Бурханы энэрлээр, 1991 онд би Төгс Хүчит Бурханыг өвчний улмаас дагаж эхэлсэн юм. Тэр үед би Бурханд итгэх талаар юу ч мэддэггүй байсан хэдий ч, сонирхолтой нь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг идэж, уух нь надад сайхан санагддаг байв. Түүний үгс үнэхээр сайн гэдгийг би мэдэрч, дуулах эсвэл залбирах үедээ үе үе сэтгэл минь Ариун Сүнсээр удирдуулж уйлдаг байлаа. Яг л ямар нэг баярт үйл явдал тохиолдсон мэт зүрх минь баяр, жаргалыг мэдэрдэг байв. Ариун Сүнсний агуу ажлын цуглаанд оролцож байхад надад яг л биенээсээ гарч гурав дахь тэнгэрт очсон мэт, дэлхийн гэсэн бүх зүйл салхинд туугдан арилах мэт мэдрэгддэг байсан. Зүрх сэтгэлдээ ямар их баяр, аз жаргалтай байснаа би үгээр илэрхийлж чадахгүй нь. Би өөрийгөө дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн гэдгээ мэдэрч байсан. Тийм ч учраас би Бурханд итгэх гэдэг бол ердөө Түүний сүр жавхланг хүртэн жаргах гэж бодож байв.
Бурханы үгийг илүү ихээр хэвлэх тусам (тэр үед дараа дараагийн мөрүүд нь чуулганд тасралтгүй ирдэг байсан) би ч мөн илүү ихийг мэддэг болов. Улмаар би Бурханы сүр жавхлангаар сэтгэл ханахаа болилоо. Бурханы үгэн дундаас “ууган хөвгүүд”-ийн тухай дурдсаныг харж, Бурхан агуу ерөөлөө өөрийн ууган хөвгүүдэд өгдөг болохыг мэдээд би ирээдүйд Бурханы хаанчлалд очих найдлага тээн, сонгогдсон нэгэн байхыг хичээх болов. Хожим нь, Түүний үгсээс Түүний цаг удахгүй ирнэ гэдгийг хараад бүр их яаравчилж, ийн бодох болов: Би Бурханд дэндүү хожуу итгэж эхэлж байна даа. Би ийм ерөөлийг хүртэж чадахгүй болов уу? Би үүнд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тиймээс Бурханы гэр надад бичиг баримтуудыг хувилах үүрэг өгөхөд нь би маш идэвхтэй байв. Би зовлонгоос айсангүй. Би ууган хүү болох ерөөлийг хүртэхийн тулд хань ижил эсвэл ажил хайхгүй гэж шийдсэн. Хэрэв би ууган хүү болж чадвал би бүгдийг хаяхад, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байв. Үнэндээ, Бурхан өөрийн үгэнд биднийг ууган хөвгүүд болж чадна гэж хэлээгүй байсан л даа. Ердөө л бид алдар нэрд дуртай, ойворгон хүсэл шуналтай учраас, Бурхан биднийг Өөрийн “хөвгүүд” гэж дуудаж, биднийг өргөмжилж, бид лавтай ууган хөвгүүд болно гэж итгэсэндээ л тэр шүү дээ. Би яг ингэж л өөрийгөө ууган хүү болно гэж итгэдэг байсан. Хожим нь дөнгөж хэвлэгдээд байсан Бурханы үгнээс би “үйлчлэл үзүүлэгч” гэх зүйл илүүтэйгээр дурдагдсан байхыг харсан бөгөөд тэнд шүүлт болон үйлчлэл үзүүлэгчийн тухай илүү их бичигдсэн байв. Би өөртөө ингэж бодлоо: Ямар азаар би Төгс Хүчит Бурханыг дагаа вэ, тэгээгүй бол үйлчлэл үзүүлэгч болох байлаа. Бурханы ууган хөвгүүддээ өгсөн ерөөл, амлалтыг унших үед би энэ зүйл надад ирэх болно гэж бодож байсан. Бурханы ууган хөвгүүддээ өгөх тайтгарал, уриалгыг уншихдаа энэ бүгд нь надад зориулагдсан мэт мэдэрдэг байв. Тэр дундаа дараах мөрүүдийг хараад бүр ч ихээр баярладаг байсан: “Миний хөвгүүд, Миний хайртай хүмүүст агуу гай гамшиг мэдээж тохиолдохгүй. Би мөч, хором бүрд Өөрийнхөө хөвгүүдийг харж хандана. Та нар тэрхүү шаналал, зовлонг мэдээж туулахгүй; харин ч энэ нь, Өөрийнхөө хөвгүүдийг төгс болгож, Өөрийнхөө үгийг тэдэнд хэрэгжүүлэхийн төлөө байдаг, ингэснээр та нар Миний бүхнээс чадагч байдлыг таньж, амиа улам өсгөж, Миний төлөөх ачааг удалгүй үүрч, Миний удирдлагын төлөвлөгөөний биелэлтийн төлөө өөрсдийгөө бүхэлд нь зориулж магад юм. Та нар үүнд баярлаж, догдолж, хөөрөх ёстой. Би хяналтыг авах боломжийг та нарт олгон, бүх зүйлийг та нарт гардуулан өгөх болно. Би үүнийг та нарын гарт тавина. Хэрвээ хүү нь аавынхаа бүх өв хөрөнгийг өвлөн авдаг юм бол Миний ууган хөвгүүд болох та нарын хувьд хэчнээн илүү ихийг авах вэ? Та нар үнэхээр ерөөгдсөн. Агуу гай гамшгаас болж зовохын оронд та нар үүрдийн ерөөлийг эдлэх болно. Ямар их алдар вэ! Ямар их алдар вэ!” (Үг нь Махбодоор Илэрсэн номон дахь “Жаран найм дахь айлдвар”). Би ийнхүү бодлоо: Би зүүдэлж байна уу? Ийм гайхалтай манна тэнгэрээс надад ирлээ гэж үү? Би үүнд бат итгэж арай ч зүрхлэхгүй байлаа, гэхдээ ах эгч нар минь миний сүсэг бишрэлийг хэтэрхий бага гэж хэлэхвий гэж эмээсэн тул би итгэхгүй байж бас чадсангүй.
