Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 82
Эзэн Есүс махан биетэйгээр ажиллаж байх үед Түүний дагалдагчдын ихэнх нь Түүний ялгамж чанарыг болон Түүний хэлсэн зүйлийг бүрэн баталгаажуулж чадаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний дагалдагчдын хандлага нь хүлээлтийн хэлбэртэй байсан; Түүнийг загалмайд цовдлогдохоос эхлээд булшинд хийгдэх хүртэл Түүнд хандах хүмүүсийн хандлага нь урам хугаралт байсан. Энэ хугацаанд хүмүүс зүрх сэтгэл дэх эргэлзээгээ Эзэн Есүсийн бие махбодтой байх үедээ хэлсэн зүйлсийг үгүйсгэх үгүйсгэл болгон аль хэдийн өөрчилж эхэлсэн. Түүнийг булшнаас гарч, хүмүүст нэг нэгээр нь үзэгдэх үед Түүнийг өөрийн нүдээр харж, Түүний амиллын мэдээг сонссон хүмүүсийн дийлэнх нь аажмаар үгүйсгэлээс тээнэгэлзэл рүү шилжсэн. Эзэн Есүс Томасын гарыг Өөрийн хажуу талд хүргэх үед, Эзэн Есүс дахин амилсныхаа дараа талх хувааж, олон хүний өмнө идэж, үүний дараа тэдний өмнө хайрсан загас идэх үед, зөвхөн тэр үед л тэд Эзэн Есүс бол бие махбодтой Христ юм гэсэн баримтыг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Энэхүү мах цустай сүнслэг бие тэр хүмүүсийн өмнө зогсоод хүн нэг бүрийг зүүднээс нь сэрээж байгаа мэт байсан гэж та нар хэлж болно: тэдний өмнө зогсож байсан хүний Хүү нь эрт дээр үеэс хойш оршин байсан Нэгэн байсан юм. Тэр хэлбэр дүрс, мах цустай байсан бөгөөд Тэр аль хэдийн урт удаан хугацаанд хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, хооллож байсан… Тэр үед хүмүүс Түүний оршихуй маш жинхэнэ, маш гайхалтай гэдгийг мэдэрсэн; тэд мөн маш их баяр баясгалантай, аз жаргалтай байсан ба үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлөөр дүүрсэн. Түүний дахин илрэлт нь хүмүүст, Түүний даруу байдлыг үнэхээр харж, Түүний ойр дотно байдлыг, Түүний хүсэл эрмэлзлийг болон Түүний хүн төрөлхтөнд татагдах байдлыг мэдрэх боломж олгосон юм. Энэхүү богинохон уулзалт нь, Эзэн Есүсийг харсан хүмүүст нэг насны амьдрал нь урсаад өнгөрсөн мэт санагдуулсан. Тэдний төөрсөн, будилсан, айсан, түгшсэн, хүсэн хүлээсэн, хөшүүн зүрх сэтгэл нь тайвшралыг олсон. Тэд цаашид эргэлзээгүй эсвэл урам нь хугараагүй, учир нь тэдэнд шинэ найдлага байгаа мэт, итгэж найдах ямар нэг зүйл байгаа мэт санагдсан юм. Тэдний өмнө зогсож буй хүний Хүү үүрд мөнхөд тэдний ард байх ба Тэр үргэлжид тэдний бат бөх цамхаг, хоргодох газар болох юм. Хэдийгээр Эзэн Есүс дахин амилсан боловч Түүний зүрх сэтгэл болон ажил нь хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр ямар хэлбэрээр оршин байх нь хамаагүй Тэр хүмүүсийг дагалдаж, тэдэнтэй хамт алхаж, хэдийд ч, хаана ч тэдэнтэй хамт байна гэдгээ Өөрийн илрэлтээрээ дамжуулан хүмүүст хэлсэн. Хэдийд ч, хаана ч Тэр хүн төрөлхтнийг хангаж, тэднийг хариулж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг тэдэнд олгож, тэдэнд хэзээ ч дахин арчаагүй мэт санагдуулахгүй юм. Түүнчлэн Эзэн Есүс хүмүүст үүнийг мэдэгдэхийг хүссэн: Энэ дэлхий ертөнц дээрх амьдралдаа тэд ганцаараа биш. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа ба Бурхан тэдэнтэй хамт байгаа; хүмүүс үргэлж Бурханыг түшиж тулж болно; Тэр бол Өөрийн дагалдагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа болих ба Түүнийг өөрсдийн нүглийн төлөөх тахил хэмээн хүлээн зөвшөөрсөн хүмүүс цаашид нүгэлд хүлэгдэхээ болино. Хүний нүдээр бол Өөрийнхөө амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн ажлын эдгээр хэсэг нь маш бага зүйлс байсан боловч Миний харж байгаагаар хийсэн зүйл нэг бүр нь маш утга учиртай, маш их үнэ цэнэтэй байсан бөгөөд тэдгээр нь маш чухал агаад ноцтой байсан.
Хэдийгээр Эзэн Есүсийн махан биед ажилласан үе нь бэрхшээл, зовлонгоор дүүрэн байсан боловч мах цустай сүнслэг биеэрээ илэрснээрээ дамжуулан Тэр бие махбодтойгоор хүн төрөлхтнийг аврах тухайн үеийн Өөрийн ажлыг бүрэн дүүрэн, төгс хийж гүйцэтгэсэн юм. Тэр махан биетэй болсноор Өөрийн үйлчлэлийг эхэлсэн бөгөөд Өөрийн махан биеийн хэлбэрээр хүн төрөлхтөнд үзэгдсэнээр Өөрийн үйлчлэлийг төгсгөсөн билээ. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг зарласан, Тэр Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар дамжуулан Нигүүлслийн эрин үеийг эхэлсэн. Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар дамжуулан Тэр Нигүүлслийн эрин үе дэх ажлыг хэрэгжүүлсэн ба Өөрийн бүх дагалдагчдаа Нигүүлслийн эрин үед хүчирхэгжүүлж, удирдсан. Бурханы ажлын тухайд, Тэр эхэлсэн зүйлээ үнэхээр дуусгадаг гэж хэлж болно. Төлөвлөгөө, алхмууд байдаг ба энэ нь Бурханы мэргэн ухаан, Түүний бүхнийг чадагч байдал, Түүний гайхалтай үйл хэргээр дүүрэн байдаг. Энэ нь мөн Бурханы хайр болон өршөөлөөр дүүрэн байдаг билээ. Мэдээж Бурханы бүх ажилд байдаг үндсэн зангилаа нь хүн төрөлхтний төлөөх Түүний анхаарал халамж юм; үүнд Түүний хэзээ ч хойш тавьж чаддаггүй санаа тавих мэдрэмж нь нэвчсэн байдаг. Библийн эдгээр ишлэлүүдэд, Өөрийн амиллынхаа дараа Эзэн Есүсийн хийсэн юм бүхэнд илчлэгдсэн зүйл нь хүн төрөлхтний төлөөх Бурханы хувиршгүй найдвар, санаа тавилт байсан ба түүнчлэн Бурханы нягт нямбай халамж болон хүмүүсийг энхрийлэн хайрлах байдал байсан юм. Одоог болтол эдгээрийн нэг нь ч өөрчлөгдөөгүй—та нар үүнийг харсан уу? Үүнийг харах үед та нарын зүрх сэтгэл зүгээр л өөрийн мэдэлгүй Бурханд ойр болоогүй гэж үү? Хэрвээ та нар тэр үед амьдарч байгаад, Эзэн Есүс Өөрийнхөө амиллын дараа, харж болох бодитой хэлбэрээр та нарт үзэгдэж, хэрвээ та нарын өмнө сууж, талх загас идэн, та нарт бичвэрийг тайлбарлаж, та нартай ярилцсан бол та нарт ямар санагдах вэ? Та нарт жаргалтай санагдах уу? Буруутай мэт санагдах уу? Бурханы тухай өмнөх буруу ойлголт, Түүнээс зайлсхийх байдал, Бурхантай зөрчилдөх, Түүнд эргэлзэх байдал зэрэг нь—зүгээр л алга болохгүй гэж үү? Бурхан болон хүний хоорондын харилцаа илүү зүй зохистой болохгүй гэж үү?
Библийн эдгээр хязгаарлагдмал бүлгүүдийн тайлбараар дамжуулан та нар Бурханы зан чанар дахь ямар нэгэн өө сэвийг олж илрүүлсэн үү? Та нар Бурханы хайраас ямар нэгэн хуурамч байдлыг олж илрүүлсэн үү? Та нар Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухаанаас ямар нэгэн заль мэх, хорон мууг олж илрүүлсэн үү? Мэдээж үгүй! Одоо та нар Бурхан бол ариун гэж итгэлтэйгээр хэлж чадах уу? Бурханы сэтгэл хөдлөл нь бүхэлдээ Түүний мөн чанар болон зан чанарын илрэл гэж та нар итгэлтэйгээр хэлж чадах уу? Та нар эдгээр үгийг уншсаны дараа үүнээс ойлгосон зүйлс чинь та нарт тусалж, зан чанараа өөрчлөх болон Бурханаас эмээх эрэл хайгуулд чинь үр ашгаа өгөх болно гэж Би найдаж байна. Түүнчлэн эдгээр үг нь та нарт өдөр бүр өсөн нэмэгдэх үр ашиг өгч, үүнчлэн энэ эрэл хайгуулын явцад та нарыг Бурханд улам илүү ойртуулж, та нарыг Бурханы шаарддаг стандартад улам илүү ойртуулна, ингэснээр та нар үнэнийг эрж хайхаас уйдахаа болих бөгөөд зан чанараа өөрчлөх болон үнэний төлөөх эрэл хайгуул нь та нарт түвэгтэй эсвэл илүүц мэт санагдахаа болино гэж Би найдаж байна. Харин ч энэ нь, гэрлийг хүсэн мөрөөдөж, шударга ёсыг хүсэн мөрөөдөхөд болон үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар зорьж, Бурханаар авахуулах хүн болж, жинхэнэ хүн болохоор эрмэлзэхэд та нарыг зоригжуулдаг Бурханы жинхэнэ зан чанар болон Бурханы ариун мөн чанарын илэрхийлэл юм.
“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав
No comments:
Post a Comment