-Сычуань мужийн Чинпин хотхон Төгс Хүчит Бурханы сүүлийн өдрүүдийн сайн мэдээг үл тоосны улмаас хоёр удаа арчигдаж үгүй болсон
2008 оны 5-р сарын 12-нд болсон газар хөдлөлтийн үеэр нэгэн хот тэр чигээрээ алга болсон. Энэ нь Сычуань мужийн Мянжу хотын хэсэгт багтах Чинпин хотхон байсан юм. Засгийн газрын мэдээлэл дутмагаас болж олон хүмүүс энэ тухай мэддэггүй.
Чинпин хотхон нь хүчтэй нэрвэгдсэн Мянжу хотын захиргаанд багтах Ханванг хотоос баруун хойд зүгт байрладаг. Газар хөдлөлт болохоос өмнө гүн ууланд байрласан энэ газар цэвэр агаар, тунгалаг ус, цэнхэр огторгуйтай, уулс нь киви жимс, гинкогийн үр жимсээр баялаг байлаа. Бурхан энэ элбэг дэлбэг байдлыг ард түмэнд олгож, тэдний амьдрах ёстой бүх зүйлээр хангаж өгсөн. Гэсэн ч тэнд амьдарч байсан хүмүүс Бурханыг, тэр ч байтугай Бурханд талархах ёстойгоо бүр ч мэдээгүй—тэд зөвхөн баялгийн төлөө гэсэн шунахай сэтгэлтэй байв. Энэ хот уулын гүнд оршдог учраас байгал маш үзэсгэлэнтэй, агаар цэвэр, сайхан. Зун бол агааржуулагч шаардлагагүй; байгалийн хүчилтөрөгчийн баар буюу, амарч тайвшрах газар байсан юм. Уулын хүмүүс энд жуулчдыг нэг нэгээр нь айлд байрлуулан, аялал жуулчлал хөгжүүлэхээр ихээхэн чармайж байв. Энэ газар бас бүх түвшний төрийн албан хаагчдын амрах, зугаалах газар болсон. Албан хаагчид Чинпин хотхонд засгийн ажилд томилогдохыг хүсч орон нутгийн удирдагчид байнга зочлон ирдэг байв. Засгийн албан хаагчид очсон газраа нутгийн зочид буудал, караоке баар, эрүүл мэндийн ба хөл массажны спа, үсчин зэрэг үйлчилгээний эдийн засгийн өсөлтөд тос нэмдэг. Чинпин суурин гүн ууланд байсан хэдий ч хоцрогдсон газар яав ч биш, найр наадам, неон гэрэл, шөнийн хөгжим, дуу хууртай газар байлаа. Коммунист Намын албан тушаалтнууд Тэнгэрээс заясан энэ газрыг орчин үеийн Содом болгосон.
Төгс Хүчит Бурхан Түүний сүүлийн өдрүүдийн ажлыг Хятадад эхлүүлснээс хойш сүмийн ах, эгч нар сайн мэдээг түгээхээр уулын энэ сууринд олон удаа аялсан юм. Гэтэл тэндхийн хүмүүс чинээлэг амьдарч, хоол, хувцасны талаар санаа зовдгүй байлаа. Тэд Бурхан бидэнд хэрэггүй гэж боддог агаад ах дүү нараас сайн мэдээг хүлээн авахаас татгалзаж, тэднийг ийн загнадаг байв: “Яг одоо амьдрал маш сайн, намын бодлого маш сайн байна. Та нар үүнээс өөр ажилгүй юу, та нарын хэлсэнд бид итгэхгүй байна. Бид зөвхөн мөнгөнд итгэдэг!” Ах, эгч нар сайн мэдээг эдгээр хүмүүст тараахаар ийм урт зам туулдаг байсан ч очих бүрт хаалга мөргөж байв. Ах, эгч нар энэ бол эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээ бөгөөд энэ нь тэдний цорын ганц аврагдах боломж гэдгийг хэлж байсан боловч тэд чихээ таглаж, Төгс Хүчит Бурханд итгэдэггүй бол гамшиг ирэх үед Бурханы хамгаалалтыг авч чадахгүй гэж хэлсэн боловч тэд үүнийг үл тоомсорлов. Чинпин суурингийн хүмүүс Төгс Хүчит Бурханы үгээс татгалзаж, Төгс Хүчит Бурханы авралаас татгалзав—тэр хотод Төгс Хүчит Бурханд итгэсэн нэг ч хүн байгаагүй!
2008 оны 5-р сарын 12-нд 14:28 цагт газар хөдлөв. Гэнэт газар чичирч, уулс доргин, уулаас аварга том бул чулуу өнхрөн нүржигнэж, агаар асар их тоос шороогоор дүүрч, тэнгэр бүрхэж, газар харанхуйлан, зарим уулс нурж, маш богино хугацаанд алга болжээ. Орон нутгийн засаг захиргаа нь хоёр уулсын хоорондох хөндийд оршдог байсан. Газар хөдлөлт болох үед эдгээр хоёр уулсын хоорондох завсар хаагдаж, нүд ирмэх зуур Чинпин хот хумигдсан уулсын доор дарагдав. Хотынхон бүгд булагдсан ба хормын дотор хоёр уул нийлж нэг болов. Яг тэр үед тэд хичнээн мөнгөтэй байсан ч хамаагүй, мөнгө амь насыг нь аварч чадаагүй, тэр тусмаа Коммунист намын албан тушаалтнууд тэднийг аварч чадаагүй юм! Бурханыг бишрэн шүтдэггүй байсан энэ хот шууд устгагдсан! Би энэ гамшгийн талаар бодоход Ехова Бурхан Содом хотыг устгахыг хүссэн гэхээс өөр бодол орж ирдэггүй. Абрахам Ехова Бурханд хандан гуйж, хэрэв хотод арван зөвт хүн байвал, та хотыг устгах уу? Ехова Бурхан: Би устгахгүй гэж хариулав. Эцсийн эцэст зөвхөн Лот болон түүний гэр бүл зөвхөн тэнгэр элчийн зааснаар зугтаж, үлдсэн бүгд тэнгэрээс унасан агуу галаар устгагдсан! (Эхлэл 18:20-32 ба 19:1-25-ыг үзнэ үү). Гэмшээгүй, задарсан, Бурханыг шүтэн мөргөдөггүй анэ хотыг газрын гадаргуугаас арчсан ба мөн тэр өдөр ийм явдал Чинпин сууринд тохиолдсон юм. Чинпин суурин алга болсоны дараа аврах ажил хийж байсан цэрэг, офицеруудад энэ мэдээллийг гадагш задлахыг хориглож, гар утасны хэрэглээг нь бүрэн хянаж, тэд гэр бүлийнхэнтэйгээ ярьж чадахгүй, мөн хэн нэг нь мэдээлэл задруулсан бол цэргийн хуулиар шийтгэгдэх байв.
Атеизмээр халдварласан Чинпин суурингийн хүмүүс энэ их гай гамшгийн үеэр өөрсдийгөө шалгаж үзээгүй, Тэнгэрийн уур хилэнгийн шалтгааныг бүр ч бага бодож байсан ба хоёр гараараа сайхан байшин барьж, Тэнгэрийг хүн дийлнэ гэдэг нүгэлтэй сургаалиа хадгалан үлдэж, Тэнгэртэй тэрсэлдэхээ үргэлжлүүлсээр байв! Тэд гэмшээгүй байсан.
