Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

8/08/2019

Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрсэн


  (Иона 1:1-2) Одоо Еховагийн үг Амиттаигийн хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж түүний доторх оршин суугчдад хашхир. Учир нь тэдний ёрын муу нь Миний өмнө өгсөж ирэв” гэжээ.

  (Иона 3) Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж миний чамд айлтгах номлолыг тэдэнд номло” гэж хэлэв. Ингээд Иона босож Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдөр явж туулахаар үлэмж том хот байв. Иона нэг өдрийнхөө аяллаар хотод орж эхлэн “Ердөө дөч хоногийн дараа Ниневе сүйрнэ” гэж хашгиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож нөмрөгөө тайлан таар нөмрөн үнсэн дээр суулаа. Тэр үүнийг Ниневе даяар хааны болон түүний ноёдын зарлигаар дамжуулан тунхаглаж, хэвлэн нийтлүүлэхэд хүргэсэн бөгөөд эдгээр зарлигт: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй, харин хүн, адгуус амьтад таар нөмрөг, тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр” гэсэн байлаа. Бурхан эргэж, харуусан, өөрийн аймшигтай ихээр шатаж буй уур хилэнгээ татаж биднийг устгахгүй байх эсэхийг хэн мэдэх вэ? Тэгээд Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харж, тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшгийн тухай бодлоо зөөлрүүлсэн; улмаар тэднийг сүйрүүлээгүй.

  (Иона 4) Гэхдээ энэ нь Ионад огт таалагдсангүй, тэр маш их уурлав. Тэгээд тэрээр Еховад залбирч хэлэв: “Өө, Ехова минь, би Танд залбирч байна, би нутагтаа байхдаа Танд үүнийг хэлээгүй гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өршөөнгүй, уурлахдаа удаан, сайхан сэтгэлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч гэдгийг би мэддэг учраас өмнө нь Таршиш руу зугтсан. Тийм учраас одоо, Ехова, Та надаас миний амийг аваач гэж би гуйж байна: учир нь, надад амьд явахаас үхэх нь илүү дээр” гэж хэлэв. Тэгэхэд нь Ехова түүнээс “Чамд уурлах шатгаан байна уу?” гэж асуув. Улмаар Иона хотоос гарч яваад хотын зүүн талд суув, тэнд өөртөө сүүдрэвч барьж хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суужээ. Тэгээд Ехова Бурхан хулуу бэлтгэж түүнийгээ Ионагийн дээгүүр ургуулсан нь түүний толгой дээгүүр сүүдэрлэн гуниг ганьхралаас нь салгахын тулд билээ. Иона хулуунд маш их баярлав. Гэхдээ Бурхан дараа өдрийн өглөө болоход өт гаргаж ургамлыг идүүлэхэд тэр нь гандаж хатав. Нар мандахад Бурхан дорнын халуун салхи бэлдэж Ионагийн толгойг наранд цохиулахад тэр ухаан балартаж үхэхийг хүсэн “Надад амьд явахаас үхсэн нь дээр” гэж хэлэв. Ингээд Бурхан Ионагаас “Хулуунд уурлах шалтгаан чамд байна уу? гэж асуухад тэрээр, “Надад бүр үхтэлээ уурлах шалтгаан байна” гэлээ. Тэгээд Ехова, “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.

  Хэдийгээр “Бурхан Ниневег аварсан” түүх нь богинохон боловч, энэ нь Бурханы зөвт зан чанарын нөгөө талыг зэрвэс харах боломжийг хүнд олгодог. Тэр тал яг юунаас бүрдэж байгааг ойлгохын тулд бид Судар луу буцан очиж, Бурханы үйл хэргүүдийг эргэж нэг харах ёстой.

… … … …

  Ионагийн Номын гурав дахь бүлгийн хоёр дахь ишлэл рүү очицгооё: “Иона нэг өдрийнхөө аяллаар хотод орж эхлэн ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе сүйрнэ’ гэж хашгиран хэлж байлаа” Эдгээр нь Ниневе хотынхонд хэлэхийн тулд Бурхан Ионад шууд дамжуулсан үгс байсан. Тэдгээр нь мөн мэдээж Еховагийн Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн үг байсан юм. Тэдний ёрын муу нь Бурханы нүдэнд өртсөн учир Бурхан энэ хотын хүмүүсийг үзэн ядаж, зэвүүцэж эхэлсэн бөгөөд иймээс Тэр энэ хотыг устгахыг хүссэн гэдгийг эдгээр үг хүмүүст хэлдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгахаасаа өмнө Ниневе хотынхонд зарласан ба үүний зэрэгцээ өөрсдийн ёрын муу байдалдаа гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд өгсөн. Энэ боломж нь дөч хоног үргэлжлэх байсан. Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хотын хүмүүс дөчин өдрийн дотор Ехова Бурханы өмнө гэмшиж, өөрсдийн гэм нүглээ өчиж, өөрсдийгөө зүдрээхгүй бол Бурхан Содомын нэгэн адилаар энэ хотыг устгах байсан юм. Ехова Бурханы Ниневегийн хүмүүст хэлэхийг хүссэн зүйл нь энэ байв. Энэ нь энгийн нэг тунхаглал байгаагүй нь ойлгомжтой. Энэ нь Ехова Бурханы уурыг дамжуулахаар үл барам, энэ нь мөн Ниневе хотынхонд хандах Түүний хандлагыг дамжуулсан; үүний зэрэгцээ энэхүү энгийн тунхаглал нь мөн уг хотын дотор амьдарч байсан хүмүүсийн хувьд хатуу анхааруулга болсон. Энэхүү анхааруулга нь, тэдний ёрын муу үйлдэл Ехова Бурханы үзэн ядалтыг төрүүлсэн гэдгийг тэдэнд хэлсэн бөгөөд энэ нь тэдэнд, тэдний ёрын муу үйлдэл нь удахгүй тэднийг өөрсдийнх нь сүйрлийн ирмэгт аваачих болно гэдгийг хэлсэн; тиймээс Ниневегийн дотор байгаа бүх хүний амьдралд аюул заналхийлж байсан юм.


“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс
Цааш нь унших:  
Бурханыг мэдэх нь 


No comments:

Post a Comment