Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

6/20/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бүгд Бурханы үгээр биелдэг” | Эшлэл 36

Өдөр тутмын Бурханы үг | “Бүгд Бурханы үгээр биелдэг” | Эшлэл 36

Хаанчлалын эрин үе эхлэнгүүт Бурхан Өөрийн үгсээ хэлж эхэлсэн. Ирээдүйд, эдгээр үг аажмаар биелэх болно, тэр үед хүмүүс амь руу өсөх болно. Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглах нь илүү бодит бас илүү чухал бөгөөд хүний итгэлийг төгс болгохын тулд Бурхан гагцхүү үг ашигладаг, учир нь өнөөдөр бол Үгийн эрин үе, энэ нь хүний итгэл, шийдэмгий байдал болон хамтын ажиллагааг шаарддаг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ажил нь үйлчилж, хангахын тулд Өөрийн үгийг ашиглах явдал юм. Бие махбодтой болсон Бурхан үгээ хэлж дууссаны дараа л тэдгээр нь биелж эхлэх болно. Түүнийг ярьж байх үед үг нь биелдэггүй, учир нь Түүнийг махан биеийн үе шатанд байхад үг нь биелдэггүй ба ингэснээр хүн Бурхан бол Сүнс биш махан бие гэдгийг харж, ингэснээр хүн Бурханы бодит байдлыг өөрийнхөө нүдээр харж болох юм. Түүний ажил дууссан өдөр, газар дэлхий дээр ярьж хэлэх ёстой Түүний бүх үгс хэлэгдсэн үед, Түүний үгс биелэгдэж эхэлнэ. Одоо бол биелэлтийн цаг хугацаа биш юм, учир нь Тэр бүх үгээ хэлж дуусаагүй байна. Бурхан газар дээр үгээ хэлсээр байгааг харж байгаа үедээ чи Түүний үгийн биелэлтийг бүү хүлээ; Бурхан ярихаа болих үед, газар дээрх Түүний ажил дуусах үед тэр нь Түүний хэлсэн үгс биелэгдэж эхлэх үе байх болно. Газар дээр Түүний хэлсэн үгс дотор, нэг талаар, амийн хангалт, нөгөө талаар зөгнөл—цаашид болох, хийгдэх зүйлс болон хараахан биелээгүй байгаа зүйлсийн тухай зөгнөл байдаг. Мөн Есүсийн үгэнд ч зөгнөл байсан. Нэг талаар Тэр амиар хангасан, нөгөө талаар Тэр зөгнөл хэлсэн юм. Өнөөдөр үг болон баримтыг нэгэн зэрэг гүйцэлдүүлэх тухай ярихгүй байгаа нь хүмүүсийн нүдэнд харагдаж болох зүйлс болон Бурханы хийдэг зүйлс хоёрын хоорондох ялгаа асар ихээс болж байгаа юм. Бурханы ажил дууссаны дараа л Түүний үгс биелэгдэх ба баримт нь үгний дараа гарч ирэх болно. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан газар дээр үгийн үйлчлэлийг гүйцэтгэх ба үгийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ Тэр зөвхөн үг хэлж, өөр хэрэг явдлуудыг хайхрахгүй. Бурханы ажил өөрчлөгдөнгүүт Түүний үгс биелэгдэж эхэлнэ. Өнөөдөр чамайг төгс болгохын тулд үг эхлээд хэрэглэгддэг; Тэр бүхий л орчлон ертөнцөд алдрыг олж авсны дараа Түүний ажил дуусаж, хэлэх ёстой бүх үгс хэлэгдэж дууссан үе байх бөгөөд бүх үгс баримт болон үлдэх болно. Бурхан эцсийн өдрүүдэд үгний үйлчлэлийг хэрэгжүүлэхээр газар дээр ирсэн, ингэснээр хүн Түүний үгнээс Түүний юу болохыг, Түүний мэргэн ухааныг болон Түүний гайхалтай үйл хэргийг харах юм. Хаанчлалын эрин үед Бурхан бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үндсэндээ үгийг ашигладаг. Ирээдүйд Түүний үгс бүх давхарга, бүлэг, үндэстэн, урсгалд хүрнэ; бүх хүмүүсийг байлдан дагуулж, Түүний үг хүч, эрх мэдлийг агуулдаг гэдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд Бурхан үгийг ашигладаг—иймээс өнөөдөр та нар зөвхөн Бурханы үгтэй л тулгардаг.
 Энэ эрин үед Бурханы хэлсэн үгс нь Хуулийн эрин үед хэлэгдсэн үгсээс өөр, мөн тэдгээр нь Нигүүлслийн эрин үед хэлэгдсэн үгсээс ч ялгаатай байдаг. Нигүүлслийн эрин үед Бурхан үгний ажлыг хийгээгүй, харин бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд ердөө цовдлолыг л дурдсан. Библид зөвхөн, Есүс яагаад цовдлогдох болсныг, загалмай дээр байхдаа Түүний мэдэрсэн зовлонг болон хүн Бурханы төлөө хэрхэн цовдлогдох ёстой тухай л дурдсан. Тэр эрин үед Бурханы хийсэн бүх ажил цовдлол дээр төвлөрч байсан.Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримтууд гарч ирэх нь ховорхон байдаг. Энэ бол Үг нь махбодоор илрэхийн мөн чанар бөгөөд бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед энэ нь Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. “Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийгдсэн, хожим хийгдэх, Бурханаар хийгдэх бүхэн, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт—эцэст нь хийгдэх эдгээр ажлууд бүгд тодорхой өгүүлэгдсэн ба бүгд Үг нь махбодоор илэрсэний бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон үндсэн хууль, устгагдах хүмүүс, амралтанд орох хүмүүс—эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы биелүүлэх ёстой ажил юм. Тэрээр, Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдахыг, Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг хүмүүст ойлгуулах болно—ирээдүйд эдгээр үг нэг бүр биелэгдэх болно. Бурханы ажлын алхамууд эрчээ авч байна. Бурхан, эрин үе бүрд хийгдэх зүйлийг, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хийх зүйлийг болон Түүний биелүүлэх учиртай үйлчлэлийг хүнд илчлэх арга барил болгож үгийг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илэрсний ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд байдаг.
 “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

No comments:

Post a Comment