Газар хөдлөлт болсны дараа хотын бүх нутаг маш ихээр өөрчлөгдөж (олон уулс нурж, нүүж, нэгдсэн), бүрэн танигдахгүй байсан; үүнээс гадна, уулаас цутгах үер бүх замыг хааж байв. Үүний улмаас орон нутгийн засаг захиргааны дээд түвшнээс Чинпин хотын захиргааны бүс нутгийг газрын зургаас арилгах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч орон нутгийн намын хорооны удирдагч, өөр нэг хоосон төсөл гаргаж хөдөөгийн социалист шинэ схемээр хөдөө аж ахуйн туршилтын тогтолцоог бий болгохыг хүсч, хотыг устгалд оруулаагүй. Тиймээс эргэлзээгүйгээр засгийн газар тухайн бүсэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд Орон Нутгийн Төлөвлөлт ба Дизайны институтээс гүүрний ахлах инженерүүдийг авчирч, тэр газрыг сайтар судлах, сайт сонгох, зураг төсөл зохиох, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн. Удалгүй бүх шаардлагатай барилга байгууламжаар дүүрэн, цоо шинэ Чинпин суурин ууланд дахин байгуулагдав. Энд хотын засаг захиргаа, эмнэлэг, сургууль, орон сууцны барилга гэх мэт орно. Энэ бүгдийг нэг дор хийж бүгдийг нь орчин үеийн болгосон. Хувийн хашаандаа зөвхөн ганц мод тарихын тулд суурингийн захиргааны албан тушаалтан 50 мянган юанийн үнэ төлдөг. Хүн бүр намын бодлогод талархаж, илүү сайхан газар нүүж ирлээ хэмээн баярт умбаж байх үед 2009 оны 8-р сарын 15-нд борооны үүл хүндрэн хүндэрсээр гэнэт аадар бороо цутган шар усны үер буулаа. Тэрхэн зуур шинэ Чинпин сууринг яг чиглэн шавар, чулуу уулнаас маш догшноор урсан бууж ирэв. Дахиад л хормын зуур хотын захиргааны шинэ байр бөөн шавар, чулуунд дарагдаж, гамшиг сүйрэлд хот автсан юм. Дахиад л энэ хот газрын хөрснөөс арчигдсан!
Ингэснээр Төгс Хүчит Бурханы үг биеллээ чухам олов: “Хэрвээ улс орон, үндэстний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно.” “Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.” “ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болохгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад болж байгаа хүмүүс, Түүний үгийг хүлээж авахгүй байгаа хүмүүс, Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж байгаа хүн бүр эцэстээ Бурханаар шийтгэгдэх болно. Бурханы ажлыг эсэргүүцсэн хүмүүс там руу илгээ гдэнэ; Бурханы ажлыг үзэн яддаг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцсэн ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино.”(Үг нь махбодоор илэрсэн номоын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас)
Энэхүү асар их сүйрэл нь Бурханы зөвт зан чанарыг мэдэх боломж бидэнд олгодог. Бурхан хүнийг эцсийн цэгт аврахаар энэ удаа махан биед хувирсан, Өөрийг нь чин сэтгэлээр хайрлаж, Түүнийг дууддаг хүмүүст гамшгийн үед өршөөл үзүүлнэ, харин Түүнд мэхийдэггүй үл итгэгчид дээр Түүний уур хилэн бууна. Бурхан хэлэхдээ: Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй.(Үг нь махбодоор илэрсэн номоын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас)
Одоо бид баримтыг ашиглан, хүндээр нэрвэгдсэн Сычуан дахь Мянжу болон Шифанг зэрэг газруудаас Бүхнийг Чадагч Бурханд итгэдэг ах дүү, эгч нарыг Бурхан хэрхэн аварсан туршлага, гэрчлэл, мөн тэдний “5.12” газар хөдлөлтөөс зугтаж аврагдсан гайхамшигт гэрчлэлийг хуваалцана: Бурханы үг бол үүрд өөрчлөгдөхгүй үнэн юм!
1. 5-р сарын 12-ны өдөр Юаньмэний сүмийн удирдагч Шиаожиан эгч ганцаараа Лэйгү уулын (хүндээр нэрвэгдсэн газар) дээр рапсын үр нүдэж ганцаараа байжээ. Газар хөдлөлт эхлэхэд тэр зөвхөн газар, уул чичрэхийг мэдрэн, толгой нь эргэв. Газар хөдөлж эхлэхэд тэр халуунд цохиулсан гэж бодсон. Хэсэг хугацааны дараа түүний эргэн тойронд уулс унаснаар газарт цав гарч, уулс салж, нийлэхийг эгч олж харав. Газарт хэдэн метрийн урттай цав гарч уулын бул чулуу эгч рүү чигээрээ өнхрөн ирж байв. Зөвхөн тэр үед л газар хөдлөлт гэдгийг мэдсэн бөгөөд хад чулуунаас бултаж чадсаар байсан. Эгч залбирч, Бурханыг байнга дуудан: “Бурхан минь ээ! Өнөөдөр чи агуу улаан лууг гэсгээж байна. Би ч бас дотроо агуу улаан лууны хороор хордсон. Би ер нь үүргээ сайн гүйцэтгэдэггүй. … Хэрэв Та өнөөдөр л уур хилэнгээ тайвшруулж чадвал, Та яаж ч намайг гэсгээж байсан, би Таныг дагахыг хүсч байна. Би тэр 250 удирдагч шиг газрын гаваар залгигдсан байсан ч Таны сайн сайхан хүсэл ард нь байх болно.” Тэр ийнхүү дуулгавартай залбирсаар дараа нь “Хүний төлөө Бурханы Сүүлчийн Хийх Ажил” гэдэг дууллыг дуулж зүрх сэтгэл нь тайвшрав. Яг үүний дараа Шиаожиан өөрийн нүдээр Бурханы гайхамшигт үйлсийг харав: Түүний байсан уул нурж, яг дэргэдэх уулын тэн хагас нь хутгаар зүссэн мэт талаараа хуваагдаад, тал нь гулсан түүний дэргэдэх шугаман дээр тэгширч ирэв. Гэсэн хэдий ч Шиаожианы зогсож байсан уулын тал нь нурж уналгүй, тэр огт гэмтээгүй байна. Гэрийхэн нь алсаас Шиаожиангийн ажиллаж байсан уул нурахыг хараад бүгд түүнийг үхсэн гэж бодсон. Тэд түүнийг амьд сэрүүн эргэж ирэхийг хүлээгээгүй бөгөөд үл итгэгчид “Чи маш азтай хүн байсан” гэж хэлжээ. Шиаожиан эгч ах эгч нартаа уулан дээр болсон явдлаа уйлан уйлан хуваалцав. Олон хүний сэтгэл хөдөлж, тэдэнд Бурхан үнэхээр хүчирхэг, гайхамшигтай санагдсан.
2. Гэртээ цуглаан хийдэг байсан Аншиан Сумын сүмийн ах. Тэрбээр үл итгэгч байсан боловч 2007 оны 10-р сард Төгс Хүчит Бурханы сүүлийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан бөгөөд сүмд шинэ хүн байсан юм. Тэрбээр Бурханы ажлыг хүлээн авсны дараа үнэнийг эрэлхийлж байсан бөгөөд тэр цагаас хойш гэртээ цуглаан хийлгэх үүрэг гүйцэтгэж байв. Газар хөдлөлтөөр тосгоны ихэнх байшин нурж, нураагүй нь суларсан байсан боловч түүний байшин гэмтээгүй байлаа. Түүний багийн ахлагч маш их гайхаж, түүнээс: “Таны байшин нурсангүй. Нууц нь юунд байна вэ?” гэж асуув. Ах маш их баяртай байсан, Бурхан түүнийг харж, хамгаалж байсныг ойлгов. Тэр одоо бүр илүү итгэлтэй болж, үүргээ биелүүлж, сайн мэдээг тараахыг хүсч байна.
3. Чапин сүмийн 60 настай Жао ах. Тэр 5-р сарын 12-нд Сангзаогоос Чапин руу автобусанд суужээ. Тэр өдөр автобусанд 10-20 хүн байсан. 14:28 цагт газар хөдлөлт эхлэхэд автобус яг өндөр уулын доорх замын цэгт хүрч ирэв. Газар доргин, уулс чичирч, уулнаас чулуунууд борооны дусал мэт бууж ирэв. Унасан хад чулуу урд, хойнох замыг хааж, автобусны дээврийг эвдэж, хүмүүс тэнгэр газрыг дуудан зарим нь тэнгэрийг, зарим нь Буддаг дуудан орилж гарахыг оролдон автобусан дотор эмх замбараагүй байдал бий болов. … Тэр үед Жао ах “Та нар буруу зүйл дуудаж байна. Төгс Хүчит Бурханыг дуудах хэрэгтэй!” гэж хэлэв. Хүмүүс автобусаас зугатан амь насаа аврах цорын ганц зүйлд анхаарч, харин хэн ч түүнд анхаарал хандуулсангүй. Хэсэг хугацааны дараа автобусанд сууж байсан хүмүүс бүгд зугтав. Зөвхөн ах Жао ах автобусанд үлдэж, Төгс Хүчит Бурханыг дуудсан. Зарим гарч амжсан нь амиа алдсан, зарим нь өнхөрсөн чулуунд цохигдож гэмтсэн; бэртсэн хүмүүс бүгд Жао ахыг үхэх нь гарцаагүй гэж бодож байв. Эцэст нь, газар хөдлөлт зогссоны дараа Жао ах автобуснаас ямар ч бэртэлгүй гарч ирэв. Үл итгэгчид бүгд гайхаж байлаа. Жао ахын хувьд ийм орчноос бэртэлгүй гарч ирэх нь үнэхээрийн гайхамшиг гэж тэд бодсон. Түүний амьд үлдсэн гайхамшигт шалтгаануудын талаар асуусныхаа дараа тэд бүгд Төгс Хүчит Бурханыг дагаж эхлэв. Хэд хоногийн дараа Жао ах, 10-20 үл итгэгчдийн хамт өндөр уулын бэлд ирэв. Газар хөдлөлтийн дараах чичиргээний улмаас уулаас бул чулуу үргэлжлэн унаж, замын урт байсан тул бусад нь цаашаа алхаж зориглоогүй юм. Бужигнаан дунд, хэн юу хийхээ мэдэхгүй байсан тэр үед Жао ах чангаар хашгирч: “Миний тушааснаар хий. Тэнгэрийг бүү дууд, тэр тусмаа Буддаг бүү дууд. Бүх хүн Төгс Хүчит Бурханыг дууд!” гэж хэлэв. Эцэст нь, хүмүүс бүгд Жао ахын үгийг сонсож, Төгс Хүчит Бурханыг дуудсан бөгөөд тэд зам дагуу аюулгүй, сайн явж өнгөрчээ.
4. 37 настай Тан ах, Жиулонгийн сүмээс ирсэн. Тэр эхнэртэйгээ хоёулаа итгэж байсан боловч эрэлхийлэлдээ нэг их хичээнгүй бус байсан. 5-р сарын 10-нд Тан ах Ханванг хотын (гамшигт хүчтэй нэрвэгдсэн) Донгфангийн Турбины үйлдвэрт очиж будагчнаар ажиллажээ. Зөвхөн нэг өдөр хагасын турш ажиллуулсан менежер нь ажлыг нь хангалтгүй байна гээд түүнийг гэртээ харихыг хүсэв. Тан ах маш их уурлаж 5 дугаар сарын 11-ний үдээс хойш гэртээ эргэж ирэв. (Газар хөдлөлтийн дараа болж Донгфангийн Турбины үйлдвэрийн барилга нурж, олон хүн амь үрэгдэж, шархадсаныг тэр мэджээ.) Газар хөдлөлт 5-р сарын 12-нд болсон. Тан ах орон нутгийн сүм дээр ажиллаж байсан бөгөөд газар хөдлөлтөөс нэг минутын өмнө гэнэт нисэх онгоцны дуу сонсоод гүйн гарч ирэв. Тэрбээр сүмийг орхин гармагц сүм бүрэн нурж дотор нь байсан хүмүүс нурангин дор булагдаж, тэр л ганцаараа эндэлгүй үлдсэн юм. Газар хөдлөлтөөс амьд гараад тэр Бурхан түүнийг аварсан, түүнд ирсэн Бурханы хайр байсан гэдгийг мэддэг. Зүрх сэтгэлдээ тэрээр Бурханд маш их талархсаар, одоо тэрээр хичээнгүйлэн эрэлхийлж байна. Таван настай хүү нь тэр өдөр сургууль дээр байсан ба газар хөдлөлт болоход шатан дор нуугдсанаар хүү зөвхөн духандаа бага зэргийн гэмтэл авчээ. Тан ахын эхнэр Бурханы хамгаалалт, хайрыг харж, үнэнийг хайж эхэлсэн. Одоо тэр цуглааны үеэр сүмийн шинэ гишүүдийг удирддаг.
5. Ву ах, Кай эгч (биеийн нэг талдаа саажилттай), Ханван хотоос гаралтай, итгэгчид, 60 гаруй настай гэрлэсэн хос; Тэр үед тэд зөвхөн хоёр сарын өмнө Бурханы ажлаа хүлээн авсан байсан. 5-р сарын 12-нд газар хөдлөлт болоход тэдний барилга маш их чичирч (тавдугаар давхарт амьдардаг байсан) бөгөөд тэд хөл дээрээ зогсож болохгүй байсан. Тэдний орыг хөмөрч, Кай эгч шалан дээр унав. Хөдлөхөд хэцүү байсан тул тэр шалан дээр хэвтэн тусламж дуудаж байв. Дараа нь дээвэр нурж орыг дарж, бас шалны хэсэг нурсан ч сандал саад болсноор Кай эгчийн толгойг хамгаалан зай үлдээв. Тэрбээр бэртсэнгүй, харин Кай эгч “Би гарах зам олохыг хичээе” гэж бодсон. Тэгээд урагш мөлхөж, гараараа тоосго зайлуулсаар гэрэл олж хараад дуудаж эхлэв. Том хүү нь ээжийгээ сонсоод ухаж эхэлснээс хойш гурван цагийн дараа аврагдсан юм. Газар хөдлөлт болоход Wu ах угаалгын өрөөнд байсан. Кай эгч шалан дээр унасныхаа дараа тусламж гуйж байхыг сонсоод, түүн рүү гүйх гэж оролдсон ч угаалгын өрөөний хаалга түүнийг хоёр удаа хойш цохив. Яг тэр үед тааз нурж, дээрээс нь хулсан сагс унав. Ву ах сагсан дор хавхлагдан 30 цаг суужээ. Ахын санаа маш их зовж байсан ч, Бурхан түүнд чимээгүйхэн хүлээх итгэл өгсөн юм. Гадаа байсан Ву ахын том хүү цэргүүд рүү аавыгаа авраач гэж хашгирч байсан боловч цэргүүд аюултай гэж үзэн, туслахыг хүсэхгүй байв. Тиймээс Ву ахын хүү нь туслаач гэж тэднийг гуйсаар, тэд нүх ухаж, түүнийг аварсан юм; ах хөлөндөө өнгөц гэмтэл авсан байсан. Ву ахын том хүү нь Донгфанг Турбины үйлдвэрт (гамшигт хүчтэй нэрвэгдсэн) ажиллаж байсан бөгөөд зөвхөн тэр өдөр хүнтэй ээлжээ сольжээ. Тэр өдөр хүү нь үйлдвэрт ажилдаа яваагүй, гамшигт өртөөгүй юм. Түүний долоон настай хүү нь Донгчи Бага Сургууль дээр байсан бөгөөд газар хөдлөлтийн дараа ямар нэг бэртэл авалгүйгээр цооногоор мөлхөж гарчээ. Бурханы гайхамшигт хамгаалалтын ачаар энэ гэр бүлийн гурван үе амьд үлдсэн.