Нэг өдөр, би цуглаанд сэтгэл догдлон очих зуур хоёр ажилтан чуулган руу очихыг харлаа. Би тэдэнтэй нөхөрлөхөд тэд надад өөрсдийгөө үйлчлэл үзүүлэгчид гэж хэлэв. Үүнийг сонсоод би цочирдон, эргээд асуув: “Хэрэв та нар үйлчлэл үзүүлэгчид юм бол бид бүгдээрээ үйлчлэл үзүүлэгчид биш гэж үү?” Тэд ний нуугүй үнэнийг хэлэв: “Хятадад байгаа бид бараг бүгд үйлчлэл үзүүлэгчид.” Тэднийг ингэж хэлэхийг сонсоод зүрх минь хүчтэй цохилов. Ийм байж таарахгүй! Энэ үнэн гэж үү? Гэвч тэдний хүнд, зовсон илэрхийллийг, мөн бусдынх нь баргар царайг хараад би итгэхгүй байж чадсангүй. Гэсэн ч дараа нь би бодлоо өөрчилж, бодов: Ажилчид учраас тэд гэр бүл, ажлаа орхин, зовж, Бурханы ажлын төлөө ийм их төлөөсийг төлжээ. Өөрийгөө тэдэнтэй харьцуулахад би арай л дутуу. Гэтэл тэд үйлчлэл үзүүлэгчид юм бол, би өөр юу хэлж чадах билээ? Үйлчлэл үзүүлэгч гэдэг бол үйлчлэл үзүүлэгч, тиймээс тэр үед надад тийм ч аймшигтай санагдсангүй.
Гэртээ хариад би ахин нэг удаа Бурханы үгийг авч, үйлчлэл үзүүлэгчдийн талаар Бурхан юу гэхийг харав: “Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүс, сонсоцгоо! Та нар Миний төлөө үйлчлэл хийж байх үедээ Миний зарим нигүүлслийг хүлээн авч чадна. Өөрөөр хэлбэл, та нар Миний хожмын ажил болон ирээдүйд тохиолдох зүйлсийн талаар хэсэг зуур мэдэх боловч та нар түүнийг огтхон ч эдлэхгүй. Энэ бол Миний нигүүлсэл. Та нарын үйлчлэл дуусах үед даруй яв, бүү хоргод. Миний ууган хөвгүүд болох хүмүүс ихэрхүү байж болохгүй, гэхдээ та нар бахархаж болно, учир нь Би та нарт эцэст төгсгөлгүй ерөөл хайрласан билээ. Сүйрлийн бай болох хүмүүс өөрсдөдөө түвэг удаж эсвэл заяа тавилангийнхаа төлөө харамсах ёсгүй; хэн чамайг Сатаны үр удам болгосон юм бэ? Надад үзүүлэх үйлчлэлээ дуусгасны дараа та нар дахин нэгэнтээ ёроолгүй нүх рүү буцаж очиж магадгүй, учир нь чи Надад хэрэгтэй байхаа больж, Би Өөрийнхөө гэсгээлтээр та нартай харьцаж эхэлнэ. Өөрийнхөө ажлыг эхэлмэгцээ Би хэзээ ч зогсдоггүй; Миний хийдэг зүйл хэрэгжиж, Миний хэрэгжүүлсэн зүйл үүрд үлдэх болно. Энэ нь Миний ууган хөвгүүд, Миний хөвгүүд, Миний ардуудад хамаарна, та нарын хувьд ч адилхан—Миний гэсгээлт бол үүрдийнх.” (Үг нь Махбодоор Илэрсэн номон дахь “Наян зургаа дахь айлдвар”)
Эдгээр үгсийг уншаад би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй их зовлонг мэдрэв. Бурханы үгсийн номыг хурдхан хаагаад, ахин нээн харж ч зүрхэлсэнгүй. Зовлон, эргэлзээ, дургүйцэл бүгд нэгэн зэрэг зүрхэнд минь буцалж байв. Би ийнхүү бодлоо: Өчигдөрхөн л би аз жаргалд өлгийдүүлэн байсан бол өнөөдөр Бурханы гэрээс шахагдлаа. Өчигдөрхөн Бурханы хүү байсан би өнөөдөр Бурханы дайсан, Сатаны үр удам болчихлоо. Бурханы хязгааргүй ерөөл өчигдөрхөн л намайг хүлээж байсан бол өнөөдөр ёроолгүй нүх миний хүрэх газар болж, би мөнхөд шийтгэгдэхээр болжээ. Хэрэв Тэр надад ерөөлөө хайрлаагүй бол хамаа алга, гэтэл яагаад намайг гэсгээнэ гэж? Би ямар буруу юм хийсэн гэж? Яасан гэж энэ вэ? Би бодит байдалтай нүүр тулахад бэлэн биш байлаа. Би ийм төрлийн үнэнтэй нүүр тулж чадахгүй байсан. Би нүдээ аниад, энэ тухай ахин бодож чадсангүй. Энэ бүхэн зүгээр л зүүд байсан байгаасай гэж хүсэж байв.
Үүнээс хойш би өөрийгөө үйлчлэл үзүүлэгч гэж бодох бүрд үгээр хэлшгүй зовлон зүрхэнд минь мэдрэгдэж, Бурханы үгийг ч ахин уншиж зүрхлэхгүй байлаа. Гэвч Бурхан үнэхээр ухаалаг бөгөөд хүмүүсийг илчилж мөн гэсгээдэг Түүний үгсэд далд утга төдийгүй, мөн ирээдүйн сүйрэл, вант улсын төрх болон иймэрхүү зүйлсийн тухай зөгнөлүүд ч байдаг. Тэдгээр зүйлсийг бүгдийг нь мэдэхийг би хүсэж байсан тул Бурханы үгсээс нуур буруулж чадсангүй. Бурханы үгийг унших үед Түүний хутга мэт хурц үгс ахин зүрхийг минь зүсэж, би Түүний шүүлт ба гэсгээлтийг хүлээн авахаас өөр зүйл хийж чадаагүй юм. Би Бурханы шүүлтийн сүр хүчит хилэн үргэлж над дээр байсан мэт мэдэрч байв. Би зовж байснаас гадна, Сатанаар ялзарсан өөрийн бодит үнэнээ мэдэж авсан юм. Би агуу улаан лууны хүүхэд, Сатаны үр удам, сүйрлийн гол бай болж хувирчээ. Цөхрөлд автан, би ахин ямар ч ерөөлд найдах зүрхгүй болж, намайг үйлчлэл үзүүлэгч болгох Бурханы товыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн болов. Үйлчлэл үзүүлэгч болоход зүрх сэтгэлээ зориулж чадна гэж бодох үед Бурхан ахин нэг удаа миний дотор нуугдан байсан зүйлсийг гарган ирсэн. Нэгэн өдөр Бурханы үгийг уншиж байхдаа би харав: “Намайг Сион руу буцаж очсоны дараа газар дээрх хүмүүс Намайг өмнөх шигээ үргэлжлүүлэн магтана. Үнэнч үйлчлэл үзүүлэгчид Надад үйлчлэл үзүүлэхээр хүлээсэн хэвээр үлдэх боловч тэдний чиг үүрэг дууссан байх болно. Тэд хамгийн сайндаа л Миний газар дээр байгаа нөхцөл байдлыг эргэцүүлэн бодож чадна. Тэр үед би гай гамшиг туулах хүмүүс дээр аюул гамшиг авчирна, гэхдээ Би бол зөвт Бурхан гэдэгт бүгд итгэхийн хэрээр[a] Би тэр үнэнч үйлчлэл үзүүлэгчдийг мэдээж шийтгэхгүй бөгөөд тэд Миний нигүүлслийг л хүртэнэ” (Үг нь Махбодоор Илэрсэн номон дахь “Зуун хорь дахь айлдвар”). Үүнийг хараад, дотроо нууцаар бодов: Би ахин ууган хүүгийн эрхийн талаар бодохгүй, ахин агуу ерөөлийг ч хүсэхгүй. Одоо би зөвхөн сүсэг бишрэлтэй үйлчлэл үзүүлэгч болохыг эрмэлзэх болно. Одоо энэ нь л миний цор ганц эрмэлзэл. Ирээдүйд Бурханы гэрээс надад юу ч даалгасан бай би түүнийг чадах чинээгээрээ сүсэг бишрэлтэйгээр хийх болно. Сүсэг бишрэлт үйлчлэл үзүүлэгч болох боломжоо ахин алдаж би үнэхээр чадахгүй. Хэрэв би сүсэг бишрэлт үйлчлэл үзүүлэгч биш юмаа гэхэд зүгээр л үйлчлэл үзүүлэгч, би үйлчилгээгээ дуусгасны дараа ахиад л ёроолгүй нүх эсвэл галт хүхрийн нуур руу буцах ёстой болно. Ийм тохиолдолд энэ бүхэн юуны төлөө гэж? Тэгэхээр итгэхгүй байсан дээр! Энэ бодлоо бусдад илэрхийлж зүрхлээгүй ч би Бурханы намайг хайх харцнаас зугтаж чадаагүй юм. Бурхан илд адил хурц үгээр зүрхийг минь зүсэж, сүнсийг минь нээсэн. Түүний үг нь: “Надаас өөр хэн ч хүний уг чанарыг ухан ойлгож чадахгүй бөгөөд тэд бүгдээрээ өөрсдийнх нь “үнэнч зан” бохир гэдгийг мэдэлгүйгээр өөрсдийгөө Надад ‘үнэнч’ гэж боддог. Эдгээр бохир хольц нь хүмүүсийг сүйрүүлнэ, учир нь тэдгээр нь агуу улаан луугийн арга заль билээ. Үүнийг Би аль эрт ил болгосон; Би бол Төгс Хүчит Бурхан бөгөөд ийм энгийн зүйлийг ойлгож чадахгүй байна гэж үү? Би чиний санаа зорилгыг харахын тулд мах, цусыг чинь нэвтэлж чадна. Миний хувьд хүний уг чанарыг ухан мэдэхэд хэцүү биш боловч хүмүүс өөрсдөөс нь өөр хэн ч санаа зорилгыг нь мэдэхгүй гэж бодон ухаантай этгээд байхаар оролддог. Тэнгэр, газар, бүх зүйлийн дотор төгс хүчтэй Бурхан оршин байдгийг тэд мэдэхгүй гэж үү?” “Ихэнх хүмүүс одоо жаахан найдвар өвөртөлдөг боловч тэрхүү найдвар нь харамсал болох үед цааш явахыг хүсэхээ больж, буцахыг гуйдаг. Энд байгаа хэнийг ч Би албадахгүй гэдгээ өмнө нь хэлсэн, гэхдээ үр дагавар чинь ямар байх талаар бодоод үз, энэ бол бодит баримт, Би чамайг заналхийлж байгаа хэрэг биш.” (Үг нь Махбодоор Илэрсэн номон дахь “Зуун арван найм дахь айлдвар”).
Үүнийг уншсаны дараа зүрх минь хүчтэй цохилж байлаа. Бурхан үнэхээр хүнийг бүх талаас нь харж байдгийг би мэдэрч байв. Бидний бодсон зүйлсийг Бурхан мэддэг. Бид зүрхэндээ жаахан ч гэсэн найдварыг нууцаар тээж байдаг бөгөөд Бурхан үүнийг жигшдэг. Бурхан үүнийг зөвшөөрдөггүй. Энэ үед л надад Бурханыг хүндэтгэх сэтгэл жаахан төрж эхэлсэн юм. Би Бурхантай ахин наймаалцахгүй гэж шийдэж, харин би үйлчлэл үзүүлэгч мэт шударгаар ажиллаж, Түүний загварыг дагасан юм.
Бүр хожим нь л би энэ гурван сарын туршлага маань үйлчлэл үзүүлэгчийн шалгалт байсныг мэдсэн юм даа. Энэ бол Бурхан өөрийн үгээрээ хүмүүст тавьсан эхний шалгалтын ажил байв. Үйлчлэл үзүүлэгчийн шалгалтыг давсны дараа би Бурхан энэрэнгүй, биднийг хайрладаг төдийгүй, мөн Тэрээр зөвт нэгэн бөгөөд сүр жавхлант Бурхан хүн төрөлхтний зөрчлийг тэвчдэггүйг ойлгосон. Түүний үгэнд хүний сэтгэлд айдас бий болгох эрх мэдэл, хүч чадал байдаг юм. Мөн би хүн төрөлхтөн бол Бурханы бүтээл бөгөөд бид Бурханд итгэж, Түүнийг шүтэн мөргөх хэрэгтэйг мэдэж авсан. Энэ бол зөв, зохистой зүйл. Үүнд шалтгаан, болзол хэрэггүй, мөн үүнд нэр төр эсвэл ойворгон шунал ч хэрэггүй. Хэрэв хүмүүс ямар нэг зүйлийг Бурханаас авахын тулд Түүнд итгэдэг бол ийм итгэл нь Түүнийг ашиглаж, хуурч буй хэрэг. Энэ нь мөс чанар болон ухаан дутмаг байгаагийн л илэрхийлэл. Хүмүүс Бурханд итгээд юу ч олж авахгүй төдийгүй бүр хожим Түүний шийтгэлийг хүртдэг байлаа ч Түүнд итгэх хэрэгтэй. Тэр бол Бурхан тул хүн төрөлхтөн Бурханд итгэж, дагах хэрэгтэй. Мөн би өөрийгөө агуу улаан лууны хүү, Сатаны үр удам, мөхөх хүмүүсийн нэг болохоо ойлгосон юм. Бурхан бол бүх бүтээлийн Эзэн бөгөөд Тэр надад юуг ч илгээсэн бай энэ нь хүртэх ёстой л зүйл минь. Энэ бүх зүйл нь зөвт бөгөөд би Бурханы загвар, зохион байгуулалтыг ямар ч болзолгүйгээр дагах хэрэгтэй. Би түүнтэй хэлэлцэх гэж оролдох шаардлагагүй, бүр Түүнийг эсэргүүцэх ч хэрэггүй. Тэр шалгалтаар илчлэгдсэн өөрийн мунхаглалыг эргээд бодохоор өөрийгөө үнэхээр ичмээр байсныг, мөн Сатаны жинхэнэ удам, бардам, бодлогогүй нэгэн байснаа хардаг. Би ердөө өндөр байр суурь, агуу ерөөлийг, эсвэл бүр Бурханы дэргэд суугаад Түүнтэй хамт удирдахыг хүссэнээс бус харин өөрийгөө шалгуулж байна гэж ер бодоогүй. Би ийм зүйлийн төлөө ичих нүүргүйгээр, ховдоглон тэмцэж байж. Би найдаж байсан тэрхүү ерөөлөө авахгүй, харин ч аймшигтайгаар зовно гэдгээ мэдэх үед надад Бурханд ахин итгэхгүй, түүнээс урвах тухай бодол орж ирсэн. Энэ бүхэн надад Бурханы ивээлийг хүртэх зорилгоор Түүнд итгэдэг байсныг маань тодорхой харуулсан ойлгомжтой баталгаа байлаа. Би Бурхантай наймаалцахыг оролдож байсан нь тодорхой. Би үнэхээр дэндүү бардам, бас хүний ёс зүйгээ ч бүрэн алдсан байсан. Намайг байлдан дагуулахын тулд Бурханы мэргэн ухаан хэрэв үйлчлэл үзүүлэгчийн шалгалтыг ашиглаагүй бол миний мөс чанар, ёс зүй сэргэхгүй байж болох байсан юм. Үнэндээ би Бурханаас ирсэн амьдрал, зам, үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Тэр үед, би хэзээ ч аврагдах эсвэл төгөлдөржиж чадахааргүй байсан.
Үйлчлэл үзүүлэгчийн шалгалтыг туулсны дараа би өөрийгөө ахин Бурханд итгэж, ерөөл хүртэхийн тулд үүрэг гүйцэтгэж, Бурхантай наймаалцах хандлагаар юмсыг хийж зүрхлэхгүй гэж бодов. Би Бурханыг ингэж хууран мэхэлж, ашиглах бол дэндүү жигшмээр гэдгийг мэдэрсэн. Гэхдээ тэр үед би, Бурхан ийм шалгалт ашиглан хүн төрөлхтнийг аварна гэдэг бол Түүний сайхан сэтгэл гэсэн ойлголттой байсан бөгөөд Түүнд хүнийг үзэн ядах ямар ч зүйл байхгүйг мэдэж байлаа. Дэлхийг бүтээсэн өдрөөс хойш хүн төрөлхтнийг гэсэн Түүний хайр өөрчлөгдөөгүй, тиймээс зүрхэндээ би ирээдүйд Бурханд сүсэгтэйгээр үүргээ гүйцэтгэн Түүний хайрыг хариулж, сэтгэл хангалуун байлгах замаар замнахад бэлэн байв. Гэсэн ч, Бурхантай наймаалцаж, ерөөлийг нь хүртэх гэсэн хандлага хүмүүсийн зүрхэнд бат бэх бэхлэгдсэн байдаг тул ганц шалгалтыг туулснаар үүнийг бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ийм зүйл ахиад л болох болно. Тиймээс, биднийг илүү гүн гүнзгий, бүрэн дүүрэн аврахын тулд Тэр бидэнд гэсгээлтийн цаг үеийн, үхлийн, долоон жилийн шалгалтыг хэд хэд дараалан илгээдэг. Эдгээр шалгалтууд дундаас, хүнийг хамгийн их зовоож, хамгийн ихийг ойлгуулсан нь 1999 оны долоон жилийн шалгалт юм.
