Хүний үйл ажиллагаа Миний зүрх сэтгэлд хүрч, үнэ цэнийг Надад мэдрүүлж байгаагүй. Хүний нүдэнд, Би үргэлжид түүнд хатуу чанга байдлаар хандаж, Түүний дээр эрх мэдлээ хэрэгжүүлж байдаг. Хүний гаргаж буй үйлдлүүд дунд Миний мэлмийн өмнө бат зогсох, Миний төлөө хийсэн зүйл бараг үгүй.
Эцсийн эцэст хүнээс хамааралтай бүх зүйлс Миний өмнө бүгд чимээгүй сүйрдэг бөгөөд ийм үед Миний үйлдэл илэрхий болж, хүн бүр алдаагаа хүлээн зөвшөөрөн Намай мэдэхээр ирдэг. Хүний угийн чанар өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг. Тэдний зүрх сэтгэлд байгаа зүйл Миний хүслийн дагуу биш—энэ Надад хэрэггүй. Миний хамгийн үзэн яддаг зүйл бол хүний зөрүүд зан ба гэм нүгэл дахин үйлдэх явдал бөгөөд чухам юу тэднийг Надаас үргэлж хол, Намайг үл таних хүн шиг байлгаж, хэзээ ч Миний өмнө Миний хүслийн дагуу үйлдүүлэхгүй, харин ч Миний ард Намайг эсэргүүцэхэд хүргэж байна вэ? Энэ үнэнч байдал мөн үү? Энэ тэдний Намайг хайрладаг хайр мөн үү? Тэд яагаад гэмшихгүй, дахин төрж чадахгүй байна вэ? Хүмүүс яагаад шаваргүй газар амьдрахын оронд үүрд шавар дотроо амьдрахдаа дуртай байдаг юм бол? Энэ нь Би тэдэнд зохисгүй авирласанаас болсон юм болов уу? Би тэднийг төөрөгдүүлчихсэн юм болов уу? Би тэднийг там руу хөтөлчихсөн юм уу? Хүн бүр “там”-д амьдрах дуртай байна. Гэрэл ирэх үед тэдний дотор хадаглагдсан зүйлс тамаас ирдэг шиг тэдний нүд тэр дороо сохордог. Гэвч тэд энэ тал дээр үл мэдэх тул "тамын зугаа цэнгэл"-ийг таашааж явдаг. Тэд ерөнхийдөө Намайг өөрсдийнх "оршин тогтнох эх үүсвэр"-ийг нь булааж авах гэж байгаа мэт гүн айдастайгаар тэдгээр зүйлсээ үнэт эрдэнэ мэт цээжиндээ тас зуурч байдаг. Хүмүүс Надаас эмээдэг, тийм ч учраас Намайг дэлхий дээр ирэх үед Надаас хол хөндий байж, Надтай ойр байхыг үзэн яддаг. Амар тайван гэр бүлийн амьдралаа хадгалж, “дэлхий дээр аз жаргал”-ыг таашаахыг хүсэж байгаа учраас тэд “өөртөө төвөг удах”-ыг хүсдэггүй. Гэсэн ч Би тэдний хүсэлтийг биелэхийг зөвшөөрч чадахгүй. Тэдний гэр бүлийг устгах нь яг Миний энд хийх зүйл юм. Намайг ирсэн мөчөөс эхлэн гэр бүл доторх амар тайван алдагдана. Би бүх үндэстнийг хагаралдуулна, гэр бүлүүдийг юун хэлэх вэ. Миний мутраас хэн зугтааж чадах вэ? Ерөөлийг авдаг хүмүүс дургүй зүйлсээсээ хэрхэн зугтааж чадах вэ? Шийтгэл амсдаг хүмүүс айснаасаа болж хэрхэн Миний энэрлийг хүлээн авч чадах вэ? Миний бүх үгнээс хүмүүс Миний хүсэл болон үйлсийг маань харсан, гэвч хэн өөрсдийн төөрөлдсөн бодол санаанаасаа чөлөөлөгдөж чадах вэ? Миний үгэн дотроос эсвэл Миний үггүйгээр хэн арга замыг олж чадах вэ?
Миний халуун дулаан сэтгэлийг мэдсэн бүхэн Надад чин сэтгэлээсээ үйлчилдэг бөгөөд Миний өмнө бүхнийг Миний төлөө хийж, чин сэтгэлээсээ дуулгавартай ханддаг. Гэвч өнөөдөр хүмүүс ямар нэгэн байдлаар ийм болж чадахгүй байгаа нь тэд араатан чононд хулгайлуулсан мэт зөвхөн сүнсэндээ л гашууддаг. Тэд Намайг зөвхөн сэтгэл түгшин хүлээсэн харцаар хардаг бөгөөд тусламж хүсэн Над руу хашгирдаг. Гэвч тэд эхнээс нь дуустал өөрсдийгөө хүнд байдлаас гаргаж чаддаггүй. Урьд өмнө хүмүүс хэрхэн ертөнцийн төгсгөл хүртэл Миний өр зөөлөн сэтгэлийг хариуг өөрсдийн хайраараа эргэж төлнө гэсэн амлалтыг өгч байсныг Би эргэн дурсаж байна. Тэд Миний өмнө гашуудан уйлж, тэдний хашгирах дуу сэтгэл шимшрэм, тэсвэрлэхэд хэцүү байсан. Би ихэвчлэн тэдний сайн хүслийг л дэмжиж байсан. Миний өмнө Намайг дуулгавартай дагахаар тоо томшгүй удаа ирж байсан өхөөрдөм хүмүүсийн төрх сэтгэлд минь хоногшин үлдсэн. Тууштай итгэлээр Намайг хайрлахаар олон дахин ирсэн хүмүүсийн чин сэтгэлийн сэтгэл хөдлөл нь үнэхээр гайхамшигтай. Тоо томшгүй удаа амь насаа золин байж, өөрөөсөө илүү Намайг хайрлаж байгаа тэдний чин сэтгэлийг хараад Би тэдний хайрыг хүлээн авсан юм. Миний төлөө үхэлтэй нүүр тулахыг үл хайхран олон удаа өөрсдийгөө Надад өргөсөн хүмүүсийн нүүр царайг анхааралтай ажиглан санаа зоволтуудыг нь арилгасан. Би тэднийг Өөрийн эрдэнэ мэт хайрлаж байсан тохиолдлууд ч бий, мөн Миний дайсан мэт үзэж байсан тохиолдлууд ч бий. Би иймийн тул—Миний бодол санаанд юу байгааг хэн ч тааж чадахгүй. Би хүмүүс гунигласан үед нь тэднийг тайвшруулахаар, сул дорой үед нь тэдэнд туслахаар ирдэг. Тэднийг алдагдах үед Би тэдэнд чиглүүлгийг өгдөг. Тэд уйлах үед Би тэдний нулимсыг арчдаг. Гэсэн ч Намайг гуниглах үед хэн зүрх сэтгэлээсээ тайвшруулдаг вэ? Намайг өвдөж шаналах үед хэн Миний сэтгэлд дэм өгдөг вэ? Намайг гашуудах үед Миний шаналсан сэтгэлийг хэн засаж чадах вэ? Надад хэн нэгэн хэрэгтэй үед хэн Надад хамжилцахыг санал болгох вэ? Яаж өнгөрсөнд Надад хандаж байсан тэдний хандлага одоо гээгдэж, дахин ирэхгүй болов оо? Тэдний ой ухаанд яагаад өчүүхэн ч зүйл үлдээгүй байна вэ? Яаж хүмүүс энэ бүхнийг мартаж орхив оо? Дайснуудаасаа болж хүн төрөлхтөн ялзралд орсон бус уу?
Тэнгэрэлч нар Надад хүндэтгэл, магтаалыг өргөн хөгжим эгшиглүүлэх үед Миний сэтгэл хөдөлж, Би өөрийн эрхгүй хүнийг өрөвдөн хайрладаг. Миний зүрх сэтгэлд мэдрэгдсэн гэнэтийн уйтгар гунигийг Өөрөөсөө чөлөөлөхөд амаргүй. Хүн төрөлхтнөөс тусгаарлагдах болон эргэн нийлэх үед төрдөг баяр хөөр, уйтгар гунигаа Би дурсан санахгүй байж чадахгүй. Дээд тэнгэр, доод газарт тусгаарлагдсан бид тогтмол уулзах боломжгүй. Хэн эргэн дурсахаас ангид байж чадах вэ? Өнгөрсний талаарх дурсамжийг хэн зогсоож чадах вэ? Өнгөрсний сайхан мэдрэмжийг үргэлжлүүлэхийг хүсэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэлтийг хүлээхгүй хэн байх вэ? Хүн төрөлхтөнтэй нэгдэх Намайг хүсэн тэмүүлэхгүй хэн байх вэ? Миний зүрх сэтгэл маш ихээр шаналж, тэдний сүнснүүд маш ихээр зовж байна. Хэдийгээр бид сүнсээрээ ижил ч үргэлж хамтдаа байж, бие биеэ харж чадахгүй. Тиймээс тэд үргэлж Намайг хүсэн тэмүүлж байсан тул бүх хүн төрөлхтний амьдрал нь үргэлж гүн гүнзгий гомдолтой, эрч дутагдаж байдаг. Тэд тэнгэрээс цохигдон унасан зүйл мэтээр газраас Над руу харцаа өргөн Миний нэрийг дуудан уйлавч тэд араатан чононы амнаас хэрхэн зугтаж чадах вэ? Тэд аюул занал, толгой эргүүлэх зүйлсээс өөрсдийгөө хэрхэн чөлөөтэй байлгаж чадах вэ? Миний төлөвлөгөөний зааварчилгааг дуулгавартай дагаснаар өөрсдийгөө золиос болгон өргөхгүй хэн байх вэ? Тэднийг чангаар хашгирах үед Би тэдэн рүү эргэн үүнийг удаан тэвчиж чадах хэдий ч нулимс урсгасан хүмүүсийн дуу хоолойг би яагаад сонсохгүй гэж? Би ертөнц дээрх хүний шударга бус явдлыг засахыг хүсдэг. Сатан Миний хүмүүст дахин хор хөнөөл учруулахаас, дайснууд нь дахин дур мэдэн хийхээс хамгаалж Би бүх ертөнц даяар Өөрийн ажлаа хийх болно. Би газар дэлхий дээр Хаан болох бөгөөд Өөрийн Хаан ширээг тэнд шилжүүлж, бүх дайснуудыг газар унан мөргүүлэх бөгөөд тэд Миний өмнө гэм нүгэлээ улайна. Миний гуниг харуусал уур бухимдалтай холилдон бүх дайснуудыг айдаст автуулж, хэнийг ч өршөөлгүйгээр орчлон ертөнцийг бүхэлд нь ялан дийлэх болно. Би бүх дайснуудын байх газар дэлхийг үнсэн товрог болгож, үүнээс хойш хүн төрөлхтнийг цаашид ялзруулахаас тэднийг сэргийлэхийг хүсэж байна. Миний тогтоогдсон төлөвлөгөөг хэн ч, юу ч өөрчлөх боломжгүй. Би орчлон ертөнц дээгүүр хөвөн хүмүүс бүгдээрээ шинэчлэн өөрчлөгдөж, бүх зүйл амь орно. Тэд уйлж, Над руу тусламж гуйн хашгирахаа болино. Тэгээд Миний зүрх сэтгэл баярлан хөөрч, хүмүүс баяр хөөрийг тэмдэглэхээр Над руу ирнэ. Орчлон ертөнц тэр аяараа дээрээсээ доош хүртэл хөөрөн баясна...
Өнөөдөр ч Би Өөрийн хийхээр төлөвлөсөн ажлаа олон янзын үндэстнүүд дунд хийсээр байна. Миний хүслийн дагуу үндэстнүүдийг "хуваасан" бүх хүмүүсийн эргэн тойронд Би төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлсээр байгаа. Газар дээрх хүмүүс тэнгэрэлчийн бүрээ аль хэдийн үлээгдэж, тэр өдөр ойртсон тул өөрсдийн хүрэх газраа анхаарч байна. Цагаар эсвэл өдрөөр хэмээн цаашид хойшлуулна гэж байхгүй, бүх зүйл баяр хөөртэйгөөр бүжиглэж эхэлнэ. Хэн өөрийн хүслээр Миний өдрийг уртасгаж чадах вэ? Дэлхийн хүн чадах уу? Тэнгэр дэх од эсвэл тэнгэрэлчүүд үү? Намайг айлдвар хийж, Израилийн ард түмэнг аварч эхлэх үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд ойртон ирнэ. Хүн бүр Израилийг буцаж ирэхээс эмээдэг. Тэднийг буцаж ирэх үед Миний алдрын өдөр байх бөгөөд тэр өдөр бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэнэ. Орчлон ертөнц бүхэлдээ зөвт шүүлттэй тулгарах үед дэлхийн хүмүүс зөвт байдлын талаар сонсож байгаагүй учраас бүгдээр зүрхшээн айна. Зөв шударгын нар үзэгдэх үед Зүүн зүгээс гэрэлтэж, дараа нь орчлон ертөнцийг тэр аяар нь гэрэлтүүлж хүн бүрт хүрч очно. Хүн үнэхээр Миний зөв шударгыг үйлдвэл айх зүйл юу байх вэ? Миний өдөр ирэхийг хүлээх бүх хүмүүс Миний өдөр ирэхийг зөгнөж байна. Зөв шударгын нар мэт Би тэдний хүрэх газрыг тодорхойлж, тэдэнд хариулахыг хүлээдэг. Бүхий л орчлон ертөнц дээр хэлбэржих Миний хаант улс болон Миний сэнтий сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлнэ. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний гайхамшигтай бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтыг авчрах болно. Миний хөвгүүд, ард хэзээ ч дахин хуваагдахгүйгээр Надтай эргэн нэгдэхийг сэтгэл догдлон хүлээдэг. Миний хаант улсын хүмүүс Намайг тэдэнтэй хамт байгаад баярлан бие биетэйгээ баяр хөөртэйгөөр яагаад гүйлдэхгүй гэж? Энэ нь үнэгүй олдох нэгдэл юм үү? Би хүн бүрийн нүдэнд хүндтэй Нэгэн. Хүн бүр Намайг үгээрээ тунхагласан. Би буцаж ирээд бүх дайснуудын хүчийг байлдан дагуулна. Энэ цаг үе ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, тэдний дунд Хаан болохыг хүсэж байна. Би буцаж ирнэ! Би явна! Энэ бол хүн бүрийн зөгнөх, найдах ёстой зүйлс юм. Хүн бүр Миний ирэх өдрийг үзэж, Миний ирэх өдрийг баяр хөөртэй угтан авахыг хүсэж байна.
1992 оны Дөрөвдүгээр сарын 2
Share
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment