Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

4/05/2019

Дараалсан гурван ховор супер сар

Төгс Хүчит Бурханы Чуулган,Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,

  Холбогдох шинжээчдийн таамаглаж байснаар хоёр супер сар 2019 оны 2 дугаар сарын 19 болон 3 дугаар сарын 21-нд дараалан харагдах ба 1 дүгээр сарын 21-нд харагдсан “супер цуст чоно сар”-ын дараах ер бусын хоёр одон орны үзэгдэл байх юм.

  “Супер сар” хэмээх нэр томьёо нь тэргэл сар дэлхийтэй хамгийн ойр цэгт ирэх үед сарны диаметр ердийнхөөсөө 14 хувиар томорч, гэрэлтэх байдал нь ч бас 30 хувиар нэмэгдэхийг хэлдэг—энэ нь энгийн нүдээр харагдах хамгийн том, дугуй сар юм гэдгийг холбогдох мэдээллүүд өгүүлдэг. Энэ жил гурван супер сар дараалан харагдана, энэ бол ховорхон харагддаг одон орны үзэгдэл юм. Үнэн хэрэгтээ цуст сар болон супер сар гэх мэт гайхалтай үзэгдлүүд сүүлийн жилүүдэд байнга харагдсаар ирсэн, жишээлбэл 2011, 2013 оны цуст сарууд, 2014 болон 2015 онд харагдсан цуврал дөрвөн цуст сар, 152 жилийн өмнө ч бас тохиолдож байсан 2018 оны супер цэнхэр цуст сар, мөн супер сар, цуст сар, чоно сар гэх одон орны гурван үзэгдлийг төгс хослуулсан 2019 оны 1-р сарын 21-нд харагдсан супер цуст чоно сар бөгөөд үүнийг хамгийн ер бусын одон орны гайхамшиг хэмээн нэрлэдэг.
  Цуст сар үзэгдэх нь ер бусын, агуу үйл явдал тохиохыг илтгэдэг гэж олон эш үзүүлэгч зөгнөсөн. Мөн цуст сар гарах нь Иоелын номын 2:29-31 дэх “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно.” хэмээх зөгнөлийн биелэл юм гэдэгт бат итгэдэг Библийн олон мэргэжилтэн бас бий. Бас Илчлэл 6:12-т: “Тэр зургаа дахь лацыг нээхийг би харлаа, асар хүчтэй газар хөдлөлт болов; нар хялгасан таар мэт харлаж, сар цус шиг болов.” гэж өгүүлдэг. Иоелын номон дахь зөгнөлд дурдсан “агуу бөгөөд аймшигт өдөр” гэдэг нь агуу гамшгийг хэлдэг. Сүүлийн хэдэн жилд гай гамшгийн цар хүрээ нэмэгдэж, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал, үер гэх мэт нүдээр харахад цочирдом гамшиг ойр ойрхон тохиолдож байгааг бид бүгд харсан; дэлхий ертөнцийн нөхцөл байдал үймээн самуунтай, байнга өөрчлөгдөж байгаа ба удаа дараагийн дайн дажин, харгис хэрцгий явдлууд, террорист дайралтууд үргэлжлэн нэмэгдэж байна; дэлхийн уур амьсгал дулаарч, эрс тэс цаг агаар, бүх төрлийн одон орны гайхамшиг цаг үргэлжид тохиолдож байна. Христэд итгэгчид болохын хувьд бид тэгвэл эдгээр гамшгийг хэрхэн үзэх ёстой вэ? Эдгээр гамшгаар дамжуулан Бурхан бидэнд юу илчлэхийг хүсдэг вэ? Агуу гамшиг ирэхийн өмнө Бурхан ямар ажил гүйцэтгэх вэ? Иоелын номын 2-29-31-т “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно.” гэж байдаг. Энэ зөгнөлийн дагуу бол агуу гамшиг ирэхийн өмнө Өөрийн боол, шивэгчдийг услахын тулд Бурханы Сүнс үгээ хэлнэ. Илчлэлийн хоёр, гуравдугаар бүлгийн олон хэсэгт ингэж зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун;” Мөн Илчлэл 7:14-т “Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм.” гэдэг. Бас Илчлэл 14:4-т “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ.” гэжээ. Илчлэл 2:7-д “ялсан нэгэнд Би Бурханы диваажингийн дунд буй амийн модноос идэхийг зөвшөөрнө” гэж өгүүлдэг. Эдгээр зөгнөлөөс бид, Бурхан эцсийн өдрүүдэд ажлын шинэ үе шатыг гүйцэтгэнэ, өөрөөр хэлбэл, гамшгийн өмнө Өөрийн үгийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бий болгоно гэдгийг харж болно. Энэ хүмүүс эхний үр жимс байх бөгөөд Бурханд үйлчилдэг хүмүүс байна, мөн эцэст нь Бурхан тэднийг Өөрийнхөө хаанчлал руу хөтөлнө.

  Бурханы үг энэхүү нууцыг тайлж, гамшиг ирэхээс өмнө Бурхан ямар ажил гүйцэтгэх талаар бидэнд хэлсэн юм. Бурханы илэрхийлсэн сонгодог үгсийн зарим хэсгийг хамтдаа уншицгаая:

  Нүдээ нээгээд хар, чи Миний агуу хүч чадлыг хаа сайгүй харах болно! Чи Надад хаа ч итгэлтэй байж болно. Хорвоо ертөнц болон огторгуй Миний агуу хүч чадлыг тарааж байна. Миний ярьсан үг бүгд цаг агаарын дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн хэвийн бус байдал, нийгмийн хөдөлгөөний эмх замбараагүй байдал болон хүмүүсийн зүрх сэтгэл дэх хуурмаг байдалд биелчихсэн. Нар цагаарч, сар улайдаг; бүх зүйл эмх замбараагүй байна. Та нар эдгээрийг харахгүй л байна уу?


