Эцсийн өдрүүдийн Бурханы ажил нь хүн бүрийг сүнсийг хувиргаж, хүн бүхний сэтгэлийг өөрчлөхийн төлөө байдаг, ингэж асар их гэмтэл авсан тэдний зүрх сэтгэл нь шинэчлэгдэх ба тэгснээр хорон муугаар гүн гүнзгий хорлогдсон тэдний сэтгэлийг авардаг гэж Би олон удаа хэлсэн; энэ нь хүмүүсийн сүнсийг сэрээж, тэдний хүйтэн зүрх сэтгэлийг гэсгээж, сэргээх боломжийг тэдэнд олгохын тулд юм.
Энэ нь Бурханы хамгийн агуу хүсэл билээ. Хүний амь болоод дадлага туршлага нь хэчнээн сүрлэг эсвэл гүн гүнзгий талаар ярихаа түр хойш тавьцгаая; хүмүүсийн зүрх сэтгэл сэргээгдэж, тэд өөрсдийн зүүднээсээ сэрж, агуу улаан луугийн учруулсан хор хөнөөлийг эргэлзээгүй мэдсэн үед Бурханы үйлчлэлийн ажил төгсөх болно. Бурханы ажил дууссан өдөр нь мөн хүн Бурханд итгэх зөв итгэлийн замыг албан ёсоор эхлэх үе байх юм. Энэ үед Бурханы үйлчлэл төгсөх болно: махан биетэй болсон Бурханы ажил бүрмөсөн дуусаж, хүн өөрийн биелүүлэх учиртай үүргээ албан ёсоор биелүүлж эхлэх болно, тэр өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх болно. Эдгээр нь Бурханы ажлын алхмууд юм. Тиймээс чи эдгээр зүйлсийг мэдсэн суурин дээрээс өөрийн орох замыг эрж олох ёстой. Энэ бүхэн нь чиний ойлгох ёстой зүйл юм. Хүний зүрх сэтгэлийн гүнд өөрчлөлт гарсан үед л түүний оролт сайжрах болно, учир нь Бурханы ажил бол хүнийг буюу золин аврагдсан боловч харанхуйн хүчний дор амьдарсаар байдаг, өөрийгөө хэзээ ч сэрээгээгүй хүнийг чөтгөрүүдийн цуглардаг энэ газраас бүрэн аврахын төлөө байдаг; ингэснээр хүн үүрдийн нүглээс чөлөөлөгдөж, Бурханы хайртай хүн байж, агуу улаан лууг бүрэн цохин унагааж, Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы зүрх сэтгэлийг даруй амрааж, цээжин дотор бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өгөршсөн нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй амьдралаа орхих боломжтой болж, цаашид зарц байхаа больж, цаашид агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж эсвэл захирагдахаа болих юм; чи цаашид энэ бүтэлгүйтсэн үндэстний хүн байхаа больж, цаашид ял гэмийн туйлд хүрсэн агуу улаан лууд харьяалагдахгүй ба чи үүнд дахин боолчлогдохгүй. Чөтгөрүүдийн үүрийг Бурхан гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях ба чи Бурханы хажууд зогсох болно, чи Бурханд харъяалагддаг, харин энэ боолын хаант улсад харъяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг хэдийн Өөрийн ясандаа тултал жигшсэн. Тэр шүдээ зуун, энэ хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр Өөрийн хөлийг тавихаар улайрч байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босч чадахгүй бөгөөд дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй юм; Тэрээр түүний урьд нь хийсэн үйлдлүүдийг өршөөхгүй, мөн Тэр хүнийг хууран мэхэлснийг нь тэвчихгүй, эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл бүрийнх нь төлөө тооцоо бодох болно; бүх хорон муугийн энэ толгойлогчид[a] Бурхан өчүүхэн төдий ч өршөөнгүй хандахгүй, Тэр үүнийг бүрэн устгах болно.
Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж, [b] балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан.[c] Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг “амар тайван, аз жаргалын” газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс хэрхэн Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд Бурханы энхрийлэл, сэтгэл татам байдлыг хэзээ нэгэн цагт амссан гэж үү? Хүний ертөнцийн асуудлуудын талаар тэд хэр ойлголттой байдаг вэ? Тэдний хэн нь Бурханы хүчтэй хүслийг ойлгож чадах вэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн өөрийн амиа золиослож эсвэл цусаа урсгасан юм бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүдээ хүртэл боолчлогдсон хүмүүс Бурханыг зүй ёсгүйгээр боолчилсон, энэ нь яаж уур хилэнг өдөөхгүй байх юм бэ? Мянга мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэл дээр бичигдсэн, яаж энэ нь жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн дарж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тав тух хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардыг мэхлэхийн тулд яагаад зальжин арга хэрэглэнэ вэ? Яагаад Бурханы ирэлтийг зогсоохын тулд хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгохгүй байна вэ? Өөрийн толгойг тавин амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөрдөн хөөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханд яагаад тийм их цөхрөнгүй шаналал учруулна вэ? Бурханыг яагаад дахин дахин хашгирахад хүргэнэ вэ? Яагаад Бурханыг Өөрийн хайртай Хүүгийн төлөө санаа зовоход хүргэнэ вэ? Яагаад энэ харанхуй нийгэм болон үүний өрөвдөлтэй манаач нохойнууд, Өөрийн бүтээсэн дэлхий дээр чөлөөтэй ирж, очихыг Бурханд зөвшөөрдөггүй юм бэ? Хүн, шаналал, зовлонгийн дунд амьдардаг хүнийг яагаад ойлгодоггүй вэ? Та нарын төлөө Бурхан асар их зовлонг тэвчсэн ба Тэр асар их шаналалтайгаар Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад одоо хүртэл хараагүй дүр үзүүлдэг юм бэ? Хүн бүхнийг харахад, та нар Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн гэж үү? Өөрсдийн гэдсээ үүрдийн дайсагналаар дүүргэхийн оронд, яагаад диаволын хааны “баасыг” өөрсөддөө чихнэ вэ?
Бурханы ажлын саад бартаа хэчнээн хэмжээлшгүй вэ? Хэзээ нэгэн цагт хэн нэгэн үүнийг мэдсэн үү? Хүмүүс гүн-суусан мухар сүсгийн хэтрүүлгийн торонд хоригдсон болохоор Бурханы жинхэнэ нүүр царайг хэн мэдэж чадах юм бэ? Тун өнгөц, утгагүй энэхүү хоцрогдмол соёлын мэдлэгтэйгээр тэд Бурханы хэлсэн үгийг хэрхэн бүрэн ойлгож чадах юм бэ? Тэдэнтэй ярьж, нүүр тулан тэжээсэн ч гэсэн тэд хэрхэн ойлгож чадах билээ? Заримдаа Бурханы үг дүлий чихэн дээр унасан мэт байдаг: Хүмүүст өчүүхэн төдий ч хариу үйлдэл байдаггүй, тэд толгойгоо сэгсэрдэг бөгөөд юу ч ойлгодоггүй. Энэ нь яахин түгшүүртэй биш байх юм бэ? Энэхүү “хол хөндий, [d] эртний соёлын түүх болон соёлын мэдлэг” нь ямар ч үнэ цэнэгүй ийм бүлэг хүмүүсийг өсгөсөн. Эртний энэ соёл—эрхэм нандин өв—бол бөөн хог хаягдал юм! Энэ нь аль хэдийн үгээр илэрхийлэхийн аргагүй, мөнхийн толбо болсон! Энэ нь хүмүүст Бурханыг эсэргүүцэх заль мэх, арга барилыг заадаг бөгөөд улсын боловсролын “захиалгат зөөлөн удирдамж” нь хүмүүсийг Бурханд бүр ч илүү дуулгаваргүй болгосон. Бурханы ажлын хэсэг