6. 50 настай Вэй ах; эхнэртэйгээ хоёулаа итгэгчид юм. Вэй ах сохор бөгөөд тэдний гэр уулзалтын газар байсан юм. Тэдний байшин нь нэлээд хуучин тул мужаас 2007 оны 7-р сард оршин суухад аюултай гэсэн ангилалд оруулсан. Байшингаа засварлахыг тэднээс хүссэн боловч ядуу гэр бүл байсан учраас засвар хийж чадаагүй. Тавдугаар сарын 12-нд ах, эгч нар гэрт нь хуралд цугларлаа. Газар хөдлөлт болоход бүгд ямар ч гэмтэлгүйгээр гадагш амжин гарч, байшин ч эвдрэлгүй үлдэв. Хөршүүд нь үүнийг огт ойлгоогүй бөгөөд тэд “Бат бөх байр, орон сууцны байшин бүгд унасан. Амьдрахад аюултай энэ байшин яагаад унасангүй вэ? Маш хачирхалтай!” гэж байв.
7. Гуантаны сүмийн хэд хэдэн ах эгч уулын бэлд амьдардаг. Газар хөдлөлт болоход уулс нурж, газар хуваагдсан. Тэдний эсрэг талд байсан уул нурж, байшингууд нь мөн нурав. Энэ явдал болсон үед тэд өвдөг сөгдөн Бурханд залбирч, үл итгэгчдийг тэдэнтэй хамт өвдөг сөгдөн залбир гэж хүсэхэд, тэдний бэлд нь амьдардаг уул нурсангүй.
8. Жиулонг хотын Жиукун тосгонд 71-тэй ба 68-тай хэмээх хоёр настай эгч байдаг. Газар хөдлөлт болсон үед 71 настай Ли эгч гэртээ үдийн унтлага хийж байв. Түүний байшин нурж, орон дээрээс нь унасан дээврийн сургааг дундаа зай үлдээн унаж, эгч гэмтсэнгүй. Дараа нь хөршүүд нь түүнийг татан гаргаж чаджээ. 68 настай Ли эгч уул уурхай хийдэг ууланд, хэн нэгнийг гэрээ олоход нь тусалж байв. Газар хөдлөлт болох үед тэр яг нурах гэж байгаа байшингаас дөнгөж гарсан. Энэ хоёр өндөр настай эгч уулнаас гарч ирэхээсээ өмнө хоёр өдрийн турш үл итгэгчидтэй хамт алхсан байна. Одоо тэд хоёулаа чин сэтгэлээсээ эрэлхийлж, үүргээ гүйцэтгэдэг.
9. Ян ах, 60 гаруй настай. 5-р сарын 12-ны үдийн хоолны дараа Янгийн эхнэр, бэр хоёр нь рапсын үр цохихоор явав. Өдөр энэ үед Ян ах голдуу үдийн унтлага хийдэг. Гэтэл тэр өдөр гэнэт “Эд бүгд гадагш явчлаа, тэхээр би энд ганцаараа юу хийж үлдэх вэ?” гэж боджээ. Тэгээд тэр малаа бэлчээхээр яаран гарав. Гэрээс гарсных нь дараа удалгүй газар хөдлөлт эхэлсэн бөгөөд Ян эрүүл энх үлдсэн юм.
10. Хан эгч, 39 настай, Ханванг сүмээс ирсэн. Газар хөдлөлт болох үед Хан эгч үйлдвэрийн 7-р давхарт ажиллаж байв. Тэр шал шүүрдэж байсан ба гэнэт байшин савлаж эхлэхэд газар хөдлөлт болж байгааг ухаарчээ. Тэрбээр шүүрээ шидээд шатаар доош гүйж Төгс Хүчит Бурханыг дуудаж байв. Түүнтэй хамт үл итгэгч эмэгтэй шатаар доош бууж байгаад айснаасаа болоод замын талд эндэв. Хан эгч ямар ч эндэлгүй байлаа.
11. Тан ах, 85 настай, үнэнийг эрэлхийлж, цуглаануудад байнга оролцдог. Газар хөдлөлтийн үеэр байшин нь нурж, өөрөө нуранги дор оршуулагдсан. Дараа нь түүнийг хөршүүд нь ухаж гаргахад, хөл дээрх өнгөц гэмтлийг нь эс тооцвол өөр гэмтэл аваагүй байв.
12. Ханванг сүмийн 60 гаруй настай Ли эгч. Газар хөдлөлт болсон өдөр, хэд хэдэн ах, эгч нар нэгдүгээр давхарт байдаг тэдний гэрт уулзаж байв. Барилга чичирч эхлэхэд тэд бүгд газар хөдлөлт гэж мэдсэн бөгөөд тэд Бурханд залбирахаар өрөөнд өвдөг сөгджээ. Хэсэг хугацааны дараа байшин сэгсрэгдэхээ больж, тэд гадагш гүйж гарсан. Гадагш гарсны дараа л зөвхөн тэднийх ба эсрэг талых нь байшин зогсон үлдсэн, харин бусад бүх барилгууд нуран унасныг мэдэв. Ли эгч ингэж хэлсэн юм: “Энэ бол Бурханы хайр хамгаалалт юм. Хэрвээ эсрэг талын барилга унасан бол хоёр барилгын хооронд тавхан метрийн зайтай тул бид дарагдаж үхэх байсан.”
13. Мянжу хотын ахмад эгч, Бурханы сүүлчийн өдрүүдийн ажлыг саяхан хүлээн авсан. Газар хөдлөлтийн үеэр тэр үдийн унтлага хийж байв. Бусад айлын гэрийн хана нурж эхлэн түүнийг сэрээхэд ахмад эгч толгой дээрээ дэрээ тавиад, “Төгс Хүчит Бурхан минь ээ, би зөвхөн Танд найдаж байна, надад өөр юу ч байхгүй. Төгс Хүчит Бурхан минь, намайг авраач!” гэж хашгиран гүйсэн. Тэрбээр байшингийнх нь хана унаж, орыг нь няц дарахаас өмнө зугтаж амжсан юм.
14. 70 настай Ван ах, 68 настай эхнэр Ваны хамт Донгбэй тосгоны сүмийх. Ер нь тэд хоёулаа үдийн унтлага хийдэг байсан боловч газар хөдлөлт болсон үдээс хойш тэд сэтгэлдээ айдас, түгшүүр мэдэрч, хэн нэг хүн тэдэнд хандан гаднаас дуудах мэт санагджээ. Хожим нь тэд хоёулаа талбай дээр ажиллаж, азаар гамшигт нэрвэгдээгүй бөгөөд гэртээ харихад байшин нь бүрмөсөн сүйрсэн байсан юм.
