Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/06/2019

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар“Пэтр Есүсийг хэрхэн мэдэж авсан бэ”



  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын талаарх бүх зүйлийг буюу Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол жирийн хүмүүстэй адилгүй хэмээх гүн гүнзгий ойлголтыг тэр олж авчээ. Хэдийгээр Түүний гадаад төрх дэндүү энгийн байсан ч Тэр, хүнийг гэсэн хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тустай байсан бөгөөд Түүнээс Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь бас байгаагүй зүйлсийг харж, сурч авсан. …… Есүс хэрхэн амьдардгаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж байсан, харин өршөөл, уучлал, хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзлийг нь бий болгожээ. Мэдээж хэрэг, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм. ”

No comments:

Post a Comment