1. (Матай 12:1) Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
2. (Матай 12:6-8) Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.
Эхлээд энэ ишлэлийг авч үзье: Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
Бид яагаад энэ ишлэлийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Энэ бичвэрээс бидний мэдэж болох хамгийн эхний зүйл бол энэ нь Амралтын өдөр байсан боловч Эзэн Есүс гадуур гарч, тариан талбай дундуур Өөрийн шавь нарыг дагуулан явсан. Илүү “эгдүүцмээр” нь тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс санаандгүй гадагшаа гарч, ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйлс байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг сандаргаж, энэ нь бүр шүүмжлэлийг өдөөсөн. Тэдний төөрөгдөл болон Есүс юу хийсэн талаар тэд хэрхэн ярьж байсны тухайд гэвэл тэдгээрийг бид одоохондоо хойш тавиад, Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдрөөр үүнийг хийхээр сонгосон болон энэ үйлдлээрээ дамжуулан Тэр хуулийн дор амьдарч байсан хүмүүст юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ нь энэхүү ишлэл болон Миний ярихыг хүсэж байгаа Бурханы зан чанарын хоорондох холбоо юм.
Эзэн Есүс ирэхдээ, хүмүүстэй харилцахын тулд Өөрийн бодитой үйлдлүүдийг ашигласан: Бурхан Хуулийн эрин үеэс гарч шинэ ажлыг эхлүүлсэн ба энэ шинэ ажил нь Амралтын өдрийг сахихыг шаардаагүй; Бурхан Амралтын өдрийн хязгаарлалтаас гарах үед энэ нь ердөө л Түүний шинэ ажлын эхний шинж тэмдэг байсан бөгөөд Түүний үнэхээр агуу ажил үргэлжлэн явагдах гэж байсан юм. Эзэн Есүс Өөрийн ажлыг эхлүүлэхдээ Хуулийн эрин үеийн гав дөнгийг аль хэдийн ардаа орхисон байсан ба тэрхүү эрин үеийн хууль, зарчмуудыг эвдсэн билээ. Түүнд хуультай холбоотой ямар ч зүйлийн ул мөр байгаагүй; Тэр үүнийг бүрмөсөн таслан хаяж, үүнийг цаашид мөрдөхөө больсон ба Тэр үүнийг мөрдөхийг хүн төрөлхтөнөөс цаашид шаардахаа больсон. Иймд эндээс чи Эзэн Есүс Амралтын өдрөөр тариан талбайгаар явсныг харсан; Эзэн амраагүй харин гадаа ажиллаж байсан. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн үзэлд цочрол үзүүлсэн ба Тэр цаашид хуулийн дор амьдрахаа больж, Амралтын өдрийн хязгаарыг орхиж, хүн төрөлхтний өмнө, тэдний дунд шинэ дүр төрхтэйгээр, ажиллах шинэ арга замтайгаар гарч ирсэн гэдгээ тэдэнд мэдэгдсэн. Түүний энэ үйлдэл нь, Тэр хуулиас гарах, Амралтын өдрөөс гарахаас эхэлсэн шинэ ажлыг Өөртөө авч ирсэн гэдгийг хүмүүст хэлсэн юм. Бурхан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэх үедээ өнгөрсөнтэй дахиж зууралдаагүй бөгөөд Тэр Хуулийн эрин үеийн хууль дүрмийн талаар цаашид дахин анхаарал хандуулаагүй. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр Амралтын өдрөөр урьдынх шигээ ажилласан ба Түүний шавь нар өлссөн үедээ тариан түрүүг шувтран идэж байсан. Бурханы нүдээр энэ нь тун хэвийн зүйл байсан. Бурхан Өөрийн хийхийг хүсэж байсан ажил болон Өөрийн хэлэхийг хүсэж байсан зүйлсдээ шинэ эхлэл хийж болох байсан. Тэр шинэ эхлэл хиймэгцээ Өөрийн өмнөх ажлыг дахин дурддаггүй, мөн үүнийгээ үргэлжлүүлдэггүй. Учир нь Бурхан Өөрийн ажилдаа Өөрийн гэсэн зарчимтай байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсэх үед энэ нь, Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе байдаг юм. Хэрвээ хүмүүс хуучны хэллэг эсвэл хуулийн дагуу үргэлжлүүлэн үйлдэж, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнд талархал илэрхийлэхгүй эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирчихсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон байгаа. Шинэ ажлыг эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын өөр өөр талуудыг харж чадна. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучинтай зууралдаггүй эсвэл элэгдсэн замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг ба ямар ч хориотой зүйл, ямар ч хориг байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй эсвэл шавар баримал биш ба Тэр хүмүүсийн сүмд тахиж, шүтэн мөргөдөг хуурамч шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, эрч хүчтэй бөгөөд Түүний хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь агаад гэрэл, эрх чөлөө агаад чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд, юугаар ч хязгаарлагддаггүй. Хүмүүс юу ч гэж хэлсэн хамаагүй, тэд Түүний шинэ ажлыг яаж ч харж эсвэл үнэлж байсан хамаагүй, Тэр Өөрийн ажлыг эргэлзээгүйгээр биелүүлэх болно. Тэр хэн нэгний үзлийн талаар эсвэл Түүний ажил болоод үгийг чичилсэн хурууны талаар эсвэл бүр тэд Түүний шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхөд ч санаа зовдоггүй. Бүх бүтээлийн дундаас хэн ч хүний учир шалтгаан эсвэл хүний төсөөлөл, мэдлэг эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж эсвэл тодорхойлж, Түүний ажлыг гутааж эсвэл тасалдуулж, хорлон сүйтгэж чадахгүй. Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. Тиймээс Эзэн Есүс Амралтын өдрөөр нууж хаахгүйгээр гадагш гарч, ажиллаж байсан, учир нь Түүний зүрх сэтгэлд ямар ч дүрэм журам байгаагүй бөгөөд хүн төрөлхтнөөс үүсэн гарсан ямар ч мэдлэг эсвэл сургаал номлол байгаагүй. Түүнд байсан зүйл нь Бурханы шинэ ажил, Түүний зам байсан бөгөөд Түүний ажил нь хүн төрөлхтнийг чөлөөлж, суллаж, тэдэнд гэрэлд орших боломж олгох, тэдэнд амьдрах боломж олгох зам байсан. Шүтээн болон хуурамч бурхдыг шүтэн мөргөдөг хүмүүс өдөр бүр Сатанд хүлэгдэн амьдарч, бүх төрлийн дүрэм журам, хоригт баригддаг—өнөөдөр нэг зүйл нь хориглогдсон бол маргааш өөр нэг зүйл гэх мэтээр—амьдралд нь ямар ч эрх чөлөө байдаггүй. Тэд нар гавлагдаж дөнгөлөгдсөн хоригдлууд шиг ярих ямар ч баяр баясгалангүй байдаг. “Хориг” гэдэг нь юуг төлөөлж байна вэ? Энэ нь хязгаарлалт, хүлээс болон мууг төлөөлдөг. Хүн шүтээнийг шүтэн мөргөж эхэлмэгц тэд хуурамч бурхдыг шүтэж, муу сүнсийг шүтдэг. Хориг нь түүний хамтаар ирдэг. Чи үүнийг эсвэл түүнийг идэж болохгүй, өнөөдөр гарч болохгүй, маргааш чи зуухаа асааж болохгүй, дараагийн өдөр нь чи шинэ байранд нүүж орж болохгүй, хурим эсвэл оршуулга хийхэд эсвэл бүр хүүхэд төрүүлэхэд ч зарим өдрүүдийг сонгох ёстой. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг хориг гэж нэрлэдэг; энэ нь хүн төрөлхтний хүлээс бөгөөд энэ нь тэднийг хянаж байгаа, тэдний зүрх сэтгэл, биеийг хязгаарлаж байгаа Сатан болон муу сүнснүүдийн гав дөнгө юм. Бурханд эдгээр хориг байдаг уу? Бурханы ариун байдлын талаар ярих үедээ чи эхлээд үүний талаар бодох ёстой: Бурханд ямар ч хориг байдаггүй. Өөрийн үг болон ажилд баримталдаг зарчим Бурханд байдаг боловч ямар ч хориг байдаггүй, учир нь Бурхан Өөрөө үнэн, зам, амь юм.
Одоо дараах ишлэлийг авч үзэцгээе: “Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Maтай 12:6-8). Энд байгаа “сүм” гэдэг нь юуг хэлж байгаа вэ? Энгийнээр хэлбэл “сүм” гэдэг нь сүр жавхлантай, өндөр барилгыг хэлж байгаа ба Хуулийн эрин үед сүм нь тахилчдын Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “сүмээс ч илүү аугаа Нэгэн байна” гэж хэлэх үед “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээж “нэгэн” гэдэг нь махан бие дэх Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байсан. Тэдгээр үг нь хүмүүст юуг хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн–Бурхан аль хэдийнэ гарсан бөгөөд үүн дотор цаашид ажиллаагүй байсан, иймээс хүмүүс сүмийн гаднаас Бурханы хөлийн мөрийг эрж хайж, Түүний ажилд Түүний алхмуудыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан нь хуулийн дор хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үзэж эхэлсэн байсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан, иймээс Эзэн Есүс шүтээнийг шүтэхгүйгээр харин Бурханыг шүтэн мөргөхийг тэдэнд анхааруулсан, учир нь Тэр бол эрхэм дээд билээ. Тиймээс, Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг” гэж хэлсэн. Эзэн Есүсийн нүдээр, хуулийн доорх ихэнх хүмүүс цаашид Еховаг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйл явцыг дамжин явагдаж байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн-шүтэгчид сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алддаг. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж өргөлөө өргөж чадахгүй болдог. Тэдний амьдрах газар гэж нэрлэдэг газар нь Ехова Бурханыг шүтэн мөргөх гэсэн далбаан дор тэдний ажилладаг газар бөгөөд тэдэнд сүмд байрлаж өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгодог. Тэдний тахил үйлдэх гэж хэрлэдэг зүйл нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор зүгээр л өөрсдийн хувийн ичгэвтэр наймааг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь, тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг халхавч болгож, тахилыг хүмүүсийг болон Бурханыг хуурах бамбай болгон ашигласан тул хүмүүст анхааруулахын тулд Эзэн Есүс үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөөдөрт хамаатуулж үзвэл энэ нь адил тэгш хүчинтэй, адил тэгш хамаатай хэвээр байгаа. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийнхээс өөр ажлыг мэдэрч туулдаг боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан. Өнөөдрийн ажлын орчин нөхцөлд, хүмүүс “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил төрлийн зүйлийг хийсээр байна. Жишээ нь хүмүүс өөрсдийн үүргийг гүйцэтгэхийг өөрсдийн ажил мэт үздэг; Бурханд гэрчлэл хийж, агуу улаан луутай тулалдахыг тэд хүний эрхийг хамгаалсан, ардчилал, эрх чөлөөний төлөөх улс төрийн хөдөлгөөн мэтээр үздэг; тэд ур чадвараа мэргэжил болгон ашиглахад өөрсдийн үүргийг чиглүүлсэн боловч Бурханаас эмээж, муугаас зайлах явдалд зүгээр л дагаж мөрдөж ёстой шашны номлолын хэсэг мэтээр ханддаг; гэх мэт. Эдгээр нь мөн чанартаа “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил хүмүүсийн илэрхийлэл биш гэж үү? Хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсныг эс тооцвол өнөөдөр хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна. Дүрэм журмыг эрхэмлэдэг эдгээр хүмүүс дүрэм журмыг Бурханаас илүү агуу гэж үздэг, байр сууринд хайртай хүмүүс байр суурийг Бурханаас илүү агуу гэж үздэг, өөрсдийн ажил мэргэжилдээ хайртай хүмүүс ажил мэргэжлээ Бурханаас илүү агуу гэж үздэг гэх мэт—тэдний бүхий л илэрхийлэл нь Намайг: “Хүмүүс үгээрээ Бурханыг хамгийн агуу гэж магтдаг боловч тэдний нүдээр бүх зүйл Бурханаас илүү агуу байдаг” гэж хэлэхэд хүргэж байна. Учир нь хүмүүс Бурханыг дагах замдаа өөрсдийн авьяасыг харуулах эсвэл өөрсдийн бизнес эсвэл өөрсдийн ажил мэргэжлийг гүйцэтгэх боломжийг олонгуутаа Бурханаас холдож, өөрсдийн хайртай ажил мэргэжилд өөрсдийгөө зориулдаг. Бурханы тэдэнд хариуцуулсан зүйл, Түүний хүслийн тухайд бол тэдгээр зүйлс нь аль хэдийн хаягдсан байдаг. Энэ тохиолдолд, эдгээр хүмүүс болон хоёр мянган жилийн өмнө өөрсдийн ажил хэргийг сүмд явуулж байсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ?
Дараа нь, Библийн энэ ишлэл дэх хамгийн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая: “Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.” Энэ өгүүлбэрт бодитой тал байна уу? Та нар үүний бодитой талыг харж байна уу? Бурханы хэлдэг бүхэн Түүний зүрх сэтгэлээс гардаг, тэгвэл Тэр яагаад үүнийг хэлсэн бэ? Та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Та нар энэ өгүүлбэрийн утгыг одоо ойлгож байж магадгүй, гэхдээ тэр үед хүн төрөлхтөн дөнгөж Хуулийн эрин үеэс гарч байсан учраас тийм ч олон хүн ойлгоогүй юм. Тэдний хувьд Амралтын өдрөөс гарна гэдэг нь хийхэд маш хэцүү зүйл байсан бөгөөд жинхэнэ Амралтын өдөр юу болохыг ойлгохын тухайд бол ярихын ч хэрэггүй.
“Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн өгүүлбэр нь Бурханы бүх зүйл материаллаг бус бөгөөд хэдийгээр Бурхан чиний бүх материаллаг хэрэгцээг хангаж чадах боловч бүх материаллаг хэрэгцээ чинь хангагдангуут эдгээр зүйлээс авах сэтгэл ханамж нь чиний үнэний эрэл хайгуулыг орлож чадах уу? гэдгийг хүмүүст хэлж байна. Тэр нь мэдээж боломжгүй! Бидний нөхөрлөсөн Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хоёулаа үнэн юм. Үүнийг эд материалын өндөр үнээр хэмжиж болохгүй, мөн үүний үнэ цэнийг мөнгөөр тооцоолж болохгүй, учир нь энэ бол материаллаг объект биш бөгөөд хүн нэг бүрийн зүрх сэтгэлийн хэрэгцээг хангадаг. Хүн бүрийн хувьд эдгээр биет бус үнэний үнэ цэнэ нь чиний сайхан гэж боддог ямар ч материаллаг зүйлийн үнэ цэнээс илүү байх ёстой, тийм үү? Энэ мэдэгдэл нь та нарын тунгаан бодох хэрэгтэй зүйл юм. Миний хэлсэн гол зүйл бол Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл нь хүн нэг бүрийн хувьд хамгийн чухал зүйл бөгөөд үүнийг ямар ч материаллаг зүйл орлож чадахгүй гэдэг юм. Би чамд нэг жишээ хэлье: Өлссөн үед чамд хоол хэрэгтэй. Энэ хоол нь харьцангуй сайн эсвэл харьцангуй ховор хомс байж болох ч цадталаа идчих л юм бол өлсгөлөн байхын тааламжгүй мэдрэмж байхгүй болох болно—энэ нь алга болох болно. Чи тайван суух ба чиний бие амрах болно. Хүмүүсийн өлсгөлөнг хоолоор шийдэж болно, гэхдээ чи Бурханыг дагаж байх үедээ Түүний талаар юу ч ойлгоогүйгээ мэдэрвэл өөрийн зүрх сэтгэл дэх хоосон байдлаа хэрхэн шийдэх вэ? Үүнийг хоолоор шийдэж болох уу? Эсвэл чи Бурханыг дагаж байгаа ч Түүний хүслийг ойлгохгүй бол өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг дарахын тулд чи юу хэрэглэх вэ? Бурханаар дамжуулан аврагдах дадлага туршлагынхаа үйл явцад, өөрийн зан чанарыг өөрчлөхөөр зорих зуураа хэрвээ чи Түүний хүслийг ойлгохгүй бол эсвэл үнэн юу болохыг мэдэхгүй бол, хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгохгүй бол чамд маш эвгүй санагдахгүй гэж үү? Чи зүрх сэтгэлдээ хүчтэй өлсгөлөн, цангааг мэдрэхгүй гэж үү? Эдгээр мэдрэмжүүд нь зүрх сэтгэлдээ амар тайван байдлыг мэдрэхэд чинь саад болохгүй гэж үү? Иймээс чи өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг хэрхэн дарах вэ—үүнийг шийдэх арга зам бий юу? Зарим хүмүүс дэлгүүр хэсдэг, зарим нь нууцаа хуваалцах найзтай болдог, зарим нь ханатлаа унтдаг, бусад нь Бурханы үгийг илүү их уншдаг эсвэл тэд илүү шаргуу ажиллаж, өөрсдийн үүргийг биелүүлэхийн тулд илүү их хичээл чармайлт зарцуулдаг. Эдгээр зүйл нь тэдний бодит хүндрэл бэрхшээлийг шийдэж чадах уу? Та нар бүгд ийм төрлийн хэрэгжүүлэлтийг бүрэн ойлгож байгаа. Хүч чадалгүй мэт чамд санагдах үед, үнэний бодит байдал болон Түүний хүслийг мэдэх боломжийг чамд олгох Бурханы гэгээрлийг олж авах хүчтэй хүслийг мэдрэх үед чамд юу хамгийн их хэрэгтэй вэ? Чамд хэрэгтэй зүйл бол их хоол биш мөн хэдэн сайхан үг ч биш. Түүнээс ч илүүгээр, энэ нь махан биеийн түр зуурын тав тух болон ханамж биш—чамд хэрэгтэй зүйл бол чиний юу хийх ёстойг, үүнийг хэрхэн хийх ёстойг чинь Бурхан чамд шууд, тодорхойгоор хэлж өгөх бөгөөд үнэн юу болохыг чамд тодорхой хэлж өгөх явдал юм. Чи үүнийг ойлгосныхоо дараа, энэ нь хэдий өчүүхэн жаахан байсан ч гэсэн чиний зүрх сэтгэлд сайхан хоол идсэнээс илүү ханамжтай санагдахгүй гэж үү? Чиний зүрх сэтгэл хангалуун байх үед зүрх сэтгэл, бүхий л үнэн бие чинь жинхэнэ амар амгаланг олж авахгүй гэж үү? Энэ харьцуулалт болон шинжилгээгээр дамжуулан “Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн энэ өгүүлбэрийг Би яагаад та нартай хуваалцахыг хүссэнийг ойлгож байна уу? Үүний утга учир нь Бурханаас ирсэн зүйл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний юм болгон нь, бусад ямар ч зүйлээс, өөрсдийн хамгийн их нандигнан хайрладаг гэж чиний итгэж байсан зүйл эсвэл хүнээс ч илүү агуу юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн Бурханы амнаас үг сонсож чадахгүй эсвэл тэд Түүний хүслийг ойлгож чадахгүй бол тэд амар амгаланг олж авч чадахгүй. Өөрсдийн хожмын дадлага туршлагадаа та нар, Би яагаад та нарт энэ ишлэлийг харуулахыг хүссэнийг ойлгох болно—энэ нь маш чухал. Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Хүн төрөлхтний хувьд үнэн гэдэг бол тэдний амьдралд дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; энэ нь хамгийн агуу зүйл юм гэж чи мөн хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, үүнд хүрч чадахгүй боловч чиний төлөөх үүний ач холбогдлыг үл ойшоож болохгүй; энэ нь чиний зүрх сэтгэлд амар амгаланг авчирч чадах цорын ганц зүйл билээ.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс
No comments:
Post a Comment