15. Су эгч, 60 настай, Читианы сүмээс ирсэн. Газар хөдлөлт болсон тэр өдөр түүний гэр нурж унав. Эгчид гадагш гүйж гарах цаг байсангүй, нуранги дор булагджээ. Гэсэн хэдий ч хүний амьдрал Бурханы гарт байдаг гэдгийг мэдэж байсан болохоор Төгс Хүчит Бурханыг зүрх сэтгэлдээ дуудсаар байв. Хэдэн цагийн дараа нурангиас ямар ч гэмтэлгүйгээр мөлхөж гарч чаджээ.
16. Читианы сүмийн удирдагч 55 настай Лю ах, түүний эхнэр Жоу эгч. Ихэвчлэн тэд үдийн унтлага хийж, 15 цаг хүртэл босдоггүй. Гэвч 5-р сарын 12-нд Жоу эгч унтаж чадахгүй байсан бөгөөд тэд хоёулаа 13:50 цагт талбайд очиж ажиллахаар босчээ. Газар хөдлөлт болоход тэдний байшин сүйрч, харин тэд гамшгаас мултарч гарсан юм.
17. Китиан сүмийн Жан ах, 70 настай; эхнэртэйгээ хоёулаа итгэгчид юм. Газар хөдлөлт болоход тэд хоёулаа гадагш гүйж гарсан боловч хашааны хаалга нь хаалттай байсан тул нээж чадалгүй, хашаан дотор үлдэхээс өөр арга байсангүй. Газар хөдөлж, савлаж байснаас болж тэд хөл дээрээ зогсон үлдэж чадаагүй тул бие биеэ түшин, Төгс Хүчит Бурханыг байнга дуудаж байлаа. Тэдний байшин, эргэн тойрны хана бүгд унасан ч, тэднийг тойрон хүрээлж байсан хана нуралгүй бүтэн үлдсэн нь гайхамшигтай.
18. Китиан сүмийн Ян эгч; тэдний гэр цугларалтын газар байв. 5-р сарын 12-нд ах, эгч нар цуглаандаа тэднийд ирсэн байв. Газар хөдлөлт болох үед бүгд гадагш гүйж гаран Төгс Хүчит Бурханыг дуудсан. Тэнд байсан таван хүний нэг нь ч эндээгүй, бас бэртэж гэмтсэнгүй.
19. Ёнгли сүмийн Ян овогт гурван ах, бүгд 50 эргэм настай, хашаандаа настай ахтайгаа хамт тойрон амьдардаг байв. Гурван ах Төгс Хүчит Бурханд итгэдэг байсан бөгөөд харин тэдний том ах нь Гурван Гэтэлгэлийн бүлэглэлд итгэдэг байсан. Газар хөдлөлт болсон өдөр гурван ахын байшингууд хохирол амсаагүй, хэн эндэж бэртсэнгүй. Гэвч тэдний ахын байшин нурж, өөрөө ноцтой гэмтэл авсан байна.
20. 59 настай Шяо ах, түүний бэр Луо эгч, хоёулаа Ёнгли сүмийх. Уг нь гэр бүлээрээ үдээс хойш унтлага хийдэг зуршилтай. Гэвч 5-р сарын 12-ны үдээс хойш, Шяо ах унтаж чадаагүй тул шавьж устгагч шүршихээр талбайд гарахад бэлдэж, бас Луо эгч нь хогийн ургамал түүхээр талбайд гарахад бэлэн болсон байна. Газар хөдлөлт эхэлж, байшин нь нурж эхлэх үед тэд талбайд хүрч ирэв. Шяо ахын ач охин тэр үед дөнгөж 10-тай байсан бөгөөд тэр өдөр сургууль дээрээ байсан. Сургуулийн барилга тэр өдөр бүхэлдээ нурсан бөгөөд охины ангид байсан бүх хүүхдүүдийг даржээ. Зөвхөн дөрвөн хүн амьд гарсан. Нөгөө гурав нь ноцтой гэмтэл авсан боловч зөвхөн охин аюулгүй сайн гарч ирэв. Энэ бол Төгс Хүчит Бурхан тэдний гэр бүлийн гурван үеийг хамгаалжээ.
21. Зундогийн сүмийн Шяо ах, 62 настай. Эхнэртэйгээ хоёулаа итгэгчид юм. 5-р сарын 12-нд газар хөдлөлт болоход Шяо ах эхнэрийн хамт байшингийнхаа хажууд ажиллаж байсан гэнэ. Шар утаа агаарт шууд дэгдэв, гэвч тэдний гэр нь цагаан утаагаар хүрээлэгдсэн байв. Дараа нь газар хөдөлж, уулс чичирч, том, жижиг чулуу хадан дээрээс байшингийн хоёр талаар тасралтгүй унав. Тэр үед эгч: “Төгс Хүчит Бурхан минь, намайг авраач!” гэж хашгирсан. Шяо ах ихэд санаа зовж, “Гэрт сүмийн номууд байгаа. Би яах вэ? Хэрэв тэд сүйтгэгдсэн бол Бурханд юу гэж тайлагнах вэ?“ гэж бодов. Гайхалтай нь бул чулуу өнхөрч, няц дарж байхад тэдний гэр өчүүхэн ч сүйтгэгдээгүй байлаа. Маргааш нь тэдний хүү, эхнэр хоёрт гэрт байх аюултай тул гэрээ яаралтай орхихыг зөвлөжээ. Гэхдээ Шяо ах ямар ч байсан явахгүй гэв. Хүү нь бусад хамаатан саднаа дуудаж түүнийг явахыг ятгасан боловч тэр явахгүй гэв. Тэрбээр зүрх сэтгэлдээ “Би Бурханы хүч, гайхамшгийг өөрийн нүдээр харсан. Хэрэв эндээс явах юм бол би сүмтэй холбоого тасрах вий гэж айж байна” гэж боджээ. Эцэст нь тэр хүүдээ “Хэрэв чи над дахиж явахыг зөвлөвөл би өөрийгөө ална” гэж хэлсэн байна. “Өнөөдөр Бурхан миний гэрийг аварсан юм чинь энэ нь Түүний хүслийн дагуу байх ёстой. Ах эгч нарыгаа энд ирэхийг хүлээх болно.” гэж тэр бодсон байна. Үүнээс болоод хүү нь яаж ч чадсангүй, “Тэгвэл та өдөр бүр яаж байгаагаа бидэнд мэдэгдэж бай” гэжээ. Шяо ах “Би тэгж чадна” гэж хэлсэн.
22. Зундаогийн сүмийн дунджаар 70 настай, Ши, Чен, Ли нарын овогтой дөрвөн хүн. 5-р сарын 12-нд тэд цуглаан хийж байтал газар хөдлөлт болж, байшин нь нурж, тэд нуранги дор булагджээ. Удалгүй хоёр эгч нуранги дотроос мөлхөж гараад, нуралт болсон газар руу харан “Өө тэд мэдээж эндсэн” гэж хэлэв. Тэр мөчид нуранги дороос “Бид үхээгүй байна. Бид Төгс Хүчит Бурханыг дуудаж байна!” гэсэн дуу гарлаа. Хоёр эгч сэтгэл нь маш их хөдөлж, яаран тоосгыг ярж, нүх гаргаад нөгөө хоёрыгоо аврав. Тэдний дөрвөн хүний ганцхан ах нүдний буландаа өнгөц гэмтэл авсан бөгөөд нөгөө гурван хүн нь бэртсэнгүй.