Христийн эхэн үеийн айлдваруудын “Гучин есдүгээр бүлэг”-ээс

  Ертөнцийн бүх улс үндэстэн, бүх газар нутагт газар хөдлөл, өлсгөлөн, тахал болон бүх төрлийн гамшиг үе үе тохиолддог. Намайг бүх улс үндэстэн, бүх газар нутагт агуу ажлаа хийх үед эдгээр гамшиг ертөнцийн бүтээлээс хойш ямар ч цаг үед болж байснаас илүү ширүүн тохиох болно. Энэ бол бүх хүнийг шүүх Миний шүүлт эхэлж буй хэрэг; …


Христийн эхэн үеийн айлдваруудын “Ерэн хоёрдугаар бүлэг”-ээс

  Өөрийн мэдэлгүйгээр, дэлхий ертөнц дээрх улс орон бүрийн байдал улам бүр түгшүүртэй болж, өдрөөс өдөрт нуран унаж, өдөр өдрөөр үймээнд автаж байна. Улс болгоны тэргүүн бүгд эцэст нь эрх мэдэл олохоор найддаг. Тэд үүнийг хүлээгээгүй ч, Миний гэсгээлт аль хэдийн тэдэн дээр буусан.


Христийн эхэн үеийн айлдваруудын “Наян хоёрдугаар бүлэг”-ээс

  Өнөөдөр Би дэлхийн улс үндэстнүүд дунд Өөрийн хийхээр төлөвлөсөн ажлыг хийсээр байна. Би хүн төрөлхтний дунд явж, Өөрийн төлөвлөгөөн дэх бүх ажлыг хийдэг бөгөөд бүх хүн Миний хүслийн дагуу дэлхийн янз бүрийн үндэстнүүдийг хагалан бутаргаж байгаа. Тэр өдөр ойртож, тэнгэрэлчүүд бүрээгээ дуугаргаж байгаа учраас газар дэлхий дээрх хүмүүс өөрсдийн хүрэх газарт анхаарлаа хандуулсан. Цаашид ямар ч саатал байхгүй ба үүнээс шалтгаалан бүх бүтээл баяр хөөртэйгөөр бүжиглэж эхэлнэ. Хэн өөрийн хүслээр Миний өдрийг уртасгаж чадах вэ? Дэлхийн хүн үү? Эсвэл тэнгэр дэх одод уу? Эсвэл тэнгэрэлчүүд үү? Израилийн ард түмний авралыг эхлүүлэхээр Намайг айлдвар айлдах үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд тулан ирдэг. Хүн бүр Израилийг эргэн ирэхээс эмээдэг. Израиль эргэн ирэх үед тэр нь Миний алдрын өдөр байх бөгөөд энэ нь бас бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэх өдөр байх болно. Зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртон ирэх үед хүний ертөнц зөвт байдлын талаар сонсож байгаагүй учраас бүх хүн зүрхшээн айдаг. Зөвт байдлын Нар үзэгдэх үедээ Зүүн зүгийг гэрэлтүүлж, дараа нь эргээд орчлон ертөнцийг тэр аяар нь гэрэлтүүлэн хүн бүрд хүрч очно. Хэрвээ хүн үнэхээр Миний зөвт байдлыг үйлддэг бол айх зүйл юу байх юм бэ? Миний ардууд бүгд Миний өдөр хүрэлцэн ирэхийг хүлээдэг, тэд бүгд Миний өдөр ирэхийг хүсэн эрмэлздэг. Намайг Зөвт байдлын Нар болох Өөрийн үүргээр бүх хүн төрөлхтөнд залхаан цээрлүүлэлт авчирч, хүн төрөлхтний хүрэх газрыг зохицуулахыг тэд хүлээдэг. Миний хаанчлал бүх орчлон ертөнцийн дээр хэлбэржиж байгаа ба Миний сэнтий хэдэн их наяд хүний зүрх сэтгэлийг ноёрхдог. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний агуу бүтээн байгуулалт удахгүй үр дүнд хүрэх болно. Миний хөвгүүд болон ардууд бүгд, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр амьсгаа даран тэмүүлж, Миний эргэн ирэлтийг хүлээдэг. Миний хаанчлалын үй олон ард түмэн, Намайг өөрсөдтэй нь хамт байгаагаас болж яагаад баяртайгаар тэмдэглэн бие бие рүүгээ гүйлдэхгүй гэж? Энэ нь ямар ч төлөөс төлөх хэрэггүй нэгдэл юм гэж үү? Би бүх хүний нүдэнд хүндтэй бөгөөд бүгдийнх нь үг Намайг тунхагладаг. Би буцаж ирээд дайсны бүх хүчийг байлдан дагуулах болно. Цаг нь ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчлах болно! Би эргэж ирэхийн даваан дээр байна! Мөн Би явах гэж байна! Энэ бол хүн бүрийн найдаж буй зүйл, тэдний хүсэж буй зүйл юм. Миний өдөр ирэхийг Би бүх хүнд харуулж, Өөрийн өдрийн ирэлтийг тэднээр баяр хөөртэйгээр угтуулна!


Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин долоодугаар бүлэг”-ээс

  Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдах, энэ урсгалд орох, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэж эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү ихийг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн үгийг минь нандигнадаг. Аянга Зүүн зүгээс тэртээх Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрөхөөр байдаг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн “Чидун ууланд” Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би Иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан юм! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!


“Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас

No comments:

Post a Comment