Ван Шинью нөхөртэйгөө хамт хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд эхэндээ шулуун шударга байдал, мөс чанартайгаар дэлгүүрээ ажиллуулах гэж хичээсэн ч төдий л их мөнгө ололгүй, аж амьдрал нь маш хэцүү байлаа. Харин бизнес хийхдээ худал хэлж, хуурч мэхлэхэд түшиглэдэг бизнес эрхлэгчид байр, машин авч, хангалуун амьдралаар амьдарч байгааг хараад, тэд ард хоцрохгүй гэж шийдэв. Тэр хоёр бусдыгаа дуурайн нийгмийн чиг хандлагыг дагаж, худал хуурмаг, заль мэхээр бизнес хийж эхэллээ. Хэдэн жилийн дараа тэд бага зэрэг мөнгө олсон ч, мөс чанар нь үргэлж түгшиж, зүрх сэтгэлд нь хоосон санагдаж байв. Дараа нь тэр хоёр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг уншин, улмаар Бурхан үнэнч хүмүүст дуртай, харин зальхай хүмүүсийг жигшдэг болохыг олж мэдэн, үнэнч хүмүүс Бурханы ерөөлийг хүлээн авдаг болохыг ойлгожээ. Гэсэн хэдий ч тэд бас ертөнц дэх ёрын муу, хар бараан байдлыг хараад, шулуун шударга байдлаар бизнес хийгээд мөнгө олж чадахгүй байх вий, тэр бүү хэл мөнгөө алдах вий гэж санаа зовсон тул худал хуурмаг, заль мэх ашиглан үйлчлүүлэгчдээ хуурсан хэвээр байсан ч, ингэснийх нь төлөө Бурхан тэднийг үзэн ядна гэдгийг мэдэж байв... Хэд хэдэн удаагийн бэрхшээл, бүтэлгүйтлийн дараа тэр хоёр эцэст нь Бурханы үгийн дагуу үнэнч хүмүүс байхаар шийдэж, Бурханы ерөөлийг хүлээн аваад гайхширна. Тэдний бизнес дэгжин дээшлээд зогсохгүй, тэд ч үнэнч хүмүүс байхын амар амгалан, аюулгүй байдлыг эдлэх болжээ.
Танд таалагдаж магадгүй:
Танд таалагдаж магадгүй:
No comments:
Post a Comment