23. Зундаогийн сүмийн 82 настай эгч; тэр ихэвчлэн 14 цагт үдийн хоолоо иддэг байсан ч 5-р сарын 12-ны өдөр тэр бэрийнхээ гэрт очмоор байсан тул 11 цагт үдийн хоолоо идсэн байна. Бэрийндээ ойртож очиход гэнэт ямар нэг зүйл тохиолдсон мэт сандарч эхлэв. Тэрбээр гадагш гармаар санагдаж, зүрх сэтгэлд нь: “Ер нь хүүдээ рапсын үр хураахад нь туслахын тулд жаахан эрт гаръя.” гэж бодогджээ. Тэр гэрээс гараад удаагүй, уулын орой руу гарахаар замынхаа талд явж байтал газар хөдлөлт эхэллээ. Газар донсолж, уул чичирч, эгч тэр даруй газар суугаад, “Төгс Хүчит Бурхан минь, намайг авраач!” гэж хашгирав. Хэдийгээр бул чулуу газрын уруу өнхрөн ирсээр байсан ч эгч ямар ч бэртэл авсангүй. Харин түүний үл итгэгч бэр нь гэртээ даруулж эндсэн байна.
24. Чанжуань сүмийн 72 настай Жанг эгч байрныхаа тавдугаар давхарт амьдардаг байв. Тэр өдөр гэнэт газар хөдлөхөд, гадагш гүйн гарч амжихгүй гэдгээ мэдэж байсан болохоор эгч өвдөг сөхрөн, Төгс Хүчит Бурханы өмнө залбирч, “Ай, Төгс Хүчит Бурхан минь ээ. Та надад амьсгал хийгээд миний амьдралыг өгч, би одоо Таны зөвт чанарыг харлаа!” гэж хэллээ. Дараа нь Жанг эгч өөрийн нүдээр, эргэн тойрных нь бүх барилга нурж, овоолсон чулуу болсон ба харин өөрийх нь байр хоосон зайнд дэнжигнэн зогсож үлдэхийг харав. Залбирснаас хэсэг хугацааны дараа барилга дайвалзахаа болихыг мэдэрч, тэр даруй яаран гадагш гарсан юм. Тэрбээр гадагш гүйж гармагц амьдардаг байр нь нурж унасан. Жанг эгч ач хүүгээ сургууль дотроо даруулж эндсэн гэж бодож байсан боловч тэр өдөр сургуульдаа яваагүй, гай гамшгаас зугтаж чадсан гэдгийг нь дараа нь мэджээ. Эгч тэдний гэрт ирсний дараа гэр бүлийхэн бие биенээ тэврэн уйлж, тэднийг аварсан Төгс Хүчит Бурхандаа талархлаа илэрхийлэв.
25. Жанг ах нь Мавэй сүмийн удирдагч байсан. 5-р сарын 12-ны 14:25 цагт үл итгэгч өвөө нь уурлаж, Жангийн гэрт цуглан ярилцаж байгаа ах, эгч нарт сайнгүй ханджээ. Тиймээс ач хүүгээ Жанг ахад өгөөд, өрөөндөө унтахаар оров. Газар хөдлөлт болоход тэр газар дээрээ дарагдаж үхжээ. Жанг ах, түүний эхнэр, хүүхдүүд бүгд Төгс Хүчит Бурханыг дуудаж, гамшгаас аюулгүй гарч ирэв. Тэр үед Би эгч, Жоу эгч хоёр бүгд Төгс хүчит Бурханыг байнга дуудаж байсан бөгөөд тэд Бурханы хамгаалалтанд орж ирсэн юм. Байшин маш хүчтэй савлаж байсан тул тэдний нэг нь унаж, хөлөө цохиод, тэр нь хавдсан боловч дөрөв хоногийн дараа эдгэрсэн юм.
26. Фангчуан сүмийн Жанг эгч, 45 настай. Тавдугаар сарын 12-нд байшин нь нурж өөрөө дор нь дарагдсан. Нуранги дор байсан ч, Бурханд хандаж: “Ай, Төгс Хүчит Бурхан минь ээ. Надад байгаа бүхэн Таны гарт байгаа бөгөөд Та бүгдийг удирддаг юм!” гэж залбирав. Тэр үед нөхөр нь гэртээ байсангүй. Дараа нь тэр гэртээ ирж, байшин нь нурсныг хараад, эхнэрээ дуудаж эхлэв. Эгч нуранги дотроос хариулж, нөхөр нь түүнийг ухаж гаргахад огт бэртэж гэмтээгүй байсан юм.
27. Донгбэй хотын сүмийн Шу эгч 38 настай. Цуглаан дээр шинэ гишүүдийг удирдах үүрэг гүйцэтгэсэн. 5-р сарын 12-нд тэр хуралд дуудагдсан боловч тэр: “Өнөөдөр би цагаан будааны үрсэлгээг суулгаж, маргааш би сүмийн шинэ гишүүдийг удирдана.” гэж бодов. Газар хөдлөлт болоход унтаж байсан ч доргионд нь тэр сэрлээ. Түүний анхны хариу үйлдэл нь газар хөдлөлт болж, Бурханы өдөр ирснийг мэдсэн учраас тэр Төгс Хүчит Бурханыг дуудан залбирав. Зочны өрөөнд түүнийг ормогц унтлагын өрөө нурлаа. Эгч урагшаа явах тусам түүний ард үлдсэн өрөөний хананууд нурж, гол хаалгаар гүйн гарахад үед байшин, хашаа нь бүгд сүйрчээ. Гэрт байсан бүх зүйл сүйрсэн боловч, өөрөө огтхон ч гэмтсэнгүй.
28. Донгбэй хотын сүмийн удирдагч Чен эгч, 65 настай. 5-р сарын 12-ны өдөр эгч хоёр дахь хүүгийнхээ хамт үдийн хоол идэхээр ресторан явжээ. Хүү хоолоо идэж дуусад дараа унтахаар гэртээ харив. Газар хөдлөлт болоход байшингийн хоёр гол хөндлөвч мод унаж, орны хоёр талаар доош унаж, орны тал бүрт нь тээглэн баригдсанаар доош унаж нурахгүйгээр барьж байсан. Цаашилбал, байшингийн хоёр талын хана гадагш нурж, хашааны хана ч мөн адил нурснаар эгчийн хүү нь бэртэж гэмтсэнгүй. Үүний дараа Чен эгчийн хүү: “Ээж ээ, та чин сэтгэлээсээ Бурханд итгэсэн учраас би адислагдаж, хамгаалагдсан юм” гэжээ. Түүний хүү нь бас дөрвөн настай охинтой байсан. Газар хөдлөлтийн үдээс хойш тэрээр гэнэт уйлж, сургуульдаа яваагүй бөгөөд ээжтэйгээ хамт байхыг хүссэн гэнэ. Газар хөдлөлтийн үеэр хүүхдийн сургууль (Вуфу сургууль) нурж, зөвхөн охин л осолд оролгүй үлдэв. Үүнээс үүдэн Чений бэр Бурханд итгэж эхэлжээ.
29. Донгбэй хотын сүмийн Жао эгч, 73 настай. 5-р сарын 12-ны үдээс хойш 14 цагт Жао эгч үдийн хоолоо дуусгаж, аяга тавгаа угааж байв. Гуравхан аяга угаах үлдээд байтал түүнд сонин мэдрэмж төрж маш их ядарч үнэхээр унтмаар санагдав (Уг нь тэр эгч үдийн унтлага хийдэг заншилгүй байсан). Тэрбээр: “Ер нь гарч ач хүүдээ унтахаар хэвтлээ гэж хэлье байз, хаана байгааг минь мэдэж байг.” гэж бодов. Жао эгчийг гарангуут л байшин нь нурж унасан байна.
