонирхож байсан, гэхдээ тэд Түүнийг дагасан, тэр ч бүү хэл Түүнийг ойлгосон гэж та нар хэлж мэдээж болохгүй. Эзэн Есүс энэ таван мянган хүмүүсийг харахад тэд маш ихээр өлсөж, зөвхөн цадталаа идэх тухай л бодож байсан, иймээс энэ нөхцөлд Эзэн Есүс тэднийг хүслийг биелүүлсэн. Тэдний хүслийг биелүүлэхдээ Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Зөвхөн цадталаа идэхийг хүсэж байсан эдгээр хүмүүст хандах Түүний хандлага ямар байсан бэ? Энэ үед Эзэн Есүсийн бодол болон Түүний хандлага нь Бурханы зан чанар болон мөн чанартай хамаатай байсан. Зөвхөн их хоол идэхийг л хүссэн хоосон ходоодтой энэ таван мянган хүнтэй тулгараад, Түүний талаарх сониуч зан, итгэл найдвараар дүүрэн эдгээр хүмүүстэй тулгараад Эзэн Есүс тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд энэ гайхамшгийг ашиглах тухай л бодсон. Гэсэн хэдий ч тэд Түүний дагалдагчид болох болно гэж Тэр найдаагүй, учир нь тэд зүгээр л зугаацаж, цадталаа идэхийг хүссэн гэдгийг Тэр мэдэж байсан юм, иймээс Тэр Өөртөө байсан зүйлийг хамгийн сайнаар ашиглаж, таван мянган хүнийг хооллохын тулд таван талх хоёр загасыг ашигласан. Тэр зугаа цэнгэлийг таашаадаг, гайхамшгийг харахыг хүссэн эдгээр хүмүүсийн нүдийг нээсэн бөгөөд тэд бие махбодтой болсон Бурханы хийж чадах зүйлсийг өөрсдийн нүдээр харсан билээ. Хэдийгээр тэдний сониуч занг хангахын тулд Эзэн Есүс биет зүйлийг ашигласан боловч, энэ таван мянган хүн ердөө л сайн хоол идэхийг хүсэж байсныг Тэр Өөрийн зүрх сэтгэлдээ хэдийнээ мэдэж байсан, иймээс Тэр юу ч хэлээгүй эсвэл тэдэнд огт номлоогүй—Тэр зөвхөн тэдэнд энэ гайхамшгийг харуулсан. Тэр Өөрийг нь үнэнчээр дагадаг шавь нартаа ханддаг шигээр энэ хүмүүст огтхон ч хандаагүй, гэхдээ Бурханы зүрх сэтгэлд бүх бүтээлүүд Түүний захиралт дор байдаг бөгөөд шаардлагатай үед Тэр Бурханы нигүүлслийг хүртэх боломжийг Өөрийн харцан дахь бүтээлүүдэд олгодог юм. Хэдийгээр эдгээр хүмүүс Тэр хэн болохыг мэдээгүй, эсвэл Түүнийг ойлгоогүй, эсвэл талх загас идсэний дараа ч тэдэнд Түүний талаарх ямар нэг тодорхой төсөөлөл эсвэл Түүнд талархах сэтгэл байгаагүй боловч энэ нь Бурханы хүлээн зөвшөөрөөгүй зүйл биш байсан—Тэр эдгээр хүмүүст Бурханы нигүүлслийг эдлэх гайхалтай боломжийг өгсөн. Бурхан Өөрийн хийдэг зүйлдээ зарчимч бөгөөд Тэр үл-итгэгчдийг харж, хамгаалдаггүй, Тэр ялангуяа тэдэнд Түүний нигүүлслийг эдлэх боломж олгодоггүй гэж зарим хүмүүс хэлдэг. Үнэхээр тийм байдаг гэж үү? Бурханы нүдээр, тэд Түүний Өөрийн бүтээсэн амьд бүтээл мөн л юм бол Тэр тэднийг удирдаж, анхаарал тавих болно; Тэр тэдэнд өөр өөр байдлаар хандаж, тэдний төлөө төлөвлөж, тэднийг захирах болно. Эдгээр нь бүх зүйлд хандах Бурханы бодол болоод хандлага юм. 

 Хэдийгээр талх, загас идсэн таван мянган хүн Эзэн Есүсийг дагахаар төлөвлөөгүй байсан ч Тэр тэдэнд хатуурхаагүй юм; тэднийг цадталаа идмэгц Эзэн Есүс юу хийснийг та нар мэдэх үү? Тэр тэдэнд ямар нэг зүйл номлосон уу? Үүнийг хийснийхээ дараа Тэр хаашаа явсан бэ? Бичээст Эзэн Есүс тэдэнд ямар нэг зүйл хэлсэн гэж бичигдээгүй; Тэр гайхамшгийг үйлдэж дуусаад чимээгүйхэн явсан. Иймээс Тэр хүмүүст ямар нэгэн шаардлага тавьсан уу? Ямар нэгэн үзэн ядалт байсан уу? Эдгээрийн аль нь ч байгаагүй—Өөрийг нь дагаж чадахгүй эдгээр хүмүүст Тэр цаашид ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй бөгөөд энэ удаа Түүний зүрх сэтгэл шаналж байсан. Учир нь Тэр хүн төрөлхтний гажуудлыг харж, хүн төрөлхтөн Түүнийг голсныг мэдэрсэн бөгөөд Тэр энэ хүмүүсийг харах үедээ эсвэл тэдэнтэй хамт байх үедээ хүний мулгуу байдал болон мэдлэггүй байдал нь Түүнийг маш гунигтай болгож, Түүний зүрх сэтгэлийг шархлуулж орхисон, иймээс Тэр эдгээр хүмүүсийг аль болох хурдан орхиж явахыг л хүссэн. Эзэн Өөрийнхөө зүрх сэтгэлд тэдэнд ямар ч шаардлага тавиагүй, Тэр тэдэнд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй, Тэр ялангуяа Өөрийн эрч хүчийг тэдэнд зарцуулахыг хүсээгүй бөгөөд тэд Түүнийг дагаж чадахгүй гэдгийг Тэр мэдэж байсан—энэ бүхнийг үл хайхран тэдэнд хандах Түүний хандлага маш тодорхой байсаар байсан. Тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд Тэр зүгээр л тэдэнд эелдэгээр хандахыг хүсэж байсан—энэ нь Өөрийн удирдлага доорх бүх бүтээлүүдэд хандах Бурханы хандлага байсан: бүх бүтээлийн хувьд тэдэнд эелдэгээр хандах, тэднийг хангах, тэднийг хооллож тэжээх. Эзэн Есүс бие махбод болсон Бурхан байсан яг тэр шалтгааны улмаас Тэр Бурханы мөн чанарыг аяндаа илчилж, эдгээр хүмүүст эелдэгээр хандсан. Тэр өршөөнгүй, хүлээцтэй зүрх сэтгэлээр тэдэнд эелдэг хандаж байсан юм. Эдгээр хүмүүс Эзэн Есүсийг хэрхэн харж байсан болон ямар үр дүн гарахаас үл хамааран Тэр бүх бүтээлийн Эзэн болох Өөрийн байр суурин дээр үндэслэн бүх бүтээлүүдэд хандсан. Түүний илчилсэн зүйл нь гарцаагүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байв. Иймээс Эзэн Есүс чимээгүйхэн ямар нэг зүйл хийж, дараа нь чимээгүйхэн явсан—энэ нь Бурханы зан чанарын ямар тал вэ? Энэ нь Бурханы өгөөмөр сэтгэл гэж та нар хэлж чадах уу? Бурхан хувиа хичээдэггүй гэж та нар хэлж чадах уу? Энгийн хүн үүнийг хийж чадах уу? Мэдээж үгүй! Эзэн Есүсийн таван талх, хоёр загасаар хооллосон эдгээр таван мянган хүн мөн чанартаа хэн байсан бэ? Тэдгээр нь Түүнтэй зохицох хүмүүс байсан гэж та нар хэлж чадах уу? Тэд бүгд Бурханд дайсагнаж байсан гэж та нар хэлж чадах уу? Тэд Эзэнтэй огтхон ч зохицолтой байгаагүй бөгөөд тэдний мөн чанар нь Бурханд туйлын дайсагнасан байсан гэж итгэлтэйгээр хэлж болно. Гэвч Бурхан тэдэнд хэрхэн хандсан бэ? Тэр хүмүүсийн Бурханд хандах дайсагналыг бууруулах арга ашигласан—энэ аргыг “эелдэг зан” гэж нэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Эзэн Есүс тэднийг нүгэлтнүүд гэж харсан ч Бурханы нүдээр тэд гэхдээ Түүний бүтээл байсан, иймээс Тэр эдгээр нүгэлтнүүдэд мөн л эелдэг хандсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй зан бөгөөд энэ хүлээцтэй зан нь Бурханы өөрийн ялгамж чанар болон мөн чанараар тодорхойлогддог. Иймээс энэ нь Бурханаар бүтээгдсэн ямар ч хүний хийж чадахгүй зүйл—зөвхөн Бурхан л үүнийг хийж чадна. 
“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

No comments:

Post a Comment