1999 онд би шинэ дүүрэг рүү чуулганы удирдагчийн үүрэг гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байлаа. Тус жилд вант улсын сайн мэдээг үлэмж ихээр түгээхээр төлөвлөсөн байсан бөгөөд Бурханы гэр биднээс аврагдах боломжтой бүгдийг аврахыг оролд хэмээн шаардаж байсан. Бурханы гэрийн энэхүү зохион байгуулалтыг хараад би Бурханы ажил 2000 онд дуусах болно гэж бодов. Илүү олон сүнсийг цуглуулж, цаг нь ирэхэд надад тааламжтай байхуйц газрыг олохын тулд би өглөөнөөс орой хүртэл сайн мэдээ дээр завгүй ажиллаж эхэллээ. Чуулганы амьдралын хувьд бол би ердөө дүр эсгэж, урсгалаараа явж байлаа. Хэдий миний хандлага бурууг би мэдэж байсан ч ердөө ерөөл хүртэх хүслээ хянаж чадахгүй байв. Тэр үед би нэлээд завгүй байсан бөгөөд сайн мэдээнээс бусад бүх ажил, бүр Бурханы үгийг идэж, уух нь хүртэл надад саад болж буй мэт санагдаж байсан. Ийм байдлаар би өөрийгөө ажлын галд шидэж орхиод, өөрөө ч мэдэлгүй нэг жилийг ардаа үдсэн байв. Ажилд туслах уугуул хүнийг Бурханы гэрээс сонгосон тул би төрсөн хотдоо буцан ирлээ.
Бурханы ажил дуусах үед их сүйрэл лавтай тохионо гэж би төсөөлж байсан тул гэртээ ирсний дараа өдөр бүр гэртээ суугаад гамшиг тохиохыг, Бурханы ажлын төгсгөлийг хүлээдэг болсон. Хаврын их наадам ирэхэд миний дотор асуудлууд ундарч гарав. Өмнө нь, гэр бүл, найзууд маань надаас хүнтэй суух талаар асуухыг зогсоохын тулд би үргэлж 2000 онд гэрлэнэ гэж хэлдэг байсан. Тэр үед би Бурханы ажил үнэхээр 2000 онд дуусах учраас хүнтэй гэрлэсэн ч тэр нь 2000 он хүртэл л үргэлжилнэ гэж бодож байлаа. Би 2000 он ийм хурдан ирчихнэ гэж төсөөлөө ч үгүй. Тэд бүгд Хаврын их наадамд ирэхэд нь тэдэнд юу гэж хариулах вэ? Энэ асуудлаас болж цухалдаж байхад Бурханы гэрээс ирсэн нөхөрлөл надад долоон жилийн шалгалтыг туулах шаардлагатай гэж хэлэв. Энэ мэдээг аваад би чичирч, зүрх хямарч эхэлсэн. Би Бурханаас учирлаж гуйхаас өөр юм хийж чадсангүй: Яг одоо би гэр бүлтэйгээ амьдрах газар ч байхгүй. Тэд намайг удаан хугацаанд гэртээ байлгахгүй, ийм байдлаар ер нь нэг өдөр амьдрах ч хэцүү. Ахиад долоон жил намайг хүлээж байгаа юм бол би яаж ингэж амьдрах юм бэ? Өө Бурхан минь, би Танаас намайг үхүүлэхийг гуйж байна. Би Танаар төгөлдөржихийг ч хүсэхгүй байна, би үнэхээр ахин энэ зовлонг давж чадахгүй! Дараа өдөр нь би сэтгэл гутралаасаа гарч чадсангүй. Би ийнхүү бодлоо: Ямар ч байсан, энэ бол долоон жил. Маргааш өөр өдөр байж, би гадагш гаран, толгойноосоо үүнийг хаях болно. Автобусанд суунгуутаа би Ариун Сүнс миний дотор намайг зэмлэж байгааг мэдрэв: Идэвхтэй эрэлхийлж байхдаа чи төлөөсөө төлж, төгсгөл хүртэл Бурханыг хайрлаж, Түүнийг хэзээ ч орхихгүй, бүх зовлонг даван туулж, бүх жаргалаа хуваалцана гэж хэлж байсан. Чи бол өөрийгөө мэхлэгч хоёр нүүртэн! Ариун Сүнсний зэмлэлийг аваад би толгойгоо унжуулан зогслоо. Энэ бүхэн үнэн байсан. Өмнө нь, Бурханы ивээлийг хүртэж байхдаа би Бурханд амлалт өгч байсан, харин одоо бэрхшээл тохиож, зовох ёстой үед би хэлсэн амнаасаа буцахыг хүсэж байна. Тэгвэл миний амлалтууд худлаа биш гэж үү? Бурхан надад маш их хайрыг өгсөн, гэтэл би одоо нөхцөл байдал хүссэнээр минь болохгүй болоход Бурханаас нүүр буруулах хүртлээ их эгдүүцэж байна шүү дээ. Би үнэхээр адгууснаас доор, ач мэддэггүй араатан юм даа! Ингэж бодоод би гадагш гарах хүсэлгүй болж, харин хүнд мэдрэмжтэйгээр гэр рүүгээ буцав. Хэдийгээр би гэр бүл маань надад сэтгэл хангалуун бус байж, эргэн тойрны хүмүүс намайг өөрөөр харах бүрд “дуулгавартай” байхыг хичээдэг байсан ч дотроо бол Бурханд итгэх нь дэндүү зовлонтой, бэрх гэж мэдэрдэг байсан. Бурханы ажилд ахиад долоон жил үлдсэн гэдгийг бодохоор би зүрхэндээ бүр амраад, юу ч хийсэн яарч эсвэл санаа зовохоо болив. Үүргээ гүйцэтгэх өдөр бүрийг би хуанлийн хуудас эргүүлэх мэт л бушуухан өнгөрөөж байлаа. Ийм сөрөг, сөргөлдөөнтэй нөхцөл нь намайг Ариун Сүнсний ажлаа цалгардуулахад хүргэж, хэдийгээр би өөрийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байсан ч чадахгүй байв.
Нэг өдөр, би Бурханы үгийг идэж, ууж байтал Түүний үг хэлэв: “Зарим хүмүүс эхлээд үүргээ биелүүлэх үедээ эрч хүчээр дүүрэн, энэ нь хэзээ ч дуусахгүй юм шиг байдаг. Гэхдээ цааш явахын хэрээр тэд яагаад тэрхүү эрч хүчээ алдсан мэт санагддаг юм бэ? Тэр үед байсан тэд болон одоо байгаа тэд, хоёр өөр хүн шиг байдаг. Яагаад тэд өөрчлөгдсөн бэ? Шалтгаан нь юу байсан бэ? Энэ нь, Бурханд итгэх тэдний итгэл зөв замд орохоосоо өмнө буруу замаар явснаас болсон. Тэд буруу замыг сонгосон юм. Тэдний анхны эрэл хайгуул дотор ямар нэгэн зүйл нуугдаж байсан ба гол чухал хоромд тэр нь гарч ирсэн. Юу нуугдаж байсан бэ? Энэ нь, Бурханд итгэж байх зуур тэдний зүрх сэтгэл дотор оршдог горьдлого буюу Бурханы өдөр удахгүй ирснээр өөрсдийнх нь зовлон зүдгүүр төгсгөл болох болно гэсэн горьдлого; Бурхан хувирч, өөрсдийнх нь бүх зовлон шаналал дуусах болно гэсэн горьдлого юм.”(Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”). Бурханы үг намайг асуудлын үндсийг хайхад хүргэв. Би Бурхан удахгүй ирж, би ахин зовохгүй, би сайн газар очно гэсэн найдварыг үйлсдээ нуун байсан болж таарлаа. Бүхий л хугацааны турш миний үйлс энэ найдвараар нь удирдагдаж байсан бөгөөд найдвар маань хоосон болох үед би зовж, Бурханаас урвах хүртлээ унаж, бүр үхлээр чөлөөлөгдөхийг хүртэл бодсон шүү дээ. Зөвхөн тэр үед л би Бурханыг энэ олон жил дагасан мөн чанар маань үнэнийг замнахын тулд биш байсныг харсан юм. Би бүх хараагаа Бурханы өдөрт тусгаж, Бурханы ерөөлийг авахын тулд Түүнтэй наймаалцаж байж. Гэсэн ч би Бурханыг орхилгүй, Түүний гэрт үлдсэн бөгөөд хэрэв би дотроо энэ бохирдлоо цэвэрлээгүй бол эрт орой хэзээ нэг цагт Бурханыг эсэргүүцэж, урвах байлаа. Дотроо нуугдаж байсан ийм аюулыг хараад би зүрхэндээ Бурханаас асуув: Эцсийн өдөрт найдах энэ бохирдлоос би хэрхэн ангижрах вэ? Тэгээд ахин нэг удаа Бурханы үгийг унштал: “Энэ оронд эдгээр зовлонг туулж, Бурханы ажлыг эдэлж байхад чинь гадаадынхан үнэхээр та бүгдэд атаархдаг гэдгийг чи мэдэх үү? Гадаадынхны хүсэл нь энэ: Бид ч бас Бурханы ажлыг туулахыг хүсэж байна, үүний төлөө бид юуг ч амсах болно. Бид үнэнийг ч бас олж авахыг хүсэж байна! Бид мөн мэдлэг ухааныг олж авч, тодорхой хэмжээний биеийн өндрийг олж авахыг хүсэж байна, гэхдээ харамсалтай нь бидэнд тэрхүү орчин байхгүй. Хятад хүмүүс маш их ерөөгдсөн гэж тэд боддог боловч тэд бол ерөөгдсөн хүмүүс гэж та нар боддог бөгөөд тэдэнд атаархдаг; энэ нь үнэндээ, ерөөл дунд амьдарч байгаа боловч үүнийгээ мэдрэх чадваргүй байх явдал юм. Энэ бүлэг хүмүүсийг агуу улаан луугийн оронд бүрэн төгс болгож, тэдэнд энэ зовлонг амсуулах нь хамгийн агуу өргөмжлөл гэж хэлж болно. “Би аль хэдийн Өөрийн алдрыг Израилиас Зүүн зүгт авчирсан” гэж нэгэнтээ хэлсэн. Энэ үгний утгыг одоо та бүхэн ойлгов уу? Өмнөө буй замаар чи хэрхэн алхах ёстой вэ? Чи үнэнийг хэрхэн эрж хайх ёстой вэ? Хэрвээ үнэнийг эрж хайхгүй бол яаж Ариун Сүнсний ажлыг олж авч чадах юм бэ? Ариун Сүнсний ажлыг алдмагцаа чи хамгийн их аюулд өртөх болно. Одоогийн зовлон бол шалихгүй. Энэ нь та нарын төлөө юу хийхийг чи мэдэх үү?” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”) Бурханы эдгээр үгсээс би өнөөдөр зовж чадаж байгаа хүмүүст агуу шалтгаан байхад, харин би энэхүү зовлонгийн бодит шалтгаан руу хуруугаа ч хийж чадахгүй байгаагаа харав. Би энэ зовлонгийн шалтгаан руу өнгийж чадвал Бурханы өдөрт найддаг байдлаа жинхэнээр нь өөрчилж чадна гэдгээ л мэдэж байсан. Энэ бол шийдэлд хүрэх зам байв. Хэдийгээр би тухайн үед зовлонгийнхоо утга учрыг ойлгоогүй ч, хийж чадах ганц зүйл минь үнэнийг замнах, үнэнийг илүү ихээр эрэлхийлэх байсан бөгөөд учир нь зөвхөн үнэнийг олж байж л зовлонгийнхоо утга учрыг ойлгоно, зөвхөн үүний дараа л би дотроо байгаа бохирдлоос зайлж чадах байсан юм.
Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч 2009 он хэдийн болов. Долоон жил намайг анзаараа ч үгүй байхад л өнгөрсөн. Энэ бүхнийг туулсны эцэст надад долоон жил гэдэг миний төсөөлсөн шиг урт байгаагүй мэт санагдсан. Эдгээр хэдэн жилүүдэд, Бурханы үгсэд илчлэгдсэн шүүлтээр, Бурханы цэвэршүүлэлт, шалгалтын илчлэлээр би өөрийн үнэн төрхөө харсан юм. Би өөрийгөө агуу улаан лууны хүүхэд байснаа харсан бөгөөд учир нь би түүний “Ашиггүй байвал өглөө бүү эрт бос, ашиг хонжоо бүгдийг удирдана” гэх зэргийн хороор дүүрсэн байсан. Энэ бол агуу улаан лууны сонгодог төлөөлөл юм. Энэ хорны хүчээр, миний Бурханд итгэх итгэл зөвхөн ерөөгдөхийн тулд байсан. Бурхан зориулсан бүхэн маань цагийн хязгаартай байж, мөн би бага зовж, агуу ерөөл хүртэхийг хүсэж байж. Дотор минь байсан наймаалцах хандлага, ерөөгдөх гэсэн хүчтэй хүслээс маань ангижруулахын тулд Бурхан олон сорилт, цэвэршүүлэлтийг над дээр гүйцэлдүүлсэн юм. Зөвхөн үүний дараа л миний Бурханд итгэх итгэлийн дотор байсан бохирдол цэвэршсэн юм даа. Бурханы илчлэлээр би өөрийгөө Сатаны ялзарсан зан чанараар дүүрсэн болохыг харсан. Би бардам, зальжин, амиа бодсон бас жигшмээр, бодлогогүй, дутуу сэтгэлтэй байсан. Тэр бүхэн намайг өөрийнхөө жинхэнэ өнгийг улам илүү тод харж, Сатанаар дэндүү гүн ялзарсан тамын хүү гэдгээ ойлгоход хүргэсэн. Бурханд итгэж, Түүнийг дагаж байсан мөчүүд үнэхээр Бурханы баяр, нигүүсэл байсан бол Түүний шүүлт болон гэсгээлтийг хүлээн авч чадсан маань бүр илүү гайхалтай ерөөл байсан юм. Бурханд талархах сэтгэл маань өсөж, шаардлагууд маань буурч, Түүнд дуулгавартай байх нь нэмэгдэж, мөн өөрийгөө хайрлах хайр минь багассан. Би зөвхөн ялзарсан сатаны зан чанараа хаяж, Бурханыг үнэнээр шүтэж, дуулгавартай дагадаг хүн болох хэрэгтэй байсан. Бурханы ажил, Түүний дэндүү нямбай хүчин чармайлт ямар их байдгийг мэдсэний дараа л энэ багахан үр жимс ирсэн юм. Бурханы ажлыг туулж байж би эцэст нь Бурханы хүн төрөлхтнийг аврах аврал үнэхээр амаргүй юм гэдгийг ойлгосон. Түүний ажил дэндүү бодит—Түүний хүн төрөлхтнийг аварч, өөрчлөх ажил бол хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн биш. Би Бурханы өдөр хурдан ирэхийг хүлээдэг гэнэн хүүхэд шиг байхаа больж, харин өөрийнхөө ялзралыг хэт гүнзгий байгааг, Бурханы аврал, шүүлт ба гэсгээлт, Түүний шалгалт ба цэвэршүүлэлт надад үнэхээр хэрэгтэй байгааг мэдрэх болсон. Би одоо хэвийн хүн чанарт байх ёстой мөс чанар, ухаанаас жаахан ч гэсэн олж, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг зөв зохистойгоор туулах ёстой. Эцэст нь би жинхэнэ хүн шиг амьдран харуулж, Бурханы жаргалыг хүлээн авч, зүрх минь хангалуун болно шүү дээ. Одоо эргээд харахад, надад өгөгдсөн долоон жилийн шалгалтаар юу илчилснээ бодохоор, би Бурханд маш их өртэй бөгөөд Түүний зүрхийг шархлуулснаа мэдэрдэг. Хэрэв Бурханы ажил 2000 онд дууссан бол би устгагдах байсан нь тодорхой. Долоон жилийн шалгалт бол үнэхээр Бурханы намайг гэсэн энэрэл, тэвчээр байсан юм.
Долоон жилийг давсныхаа дараа би өмнө нь ойлгодоггүй байсан Бурханы үгийг эргэцүүлсэн юм: “Энэ оронд эдгээр зовлонг туулж, Бурханы ажлыг эдэлж байхад чинь гадаадынхан үнэхээр та бүгдэд атаархдаг гэдгийг чи мэдэх үү? Гадаадынхны хүсэл нь энэ: Бид ч бас Бурханы ажлыг туулахыг хүсэж байна, үүний төлөө бид юуг ч амсах болно. Бид үнэнийг ч бас олж авахыг хүсэж байна! Бид мөн мэдлэг ухааныг олж авч, тодорхой хэмжээний биеийн өндрийг олж авахыг хүсэж байна, гэхдээ харамсалтай нь бидэнд тэрхүү орчин байхгүй. Хятад хүмүүс маш их ерөөгдсөн гэж тэд боддог боловч тэд бол ерөөгдсөн хүмүүс гэж та нар боддог бөгөөд тэдэнд атаархдаг; энэ нь үнэндээ, ерөөл дунд амьдарч байгаа боловч үүнийгээ мэдрэх чадваргүй байх явдал юм. Энэ бүлэг хүмүүсийг агуу улаан луугийн оронд бүрэн төгс болгож, тэдэнд энэ зовлонг амсуулах нь хамгийн агуу өргөмжлөл гэж хэлж болно. ‘Би аль хэдийн Өөрийн алдрыг Израилиас Зүүн зүгт авчирсан’ гэж нэгэнтээ хэлсэн. Энэ үгний утгыг одоо та бүхэн ойлгов уу?” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”) Эдгээр үгсээс би бага зэрэг ойлгосон. Эцэст нь би зовлон бол үнэхээр утга учиртай байдгийг мэдэрч чадсан. Шалгалтыг туулж байхдаа би зовж байсан хэдий ч, зөвхөн зовсны эцэст харсан зүйл маань үнэхээр үнэ цэнэтэй. Тэдгээр шалгалтыг туулснаар, би Төгс Хүчит Бурханы зөвт зан чанар болон Бурханы төгс хүч, мэргэн ухааныг ойлгосон юм. Би Бурханы халамжийг ойлгож, Бурханы гүн гүнзгий, хүүхдүүдээ гэсэн Түүний эцгийн хайрыг амталсан. Мөн би Түүний үгийн хүч, эрх мэдлийг биеэрээ туулж, Сатанд ялзарсан өөрийн үнэнийг харсан билээ. Би Бурханы аврах ажлын хүнд бэрхийг, Түүнийг ариун бөгөөд алдар сүртэйг, хүн төрөлхтөн муу бөгөөд зальжин болохыг харсан. Мөн би Бурхан хүн төрөлхтнийг Түүнд итгэх зөв замд нь оруулахын тулд хэрхэн аварч, байлдан дагуулдгийг мэдсэн. Одоо энэ зүйлийг бодоход, хэрэв Бурхан ар араасаа ирэх шалгалтын хүнд ажлыг надад өгөөгүй бол би ийм ойлголтыг авч чадахгүй байсан. Бэрхшээл болон цэвэршүүлэлтүүд нь хүмүүс амьдралдаа өсөн дэвшихэд нь маш тустай. Тэдгээрээр дамжуулж хүмүүс хамгийн бодит, үнэт зүйлсийг буюу үнэнийг Бурханд итгэх явцдаа олж чаддаг. Зовлонгийн утга учир, үнэ цэнийг харсны дараа би седан хөлөглөн вант улс руу орохыг мөрөөдөхөө больж, харин хөлөө хөрсөнд бат суулгаж, Бурханы ажлыг туулж, өөрийгөө өөрчлөх үнэнийг замнахад бэлэн болсон юм.
Бурханы ажлын хэдэн жилийг туулснаар л би одоо Бурханы дараах үгсийн талаар багахан ч гэсэн бодит ойлголттой болсон: “Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.” Эдгээр шалгалтуудыг Бурханаас хүлээн авахаас өмнө би ерөөгдөж, наймаалцах гэсэн хүчтэй хүслээр дүүрэн байж. Хэдий би Бурханд итгэхийн гол зарчмыг, Бурханд итгэхийн зорилгыг мэдэж байсан ч ердөө хараагаа ерөөгдөхөд л тусгасан. Би үнэнд анхаарал хандуулаагүй, Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ялзарсан зан чанараа өөрөөсөө зайлуулаагүй, эсвэл үйлсийн минь зорилго Бурхан гэж ойлгоогүй. Зөвхөн энэ үед л би Бурхан махан биеийг олохдоо үндсэн ажил нь хүн төрөлхтний ерөөгдөх хүсэл, наймаалцах хандлагыг шийдвэрлэх байсныг ойлгосон юм. Учир нь эдгээр зүйлс бол үнэхээр хүмүүс Бурханд итгэх зөв замд ороход нь саад болдог бул чулуунууд байсан юм. Эдгээр зүйлс хүн төрөлхтний дотор орогнох үед тэд үнэнийг замнадаггүй. Тэдний үйлсэд зөв зорилго байдаггүй. Тэд буруу замаар алхдаг. Энэ бол Бурханд зөвшөөрөгдөөгүй зам. Одоо, Бурханы байлдан дагуулах, аврах ажил миний дотор Сатаны цайзыг устгажээ. Эцэст нь би санаа зовохоо, ерөөгдөх эсвэл сүйрлээс зовох бодлуудаар санаашрахаа больсон. Би ойворгон шуналаа дагах, болзол тавих эсвэл сүйрлээс зайлсхийх шаардлага гаргахаа больсон. Ийм бохирдолгүйгээр би илүү хөнгөн, эрх чөлөөг мэдэрдэг. Би үнэнийг тайвнаар, зөв зохистойгоор замнаж чаддаг. Энэ бол Төгс Хүчит Бурханы шалгалт болон цэвэршүүлэлтээр бий болсон жимс юм. Энэ бол намайг Бурханд итгэх үнэн замд хөтөлсөн Төгс Хүчит Бурханы шалгалт болон цэвэршүүлэлтийн ажил юм. Одооноос эхлэн, Бурхан ямар ч шалгалт ахин тавьсан бай, ямар их зовлонтой цэвэршүүлэлтээр би зовсон бай, би тэднийг дуулгавартай дагаж, хүлээн зөвшөөрч, үнэнээр туулан өнгөрүүлэх болно. Би тэднээс үнэнийг эрэлхийлж, Бурханы олон жилийн нягт нямбай хүчин чармайлтын ачийг хариулахын тулд Бурханы хүслийг биелүүлэн, ялзралаас зан чанараа чөлөөлөх болно.

No comments:
Post a Comment