30. Түмэнгийн сүмийн Жү ах. Ах 5-р сарын 12-нд цуглаанд явжээ. Цуглааны дараа гэртээ харьж ирээд хаалгаа түхэж онгойлгох гэтэл өөдөөс нь нэг хүн маш хүчтэй түлхэх шиг болов. Ах арагш бүдэрч, хаалганаас нилээн хэдэн алхам холдох үед, хаалга нурж, бетонон хавтан, бас дээрээс нь хөргөгч нь унав (энэ нь хоёр давхар байшин байсан). Энэ бол Бурханы хамгаалалт гэдгийг ах мэдэж байсан бөгөөд хэрэв тэр гэрт байсан бол тэр амь насаа алда эсвэл ноцтой бэртэх байжээ. Тэр өдөр хуралд оролцсон хүмүүсээс хэн нь ч амиа алдаж, бэртсэнгүй.
31. Түмэн сүмийн Ванг ах. Газар хөдлөлтөөс өмнө тэрээр CD авахаар босов. CD авах тэр үед газар хөдлөлт болж түүний байшинг нураан, ах байшингийн нуранги дотор булагджээ. Нэгэн эгч түүнийг гаднаас дуудахад тэр “Би Төгс Хүчит Бурханд залбирч байна” гэж хариулжээ. Эгч бусад хүмүүсийн хамт түүнийг ухаж гаргахад зөвхөн чихний өнгөц гэмтэлтэй байсан бөгөөд баруун гар нь бага зэргийн хугаралттай байв. Сар гаруйн дараа ах эдгэсэн.
32. Түмэн сүмийн Гу ах, 70 настай. Тэр ах эхнэртэйгээ хоёулаа итгэгчид. Ердийн үед тэд ажлаа дуусгаад 14 цагаас хойш үдийн хоолоо иддэг байсан. Тавдугаар сарын 12-нд тэд рапсын үртэй шуудай зөөж дуусгасны дараа Гу ах эхнэрээсээ эртхэн хоолоо хийхийг хүсчээ. Үдийн хоолоо дуусгасны дараа талбайд ажиллахаар очиж, газар хөдлөлт болоход хоёулаа өртөлгүй үлджээ. Одоо тэд хоёулаа агуу итгэлтэй, үүргээ гүйцэтгэж байна.
33. Лю эгч Мянжу хотод байрныхаа зургаадугаар давхарт амьдардаг. Түүний гэр цуглааны газар байсан бөгөөд газар хөдлөлтийн өдөр эгчийг гэмтэлд өртүүлэлгүйгээр байр нь нурж, гэрт нь хадгалагдаж байсан номууд огтхон ч гэмтэл аваагүй байсан юм.
34. Зундаогийн сүмийн 46 настай Ли эгч. Түүний гэрт дөрвөн чуулганы ном, жижиг CD тоглуулагч, CD-г хадгалдаг байжээ. Ер нь Ли эгч өдөр бүр үдийн унтлага хийдэг байсан. Гэвч 5-р сарын 12-ны үдээс хойш сэтгэлдээ “Би өөр өөр сүмүүдэд илгээсэн сүмийг илгээсэн номуудыг хувааж, эгч дүүс ном авахаар ирэхэд урт хугацаа шаардагдахгүйгээр бэлэн болгоё.” гэж бодов. Тиймээс эгч үдийн унтлагаа хийсэнгүй, газар хөдлөлт болох үед байшин нь нурсан боловч эгч гадагш гүйж гарсан. Гэрт нь байсан бүх хайрцагнууд бутарсан ч, зөвхөн сүмийн ном бүхий нэг хайрцаг гэмтээгүй байлаа. Энэ хайрцгийг нуранги дороос ухаж гаргахад мөн дөрвөн CD тоглуулагч, CD болон номууд хумхийн тоос ч болоогүй байжээ
35. Шинлонг сүмийн Иеэ эгч, 46 настай. Газар хөдлөлт болох үед тэрээр ач охиноо тэврэн гадагш гүйж гарав. Гүйж гарсны дараа гэр, хашааных нь хана нурж унахыг эгч харжээ. Гайхалтай нь тэдний гахайны хашаа хуучирч муудсан боловч хашаан дотор Бурханы үгтэй номууд хадгалж байсан учраас тэрээр Төгс Хүчит Бурханд номуудыг хамгаалаач гэж хүсэн, үргэлжлүүлэн залбирч байсан болохоор мэдээж гахайн хашаа нурсангүй.
36. Газар хөдлөлт болох үед сүмийн удирдагч Ли Ах, гарч хуралд оролцсон ба гэмтэж бэртсэнгүй; зөвхөн түүний байшин нурсан. Гайхамшигтай нь түүний сүмийн ном, CD тоглуулагч хадгалж байсан өрөөний бүх хана гадагш нурж, өрөөний дотор байсан бүх зүйл дажгүй, ердөө ч эвдрээгүй байсан юм.
37. Лю эгч, 60 настай, түүний гэрийг сүмийн ном хадгалахад ашигладаг байсан. Газар хөдлөлт болсны дараа байшингийн ихэнх нь нурж, орсон борооны усанд дэвтсэн байв. Зөвхөн ном байсан шүүгээний дээрх дээврийн ваарнууд уналгүй, номууд нь бүгд хуурай байжээ.
38. Ли овогт, 40 настай үл итгэгч эмэгтэй, өмнө нь сайн мэдээний талаар Ву эгч түүнд ярьсан боловч хүлээж аваагүй. Тавдугаар сарын 12-нд Ли ээжийнхээ гэрт цагаан будааны үрсэлгээ шилжүүлэн суулгаж байсан. Газар хөдлөлтийн үеэр хөл нь дарагдаж, нээлттэй шарх үлдээв. Хачирхалтай нь цус алдаагүй бөгөөд хожим нь ямар ч эмнэлгийн туслалцаагүйгээр бие нь сайжирсан. Дараа нь тэрээр Ву эгчийг идэвхтэй эрж хайж олоод, би Бурханд итгэж чадах болов уу гэж асуув. Тэрбээр дараа нь ээж, дүү, дүүгийнхээ эхнэрт сайн мэдээг түгээсэн бөгөөд тэд бүгд үүнийг хүлээн авсан. Тэрээр Бурханд чин сэтгэлээсээ итгэхийг хүссэн гэж хэлсэн юм.
39. Зундаогийн сүмийн 40 настай Юань овогт эгч. Ер нь бол үнэнийг хайдаггүй байсан бөгөөд ресторанд ажилладаг байв. Түүнийг оролцуулаад дөрвөн хүн ресторанд ажилладаг байсан ба үлдсэн гурав нь үл итгэгч нар байв. Юань өдөр бүр үдийн унтлага хийдэг байсан боловч 5-р сарын 12-нд нөгөө гурван үл итгэгч түүнийг явж аяга таваг угаа гэж хэлсэн байна. Юань угааж дуусаxад 14 цаг болж байсан. Үдээс хойш нойр авах цаг гарсангүй. Юанийг дөнгөж суумагц газар хөдлөлт болжээ. Тэрбээр гадагш гарч гүйсэн, харин бусад гурван ажилчин дарагдаж энджээ.
Дээрх нь Бурханы гайхамшигт хамгаалалт дор оршин тогтнож, агуу гамшгийн үед эсэн мэнд үлдсэн хүмүүсийн амьд жишээ. Гэвч Бурханыг орхисон, Түүний ажлыг хүлээн авсны дараа Түүнийг гомдоосон зарим хүмүүс байдаг, эдгээр хүмүүс бүгд Бурханы хайр, хамгаалалтаа алдсан.
1. Сушуй сүмийн Денг овогт, 54 настай эмэгтэй. Газар хөдлөлтөөс өмнө тэрээр хоёр долоо хоногийн турш уулзалтанд оролцоогүй байв. Ах эгч нар нь түүнийг эрж ирсэн бөгөөд тэрээр: “Би хангалттай мөнгө олох хүртлээ хүлээнэ, тэгсний дараа би Бурханд чин сэтгэлээсээ итгэх болно” гэжээ. 5-р сарын 12-ны өдөр тэр уулзалтанд бас л ирээгүй байлаа. Газар хөдлөлт болоход тэр ууланд мод огтолж байсан ба дарагдаж эндсэн байна.
2. Ченуань сүмийн Жао овогт, 60 настай эмэгтэй, мөн Чэн овогт 60 настай эр, 59 настай эхнэр Жаны хамт. Энэ гурван хүн энэ ертөнцийн юмсад баригдсан учраас тэр жилийн дөрөвдүгээр сард сүмээ орхиж, мөн тэд Төгс Хүчит Бурханд итгэхийг хүссэнгүй. Ах, эгч нар нь тэдэнд олон удаа дэмжлэг үзүүлэхийг оролдсон боловч тэд эргэж ирэхийг хүсэхгүй байв. Газар хөдлөлт болоход байшингууд нь нурж, тэд өөрсдөө дарагдаж эндсэн юм.
3. Чэнгуангийн сүмийн Рэн овогт эмэгтэй, 60 настай. Тэр шинэ ажлаа хүлээн авсны дараа байнга эргэлзэж, түдгэлздэг байв. Тэрээр энэ ертөнцийн юмсыг орхихыг хүсээгүй тул уулзалтуудад ч ирдэггүй байжээ. 2008 оны 4-р сард тэрээр ууланд ажил олж орсон ба 5-р сарын 12-нд газар хөдлөлтийн үеэр дарагдаж ас барсан байна.
4. Зундаогийн сүмийн Динг овогт эмэгтэй. Тэрбээр нөхөртэйгөө хамт итгэгч байсан боловч Бурханд үнэхээр итгэдэг болж чадахгүй байсан юм. Газар хөдлөлтөөс өмнө тэр хөлөө хугалж, нөхөртөө: “Бид хоёул Бурханд итгэдэг, яагаад би хөлөө хугалсан юм бэ?” гэж асуув. Нөхөр нь түүнд “Чи Бурханд жинхэнээсээ итгэдэггүй” гэж хариулсан. Үүний дараа тэрээр өөрийгөө мэдэхгүй төдийгүй харин ч эсрэгээрээ Бурханы тухай үзэл баримтлал нь хүчтэй болжээ. 5-р сарын 12-нд болсон газар хөдлөлтийн үеэр байшин нь нурж түүнийг дарж эндэв. Нөхөр нь эхнэрийнхээ үхлийн талаар гомдоллоогүй бөгөөд “Тэр Бурханд жинхэнээсээ итгэдэггүй болохоор Бурханы хийсэн зүйл буруу биш юм” гэж хэлжээ.
5. Даян сүмийн сайн мэдээний дьякон Жао овогт, 54 настай эр. Тэрээр 2005 оны арванхоёрдугаар сард шинэ ажлаа хүлээж авав. Сайн мэдээний дьякон байх хугацаандаа тэр ямар ч үр дүнд хүрч чадаагүй. Чуулганы удирдагч түүнийг явж сайн мэдээг түгээхийг хүсэхэд тэр үргэлж шалтаг гаргаж, махан биедээ анхаарал тавьж, хамтарч ажиллахыг хүсдэггүй байв. 5-р сарын 12-нд газар хөдлөлт болох үед уулнаас бууж буй чулуу мотоциклыг нь цохив. Мотоциклийн доторхи механик пүрш буудаж, яг Жаогийн нүдэнд нь цохиж, сохолсон байна. Ах эгч нар үүнийг хараад айж, махан биедээ анхаарал тавих хүсэлгүй болов. Харин тэд бүгд сайн мэдээг түгээхээр урагшлахыг хүссэн юм.
6. 50 гаруй настай Юаньмэний сүмийн нэгэн итгэгч 2006 онд шинэ ажил хүлээн авсан боловч зөвхөн итгэгч нэртэй нэгэн байжээ. Тэр эмэгтэй үнэнийг xэзээ ч хайдаггүй, Бурханы үгийг хэзээ ч уншдаггүй, үүргээ хэзээ ч биелүүлээгүй. Нөхөр нь түүнд: “Бид Бурханд удаан хугацаагаар итгэсэн боловч үүргээ биелүүлээгүй. Бид 500 юанийг сүмдээ хандивлавал ямар вэ?” гэж хэлж байсан. Эмэгтэй: “Хүнд ажил хийж олсон мөнгөө хандивлах уу? Үгүй ээ!” гэсэн. Нөхөр нь түүний үгэнд оролгүй мөнгөө хандивлав. Үүнийг мэдээд нөхрөө сайн загнажээ. Газар хөдлөлтөөс болж байшин нь будаа болтлоо сэгсрэгдэж, хананаас унасан тоосго эмэгтэйг сохлов.
7.Юаньмэн сүмийн 60 настай Жиао овогт эр. Тэрбээр 2007 онд шинэ ажил хүлээн авсан боловч итгэгч нэрнээс цаашгүй байв. Тэрбээр хүний мөс чанар муутай, бас Бурханыг буруутгаж, үүргээ биелүүлэхэд нь эхнэртээ саад болж, түүний CD тоглуулагчийг эвдэж хэмхлэв. Газар хөдлөлт болоход байшин нь нурж, тэр дарагдаж эндсэн.
Яг одоо үнэнийг судалж байгаа ах дүү нар минь, эдгээр баримттай нүүр тулсны дараа ч өөрсдийн замыг хэрхэн сонгохоо мэдэхгүй хэвээр байна уу? “Бурхан Өөрийг нь шүтдэг хүмүүсийг өөд нь татаж, эсэргүүцэж, үгүйсгэдэг хүмүүсийг доройтуулж, мөхөөх болно.”(Үг нь махбодоор илэрсэн номоын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас)Энэ бол Бурханы зан чанар!
2012 оны эцэс гэхэд ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы сүмийг дарах, хэрцгий дарамт шахалтаа эрчимжүүлсэн. Тэд Төгс Хүчит Бурханы ажлыг үгүйсгэн, сайн мэдээг тарааж буй ах эгч нарыг баривчлав. Тэднийг барьж авсны дараа тэд: “Хэрэв Бурханд итгэдэг бол гурван үе удмын чинь турш сургуульд орох, намд элсэх, цэрэгт явах, ажилд ороход нь нөлөөлөх болно” гэж сүрдүүлсэн. Гэвч бидний харсан зүйл бол, гамшиг тохиолдоход Төгс Хүчит Бурханд итгэдэг ах эгч нар Түүний хамгаалатад ордог төдийгүй тэдний гэр бүл ч гэсэн гамшгийн үед хамгаалалтанд байдаг (хэрэв тэд гэр бүлийнхээ гишүүдийн итгэл үнэмшилийг эсэргүүцэхгүй дэмждэг бол). Мөн гурван үеийн гэр бүл бүгд Бурханы авралаар аврагдсан тохиолдол олон байдаг! Коммунист намын гишүүд болон төрийн албан хаагчид гамшгийн үед өөрсдийгөө аварч чадахгүй бол хэнийг бас хамгаалах вэ? Эдгээр төмөр мэт, хөдлөшгүй баримтууд таныг анхаарлаа төвлөрүүлж, бодож үзэхэд хүргэнэ гэдэгт би итгэдэг, зөв сонголт хийгээрэй!

Жинг Вэй, Сычуань Муж
No comments:
Post a Comment