болгон нь туйлын хэцүү бөгөөд Түүний ажлын алхам бүр нь Бурханы хувьд сэтгэл түгшмээр байсан. Газар дээрх Түүний ажил хэчнээн хэцүү вэ! Газар дээрх Бурханы ажлын алхмууд асар их зовлон бэрхшээлийг агуулдаг: Хүний сул тал, дутагдал, хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдал болон хүний бүх зүйлийг Бурхан нэг бүрчлэн маш нямбай төлөвлөж, нарийвчлан авч үздэг. Хүн бол өгөөшөөр барьж эсвэл өдөөн хатгаж зүрхэлмээргүй цаасан бар шиг байдаг; жоохон хүрэнгүүт тэр хазаж эсвэл уруудан доройтож, замаа алддаг бөгөөд өчүүхэн төдий л анхаарал алдвал тэр хуучин хэвэндээ орж, Бурханыг үл тоож эсвэл өөрийн бие дэх бузар зүйлсэд ташуурахын тулд гахай эцэг, нохой эх рүүгээ гүйдэг. Ямар том саад тотгор вэ! Үнэн хэрэгтээ Тэр Өөрийн ажлын алхам бүртээ шалгалтанд өртдөг ба бараг алхам болгон нь асар их аюул дагуулдаг. Түүний үгс чин үнэнч, шударга бөгөөд муу санаагүй байдаг, гэсэн ч хэн тэдгээрийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Хэн бүрэн дүүрэн захирагдахад бэлэн байна вэ? Энэ нь Бурхны зүрх сэтгэлийг шархлуулдаг. Тэр хүний төлөө өдөр шөнөгүй шаргуу ажилладаг, Тэр хүний амийн төлөө сэтгэлийн түгшүүрт автагддаг ба Тэр хүний сул талыг өрөвддөг. Өөрийн ажлын алхам бүртээ, Өөрийн хэлдэг үг бүртээ Тэр олон эргэлт, гэнэтийн өөрчлөлтийг туулсан юм; Тэр үргэлж хадны завсар хавчуулагдсан мэт байж, хүний сул тал, дуулгаваргүй байдал, гэнэн зан, эмзэг байдлын талаар...цаг үргэлжид, дахин дахин боддог. Хэзээ нэгэн цагт хэн үүнийг мэдсэн бэ? Тэр хэнд итгэл хүлээлгэж чадах вэ? Хэн ойлгож чадах вэ? Тэр хэзээд хүний нүглийг, хүний ноён нуруу дутмаг байдал болон эргэж буцсан аашийг жигшдэг бөгөөд Тэр хэзээд хүний эмзэг байдалд санаа зовж, хүний өмнө орших замыг сайтар нягтлан боддог; хүний үг болон үйл хэргийг ажиглахад энэ нь Түүнийг үргэлж өршөөл энэрэл, уур уцаараар дүүргэдэг бөгөөд эдгээр зүйлсийн харагдах байдал нь Түүний зүрх сэтгэлд шаналал авчирдаг. Гэм зэмгүй хүн эцэстээ хөшингө болж хувирдаг; яагаад Бурхан үргэлж тэдний хувьд аливаа зүйлийг хэцүү болгодог юм бэ? Мөхөс хүн цөхрөлтгүй зангаа үнэхээр алдсан байдаг; яагаад заавал Бурхан түүнд байнга тэгж уурлах ёстой гэж? Сул дорой, хүч чадалгүй хүнд цаашид өчүүхэн төдий ч эрч хүч байдаггүй; яагаад Бурхан дуулгаваргүй байдлынх нь төлөө үргэлж түүнийг зэмлэдэг вэ? Тэнгэр дэх Бурханы заналхийллийг хэн тэсвэрлэж чадах вэ? Эцсийн эцэст хүн нь эмзэг, аргаа барсан хэцүү байдалд байдаг ба Бурхан Өөрийн уурыг зүрх сэтгэлийнхээ гүн рүү чихсэн, ингэснээр хүн аажмаар өөрийгөө эргэцүүлэн бодох юм. Гэсэн ч ноцтой төвөгтэй байдалд байгаа хүн Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгохгүй; тэр хөгшин диаволын хааны хөлөн дор дэвслэгдсэн боловч үүнийгээ огт мэддэггүй бөгөөд тэр өөрийгөө үргэлж Бурханы эсрэг тавьдаг эсвэл Бурханд халуун ч биш, хүйтэн ч биш ханддаг. Бурхан маш олон үг хэлсэн, гэсэн ч хүн тэдгээрийг ноцтойгоор авч үзсэн юм бэ? Хүн Бурханы үгийг ойлгодоггүй боловч тэр огт сандарч тэвдэхгүй, ямар ч хүсэл тэмүүлэлгүй хэвээр байдаг бөгөөд хөгшин диаволын мөн чанарыг хэзээ ч үнэхээр мэдэж аваагүй. Хүн Үхэгсдийн оронд, тамд амьдардаг боловч тэд “далай доорх ордонд” амьдарч байна гэж итгэдэг; тэд агуу улаан луунд дарлагддаг боловч өөрсдийгөө лууны улсаар ивээгдсэн[e] гэж боддог; тэд диаволоор тохуурхагддаг боловч тэд махан биеийн жүжиглэх өндөр чадварыг таашааж байна гэж боддог. Тэд ямар бохир заваан, дорд өөдгүй амьтад вэ! Хүн азгүй явдалтай учирсан боловч тэр үүнийг мэдэхгүй бөгөөд энэ харанхуй нийгэмд тэр гамшгаас гамшгийг туулдаг[f] боловч үүнийг хэзээ ч мэдрээгүй. Тэр өөрийгөө энхрийлэх сэтгэл болон боолын зан чанараас хэзээ салах вэ? Тэр яагаад Бурханы зүрх сэтгэлийг тэгж их үл тоомсорлодог вэ? Энэ дарлал, бэрхшээлийг тэр сэм зөвтгөдөг гэж үү? Харанхуйг гэрэлтэй болгон өөрчлөх өдрийг тэр хүсдэггүй гэж үү? Буруугаар эргэсэн шударга байдал болон үнэнийг дахин нэгэнтээ засч залруулахыг тэр хүсдэггүй гэж үү? Хүмүүс үнэнийг хаяж, бодит байдлыг мушгин гуйвуулж байхад тэр зүгээр л харж, юу ч хийхгүй юм гэж үү? Энэ ад үзсэн байдлыг тэвчсээр байгаадаа тэр аз жаргалтай байна гэж үү? Тэр боол байхыг хүсэж байна уу? Энэ харийн боолтойгоо хамт тэр Бурханы гарт мөхөхийг хүсэж байна уу? Чиний шийдэмгий зан хаана байна вэ? Чиний хүсэл эрмэлзэл хаана байна вэ? Чиний нэр хүнд хаана байна? Чиний үнэнч шударга зан хаана байна? Чиний эрх чөлөө хаана байна? Чи өөрийн бүхий л амьдралаа агуу улаан луу, диаволын хааны төлөө золиослоход бэлэн үү? Түүгээр үхтлээ тамлалуулахдаа чи аз жаргалтай байх уу? Оёоргүй гүний гадаргуу нь эмх замбараагүй харанхуй бөгөөд энгийн ардууд тэр зовлон зүдгүүрийг туулж, зогсолтгүй гомдоллож байдаг. Хүн хэзээ толгойгоо өндийж цэх явах вэ? Хүн туранхай эцэнхий, ядарч зүдэрсэн байдаг, тэр энэ харгис түрэмгий диаволтай хэрхэн тэмцэлдэж чадах вэ? Яагаад тэр өөрийн амьдралаа Бурханд нэн даруй өгдөггүй юм бэ? Одоо ч эргэлзэн тээнэгэлзэж, тэр Бурханы ажлыг хэрхэн дуусгаж чадах юм бэ? Тиймээс ямар ч зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрөх болно; ирэхдээ тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилахын хэрэг юун бэ? Тэр яагаад Бурханд өгөхийн тулд ямар нэгэн үнэ цэнэтэй зүйлийг хадгалдаггүй вэ? Тэр үүрдийн үзэн ядалтаа мартчихсан гэж үү?
Магадгүй олон хүмүүс Бурханы зарим үгэнд зэвүүцдэг эсвэл тэд тэдгээрт зэвүүцдэг ч үгүй, бас тэдгээрийг огт сонирхдоггүй байх. Ямар ч байсан, баримтууд учир утгагүй шалтаг болж чадахгүй; хэн ч баримтуудаас зөрсөн үг хэлж чадахгүй. Бурхан энэ удаа тийм ажил хийж, Өөрийн хараахан гүйцээгээгүй ажлаа гүйцээж, энэ эрин үеийг төгсгөж, энэ эрин үеийг шүүж, гаслант тэнгисийн ертөнцөөс гүн гүнзгий нүгэлтнүүдийг аварч, тэднийг бүрмөсөн өөрчлөн хувиргахын тулд энэ удаа бие махбодтой болсон. Иудейчүүд Бурханыг загалмайд цовдолж тэгснээрээ Бурханы “Иудей дэх аяллыг” дуусгасан. Төд удалгүй Бурхан хүмүүсийн дунд дахин нэг удаа биечлэн ирсэн бөгөөд агуу улаан луугийн улсад чимээгүйхэн хүрэлцэн ирсэн юм. Үнэндээ, иудей улсын шашны нийгэм аль хэдийн Есүсийн зургийг ханан дээрээ өлгөсөн бөгөөд хүмүүс “Эзэн Есүс Христ” хэмээн хашгирдаг. Есүс Өөрийн гүйцээгээгүй ажлын хоёр дахь алхмыг дуусгахын тулд хүмүүсийн дунд эргэн ирэх Өөрийн Эцгийн тушаалыг аль хэдийн хүлээн авсан гэдгийг тэд мэдээгүй. Үүний үр дүнд, Түүнийг харах үедээ хүмүүс гайхаж цочирддог: Тэр олон эрин зуун өнгөрсөн дэлхийд төрсөн ба Тэр туйлын энгийн нэгний дүр төрхтэйгээр хүмүүсийн дунд гарч ирсэн. Үнэндээ, эрин үе өнгөрсний хэрээр Түүний хувцас, бүхий л харагдах байдал нь Тэр дахин төрсөн мэт өөрчлөгдсөн. Тэр бол загалмайнаас бууж ирж, амилсан яг тэр Эзэн Есүс Христ юм гэдгийг хүмүүс хэрхэн мэдэх билээ? Есүс Еховатай огтхон ч адилгүй байсан шиг Тэр шархны өчүүхэн төдий ч ул мөргүй юм. Өнөөдрийн Есүс, өнгөрөн одсон цаг хугацааны төрх байдалгүйгээр удсан. Хүмүүс Түүнийг хэрхэн таних юм бэ? Тэр бол амилсан Есүс гэдэгт сэжигч “Томас” үргэлж эргэлздэг ба сэтгэлээ амраахаас өмнө тэр Есүсийн гар дээрх хадаасны сорвийг харахыг дандаа хүсдэг; үүнийг хараагүй болохоор тэр үргэлж хардалт сэрдэлтийн үүлэн дээр зогсдог бөгөөд хөлөө “бодит газар” дээр тавьж, Есүсийг дагах чадваргүй байдаг. Хөөрхий “Томас”—Есүс Эцэг Бурханы даалгасан ажлыг хийхээр ирсэн гэдгийг тэр хэрхэн мэдэх билээ? Яагаад Есүс цовдлолын сорвитой байх хэрэгтэй юм бэ? Цовдлолын сорви нь Есүсийн таних тэмдэг юм уу? Тэр Өөрийн Эцгийн хүслийн төлөө ажиллахаар ирсэн; яагаад Тэр хэдэн мянган жилийн өмнөх иудей хүн шиг хувцаслаж, гоёж ирэх юм бэ? Бурханы авсан бие махбодын гадаад байдал Бурханы ажилд саад болох уу? Энэ нь хэний онол вэ? Бурхан ажиллах үедээ яагаад хүний төсөөллийн дагуу байх ёстой вэ? Өөрийн ажлаа хийхдээ Бурхан ганцхан зүйлд л зорьдог бөгөөд энэ нь үр дүнтэй байх явдал юм. Тэр хууль дүрэмд баригддаггүй ба Түүний ажилд ямар ч дүрэм байхгүй, тэгвэл үүнийг хүн хэрхэн ухаарч чадах юм бэ? Хүний үзэл нь Бурханы ажлыг хэрхэн нэвт шувт харж чадах юм бэ? Иймээс та нар зохих ёсоор тайвширсан нь дээр: жижиг сажиг зүйлд бүү санаа зов, мөн зүгээр л та нарын хувьд шинэ санагдсан зүйлийг бүү хэтрүүлэн дэвэргэ—энэ нь өөрийгөө онигоо болгож, хүмүүст шоолуулахыг чинь болиулах болно. Чи энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн, гэхдээ одоо ч Бурханыг мэддэггүй; эцэстээ чи гэсгээлтэнд автах бөгөөд “элит, дээд зэрэглэлд”[g] багтаж байсан чи гэсгээгдэх хүмүүсийн ангилалд хамаарна. Чи өөрийн өчүүхэн заль мэхээ харуулахын тулд ухаалаг арга хэрэглэхгүй байсан нь дээр; чиний харалган бодол, мөнхөөс мөнхөд бүгдийг нэвт хардаг Бурханыг үнэхээр ухамсарлаж чадах уу? Чиний өнгөцхөн дадлага туршлага Бурханы хүслийг бүрэн дүүрэн илчилж чадах уу? Бүү их зан гарга. Эцсийн эцэст Бурхан бол энэ дэлхийнх биш, иймээс Түүний ажил хэрхэн чиний тааварласан шиг байж чадах юм бэ?
Тайлбар:
a. “Бүх хорон муугийн толгойлогч” гэдэгт хөгшин диаволыг хамаатуулж байна. Энэ хэллэг нь дээд зэргийн дургүйцлийг илэрхийлдэг.
b. “Ул үндэсгүй ял зэмлэл тулгах” гэж диаволын хүмүүсийг хохироодог арга барилыг хэлж байна.
c. “Асар их хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга нь тун догшин хэрцгий байдаг ба хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.
d. “Хол хөндий” гэдэг нь тохуурхан хэрэглэгдсэн.
e. “Ивээгдсэн” гэдэг нь үхээнц харагддаг бөгөөд өөрийн ухамсаргүй хүмүүсийг тохуурхахын тулд хэрэглэгдсэн.
f. “Гамшгаас гамшгийг туулдаг” гэдэг нь хүмүүс агуу улаан луугийн газар нутаг дээр төрсөн бөгөөд тэд толгой өндийн цэх явах чадваргүй гэдгийг илтгэдэг.
g. “Элит дээд зэрэглэл” гэдэг нь Бурханыг гал дөлтэйгээр нэхэн хөөдөг хүмүүсийг тохуурхан хэрэглэгдсэн.
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment