Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурхан Ниневег аварсан тухай. Show all posts
Showing posts with label Бурхан Ниневег аварсан тухай. Show all posts

10/11/2019

Бүтээгч хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг


  Ехова Бурханы болон Ионагийн хоорондох энэ яриа нь гарцаагүй хүн төрөлхтний төлөөх Бүтээгчийн жинхэнэ мэдрэмжүүдийн илэрхийлэл юм. Нэг талаар энэ нь, Түүний дээд эрхэн дор байдаг бүх бүтээлийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдэгддэг; Ехова Бурханы хэлснээр, “Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь өнгөцхөн ойлголтоос хамаагүй өөр байсан. Тэр зөвхөн хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс болон амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй Тэр мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг—өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуучууд байгааг мэдэж байсан. Энэ нь хүн төрөлхтний талаарх Бурханы гайхалтай ойлголтын бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ яриа нь, хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн хандлагын талаар, өөрөөр хэлбэл Бүтээгчийн зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жингийн талаар хүмүүст мэдэгддэг. Энэ нь Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд… их хот Ниневег Би хэлтрүүлэх хэрэггүй гэж үү?” Эдгээр нь Ионаг буруушаасан Ехова Бурханы үг боловч тэдгээр нь бүгд үнэн юм.

  Хэдийгээр Ниневегийн хүмүүст Ехова Бурханы үгийг тунхаглахыг Ионад даалгасан ч тэр Ехова Бурханы цаад санааг ойлгоогүй, мөн тэр уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовинол болон хүлээлтийг ойлгоогүй. Энэ зэмлэлээр Бурхан, хүн төрөлхтөн бол Түүний гараар бий болсон бүтээл ба Бурхан хүн нэг бүрийн төлөө уйгагүй хичээл чармайлт гаргасан гэдгийг түүнд хэлэхийг хүссэн; хүн бүхэн Бурханы итгэл найдварыг тээдэг; хүн бүхэн Бурханы амийн хангамжийг эдэлсэн; хүн бүрийн төлөө Бурхан уйгагүй төлөөс төлсөн. Энэ зэмлэл нь мөн, Иона эрэндийн бутыг хайрлан энхрийлж байсантай адилаар Өөрийн гараар хийгдсэн ажил болох хүн төрөлхтнийг Бурхан хайрлан энхрийлсэн гэдгийг Ионад хэлсэн. Бурхан ямар ч байсан, эцсийн боломжит мөчийг хүртэл тэднийг тийм ч амархан орхихгүй; цаашлаад хотын дотор маш олон хүүхдүүд, гэмгүй мал амьтад байсан. Өөрсдийн баруун, зүүн гараа ялгаж ч чадахгүй Бурханы бүтээлийн эдгээр залуу, мэдлэггүй зүйлстэй харьцахдаа Бурхан тэдний амийг тасалж, тэдний үр дүнг тийм яаруу байдлаар тодорхойлж бүр ч чадахгүй байсан юм. Бурхан тэднийг өсөж том болохыг харахыг эрмэлзсэн; Тэр тэднийг хөгшид шигээ замаар алхахгүй, Ехова Бурханы анхааруулгыг дахин сонсохгүй бөгөөд тэд Ниневегийн өнгөрсөн үеийг нүдээрээ гэрчлэх болно гэж найдсан. Үүнээс ч илүүтэйгээр Бурхан гэмшсэнийх нь дараа Ниневег харж, гэмшлийнх нь дараах Ниневегийн ирээдүйг харж, бүр илүү чухал нь Ниневе Бурханы өршөөл энэрэл дор дахин нэгэнтээ амьдрахыг харахыг хүссэн. Тиймээс Бурханы нүдээр, өөрсдийн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй тэдгээр бүтээгдсэн хүн нь Ниневегийн ирээдүй байв. Тэд Ехова Бурханы удирдамж дор Ниневегийн өнгөрсөн болон ирээдүйг нүдээр гэрчлэх чухал үүргийг мөрөндөө үүрэхийн адилаар Ниневегийн жигшүүрт өнгөрсөн үеийг мөрөндөө үүрэх байсан. Өөрийн жинхэнэ мэдрэмжийн энэхүү тунхаглалаар Ехова Бурхан, Бүтээгчийн өршөөл энэрлийг хүн төрөлхтөнд бүхэлд нь харуулсан. Энэ нь, “Бүтээгчийн өршөөл энэрэл” бол хоосон үг биш, мөн хуурамч амлалт биш гэдгийг хүн төрөлхтөнд харуулсан; үүнд тодорхой зарчим, арга барил, зорилго байдаг. Тэр бол жинхэнэ, бодит бөгөөд ямар ч худал хуурмаг эсвэл хуурамч төрх ашигладаггүй ба үүнтэй адил байдлаар Түүний өршөөл энэрэл нь бүх цаг хугацаа, эрин үед хүн төрөлхтөнд эцэс төгсгөлгүйгээр хайрлагддаг. Гэсэн хэдий ч энэ өдрийг хүртэл Бүтээгчийн Ионатай ярилцсан зүйл нь, Тэр яагаад хүн төрөлхтөнд өршөөл энэрэл үзүүлдэг, Тэр хэрхэн хүн төрөлхтөнд өршөөл энэрэл үзүүлдэг, Тэр хүн төрөлхтөнд хэр хүлээцтэй байдаг болон хүн төрөлхтний төлөөх Түүний жинхэнэ мэдрэмжийн талаарх цорын ганц, онцгойлон хэлсэн зүйл юм. Ехова Бурханы товч яриа нь, хүн төрөлхтний төлөөх Түүний бодлыг бүрэн илэрхийлдэг; энэ нь хүн төрөлхтөнд хандах Түүний зүрх сэтгэлийн хандлагын жинхэнэ илэрхийлэл бөгөөд энэ нь мөн хүн төрөлхтөнд хайрласан Түүний элбэг дэлбэг өршөөл энэрлийн бодит баталгаа юм. Түүний өршөөл энэрэл нь зөвхөн ахмад үеийнхэнд хайрлагдаагүй; энэ нь мөн үргэлж үеэс үед ийм байсан шигээ, залуу үеийнхэнд ч мөн өгөгдсөн юм. Хэдийгээр Бурханы уур хилэн хүн төрөлхтний тодорхой эрин үед, тодорхой өнцөг буланд дандаа бууж ирдэг боловч Бурханы өршөөл энэрэл хэзээ ч зогсоогүй. Өөрийн өршөөл энэрлийн хамтаар Тэр Өөрийн бүтээлийн нэг үеэс нөгөө үеийг удирдан, хөтөлж, нэг үеэс нөгөө үеийг тэжээн тэтгэдэг, учир нь хүн төрөлхтөнд хандах Түүний жинхэнэ мэдрэмж нь хэзээ ч өөрчлөгдөхгүй билээ. Ехова Бурханы хэлсэнчлэн: “Тэгвэл Би… Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” Тэр үргэлж Өөрийн бүтээлийг энхрийлэн хайрласаар ирсэн. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын өршөөл энэрэл бөгөөд энэ нь мөн Бүтээгчийн цэвэр ариун цорын ганц чанар юм!

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс 

10/09/2019

Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд


  Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс ихэвчлэн хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж хэлдэг, учир нь Түүний үйл хэргийг нүдээр харах боломжийг Бурхан хүнд олон удаа олгодог. Тэр хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүнээс нууцлаагүй, мөн Тэр Өөрийгөө нуугаагүй. Түүний бодол, Түүний санаа, Түүний үг болон Түүний үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд илчлэгдсэн. Тиймээс хүн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт тэр бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж чадна. Бурхан санаатайгаар түүнээс зайлсхийдэг, Бурхан Өөрийгөө санаатайгаар хүн төрөлхтнөөс нуудаг, Түүнийг ойлгож, мэдэх боломжийг хүнд олгох бодол Бурханд байдаггүй хэмээн хүн яагаад сохроор боддогийн учир шалтгаан нь тэр Бурхан хэн бэ гэдгийг мэддэггүй, мөн Бурханыг ойлгохыг хүсдэггүйд оршино; үүнээс ч илүүгээр тэр Бүтээгчийн бодол, үг эсвэл үйл хэргийг хайхардаггүй… Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, ойлгохын тулд өөрсдийн зөвхөн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол, Бүтээгчийн дуу хоолой, үг, үйл хэрэг нь илэрхий, ойлгомжтой гэдгийг ухаарах нь тэдний хувьд хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч хүмүүсийн дунд цаг үргэлжид байдаг, Тэр үргэлж хүнтэй болон бүхий л бүтээлтэй ярилцаж байдаг, мөн Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад бага зэргийн л хичээл чармайлт орох болно. Түүний мөн чанар болон зан чанар нь хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн дүүрэн илчлэгддэг; Тэр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй Өөрийн чимээгүй үгээрээ аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба Би Өөрийн бүтээлийн дунд байдаг. Би харж байгаа; Би хүлээж байгаа; Би чиний талд… Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний хөлийн мөр хөнгөн; Түүний дуу хоолой намуухан бөгөөд уянгалаг; Түүний хэлбэр шилжин өөрчлөгдөж, бүх хүн төрөлхтнийг тэвэрч байдаг; Түүний төрх байдал нь үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр ч хэзээ ч яваагүй, мөн Тэр алга болоогүй. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл Тэр хүн төрөлхтний байнгын хамтрагч билээ. Тэр Ниневе хотыг аврах үед, хүн төрөлхтний төлөө Түүний зориулсан анхаарал халамж, онцгой дотно байдал, түүнчлэн хүний төлөөх Түүний жинхэнэ санаа зовинол болон хайр нь бага багаар илэрхийлэгдсэн. Ялангуяа Ехова Бурхан болон Ионагийн хоорондох яриа нь Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг бүр ч илүү ойлгомжтой болгосон. Эдгээр үгээр дамжуулан чи хүн төрөлхтний төлөө гэсэн Бурханы чин сэтгэлийн мэдрэмжийн талаар гүн гүнзгий ойлголтыг олж авч чадна…

  Ионагийн Номын 4:10-11-д дараах зүйл тэмдэглэгдсэн: “Тэгээд Ехова, ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?’ гэж хэлэв.” Эдгээр нь Ехова Бурханы бодит үг, Тэр болон Ионагийн хооронд болсон яриа юм. Энэ харилцан яриа нь товч байсан ч гэсэн, энэ нь хүн төрөлхтний төлөө гэсэн Бүтээгчийн анхаарал халамжаар бялхаж байсан ба Тэр хүнийг хаях хүсэлгүй байсан. Эдгээр үг нь Өөрийн бүтээлийнхээ төлөө зүрх сэтгэл дотроо Бурханы баримталдаг жинхэнэ хандлага болоод мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд урьд өмнө нь хүний ховорхон сонсож байсан эдгээр тодорхой үгсээр Бурхан, хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ санааг өгүүлсэн. Энэ харилцан яриа нь Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлдөг—гэхдээ энэ нь ямар хандлага вэ? Энэ нь гэмшлийнх нь өмнө ба дараа Ниневегийн хүмүүст харуулсан Түүний хандлага юм. Бурхан хүн төрөлхтөнд ийм байдлаар ханддаг. Эдгээр үгнээс хүн Түүний бодлыг, түүнчлэн Түүний зан чанарыг олж мэдэж болно.

  Бурханы ямар бодлууд эдгээр үгэнд илчлэгдсэн бэ? Анхааралтай унших нь, Тэр “өрөвдөх” гэсэн үгийг ашигласан гэдгийг даруй үзүүлдэг; энэ үгийг ашигласан нь, хүн төрөлхтөнд хандах Бурханы жинхэнэ хандлагыг харуулдаг.

  Утга зүйн өнцгөөс, хүн “өрөвдөх” гэдэг үгийг өөр өөр байдлаар тайлбарлаж болно; эхлээд хайрлах, хамгаалах, ямар нэг зүйлийг энэрэх; хоёрдугаарт халуун дотноор хайрлах; эцэст нь үүнийг гэмтээхийг хүсэхгүй байх ба ингэж тэвчихгүй байх. Товчхондоо энэ нь эелдэг зөөлөн дотно байдал, хайр, түүнчлэн хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг хаяхыг хүсэхгүй байх утга санааг агуулдаг; энэ нь хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал гэсэн үг юм. Хэдийгээр Бурхан хүмүүсийн дунд түгээмэл яригддаг үгийг ашигласан боловч, энэ үгний хэрэглээ нь Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ил болгосон…

  Ниневе хот Содомд байсантай адил ялзарсан, хорон муу, догшин хэрцгий хүмүүсээр дүүрсэн байсан ч тэдний гэмшил нь, Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, тэднийг устгахгүй байхаар шийдэхэд Бурханыг хүргэсэн. Бурханы үг болон зааварт үзүүлсэн тэдний хариу үйлдэл нь Содомын иргэдийнхээс шал өөр хандлагыг харуулсан учраас мөн тэд Бурханд үнэнчээр захирагдаж, өөрсдийн нүглийн төлөө үнэнчээр гэмшиж, түүнчлэн бүх зүйлийн дээрх тэдний жинхэнэ, сэтгэл хөдлөм зан авирын улмаас Бурхан Өөрийн үнэн зүрхний өрөвдөх сэтгэлийг дахин нэг удаа харуулж, үүнийг тэдэнд хайрласан. Хүн төрөлхтний төлөөх Бурханы шагнал болон Түүний өрөвдөх сэтгэлийг хэн ч хуулбарлах боломжгүй; хэн ч Бурханы өршөөл энэрэл эсвэл хүлээцтэй байдлыг, мөн хүн төрөлхтний төлөөх Түүний чин сэтгэлийн мэдрэмжийг эзэмшиж чадахгүй. Чиний агуу эрэгтэй эсвэл эмэгтэй, эсвэл бүр супер хүн гэж үздэг хэн нэгэн чинь хамгийн өндөр цэгээс агуу эрэгтэй, эмэгтэй хүний хувьд ярьж, хүн төрөлхтөнд эсвэл бүтээлд ийм төрлийн мэдэгдэл хийж чадах уу? Хүн төрөлхтний дундаас хэн, хүний амьдрах нөхцлийг гарын алган дээрээ тавьсан мэт мэдэж чадах вэ? Хэн хүн төрөлхтний оршин тогтнолын ачаа болон хариуцлагыг үүрч чадах вэ? Хэн хотын сүйрлийг тунхаглах чадвартай вэ? Хэн хотыг өршөөх чадвартай вэ? Өөрийн бүтээлийг энхрийлэн хайрладаг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч! Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтөнд хайр энхрийлэл, дотно байдлыг үзүүлж чадна. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө жинхэнэ, эвдэршгүй дотно байдлыг эзэмшиж чадна. Үүний адилаар зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтөнд өршөөл энэрэл хайрлаж, Өөрийн бүх бүтээлээ хайрлан энхрийлж чадна. Түүний зүрх сэтгэл хүний үйлдэл бүрд хүчтэй цохилж, өвдөж байдаг: Тэр хүний хорон муу, ялзарсан зүйлд уурлаж, бачимдаж, гуниглаж байдаг; Тэр хүний гэмшил болон итгэлд баярлан хөөрч, уучилж, баясаж байдаг; Түүний бодол, санаа нэг бүр хүн төрөлхтний төлөө оршиж, үүнийг тойрон эргэлдэж байдаг; Тэр юу болох болон түүнд юу байгаа нь бүхэлдээ хүн төрөлхтний төлөө илэрхийлэгддэг; Түүний бүхий л сэтгэл хөдлөл нь хүн төрөлхтний оршин тогтнолтой сүлжилдсэн байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яарч тэвдэж байдаг; Тэр Өөрийн амийн хэсэг бүрийг чимээгүйхнээр өгдөг; Тэр Өөрийн амийн минут секунд бүрийг зориулдаг… Тэр Өөрийн амийг хэрхэн өрөвдөхөө хэзээ ч мэдээгүй, гэсэн ч Тэр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж өрөвдөж, хайрлан энхрийлж байдаг… Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг… Тэр болзолгүйгээр, хариу нэхэлгүйгээр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртээдэг. Зөвхөн ингэснээр л хүн төрөлхтөн Түүний нүдний өмнө үргэлжлүүлэн амьд үлдэж, Түүний амийн хангалтыг хүлээн авч чадах байсан болохоор л Тэр үүнийг хийсэн; зөвхөн ингэснээр л хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаж, Тэр бол хүний оршин тогтнолыг тэжээн тэтгэдэг мөн бүх бүтээлийн амийг хангадаг Нэгэн юм гэдгийг хүлээн зөвшөөрч болох учраас л Тэр үүнийг хийдэг.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

10/06/2019

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун



Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь ховор биш—хүний жинхэнэ гэмшил л ховор байдаг
  Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласнаас үл хамааран, тэд мацаг барьж, таар өмсөн, үнсэнд суумагц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрсөн ба Түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж эхэлсэн. Тэр хотыг устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө—Бурхан тэдэнд уурласан хэвээр байсан. Тэд гэмшлийн дараалсан үйлүүдийг хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл энэрэл, хүлээцтэй байдал болон хувирсан. Энэ үйл явдал дахь Бурханы зан чанарын эдгээр хоёр талын давхацсан илчлэлд ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй. Зөрчилдөөн байхгүй байгааг хүн хэрхэн ойлгож мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүс гэмшихэд Бурхан, энэ хоёр туйлын-эсрэг мөн чанарыг амжилттайгаар илэрхийлж, илчилсэн ба Бурханы мөн чанарын бодит байдал болон халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Хүмүүсийг тэвчдэггүй нь Бурхан биш эсвэл Тэр тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүй биш; харин тэд Бурханд хандан үнэхээр гэмших нь ховор бөгөөд хүмүүс өөрсдийн муу замаас эргэж, гар дахь хүчирхийллээ хаях нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа Тэр хүмүүсийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг бөгөөд Тэр хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, энэ тохиолдолд Тэр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүнд үргэлжлүүлэн өгөөмрөөр хайрлах болно. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч явах хорон муу байдал нь Бурханы уур хилэнд өртдөг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг хүмүүст, өөрсдийн муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаясан хүмүүст Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал өгөгддөг. Ниневе хотынхонд хандах байдалд Түүний хандлага тодорхой илчлэгдсэн: Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш; Тэр хүний жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа гарч, гар дахь хүчирхийллээ хаясан цагт Бурхан Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, тэдэнд хандах хандлагаа өөрчлөх болно.

хайх

Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Blog Archive