Та нар Миний үг зөөлрөхийг хүлээдэг,
гэвч дахин бод!
Миний үг хэнтэй харьцаж буйгаас шалтгаалдаг.
Хайртай хүмүүстээ Миний дуу
зөөлөн хүрч, тайтгаруулдаг.
Харин та нарт бол хатуу, шүүлт,
бас гэсгээлт, уур хилэн юм.
Өдөр өдрөөр дэлхий нурж,
өдөр тутам хүн үхдэг.
Өдөр өдрөөр Миний хаанчлал бүрдэж,
ууган хөвгүүд минь өсөж байна.
Өдөр бүр уур хилэн минь ихсэж,
Миний гэсгээлт хатуу болдог.
Өдөр өдрөөр Миний үг хатуу болж байна.
Энэ дэлхийн улс орон бүхэнд
байдал илүү түгшүүртэй байна.
Өдрөөс өдөрт нуран унаж, үймээнд автаж байна.
Улс бүрийн тэргүүн өөр дээр нь
гэсгээлт минь ирж буйг мэдэлгүй
эцэстээ эрх мэдэл олохын төлөө зүтгэдэг.
Эрх мэдлийг минь булаах гэсэн ч,
тэд хий мөрөөдөж байна.
Өдөр өдрөөр дэлхий нурж,
өдөр тутам хүн үхдэг.
Өдөр өдрөөр Миний хаанчлал бүрдэж,
ууган хөвгүүд минь өсөж байна.
Өдөр бүр уур хилэн минь ихсэж,
Миний гэсгээлт хатуу болдог.
Өдөр өдрөөр Миний үг хатуу болж байна.
Би л бүх зүйлийг захирах эрхтэй,
бүгд Надаас шалтгаалдаг.
Намайг шинждэг хэнийг ч Би даруй хөнөөнө,
учир нь Миний ажил өдий хүрсэн.
Өдөр бүр шинэ илчлэл,
өдөр бүр шинэ гэрэл байна.
Бүх зүйл улам бүрэн төгс болж байна.
Сатаны сүүлчийн өдөр улам бүр ойртож,
урьд байгаагүйгээр тодорхой болж байна.
Өдөр өдрөөр дэлхий нурж,
өдөр тутам хүн үхдэг.
Өдөр өдрөөр Миний хаанчлал бүрдэж,
ууган хөвгүүд минь өсөж байна.
Өдөр бүр уур хилэн минь ихсэж,
Миний гэсгээлт хатуу болдог.
Өдөр өдрөөр Миний үг хатуу болж байна.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment