Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/01/2019

Бурханы Адамд өгсөн тушаал


  (Эхлэл 2: 15-17) Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

  Та нар эдгээр ишлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичээсийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Яагаад “Бурханы Адамд өгсөн тушаал”-ыг бичээснээс гарган авсан бэ? Та нар бүгдээрээ тус бүрдээ Бурхан болон Адамыг санаандаа төсөөлж байна уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар энэ тохиолдолд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байдалтай байх байсан бэ? Энэ төсөөлөл та нарт ямар сэтгэл хөдлөлийг авчирч байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан болон хүн байгаа боловч тэдгээрийн ойр дотно байдал нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд нөхцөлгүйгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байгаа ба хүн гэмгүй, цайлган байж, санаа зовох зүйлгүй амар тайван, цэнгэлээр дүүрэн Бурханы хараан дор амьдарч, Бурхан хүнд санаа тавьж байгаагаа харуулж, хүн Бурханы хамгаалалт, ивээл дор амьдран, хүний хийж байгаа болон хэлж буй зүйл бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.

  Та нар үүнийг хүнийг бүтээснээсээ хойш түүнд өгсөн Бурханы эхний тушаал гэж хэлж болно. Энэ нь ямар утгатай тушаал байсан бэ? Энэ бол Бурханы хүсэл болон Түүний хүн төрөлхтний талаар санаа тавьж байгаа тухай байсан. Энэ бол Бурханы эхний тушаал байсан ба Бурхан анх удаагаа хүний талаар санаа зовсон юм. Энэ нь Бурхан хүнийг бүтээснээсээ хойш хүний төлөө хариуцлага хүлээх болсон гэсэн үг юм. Түүний хариуцлага нь юу вэ? Тэр хүнийг хамгаалж, хүнд санаа тавих ёстой байсан. Тэрээр хүн Түүнд итгэж, дуулгавартай байна гэж найдаж байгаа. Энэ нь мөн л Бурханы хүнээс хүлээж байгаа эхний зүйл юм. Хүлээж байгаа учраас Бурхан дараах зүйлийг хэлж байгаа: “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ!” Эдгээр энгийн үгс нь Бурханы хүслийг төлөөлдөг. Эдгээр нь мөн Бурханы зүрх сэтгэл аль хэдийн хүний төлөө анхаарал хандуулж эхэлснийг илчилж байна. Бүх зүйлийн дотроос зөвхөн Адам л Бурханы дүрээр бүтээгдсэн; Адам бол Бурханы амийн амьсгаатай цорын ганц амьд зүйл байсан; тэр Бурхантай хамт алхаж, Бурхантай ярилцаж байсан. Тийм учраас Бурхан түүнд ийм тушаал өгсөн. Бурхан энэ тушаалаараа хүний юу хийж болох болон юу хийж болохгүйг маш тодорхой зааж өгсөн.

  Эдгээр энгийн хэдэн үгнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг. Гэхдээ ямар төрлийн зүрх сэтгэлийг бид хардаг вэ? Бурханы зүрх сэтгэлд хайр байна уу? Тэнд ямар нэг санаа тавьсан зүйл байна уу? Эдгээр ишлэлд байгаа Бурханы хайр болон халамжийг хүмүүс зөвхөн ойлгоод зогсохгүй маш сайн, үнэнээсээ мэдрэх боломжтой юм. Тийм биш гэж үү? Би эдгээр зүйлсийг хэлсний дараа ч та нар эдгээрийг зүгээр л хэдэн энгийн үг гэж бодож байна уу? Тийм ч энгийн биш байгаа биз? Та нар үүнийг өмнө нь анзаарч байсан уу? Хэрэв Бурхан чамд энэ хэдэн үгийг биечлэн хэлсэн бол чамд ямар санагдах байсан бэ? Хэрэв чи хүн чанартай хүн биш бол, хэрвээ чиний зүрх сэтгэл мөс шиг хүйтэн бол чи юу ч мэдрэхгүй, Бурханы хайрыг ойлгохгүй бөгөөд чи Бурханы зүрх сэтгэлийг ойлгохоор оролдохгүй байх байсан. Гэвч мөс чанартай, хүн чанартай хүн бол чи өөрөөр мэдрэх болно. Чи дулаан байдлыг мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба чи аз жаргалыг мэдрэх болно. Тийм биш гэж үү? Чи эдгээр зүйлсийг мэдрэхээрээ Бурханд яаж хандах вэ? Чамд Бурхантай холбоотой болсон мэт санагдах уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлан хүндэтгэх үү? Чиний зүрх сэтгэл Бурханд улам ойртох уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд хэр чухал болохыг харж болно. Гэвч үүнээс ч илүү чухал зүйл бол хүний Бурханы хайрыг биечлэн мэдэрч байгаа болон ойлгож байгаа байдал юм. Яг үнэндээ Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд иймэрхүү зүйл олныг хэлдэггүй гэж үү? Гэвч өнөөгийн хүмүүс Бурханы зүрх сэтгэлийг ойлгодог уу? Миний дөнгөж сая ярьсан Бурханы хүслийг та нар ухаарч чадав уу? Бурханы хүслийг ийм тодорхой, ойлгомжтой, бодитой байхад хүртэл та бүхэн ялгаж чаддаггүй. Ийм учраас л Би та бүхнийг Бурханы талаар бодитой мэдлэг, ойлголтгүй гэсэн юм. Энэ нь худлаа гэж үү? Энэ бол энэ хэсэг дээр бидний ярилцах бүх зүйл юм.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

No comments:

Post a Comment