Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

4/04/2019

Их Эзэнд итгэсний дараа бидний нүгэл уучлагдсан ч бид үргэлж нүгэл үйлддэг; бид нүглийн хягаарлагдмал байдлаас хэрхэн бүрмөсөн гарах вэ?

Төгс Хүчит Бурханы Чуулган, Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга,

Бурханаас ирсэн хариулт:

  Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм … Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог … Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

  … Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм. Хүнийг үгээр шүүж, гэсгээснээр Бурхан олж авдаг. Үгээр цэвэршүүлэлт, шүүлт, нээлтийг хийснээр хүний зүрхэн дэх ариун бус зүйлс, үзэл, санаа, хувийн найдвар зэргийг бүгдийг нь илчилдэг. Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн боловч түүний гэм бурууг Бурхан мартсан гэж зөвхөн үздэг ба тэдгээр гэм буруугийн дагуу ханддаггүй гэж үздэг. Гэвч хүн махан биед байж нүглээс ангид байж үзээгүй бол тэрээр үргэлжлүүлэн нүгэл үйлдэх ба төгсгөлгүйгээр өөрийн ялзарсан сатаны зан чанарыг илчлэх болно. Энэ бол хүний туулж буй амьдрал ба нүгэл болон уучлалын эцэс төгсгөлгүй давталт юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь наманчилдаг. Иймд нүглийн төлөөс нь хүний хувьд үүрд үр дүнтэй байсан ч энэ нь хүнийг нүглээс аврахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л хийгдээд байна.


Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

  Өөрийн амьдралдаа, хэрвээ хүн цэвэрлэгдэж өөрийн байр байдалдаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, хэрвээ тэр утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээгдсэн хүний үүргээ биелүүлэхийг хүсвэл, тэрээр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилга бат, Бурханы цохилт түүнээс холдон одохыг зөвшөөрөх ёсгүй, ингэснээр тэр Сатаны арга заль, нөлөөллөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэл дор амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд үүнээс илүү дээр адислал, нигүүлсэл эсвэл хамгаалалт үгүй юм гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдардаг ба бие махбодтой оршин байдаг; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй мөн Бурханы хамгаалалтыг авахгүй бол, хүн бүр ч илүү эвдрэх болно. Хэрвээ тэр Бурханыг хайрлахыг хүсвэл цэвэрлэгдэж, аврагдах ёстой. …

  … Хэрвээ хүн цэвэрлэгдээгүй бол, тэр бохир заваан; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулаагүй бол тэр одоо ч Сатаны хоригдол; хэрвээ тэр шүүгдэж гэсгээгдээгүй бол Сатаны харанхуй нөлөөллийн дарлалаас зугатах ямар ч арга үгүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болоод чиний амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир нь, чамайг Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг батлахад хангалттай юм. Хэрвээ чиний сэтгэл болон бодол санаа цэвэрлэгдээгүй бол, чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол, чи бүхэлдээ Сатаны эзэмшлээр захируулж, чиний сэтгэл Сатаны арга залинд орж, чиний бодол санаа Сатанаар удирдуулж, чиний бүх бие Сатаны гарт захирагдана.

  … Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгдсөн. Энэхүү аврал нь, Бурханаар аврагдахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгдсөн ба зөвхөн та нар үүнийг аваад зогсохгүй, Бурхан ч гэсэн та нарыг олж авах юм. Бурхан та нарыг авахын тулд та нар Бурханыг олж авдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлсэн ба та нар түүнийг сонссон тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, та нар эдгээр үгийг хэрэгжүүлэх үед, эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг авах болно; мөн тэр үед та нар ч гэсэн эдгээр үгийг олж авах ба өөрөөр хэлбэл, та нар хамгийн дээд авралыг олж авах болно. Нэгэнт та нар цэвэр болгуулчих юм бол, та нар жинхэнэ хүн болох болно.


Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

No comments:

Post a Comment