Хэрвээ та нар Бурханаар хэрэглэгдэхэд тохирсон байхыг хүсвэл та нар Бурханы ажлыг мэдэх ёстой; та нар Түүний өмнө нь (Шинэ болон Хуучин Гэрээнд) хийсэн ажлыг мэдэх ёстой ба цаашлаад та нар Түүний өнөөдрийн ажлыг мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, та нар Бурханы 6,000 жилийн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой.
Хэрвээ та нараас сайн мэдээг түгээхийг гуйвал Бурханы ажлыг мэдэхгүйгээр та нар үүнийг хийж чадахгүй байх болно. Хүмүүс танаас Библи болон Хуучин Гэрээний талаар, Есүс тэр үед юу хэлж, хийж байсан талаар бүхнийг асуух болно. Тэд “Та нарын Бурхан энэ бүхнийг та нарт хэлээгүй гэж үү? Хэрвээ Тэр (Бурхан) Библид үнэхээр юу байдаг тухай хэлж чадаагүй бол Тэр Бурхан биш; хэрвээ Тэр чадвал бид итгэнэ” хэмээн хэлдэг. Эхэн үедээ Есүс Өөрийн дагалдагчиддаа Хуучин Гэрээний талаар маш ихийг ярьсан. Тэдний уншсан бүхэн нь Хуучин Гэрээнийх байсан; Шинэ Гэрээ нь ердөө Есүсийг цовдлогдсоноос хойш хэдэн арван жилийн дараа бичигдсэн. Сайн мэдээг түгээхийн тулд та нар үндсэндээ Библийн дотоод үнэнийг, Израиль дахь Бурханы ажлыг, өөрөөр хэлбэл Еховагийн хийсэн ажлыг ойлгох ёстой. Мөн түүнчлэн та нар Есүсийн хийсэн ажлыг ойлгох учиртай. Эдгээр нь бүх хүмүүсийн хамгийн их санаа зовдог асуудлууд бөгөөд тэдэнд ажлын энэ хоёр үе шатны талаарх ойлголт[a] байдаггүй. Сайн мэдээг түгээхдээ, эхлээд өнөөдрийн Ариун Сүнсний ажлын тухай яриаг хойш тавь. Ажлын энэ үе шат нь тэдний түвшнээс давсан, учир нь та нарын эрж хайдаг зүйл бол хамгийн өндөр дээд зүйл билээ: Бурханы мэдлэг болон Ариун Сүнсний ажлын мэдлэг, энэ хоёроос илүү агуу зүйл гэж үгүй. Хэрвээ та нар эхлээд өндөр дээд зүйлийн талаар ярих юм бол энэ нь тэдний хувьд хэтэрхий их байх болно, учир нь тэдний хэн ч Ариун Сүнсний тийм ажлыг мэдэрч байгаагүй; өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй ба үүнийг хүн хүлээн зөвшөөрөхөд амархан биш байдаг. Тэдний дадлага туршлага нь Ариун Сүнсний зарим нэг санамсаргүй ажлыг агуулсан өнгөрсөн үеийн хуучин зүйл байдаг. Тэдний мэдэрч туулсан зүйл нь өнөөдрийн Ариун Сүнсний ажил биш эсвэл өнөөдрийн Бурханы хүсэл биш юм. Тэд ямар ч шинэ гэрэлгүйгээр эсвэл шинэ зүйлгүйгээр хуучин ёс заншлын дагуу үйлдсээр байдаг.
Хэрвээ та нараас сайн мэдээг түгээхийг гуйвал Бурханы ажлыг мэдэхгүйгээр та нар үүнийг хийж чадахгүй байх болно. Хүмүүс танаас Библи болон Хуучин Гэрээний талаар, Есүс тэр үед юу хэлж, хийж байсан талаар бүхнийг асуух болно. Тэд “Та нарын Бурхан энэ бүхнийг та нарт хэлээгүй гэж үү? Хэрвээ Тэр (Бурхан) Библид үнэхээр юу байдаг тухай хэлж чадаагүй бол Тэр Бурхан биш; хэрвээ Тэр чадвал бид итгэнэ” хэмээн хэлдэг. Эхэн үедээ Есүс Өөрийн дагалдагчиддаа Хуучин Гэрээний талаар маш ихийг ярьсан. Тэдний уншсан бүхэн нь Хуучин Гэрээнийх байсан; Шинэ Гэрээ нь ердөө Есүсийг цовдлогдсоноос хойш хэдэн арван жилийн дараа бичигдсэн. Сайн мэдээг түгээхийн тулд та нар үндсэндээ Библийн дотоод үнэнийг, Израиль дахь Бурханы ажлыг, өөрөөр хэлбэл Еховагийн хийсэн ажлыг ойлгох ёстой. Мөн түүнчлэн та нар Есүсийн хийсэн ажлыг ойлгох учиртай. Эдгээр нь бүх хүмүүсийн хамгийн их санаа зовдог асуудлууд бөгөөд тэдэнд ажлын энэ хоёр үе шатны талаарх ойлголт[a] байдаггүй. Сайн мэдээг түгээхдээ, эхлээд өнөөдрийн Ариун Сүнсний ажлын тухай яриаг хойш тавь. Ажлын энэ үе шат нь тэдний түвшнээс давсан, учир нь та нарын эрж хайдаг зүйл бол хамгийн өндөр дээд зүйл билээ: Бурханы мэдлэг болон Ариун Сүнсний ажлын мэдлэг, энэ хоёроос илүү агуу зүйл гэж үгүй. Хэрвээ та нар эхлээд өндөр дээд зүйлийн талаар ярих юм бол энэ нь тэдний хувьд хэтэрхий их байх болно, учир нь тэдний хэн ч Ариун Сүнсний тийм ажлыг мэдэрч байгаагүй; өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй ба үүнийг хүн хүлээн зөвшөөрөхөд амархан биш байдаг. Тэдний дадлага туршлага нь Ариун Сүнсний зарим нэг санамсаргүй ажлыг агуулсан өнгөрсөн үеийн хуучин зүйл байдаг. Тэдний мэдэрч туулсан зүйл нь өнөөдрийн Ариун Сүнсний ажил биш эсвэл өнөөдрийн Бурханы хүсэл биш юм. Тэд ямар ч шинэ гэрэлгүйгээр эсвэл шинэ зүйлгүйгээр хуучин ёс заншлын дагуу үйлдсээр байдаг.
Есүсийн эрин үед Ариун Сүнс Өөрийн ажлыг ихэвчлэн Есүс дотор хийсэн байхад сүмд тахилчийн өмсгөл өмсөн Еховад үйлчилж байсан хүмүүс гуйвшгүй үнэнч сэтгэлтэйгээр үүнийг хийсэн. Тэд мөн Ариун Сүнсний ажлыг авч байсан боловч Бурханы өнөөгийн хүслийг мэдрэх чадваргүй байсан ба хуучин заншлын дагуу, шинэ удирдамжгүйгээр зүгээр л Еховад үнэнч хэвээр үлдсэн. Есүс ирж, шинэ ажлыг авчирсан. Сүм дэх тэдгээр хүмүүст шинэ удирдамж байгаагүй, мөн тэдэнд шинэ ажил ч байгаагүй. Сүмд үйлчлэнгээ тэд зүгээр л хуучин заншлыг хадгалж байсан; сүмийг орхихгүйгээр тэдэнд ямар ч шинэ дотогшлолт байгаагүй. Есүс шинэ ажлыг авчирсан ба Есүс Өөрийн ажлыг хийхийн тулд сүм рүү яваагүй. Тэр зөвхөн сүмийн гадна Өөрийн ажлаа хийсэн, учир нь Бурханы ажлын цар хүрээ хэдийнээ өөрчлөгдсөн байсан. Тэр сүм дотор ажиллаагүй ба хүн Түүнд үйлчлэх үедээ аливаа зүйлийг байгаагаар нь байлгаж байсан бөгөөд ямар ч шинэ ажлыг бий болгож чадаагүй. Үүний адилаар, өнөөдрийн шашны хүмүүс одоо ч Библийг шүтдэг. Хэрвээ та нар тэдэнд сайн мэдээг түгээвэл тэд Библийн талаар та нартай маргалдах болно; хэрвээ тэднийг Библийн талаар ярихад та нар хэлэх үггүй болж, юу ч хэлж чадахгүй байвал тэд та нарыг өөрсдийн итгэл бишрэлийн хувьд тэнэг бөгөөд Библийг буюу “Бурханы үгийг” ч мэддэггүй юм байна гэж бодох ба Бурханд итгэдэг гэж та нар хэрхэн хэлж чадах юм бэ? Тэгээд тэд та нарыг үл тоож, та нарын итгэдэг Нэгэн чинь Бурхан юм бол яагаад Тэр та нарт Хуучин болон Шинэ Гэрээний талаар бүгдийг хэлээгүй юм бэ? Нэгэнт Тэр Өөрийн алдрыг Израилиас Зүүн зүгт авчирсан болохоор яагаад Тэр Израильд хийгдсэн ажлыг мэддэггүй юм бэ? Тэр яагаад Есүсийн ажлыг мэддэггүй юм бэ? Хэрвээ та нар мэдэхгүй бол та нарт хэлээгүйг энэ нь баталж байна; нэгэнт Тэр Есүсийн хоёр дахь дүр юм бол Тэр яагаад эдгээр зүйлсийг мэддэггүй юм бэ? Есүс Еховагийн хийсэн ажлыг мэдэж байсан, Тэр яагаад мэддэггүй юм бэ? хэмээн асуух болно. Цаг нь ирэх үед тэд та нараас ийм асуултуудыг асуух болно. Тэдний толгой ийм зүйлсээр дүүрэн байдаг; тэд асуухгүй байж яаж чадах юм бэ? Энэ урсгал дотор байгаа хүмүүс Библи дээр төвлөрдөггүй, учир нь та нар өнөөдөр шат дараалан Бурханаар хийгдсэн ажилтай мөр зэрэгцэн явсан, та нар энэ шат дараалсан ажлыг өөрсдийн нүдээр харсан, та нар ажлын гурван үе шатыг тодорхой харсан, иймээс та нар Библийг доош тавьж, үүнийг судлахаа болих хэрэгтэй болсон. Гэхдээ тэд үүнийг судлахгүй байж чадахгүй, учир нь тэдэнд энэхүү шат дараалсан ажлын тухай мэдлэг байхгүй. Зарим хүмүүс, “Бие махбод болсон Бурханаар хийгдсэн ажил болон өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид болон элч нарын хийсэн ажлын хоорондын ялгаа юу вэ?” гэж асуух болно. Давидыг ч мөн Эзэн гэж нэрлэдэг байсан ба Есүс ч бас мөн адил; хэдийгээр тэдний хийсэн ажил ялгаатай байсан ч тэд адилхан нэрлэгдэж байсан. Тэдний бие хэм адилхан биш гэж та нар яагаад хэлдэг вэ? Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан, энэ нь мөн Ариун Сүнснээс ирсэн бөгөөд Ариун Сүнсний хэлэхийг зорьсон үгийг тэр хэлэх чадвартай байсан; тэгвэл яагаад Иоханы бие хэм нь Есүсийнхээс өөр вэ? Есүсийн хэлсэн үг нь Бурханыг бүрэн төлөөлж чадаж байсан ба Бурханы ажлыг бүрэн төлөөлсөн. Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан ба тэр Бурханы ажлыг бүрэн дүүрэн төлөөлөх чадваргүй байсан. Иохан, Петр, Паул нар Есүсийн адилаар олон үг хэлсэн хэдий ч тэд яагаад Есүстэй адил бие хэмтэй байгаагүй вэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байсан учраас юм. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба Бурханы Сүнс шууд ажиллаж байсан. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Тэр Бурхан Өөрийгөө төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд тэд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн бие хэмийг төлөөлж байсан эсвэл Есүс буюу Еховагаар илгээгдсэн байсан. Иймээс тэд хичнээн их ажил хийсэн ч, тэд хичнээн агуу хүчит үйлс үзүүлсэн ч тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байсан. Тэд Бурханаар илгээгдсэнийхээ дараа Бурханы нэрийн дор ажилласан; цаашлаад тэд Есүс эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд тэдний хийсэн ажил салангид байгаагүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан. Хуучин Гэрээнд олон эш үзүүлэгчид зөгнөл хэлсэн буюу зөгнөлийн ном бичсэн. Хэн ч өөрийгөө Бурхан гэж хэлээгүй боловч Есүсийг гарч ирэнгүүт Түүнийг ямар нэгэн үг хэлэхээс өмнө Бурханы Сүнс Түүнийг Бурхан гэдгийг гэрчилсэн. Яагаад тэр вэ? Одоо та нар мэдчихсэн биз! Өмнө нь, элчүүд болон эш үзүүлэгчид олон янзын захидал бичиж, олон зөгнөл хэлсэн. Дараа нь хүмүүс тэдгээрийн заримыг Библид оруулахаар сонгосон ба зарим нь алга болсон. Тэдний хэлсэн бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэж хүмүүс хэлдэг байхад яагаад үүний заримыг сайн гэж үзэж, заримыг нь муу гэж үздэг вэ? Яагаад зарим нь сонгогдоод бусад нь сонгогдоогүй вэ? Хэрвээ тэдгээр нь үнэхээр Ариун Сүнсний хэлсэн үг байсан бол хүмүүс тэдгээрийг шилж сонгох хэрэгтэй байсан гэж үү? Есүсийн хэлсэн үг болон Түүний хийсэн ажлын баримтууд яагаад Дөрвөн Сайн Мэдээ бүрт өөр байдаг вэ? Энэ нь тэдгээрийг бичсэн хүмүүсийн алдаа биш гэж үү? Зарим хүмүүс, “Паул болон Шинэ Гэрээний бусад зохиогчдын бичсэн захидлууд ба тэдний хийсэн ажил нь зарим талаар хүний хүслээс бий болж, хүний үзхүйтэй холилдсон, тэгвэл Таны (Бурхан) өнөөдөр хэлж буй үгэнд ямар ч хүний хольц байхгүй гэж үү? Тэдгээр нь үнэхээр хүний ямар ч үзхүйг агуулдаггүй юу?” хэмээн асуух болно. Бурханаар хийгдсэн ажлын энэ үе шат нь Паул болон олон элч, эш үзүүлэгчдийн хийснээс шал өөр юм. Бие хэм нь ялгаатайгаар үл барам үндсэндээ хэрэгжүүлсэн ажил нь ч ялгаатай байдаг. Паул цохигдож, Эзэний өмнө унасны дараа тэр ажиллахдаа Ариун Сүнсээр удирдуулсан бөгөөд тэр илгээгдсэн нэгэн болсон. Иймээс тэр чуулгануудад захидал бичсэн бөгөөд эдгээр захидал нь бүгд Есүсийн сургаалыг дагасан. Паул, Эзэн Есүсийн нэрийн дор ажиллахаар Эзэнээр илгээгдсэн боловч Бурхан Өөрөө ирэхдээ Тэр ямар ч нэрийн дор ажиллаагүй ба Өөрийн ажилдаа өөр хэнийг ч биш харин Бурханы Сүнсийг төлөөлж байсан. Бурхан Өөрийн ажлыг шууд хийхээр ирсэн: Тэр хүнээр төгс болгуулаагүй бөгөөд Түүний ажил ямар ч хүний сургаал дээр тулгуурлан хэрэгжээгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн хувийн дадлага туршлагаа ярьснаар удирдаагүй, харин үүний оронд Өөрт нь юу байгаагийн дагуу Өөрийн ажлыг шууд хэрэгжүүлсэн. Жишээлбэл, Тэр зүтгэгчийн ажил, гэсгээлтийн цаг үе, үхлийн ажил, Бурханыг хайрлах зэргийг хийсэн. Энэ бүх ажил өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй, хүний дадлага туршлага биш харин энэ нь өнөөгийн эрин үеийн ажил юм. Миний хэлсэн үгнээс аль нь хүний дадлага туршлага вэ? Тэдгээр нь бүгд Сүнснээс шууд ирээгүй, Сүнснээс гараагүй гэж үү? Та нарын хэв чанар маш дорд учраас та нар үнэнийг нэвт ойлгох чадваргүй байгаа юм! Миний ярьдаг амийн бодтой зам нь замчлахын тулд бөгөөд өмнө нь хэнээр ч яригдаж байгаагүй, мөн хэн ч энэ замыг хэзээ нэгэн цагт туулж байгаагүй, эсвэл энэ бодит байдлыг мэдээгүй. Намайг эдгээр үгийг хэлэхээс өмнө хэн ч хэзээ нэгэн цагт үүнийг ярьж байгаагүй. Хэн ч хэзээ нэгэн цагт ийм дадлага туршлагын талаар яриагүй ба тэд хэзээ нэгэн цагт ийм нарийн учрыг яриагүй цаашлаад эдгээр зүйлсийг илчлэхийн тулд хэн ч тийм байдлыг хэзээ нэгэн цагт зааж үзүүлээгүй. Миний өнөөдрийн түрүүлэн явж байгаа энэ замд хэн ч өмнө нь түрүүлж яваагүй ба хэрвээ энд хүн түрүүлэн явж байсан бол энэ нь шинэ зам байхгүй байх байсан. Жишээлбэл Паул, Петр нарыг аваад үз. Есүсийн түрүүлж явсан энэ замаар алхахаас[b] өмнө тэдэнд өөрсдийн хувийн дадлага туршлага байгаагүй. Зөвхөн Есүс энэ замаар явсны дараа л тэд Есүийн хэлсэн үг болон, Түүний түрүүлэн явсан замыг мэдэрч туулсан; үүнээс тэд олон дадлага туршлагыг олж авсан ба захидлууд бичсэн. Иймээс хүний дадлага туршлага нь Бурханы ажилтай адилгүй бөгөөд Бурханы ажил нь хүний үзхүй болон дадлага туршлагаар тодорхойлогдсон мэдлэгтэй адилгүй. Өнөөдөр Би шинэ замаар түрүүлэн явж, шинэ ажил хийж байгаа ба Миний ажил болон яриа Иохан болон бусад бүх эш үзүүлэгчдийнхээс өөр гэж Би дахин дахин хэлсэн. Би хэзээ ч, эхэлж дадлага туршлага олж аваад, дараа нь түүнийгээ та нарт ярьж байгаагүй, хэзээ ч ийм байгаагүй. Хэрвээ ийм байсан бол тэгэх нь та нарыг аль хэдийн удаашруулахгүй гэж үү? Өмнө нь, олон хүний ярьдаг байсан мэдлэг агуу байсан боловч тэдний бүх үг нь зөвхөн сүнслэг хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүсийн үгэн дээр үндэслэн яригдсан. Тэд замд дагуулаагүй, харин энэ нь тэдний дадлага туршлагаас гарч ирсэн, тэдний харсан зүйлээс, тэдний мэдлэгээс гарч ирсэн. Зарим нь тэдний үзхүй байсан, зарим нь тэдний нэгтгэн дүгнэсэн дадлага туршлага байсан. Өнөөдөр Миний ажлын шинж чанар нь тэднийхээс шал өөр. Би бусдаар хөтлүүлэн явж үзээгүй, бас Би бусдаар төгс болгуулахыг хүлээн зөвшөөрөөгүй. Цаашлаад Миний ярьсан, харилцаа хийсэн бүхэн өөр хэнийхтэй ч адилгүй бөгөөд өөр хэн ч, хэзээ ч ярьж байгаагүй. Өнөөдөр та нар хэн бэ гэдгээс үл хамааран та нарын ажил Миний хэлсэн үгний үндсэн дээр хэрэгждэг. Эдгээр яриа болон ажилгүйгээр хэн эдгээр зүйлсийг (зүтгэгч, гэсгээлтийн цаг үе...) мэдрэх чадвартай байж, хэн тийм мэдлэгийн талаар ярьж чадах вэ? Та нар үнэхээр аливааг харах чадваргүй юу? Ажлын аль алхам байх нь хамаагүй, Намайг үг хэлэнгүүт та нар Миний үгийн дагуу харилцаа хийж эхэлдэг ба тэдгээрийн дагуу ажилладаг, энэ нь та нарын хэний ч бодсон зам биш. Ийм хол ирчихээд та нар тийм энгийн, тодорхой асуултыг ойлгох чадваргүй байна уу? Энэ нь хэн нэгний бодож олсон зам биш, мөн энэ нь ямар нэг сүнслэг хүний бодол дээр үндэслэсэн биш. Энэ нь шинэ зам бөгөөд нэгэнтээ Есүсийн хэлж байсан үгний ихэнх нь ч гэсэн цаашид хэрэглэгдэхгүй. Миний ярьдаг зүйл бол шинэ зууныг нээх ажил бөгөөд энэ нь биеэ даасан ажил юм; Миний хийдэг ажил болон Миний хэлдэг үг нь бүгд шинэ. Энэ нь өнөөдрийн шинэ ажил биш гэж үү? Есүсийн ажил нь мөн ийм байсан. Түүний ажил нь мөн сүм дэх хүмүүсийнхээс өөр байсан ба энэ нь Фарисайчуудын ажлаас ч бас ялгаатай байсан, мөн Израилийн бүх ард түмний хийсэнтэй огтхон ч адил төстэй байгаагүй. Үүнийг нүдээр харсныхаа дараа хүмүүс шийдэж чадаагүй: Энэ нь үнэхээр Бурханаар хийгдсэн үү? Есүс Еховагийн хуулийг баримтлаагүй; Тэр хүмүүст номлохоор ирэх үед Түүний хэлсэн бүхэн нь шинэ бөгөөд эртний ариун хүмүүс, Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн хэлснээс өөр байсан, үүний улмаас хүмүүс эргэлзсэн хэвээр үлдсэн. Хүмүүстэй харьцахад маш хэцүү болгосон зүйл нь энэ юм. Ажлын энэ шинэ үе шатыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө та нарын дийлэнхийн алхсан зам нь, хэрэгжүүлэх болон сүнслэг хүмүүсийн суурин дээр дотогшлох байсан. Гэхдээ өнөөдөр Миний хийдэг ажил нь ихээхэн ялгаатай ба иймээс та нар энэ нь зөв үү эсвэл буруу юу гэдгийг шийдэж чадахгүй байгаа. Та нар өмнө нь ямар замаар явсныг Би анхаарахгүй, мөн та нар хэний хоолыг идсэнийг, эсвэл хэнийг өөрсдийн “эцгээ” болгосныг Би сонирхохгүй. Нэгэнт Би ирэхдээ хүнийг удирдах шинэ ажлыг авчирсан учраас Намайг дагадаг бүх хүмүүс Миний хэлсний дагуу үйлдэх ёстой. Та нарын тунхагладаг “гэр бүл” хичнээн хүч чадалтай байх нь хамаагүй та нар Намайг дагах ёстой, та нар өөрсдийн хуучин заншлын дагуу үйлдэх ёсгүй, та нарыг “үрчилсэн эцэг” огцрох ёстой ба та нар өөрсдийн хууль ёсны ноогдол хувийг эрж хайхын тулд өөрсдийн Бурханы өмнө очих ёстой. Та нар бүхэлдээ Миний гарт байгаа ба та нар өөрсдийн сохор итгэлээ үрчилсэн эцэгтээ хэтэрхий их зориулах ёсгүй, тэр та нарыг бүрэн дүүрэн хянаж чадахгүй. Өнөөдрийн ажил нь биеэ даасан ажил билээ. Өнөөдөр Миний хэлэх бүхэн нь өнгөрсөн үеийн суурин дээр үндэслээгүй нь гарцаагүй; энэ нь шинэ эхлэл бөгөөд хэрвээ та нар, энэ нь хүний гараар бүтээгдсэн гэж хэлбэл та нар харалган байдлыг нь юу ч анагааж чадахгүй тэдгээр хүмүүсийн нэг юм!
Исаиа, Езекиел, Мосе, Давид, Абрахам, Даниел нар нь Израилийн сонгогдсон хүмүүсийн дундах удирдагчид эсвэл эш үзүүлэгчид байсан. Яагаад тэд Бурхан гэж нэрлэгдээгүй вэ? Яагаад Ариун Сүнс тэдэнд гэрчлэл хийгээгүй вэ? Есүсийг ажлаа эхэлж, Өөрийн үгийг хэлж эхлэнгүүт нь Ариун Сүнс яагаад Есүст гэрчлэл хийсэн бэ? Яагаад Ариун Сүнс бусдад нь гэрчлэл хийгээгүй вэ? Махан биетэй байсан тэдгээр хүмүүс нь бүгд “Эзэн” гэж нэрлэгдэж байсан. Тэд юу гэж нэрлэгдэж байснаас үл хамааран тэдний ажил нь тэдний оршихуй болон мөн чанарыг төлөөлж байсан ба тэдний оршихуй болон мөн чанар нь тэдний бие хэмийг төлөөлж байсан. Тэдний мөн чанар нь тэдний нэршилтэй хамаагүй байсан; энэ нь тэдний илэрхийлж байсан зүйлээр, мөн тэдний юуг амьдран гаргасанаар мөн чанараа төлөөлдөг байсан. Хуучин Гэрээнд Эзэн гэж дуудуулах нь сонин зүйл огт байгаагүй ба хүн юу ч гэж дуудагдаж болно, гэхдээ түүний мөн чанар болон төрөлхийн бие хэм нь хувиршгүй байсан. Тэдгээр хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид, төөрөлдүүлэгчдийн дунд Бурхан гэж дуудагддаг хүн байгаагүй биз дээ? Яагаад тэд Бурхан биш вэ? Учир нь тэд Бурханы ажлыг хийх чадваргүй юм. Үндсэндээ тэд бол хүмүүс, хүмүүсийг төөрүүлэгч, Бурхан биш иймээс тэдэнд Бурханы бие хэм байгаагүй. Давид ч гэсэн арван хоёр овгийн дунд Эзэн гэж нэрлэгддэг байсан биш гэж үү? Есүс ч бас Эзэн гэж нэрлэгддэг байсан; яагаад Есүс ганцаараа бие махбод болсон Бурхан гэж нэрлэгдсэн бэ? Иеремиа ч бас хүний Хүү гэж танигдсан биш гэж үү? Есүс ч гэсэн хүний Хүү хэмээн танигдаагүй гэж үү? Яагаад Есүс Бурханы өмнөөс цовдлогдсон бэ? Энэ нь Түүний мөн чанар өөр байсан учраас биш гэж үү? Энэ нь Түүний хийсэн ажил өөр байсан учраас биш гэж үү? Алдар цол хамаатай гэж үү? Хэдийгээр Есүс ч бас хүний Хүү гэж нэрлэгдэж байсан боловч Тэр бол анх удаа бие махбод болсон Бурхан байсан, хүч чадлыг олж авч, авралын ажлыг гүйцэтгэхийн тулд Тэр ирсэн. Есүсийн бие хэм болон мөн чанар нь хүний Хүү хэмээн нэрлэгдэж байсан бусад хүмүүсийнхээс өөр байсан гэдгийг энэ нь баталдаг. Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг өнөөдөр та нарын хэн нь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ та нар тийм зүйл хэлэх юм бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номнуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм хувирамтгай сонголт хийж зүрхэлж байна вэ? Та нар Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүхүүд мөн хаягдсан. Хэрвээ та нар өнгөрсөн үеийн бүх бичвэрүүд нь Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол тэд бүгд хадгалагдаж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээгдэх ёстой. Тэдгээр нь хүний хүслээр сонгогдож эсвэл хаягдах ёсгүй; ингэх нь буруу юм. Паул болон Иохан нарын дадлага туршлага нь тэдний хувийн үзэл бодолтой холилдсон гэж хэлэх нь тэдний дадлага туршлага болон мэдлэг нь Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин зөвхөн тэдэнд өөрсдийнх нь дадлага туршлага, үзэл бодлоос гарсан зүйл байсан гэсэн үг юм. Тэдний мэдлэг нь тэр үеийн бодит дадлага туршлагын үндэслэлийн дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж чадах юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар тус бүрдээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйлсийг хэлсэн бэ? Хэрвээ та нар үүнд итгэхгүй бол Петр хэрхэн Есүсийг гурван удаа үгүйсгэсэн баримтыг аваад үз: Тэд бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн шинж чанартай. Бие махбод болсон Бурхан нь мөн хүн байсан, иймээс Түүний хэлсэн үг нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирсэн үү? Хэрвээ Паул болон Иоханы үг нь хүний хүсэлтэй холилдсон байсан юм бол Түүний хэлсэн үг нь үнэхээр хүний хүсэлтэй холилдоогүй юу? гэж мэдлэггүй олон хүмүүс асуудаг. Ийм зүйл хэлдэг хүмүүс нь харалган бөгөөд мэдлэггүй юм! Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл болон Түүний хэлсэн үгний талаар тэд юу бичсэнийг унш. Баримт бүр нь нилээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номнуудын зохиогчдын бичсэн зүйл нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг хэвийн байх ёстой байсан. Тэгвэл яагаад ялгаатай байна вэ? Хүн үүнийг харж чадахааргүй туйлын тэнэг биш гэж үү? Хэрвээ та нараас Бурханд гэрчлэл хийхийг хүсвэл, та нар ямар гэрчлэл хийж чадах вэ? Бурханыг ингэж мэдэх нь Бурханд гэрчлэл хийж чадах уу? Хэрвээ бусад хүмүүс та нараас, “Иохан, Лук нарын бичлэг нь хүний хүсэлтэй холилдсон юм бол та нарын Бурханы хэлсэн үг хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуувал, та нар тодорхой хариулт өгч чадах уу? Лук, Матай нар Есүсийн үгийг сонсож, Есүсийн ажлыг харсныхаа дараа, Есүсийн хийсэн зарим зүйлийг дурсамж маягаар тоочин өөрсдийн мэдлэгээсээ ярьсан. Тэдний мэдлэг нь бүхэлдээ Ариун Сүнсээр илчлэгдсэн гэж та нар хэлж чадах уу? Библиэс гадна, тэднээс илүү өндөр мэдлэгтэй олон сүнслэг хүмүүс байсан; яагаад тэдний үгсийг дараа үеийнхэн нь авч үзээгүй вэ? Тэд ч бас Ариун Сүнсээр ашиглагдаагүй гэж үү? Өнөөдрийн ажлын хувьд Би Есүсийн ажлын суурин дээр үндэслэн Өөрийн үзэл бодлыг яриагүй ба Есүсийн ажлын цаад шалтгааны эсрэгээр Өөрийн хувийн мэдлэгийг яриагүй гэдгийг мэдэж ав. Есүс тэр үед ямар ажил хийсэн бэ? Тэгвэл Би өнөөдөр ямар ажил хийж байгаа вэ? Миний хийж, хэлж байгаа зүйл урьд нь тохиолдож байгаагүй. Өнөөдөр Миний алхаж байгаа замаар өмнө нь хэзээ ч хүн явж байгаагүй, өнгөрсөн эрин үеийн хүмүүс хэзээ ч алхаж байгаагүй. Өнөөдөр энэ нь нээгдсэн ба энэ нь Сүнсний ажил биш гэж үү? Хэдий энэ нь Ариун Сүнсний ажил байсан ч, өнгөрсөн үеийн удирдагчид бүгдээрээ бусдын тавьсан суурин дээр өөрсдийн ажлаа биелүүлсэн. Гэхдээ Бурханы Өөрийн ажил өөр байдаг ба Есүсийн ажлын үе шатанд ч тийм байсан: Тэр шинэ замыг нээсэн. Тэр ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлосон ба хүн гэмшиж, улайх ёстой гэж хэлсэн билээ. Есүс Өөрийн ажлыг дуусгасны дараа Петр, Паул болон бусад хүмүүс Есүсийн ажлыг үргэлжлүүлж эхэлсэн. Есүс загалмайд цовдлогдож, тэнгэрт дээш гарсны дараа, цовдлолын замыг түгээхийн тулд тэд Сүнсээр илгээгдсэн. Хэдийгээр Паулын үг нь өргөмжлөгдөж байсан ч тэдгээр нь мөн л тэвчээр, хайр, зовлон, толгойгоо бүтээх, баптисм эсвэл дагах ёстой бусад номлолууд гэх мэт Есүсийн тавьсан суурин дээр үндэслэж байсан. Энэ бүхэн нь Есүсийн үгний суурин дээр байсан. Тэд шинэ замыг нээх чадваргүй, учир нь тэд бүгдээрээ Бурханаар ашиглагдаж байсан хүмүүс юм.
Тэр үеийн Есүсийн яриа болон ажил нь ёс заншилд баригдаагүй ба Тэр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлаа хэрэгжүүлээгүй. Энэ нь Нигүүлслийн Эрин Үед хийгдэх ёстой ажлын дагуу байсан. Тэр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэхийн тулд байгаагүй бөгөөд Тэр ёс заншилд баригдаж эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй ба тэдгээр нь Түүний өмнө нь хийсэн ажилд саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь, ямар ч ёс заншилд баригдахгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байсан. Тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн, Өөрийн шинэ эрин үеийг нээж, Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн гүйцэтгэгч байсан. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Тэр мөн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдөй. Учир нь Миний хийх ёстой илүү их ажил байгаа, Миний та нарт хэлэх ёстой олон үг байгаа ба энэхүү ажил болон үг нь Библийн ишлэлүүдийг тайлбарлахаас хамаагүй илүү агуу ач холбогдолтой бөгөөд тиймэрхүү ажил нь та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнэгүй ба та нарт тусалж эсвэл та нарыг өөрчилж чадахгүй учраас юм. Би Библийн ямар нэг ишлэлийг биелүүлэхийн төлөө шинэ ажил хийхээр зориогүй. Хэрвээ Бурхан зөвхөн Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхээр газар дэлхий дээр ирсэн бол, бие махбод болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчдийн хэн нь илүү агуу вэ? Эцсийн эцэст эш үзүүлэгчид Бурханыг хариуцдаг уу эсвэл Бурхан эш үзүүлэгчдийг хариуцдаг уу? Та нар эдгээр үгсийг хэрхэн тайлбарлах вэ?
Эхэндээ Есүс Өөрийн үйлчлэлийг хараахан албан ёсоор эхлээгүй байх үед Өөрийг нь дагаж байсан дагалдагчдын адилаар Тэр заримдаа цуглаанд оролцож, магтуу дуу дуулж, магтан алдаршуулж, сүмд Хуучин Гэрээг уншиж байсан. Тэр баптисм хүртээд, гарч ирсний дараа, Сүнс албан ёсоор Түүн дээр буун ирж, Түүний бие хэм болон Түүний хийх үйлчлэлийг илчлэн ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө хэн ч Түүний бие хэмийг мэдээгүй ба Мариагаас гадна Иохан ч мэдэхгүй байсан. Баптисм хүртэх үедээ Есүс 29 настай байсан. Түүний баптисм дууссаны дараа тэнгэр заагдаж: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнд ихэд тааламжтай байна” гэх дуун гарсан. Нэгэнт Есүс баптисм хүртсэний дараа Ариун Сүнс ийм байдлаар Түүнд гэрчлэл хийж эхэлсэн. 29 насандаа баптисм хүртэхээс өмнө Тэр, идэх ёстой зүйлээ идэж, энгийнээр унтаж, хувцаслан энгийн хүний амьдралаар амьдарсан ба Түүний юу ч бусдаас өөр байгаагүй. Мэдээж энэ нь зөвхөн хүний махан биеийн нүдээр л ийм байсан. Яг л Библи дээр бичсэний адилаар заримдаа Тэр хэтэрхий сул дорой, заримдаа Тэр аливаа зүйлийг ялгаж чадахгүй байсан: “Түүний оюун ухаан Түүний настай хамт өссөн.” Эдгээр үгс нь зүгээр л Тэр энгийн, хэвийн хүн чанартай байсан бөгөөд бусад энгийн хүмүүсээс үнэндээ өөр байгаагүйг харуулж байгаа юм. Тэр мөн энгийн хүн шиг өссөн ба Түүнд онцгой зүйл юу ч байгаагүй. Гэсэн ч Тэр Бурханы халамж, хамгаалалт дор байсан. Баптисм хүртсэнийхээ дараа Тэр тэнсэлд орж эхэлсэн, үүний дараа Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж, ажиллаж эхэлсэн ба хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдэл эзэмшсэн байсан. Энэ нь Ариун Сүнс Түүн дотор ажиллаагүй эсвэл Түүний баптисмын өмнө Түүн дотор байгаагүй гэсэн үг биш. Түүний баптисмаас өмнө ч гэсэн Ариун Сүнс Түүний дотор оршиж байсан боловч албан ёсоор ажиллаж эхлээгүй байсан, учир нь Бурхан Өөрийн ажлаа хийх үед хязгаар байдаг, цаашлаад энгийн хүмүүс энгийн өсөх үйл явцтай байдаг. Ариун Сүнс үргэлж Түүний дотор амьдарсан. Есүс төрөх үедээ бусдаас өөр байсан ба өглөөний од гарч ирсэн; Түүнийг төрөхөөс өмнө тэнгэрэлч Иосефийн зүүдэнд ирж, Мариа нярай хүү төрүүлэх бөгөөд тэр хүүхэд Ариун Сүнснээс олдсон тухай түүнд хэлсэн. Ариун Сүнс Түүн дээр бууж ирсэн нь Есүсийн баптисмын яг дараа биш буюу Ариун Сүнс Өөрийн ажлаа албан ёсоор эхэлсэн үед биш юм. Ариун Сүнс тагтаа мэт Түүн дээр бууж ирсэн гэж хэлсэн нь Түүний үйлчлэл албан ёсоор эхэлснийг зааж байсан. Бурханы Сүнс Түүн дотор өмнө нь байсан боловч цаг нь болоогүй байсан учраас Тэр ажиллаж эхлээгүй байсан бөгөөд Сүнс ажлаа яаран эхлээгүй. Баптисмаар дамжуулан Сүнс Түүнд гэрчлэл хийсэн. Түүнийг уснаас гарч ирэх үед Сүнс Түүн дэх ажлаа албан ёсоор эхэлсэн ба энэ нь бие махбод болсон Бурханы махан бие Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд авралын ажлаа эхэлсэн гэдгийг илэрхийлсэн, өөрөөр хэлбэл Нигүүлслийн Эрин Үеийн ажил албан ёсоор эхэлсэн. Иймээс Тэр ямар ч ажил хийх нь хамаагүй Бурханы ажилд тодорхой цаг байдаг. Баптисм хүртсэний дараа Есүст ямар ч онцгой өөрчлөлт гараагүй; Тэр мөн л Өөрийн анхны махан биетэйгээ байсан. Тэр ердөө л Өөрийн ажлыг эхэлж, Өөрийн бие хэмийг илчилсэн ба Тэр эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн байсан. Энэ талаараа Тэр өмнөхөөсөө өөр байсан. Түүний бие хэм өөр байсан өөрөөр хэлбэл, Түүний байр сууринд илт өөрчлөлт гарсан; энэ нь Ариун Сүнсний гэрчлэл байсан бөгөөд хүнээр хийгдсэн ажил биш байсан. Эхэндээ хүмүүс мэдээгүй бөгөөд Ариун Сүнс ийм байдлаар Есүсийг гэрчлэнгүүт тэд бага зэрэг мэдэж эхэлсэн. Хэрвээ Ариун Сүнс Түүнийг гэрчлэхээс өмнө Есүс, агуу ажил хийчихсэн боловч Бурханы Өөрийн гэрчлэлгүй байсан бол, Түүний ажил хичнээн агуу байх нь хамаагүй хүмүүс хэзээ ч Түүний бие хэмийг мэдэхгүй байсан, учир нь хүний нүд үүнийг харах чадваргүй байх байсан юм. Ариун Сүнсний гэрчлэлийн алхамгүйгээр хэн ч Түүнийг бие махбод болсон Бурхан хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хэрвээ Ариун Сүнс Түүнийг гэрчилсний дараа Есүс өмнөхтэйгээ адилаар, ямар ч ялгаагүйгээр үргэлжлүүлэн ажилласан бол энэ нь ямар ч үр дүнгүй байх байсан. Үүнд түүнчлэн Ариун Сүнсний ажлыг үндсэндээ харуулсан. Ариун Сүнс гэрчлэл хийсний дараа, Ариун Сүнс Өөрийгөө харуулах хэрэгтэй болсон, ингэснээр Тэр бол Бурхан бөгөөд Бурханы Сүнс Түүн дотор байсан гэдгийг та нар тодорхой харж чадах байсан; Бурханы гэрчлэл нь буруу байгаагүй ба Түүний гэрчлэл зөв байсныг энэ нь баталж чадна. Хэрвээ өмнөх болон дараах ажил адилхан байсан бол бие махбод болсон Бурханы үйлчлэл болон Ариун Сүнсний ажил нь чухалчлагдахгүй байх байсан, ингэснээр ямар ч тодорхой ялгаа байхгүй байх учраас хүн Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байх байсан. Гэрчлэл хийсний дараа Ариун Сүнс энэ гэрчлэлээ батлах хэрэгтэй байсан, иймээс Тэр Өөрийн мэргэн ухаан болон эрх мэдлээ Есүст илэрхийлэх хэрэгтэй болсон ба энэ нь өнгөрсөн үеүдээс өөр байсан. Мэдээж энэ нь баптисмын үр дүн байгаагүй; баптисм бол зүгээр л ёслол, баптисм нь зүгээр л Түүний үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болсныг харуулах зам байсан юм. Тийм ажил нь Бурханы агуу хүч чадлыг ил болгох болон Ариун Сүнсний гэрчлэлийг ил болгохын төлөө байсан ба Ариун Сүнс энэ гэрчлэлээ эцсээ хүртэл хариуцах юм. Өөрийн үйлчлэлийг биелүүлэхээс өмнө Есүс мөн сургаал номлол сонсож, олон янзын газарт сургаал айлдаж, сайн мэдээг түгээсэн. Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болоогүй байсан учраас Тэр ямар нэгэн агуу ажил хийгээгүй, учир нь Бурхан Өөрөө даруухнаар махан биед нуугдсан бөгөөд цаг нь ирэх хүртэл ямар ч ажил хийгээгүй. Тэр хоёр шалтгааны улмаас баптисмаас өмнө ажил хийгээгүй: Нэгдүгээрт, Ариун Сүнс ажиллахын тулд Түүн дээр албан ёсоор бууж ирээгүй (өөрөөр хэлбэл, тийм ажил хийх хүч чадал, эрх мэдлийг Ариун Сүнс Есүст хайрлаагүй байсан) учраас, хэдий Тэр Өөрийн бие хэмийг мэдэж байсан ч Есүс дараа хийхээр төлөвлөж байсан ажлаа хийх чадваргүй байсан бөгөөд баптисм хүртэх өдрөө хүртэл хүлээх учиртай болсон. Энэ нь Бурханы цаг хугацаа бөгөөд хэн ч, бүр Есүс Өөрөө хүртэл үүнийг зөрчих чадваргүй байсан; Есүс Өөрөө ч Өөрийн ажилд саад учруулж чадаагүй. Мэдээж энэ нь Бурханы даруу чанар байсан ба түүнчлэн Бурханы ажлын хууль байсан; хэрвээ Бурханы Сүнс ажиллаагүй бол хэн ч Түүний ажлыг хийж чадахгүй. Хоёрдугаарт, Тэр баптисм хүртэхээсээ өмнө зүгээр л маш энгийн, жирийн хүн байсан бөгөөд бусад жирийн, энгийн хүмүүсээс ямар ч ялгаагүй байсан; энэ нь бие махбод болсон Бурхан ер бусын байгаагүйн нэг тал юм. Бие махбод болсон Бурхан нь Бурханы Сүнсний зохицуулгыг зөрчөөгүй; Тэр дэг журамтай байдлаар, маш энгийнээр ажилласан. Зөвхөн баптисмын дараа л Түүний ажил эрх мэдэл, хүч чадалтай болсон. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Тэр бие махбод болсон Бурхан байсан боловч Тэр ямар ч ер бусын үйлс хийгээгүй бөгөөд бусад энгийн хүмүүсийн адилаар өссөн. Хэрвээ Есүс Өөрийн бие хэмийг аль хэдийн мэдэж, баптисм хүртэхээсээ өмнө хаа сайгүй агуу ажил хийсэн бөгөөд Өөрийгөө ер бусын гэдгийг харуулж энгийн хүмүүсээс өөр байсан бол, Иоханы хувьд ажлаа хийх нь боломжгүй байгаад зогсохгүй Бурханы хувьд ч гэсэн Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх ямар ч аргагүй байх байсан. Иймээс, энэ нь Бурханы хийсэн зүйл буруу болсныг батлах байсан бөгөөд Бурханы Сүнс болон бие махбод болсон Бурхан нь нэг эх үүсвэрээс ирээгүй гэж хүнд харагдах байсан. Иймд Библид бичигдсэн Есүсийн ажил нь, Тэр баптисм хүртсэнийхээ дараа хэрэгжүүлсэн ажил буюу гурван жилийн замналын явцад хийсэн ажил байсан. Баптисм хүртэхээс өмнө Түүний хийсэн зүйлийг Библид бичээгүй, учир нь Тэр баптисм хүртэхээсээ өмнө энэ ажлаа хийгээгүй. Тэр зүгээр л энгийн хүн байсан ба энгийн хүнийг төлөөлж байсан; Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө Тэр энгийн хүнээс ямар ч ялгаагүй байсан бөгөөд бусад хүмүүс Түүнээс ямар ч ялгааг олж хараагүй. 29 насанд хүрснийхээ дараа л Бурханы ажлын үе шатыг төгсгөхөөр ирсэн гэдгээ Есүс мэдсэн; Бурханаар хийгддэг ажил нь ер бусын байгаагүй учраас өмнө нь Тэр Өөрөө мэдээгүй. Тэр арван хоёр настайдаа синагогын цуглаанд оролцох үед Мариа Түүнийг хайж байсан бөгөөд Тэр өөр бусад хүүхдийн нэгэн адилаар нэг л өгүүлбэр хэлсэн: “Ээжээ! Би Өөрийн Эцгийн хүслийг юунаас ч илүү дээгүүрт тавих ёстойг та мэдэхгүй гэж үү?” Мэдээж нэгэнт Тэр Ариун Сүнснээс олдсон болохоор Есүс зарим нэг талаараа онцгой байж чадахгүй гэж үү? Гэхдээ Түүний онцгой байдал нь Тэр ер бусын байсан гэсэн утгатай биш байсан, харин Тэр өөр ямар ч жаахан хүүхдүүдээс илүүгээр Бурханыг хайрлаж байсан. Хэдийгээр Тэр харагдах дүрээрээ хүн байсан боловч Түүний мөн чанар нь онцгой бөгөөд бусдаас өөр байсан юм. Гэхдээ зөвхөн баптисм хүртсэнийхээ дараа л Тэр Ариун Сүнс Түүн дотор ажиллаж байгааг үнэхээр мэдэрч, Тэр бол Бурхан Өөрөө юм гэдгийг мэдэрсэн. Тэр 33 настай болсон үедээ л Ариун Сүнс Түүгээр дамжуулан цовдлолын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг үнэхээр ухаарсан юм. Матайгийн Сайн Мэдээнд бичигдсэн шиг 32 настайдаа Тэр зарим дотоод үнэнийг мэдэж авсан: “Симон Петр, Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. ... Тэр цагаас эхлэн Есүс Иерусалим руу хэрхэн явах ёстойгоо, ахлагчид, ахлах тахилч нар, хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь өдөр нь дахин гарч ирэх зэргээ шавь нартаа хэлэв.” Тэр өмнө нь ямар ажил хийх ёстойгоо мэдэхгүй байсан боловч тодорхой цаг үед мэдсэн. Тэр төрөнгүүтээ бүхнийг бүрэн мэдээгүй; Ариун Сүнс Түүн дотор аажмаар ажилласан ба ажилд тодорхой үйл явц байсан. Хэрвээ бүр эхнээсээ л Тэр бол Бурхан, Христ, бие махбод болсон хүний Хүү бөгөөд цовдлолын ажлыг хэрэгжүүлэх ёстой гэдгээ Тэр мэдэж байсан бол яагаад Тэр өмнө нь ажиллаагүй вэ? Яагаад Өөрийн дагалдагчиддаа Өөрийн үйлчлэлийн талаар хэлсний дараа л Есүс уй гашууг мэдэрч, үүний төлөө үнэн сэтгэлээсээ залбирсан бэ? Түүнийг ойлгоогүй байсан олон зүйлээ ойлгохоос нь өмнө Иохан яагаад Түүний замыг нээж, Түүнд баптисм хүртээсэн бэ? Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие дэх ажил байсан гэдгийг энэ нь баталж байгаа ба иймээс Тэр ойлгож, хэрэгжүүлэхэд тодорхой үйл явц байсан, учир нь Тэр бол бие махбод болсон Бурханы бие бөгөөд Түүний ажил нь Сүнсээр шууд хийгдсэн ажлаас өөр байсан.
Бурханы ажлын алхам бүр нэг адилхан урсгалыг дагадаг ба иймээс дэлхийн үүслээс эхлээд өнөөдрийг хүртэл Бурханы 6,000 жилийн эзэгнэлт төлөвлөгөөнд, алхам болгоныг дараагийнх нь нягт дагадаг. Хэрвээ зам гаргах хэн ч байгаагүй бол араас нь явах хэн ч байхгүй байх байсан; араас нь явсан хүмүүс байгаа болохоор замыг зассан хүмүүс бас байгаа юм. Ийм байдлаар ажил алхам алхмаар уламжлагдсан ирсэн. Нэг алхам нь нөгөөгөө дагадаг ба замыг нээх хэн нэгэн үгүй бол ажлыг эхлүүлэх боломжгүй бөгөөд Бурхан Өөрийн ажлыг урагшлуулах аргагүй байх байсан. Ямар ч алхам нь нөгөөтэйгээ зөрчилдөггүй ба урсгал үүсгэх дарааллаар нэг нь нөгөөгөө дагадаг; энэ нь бүгд нэг Сүнсээр хийгддэг. Гэхдээ хэн нэгэн замыг нээсэн эсвэл өөр нэгний ажлыг хэрэгжүүлж байгаа эсэхээс үл хамааран энэ нь тэдний бие хэмийг тодорхойлдоггүй. Энэ нь зөв биш гэж үү? Иохан замыг нээсэн ба Есүс ажлаа хэрэгжүүлсэн, иймд Есүсийн бие хэм Иоханыхаас дор байсан гэдгийг энэ нь батлах уу? Есүсээс өмнө Ехова Өөрийн ажлыг хэрэгжүүлсэн, иймээс та нар Ехова бол Есүсээс илүү агуу гэж хэлж чадах уу? Тэд замыг зассан эсвэл бусдын ажлыг хэрэгжүүлсэн эсэх нь чухал биш; хамгийн чухал нь юу вэ гэхээр тэдний ажлын мөн чанар болон үүний төлөөлж байгаа бие хэм юм. Энэ нь зөв биш гэж үү? Нэгэнт Бурхан хүмүүсийн дунд ажиллахаар зорьсон учраас замыг засах ажлыг хийж чадах хүмүүсийг Тэр өсгөх хэрэгтэй байсан. Иохан дөнгөж тунхаглаж эхэлсэн үедээ, “Та нар Их Эзний замыг бэлдэж, замуудыг шулуун болгогтун. Тэнгэрийн хаанчлал айсуй, та нар гэмшицгээ” гэж хэлсэн. Тэр бүр эхнээсээ л ингэж ярьсан, тэр яагаад эдгээр үгийг хэлж чадаж байсан бэ? Эдгээр үг хэлэгдсэн дарааллын хувьд эхлээд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хэлсэн хүн нь Иохан байсан ба Есүс дараа нь ярьсан. Хүний үзхүйн дагуу, шинэ замыг нээсэн хүн нь Иохан байсан ба мэдээж Иохан Есүсээс илүү агуу байсан. Гэхдээ Иохан өөрийгөө Христ гэж хэлээгүй ба Бурхан түүнийг Бурханы хайртай Хүү гэж гэрчлээгүй, харин замыг нээж, Эзэний замыг бэлтгэхэд түүнийг зүгээр л ашигласан. Тэр Есүсийн замыг зассан боловч Есүсийн өмнөөс ажиллаж чадаагүй. Хүний бүх ажил нь мөн Ариун Сүнсээр дэмжүүлж байсан.
Хуучин Гэрээний эрин үед замд түрүүлэн явсан нь Ехова байсан, Еховагийн ажил нь Хуучин Гэрээний эрин үеийг бүхэлд нь төлөөлсөн бөгөөд бүх ажил Израильд хийгдсэн. Мосе ердөө газар дээрх энэ ажлыг дэмжсэн бөгөөд түүний ажил нь хүний хамтын ажиллагаа гэж тооцогддог. Тэр үед үг хэлсэн нь Ехова байсан, Тэр Мосег дуудаж, Израилийн ард түмэн дундаас түүнийг өсгөсөн бөгөөд Канаан руу явах цөлд Мосегоор тэднийг удирдуулсан. Энэ нь Мосегийн өөрийн ажил биш байсан боловч энэ нь Еховагаар биечлэн чиглүүлэгдэж байсан, иймээс Мосег Бурхан гэж нэрлэж болохгүй. Мосе ч бас хууль бичсэн, гэхдээ энэ хуулийг Ехова биечлэн зарлигдсан бөгөөд Мосегоор хэлүүлэхэд хүргэсэн. Есүс ч бас тушаал гаргасан ба Хуучин Гэрээний хуулийг хүчингүй болгож, шинэ эрин үеийн тушаалыг гаргасан. Есүс яагаад Бурхан Өөрөө вэ? Учир нь эдгээр нь адилхан зүйл биш. Тэр үед Мосегийн хийсэн ажил нь эрин үеийг төлөөлөөгүй, шинэ замыг нээгээгүй; тэр Еховагаар удирдуулан чиглүүлэгдэж байсан ба ердөө л Бурханаар ашиглагдаж байсан нэгэн байсан. Есүс ирэх үед Иохан, замыг засах ажлын алхмыг хэрэгжүүлсэн ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж эхэлсэн (Ариун Сүнс үүнийг эхэлсэн). Есүс гарч ирэхдээ Тэр Өөрийн ажлыг шууд хийсэн боловч Түүний ажил болон Мосегийн ажил ба ярианы хооронд ихээхэн ялгаа байсан. Исаиа ч бас олон зөгнөл хэлсэн, тэгвэл яагаад тэр Бурхан Өөрөө байгаагүй вэ? Есүс тийм ч олон зөгнөл хэлээгүй, гэтэл Тэр яагаад Бурхан Өөрөө байсан бэ? Тэр үеийн Есүсийн ажил бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэн ч хэлж зүрхлэхгүй, мөн тэд энэ нь бүгдээрээ хүний хүслээс ирсэн эсвэл энэ нь бүхэлдээ Бурханы Өөрийн ажил байсан гэж хэлж зүрхлэхгүй. Хүн ийм зүйлсийг судалж шинжлэх ямар ч аргагүй. Исаиа тийм ажил хийсэн ба тийм зөгнөл хэлсэн, тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэлж болно; тэдгээр нь шууд Исаиагаас өөрөөс нь ирээгүй боловч Еховагийн илчлэл байсан юм. Есүс агуу их ажил хийгээгүй ба олон үг хэлээгүй, бас Тэр олон зөгнөл хэлээгүй. Түүний тунхаглаж байгаа нь хүнд тийм ч агуу санагдаагүй, гэсэн ч Тэр Бурхан Өөрөө байсан ба энэ нь хүнээр тайлбарлагдашгүй юм. Хэн ч Иоханд, эсвэл Исаиад эсвэл Давидад итгэж байгаагүй, хэн ч тэднийг Бурхан, эсвэл Давид Бурхан, эсвэл Иохан Бурхан гэж дуудаагүй; хэн ч ингэж хэлээгүй ба зөвхөн Есүсийг л Христ гэж дуудсан. Бурханы гэрчлэлийн дагуу, Түүний хийсэн ажил, Түүний хэрэгжүүлсэн үйлчлэлийн дагуу энэ ангилал хийгдсэн. Абрахам, Давид, Иошуа, Даниел, Исаиа, Иохан болон Есүс гэх зэрэг Библийн агуу хүмүүсийн тухайд, тэдний хийсэн ажлаар дамжуулан хэн нь Бурхан Өөрөө, ямар төрлийн хүмүүс нь эш үзүүлэгчид, аль нь элчүүд байсан бэ гэдгийг та нар хэлж чадна. Хэн нь Бурханаар ашиглагдаж байсан, хэн нь Бурхан Өөрөө байсан гэдэг нь тэдний мөн чанар болон хийсэн ажлаар ялгагдаж, тодорхойлогддог. Хэрвээ та нар ялгааг нь хэлж чадахгүй байвал, та нар Бурханд итгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэхгүй байгааг энэ нь батална. Есүс бол Бурхан, учир нь Тэр маш олон үг хэлж, маш их ажил хийсэн, ялангуяа Тэр олон хүчит үйлсийг харуулсан. Үүний адилаар Иохан ч гэсэн ихээхэн ажил хийж, олон үг хэлсэн, Мосе ч гэсэн адилхан; яагаад тэд Бурхан гэж дуудагдаагүй вэ? Адам Бурханаар шууд бүтээгдсэн; зүгээр л бүтээл гэж дуудагдахын оронд тэр яагаад Бурхан гэж дуудагдаагүй вэ? Хэрвээ хэн нэгэн та нарт, “Өнөөдөр Бурхан маш их ажил хийсэн ба олон үгийг хэлсэн; Тэр бол Бурхан Өөрөө. Тэгвэл Мосе ч гэсэн маш олон үг хэлсэн болохоор тэр ч бас Бурхан Өөрөө байх ёстой!” гэж хэлбэл та нар тэднээс эргүүлээд ингэж асуух ёстой: “Тэр үед яагаад Бурхан Иоханыг биш Есүсийг, Бурхан Өөрөө хэмээн гэрчилсэн бэ? Иохан Есүсээс өмнө ирээгүй гэж үү? Иохан эсвэл Есүсийн ажлын аль нь илүү агуу байсан бэ? Хүнд Иохан Есүсээс илүү агуу харагдаж байсан ч яагаад Ариун Сүнс Иоханд биш харин Есүст гэрчлэл хийсэн бэ?” Өнөөдөр ч гэсэн үүнтэй адил зүйл тохиолдож байгаа! Анх Мосе Израилийн ард түмнийг дагуулж байх үед Ехова үүлэн дундаас түүнтэй ярьсан. Мосе шууд яриагүй, харин Еховагаар шууд удирдуулж байсан. Энэ нь Хуучин Гэрээний Израилийн ажил байсан. Мосегийн дотор Сүнс эсвэл Бурханы оршихуй байгаагүй. Тэрээр тэр ажлыг хийж чадаагүй, иймээс түүний хийсэн ажил болон Есүсийн ажлын хооронд ихээхэн ялгаа бий. Энэ нь тэдний хийсэн ажил өөр байсан учраас юм! Хэн нэгэн Бурханаар ашиглагдаж байгаа эсвэл эш үзүүлэгч, элч эсвэл Бурхан Өөрөө эсэхийг түүний ажлын шинж чанараар ялган мэдэж болох ба энэ нь та нарын эргэлзээг эцэс болгох болно. Зөвхөн хурга л долоон лацыг нээж чадна гэж Библид бичигдсэн байдаг. Эрин үеүдийн туршид тэдгээр агуу хүмүүсийн дунд бичээсийг тайлбарлагчид олон байсан, иймээс тэд нар бүгдээрээ Хурга гэж та нар хэлж чадах уу? Тэдний тайлбар нь бүгд Бурханаас ирсэн гэж та нар хэлж чадах уу? Тэд бол зүгээр л тайлбарлагчид; тэдэнд Хурганы бие хэм байгаагүй. Тэд хэрхэн долоон лацыг нээхэд тохирох юм бэ? “Зөвхөн Хурга л долоон лацыг нээж чадна” гэдэг нь үнэн боловч Тэр зөвхөн долоон лацыг нээхээр ирээгүй; энэ ажил шаардлагатай байгаагүй, энэ нь тохиолдлоор хийгдсэн. Тэр Өөрийн ажлын талаар бүрэн мэдэж байсан; Түүний хувьд бичээсийг тайлбарлахад их цагийг зарцуулах шаардлагатай гэж үү? “Бичээсийг тайлбарлаж буй Хурганы Эрин Үе” гэж зургаан мянган жилийн ажилд нэмэгдэх ёстой гэж үү? Тэр шинэ ажлыг хийхээр ирсэн, гэхдээ Тэр мөн өнгөрсөн үеийн ажлын талаар зарим илчлэлийг өгч, зургаан мянган жилийн ажлын үнэнийг хүмүүст ойлгуулсан. Библийн хэтэрхий олон ишлэлүүдийг тайлбарлах хэрэггүй; гол түлхүүр нь өнөөдрийн ажил, тэр л чухал. Бурхан гагцхүү долоон лацыг эвдэхийн тулд ирээгүй, харин авралын ажил хийхээр ирсэн гэдгийг та нар мэдэх ёстой.
Есүс сүүлчийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л та нар мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй та мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрсдийн хуучин шинж чанартайгаа байгаа та нарын хувьд, та нар Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч та нар нүгэлтэй биш, ариун бус биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ та нар өөрчлөгдөөгүй юм бол та нар хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо та нар ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч та нар одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх өөрсдийн итгэлдээ та нар нэг алхмыг орхисон: Та нар дөнгөж аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Та нар Бурханы зүрх сэтгэлийн араас явахын тулд, та нарыг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ та нар зөвхөн аврагдсан бол та нар ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар та нар Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь та нар хүнийг эзэгнэх Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол алхам юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн та Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.
Ажлын энэ шинэ үе шатны эхлэлгүйгээр, сайн мэдээ тунхаглагчид, номлогчид, тайлбарлагчид, агуу сүнслэг хүмүүс гэж нэрлэгддэг та нар хир хол явахыг хэн мэдэх вэ! Ажлын энэ шинэ үе шатны эхлэлгүйгээр, та нарын ярьдаг зүйл хоцрогдсон! Энэ нь нэг бол сэнтийд залрах эсвэл хаан болох биеийн хэмжээгээ бэлтгэх; өөрийн чанараа үгүйсгэх эсвэл өөрийн биеэ дарах; тэвчээртэй байх эсвэл бүх зүйлсээс суралцах; даруу байдал эсвэл хайр. Энэ нь нэг хэвийн хуучин аяар дуулж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь зүгээр л адилхан зүйлийг өөр нэрээр дуудаж байгаа тохиолдол юм! Нэг бол толгойгоо бүтээж, талх хуваах эсвэл гараа тавин залбирч өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулах. Ямар нэг шинэ ажил байх уу? Хөгжлийн ямар нэгэн төлөв байх уу? Хэрвээ та нар ийм байдлаар үргэлжлүүлбэл та нар ёс заншлыг сохроор дагаж эсвэл тогтсон журмыг мөрдөх болно. Та нарын ажил маш сүрлэг гэж та нар итгэдэг, гэхдээ энэ нь бүгд эртний үеийн “хуучин хүмүүсийн” дамжуулж, заасан зүйл байсан гэдгийг та нар мэдэхгүй юу? Та нарын хэлдэг хийдэг бүхэн чинь тэдгээр хуучны хүмүүсийн сүүлчийн үгс биш гэж үү? Энэ нь тэдгээр хуучны хүмүүсийн нас барахын өмнөх үүрэг биш гэж үү? Та нарын үйлдэл өнгөрсөн үеийн тэдгээр элч, эш үзүүлэгчдийнхээс илүү гарна, тэр ч бүү хэл бүх зүйлээс давна гэж та нар бодож байна уу? Ажлын энэ үе шатны эхлэл нь, хаан болж, сэнтийд залрахыг зорьсон Уитнесса Лигийн ажлыг гайхан бишрэхийг чинь эцэс болгосон ба та нарын их зан, сагсуурлыг зогсоосон, ингэснээр та нар ажлын энэ үе шатанд хөндлөнгөөс оролцож чадахгүй. Ажлын энэ үе шат үгүй бол та нар аврагдахын аргагүйгээр илүү гүнзгий живэх юм. Та нарын хувьд хуучин зүйл хэтэрхий их байгаа! Азаар, өнөөдрийн ажил та нарыг буцаан авчирсан; тэгээгүй бол та нар ямар чиглэлд явах байсныг хэн мэдэх билээ! Бурхан бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан учраас яагаад та нар шинэ зүйлийг эрж хайдаггүй вэ? Яагаад та нар үргэлж хуучин зүйлстэй зууралддаг вэ? Иймээс Ариун Сүнсний өнөөдрийн ажлыг мэдэх нь хамгийн чухал ач холбогдолтой юм!
Тайлбар:
Анхдагч эх бичигт “ойлголт” гэдгийг орхисон.
Анхдагч эх бичигт “алхахаас” гэдгийг орхисон.
«Үг
нь Махбодоор Илэрсэн» номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment