Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label залбирч. Show all posts
Showing posts with label залбирч. Show all posts

6/05/2018

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь


       
       Ю Конгуан Төгс Хүчит Бурханы Чуулганд сайн мэдээг тунхагладаг. Түүнийг ийнхүү сайн мэдээг тунхаглах зуур,Хятадын Коммунист намын засгийн газраас түүнийг мөрджээ. Тэр уул руу зугтаж, ингэх замд нь Жэн Шун гэгч орон нутгийн гэр чуулганы хамтран зүтгэгч түүнд тусална. Анх уулзахад л олон жилийн өмнөөс нэг нэгнээ мэдэх юм шиг тэр хоёр санагддаг. Жэн Шун хамтран зүтгэгч нартайгаа уулзаж цугладаг сүрлэн овоохойдоо Ю Конгуаныг аваачжээ. Тэнд Жэн Шун болон түүний хамтран зүтгэгч нарын дунд Бурханд итгэгч хүн эрх мэдэлтнүүдийг дагах ёстой эсэх талаар хэлэлцдэг. Ю Конгуан энэ талаар тэдэнд нөхөрлөл хийж, тэдний дундах эргэлзээг тайлна. Ю Конгуаны нөхөрлөл тэдэнд маш их тус хүргэж, тэд бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайн, судалж эхэлдэг. Гэтэл чуулганы ахлагч Сун, Ю Конгуаныг Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгч гэдгийг мэдсэн даруйдаа, чуулганыг битүүмжилж жинхэнэ замыг эрж хайх гэсэн дагалдагч нарт саад хийх бүх аргыг замыг сүвэгчилдэг. Сун, Ю Конгуаныг нэгд нэггүй эрж хайн, Юг цагдаа нарт мэдээлж, баривчлахын тулд дагалдагч нараа хүртэл дайчилдаг.

5/01/2018

Христийн сүмийн сайн мэдээ | “Хэн миний Эзэн бэ” | Трейлер


Хоёр мянган жилийн өмнө “Эзэн Есүс, Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:3) гэж дагалдагчиддаа амласан.Үүнээс болж, үе үеийн итгэгчид, Эзэний амлалт биелээсэй гэж асар их найдан, залбирч, Эзэнийг ирэх үед Эзэнтэй уулзаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөөсөй гэж найдан, залбирсаар ирсэн. Энэ нь бас энэ киноны гол дүр Чэн Шиангуанг-ыг өгүүлдэг. Тэр бол Эзэний ирэлтийг угтан авахын тулд сайн мэдээг түгээж, Эзэнд гэрчлэл хийдэг урам зоригтой эрэн хайгч. Сургууль дахь байр сууринаасаа халагдаж, гэр бүлийн гишүүддээ ойлгогдож чадаагүйг үл хайхран тэр зүрх сэтгэл дэх итгэл найдвараа хэзээ ч хаяагүй. Нэг өдөр цугларалтын үеэр Чэн Шиангуанг Хятадын Коммунист засгийн газарт баривчлагдаж, шоронд хоригдсон. Бурханы гайхалтай дүрэм журам, зохицуулалтан дор тэр, Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч Жао Жимингтэй учирсан юм. Жао Жиминг түүнд эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт болон ажлын талаар гэрчлэл хийж, Эзэний эргэн ирэлтийн төлөө найдаж, залбирч байсан олон жилийн үзэл, төсөөллийг шийдвэрлэжээ. Шоронгоос гарсны дараа Чэн Шиангуанг, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг шалган шинжлэхэд ах эгч нараа удирдлаа. Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх гэдэг нь юу болох, хаанчлал үнэхээр газар дээр эсвэл тэнгэрт байгаа эсэх, хүмүүс Эзэний ирэлтийг хэрхэн угтан авах ёстой гэх мэт зүйлийг эцэстээ хүн бүхэн ойлгож авсан билээ.